Өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн уудам сайхан нутгийнхаа өнцөг булан бүрт суугаа эх орон нэгт Монголчууд аа, өргөн эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ.
Та бүхэндээ 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Цагаан сар бол Монголчууд бидний үндэстний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлаа болсон уламжлалт сайхан баяр юм. Цагаан сарын шинийн нэгний өглөө тэнгэр хангай, уул усандаа сүслэн мөргөж, хийморь сүлдээ сэргээн, ахас дээдсээ хүндэтгэн, үгийн сайныг хэлэлцэн, үйлсийн сайныг ярилцан, эвдрэлцсэн нэгнээ уучлан өршөөж, ухаарал нигүүлслийн сэтгэлээр ураг төрлөөрөө учран золгодог билээ.
Улиран одож буй тахиа жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 70 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж та бидний билэгшээдгээр буянт мал сүрэг өсөж 66 саяд хүрлээ.
Улсын эдийн засаг тогтворжих замдаа орлоо. Тогтоон барьсан эдийн засгаа томруулан өсгөж, айл өрх бүрийн авдранд, иргэн бүрийн ирээдүйд хүртээх нь Монгол Улсын Засгийн газрын гол бодлого байх болно. Монголчууд бид эдийн засгаа 4 хувиар өсгөж чадлаа. Энэ бол Манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Монгол улсын экспорт анх удаа 6 тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад 2 дахин бууруулж, ДНБ-ий 9 хувьд хүргэлээ. Төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр давж биеллээ.
Энэ бүгд нь Монголчууд бидний хувьд тахиа жилд гаргасан чамлахааргүй амжилт юм.
Монгол ахан дүүсээ,
Урин цагийн амар мэндийг угтсан билэгт энэ сайхан өдөр Монгол Улсын Засгийн газар хийж бүтээх ажлаа ард түмэндээ хэлж, зорилгоо нэгтгэхийг эрхэм болголоо.
Айлчлан ирж буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд Монгол Улсын Засгийн газраас зорилт болгосон Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно.
Түүнчлэн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно.
Нэг ёсондоо ажил ундарч, амьдрал өрнөсөн он жил байх болно.
Засгийн газрын дээрх шийдвэрүүдийг бодитой ажил хэрэг болгох гол хөдөлгөгч хүч нь Монголын ард түмэн та бүхний минь чин зориг, итгэл үнэмшил, тууштай дэмжлэгт оршиж байгаа юм шүү.
Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд мөнхөд оршдог, эв нэгдэл, их ухаан, эрч хүч хайрладаг аугаа үнэт зүйл бол Туурга тусгаар Монгол эх орон минь юм. Энэ сайхан эх орондоо Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай, элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Ардын Нам хичээн зүтгэх болно.
Хөвсгөлийн хөвч тайгаас Өмнийн их говийг өртөөлөн, Алтайн өндөр уулсаас Мэнэнгийн шар тал хүртэл Уудам Монгол нутагт минь урин хавар морилон ирлээ.
Ирж буй 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ иргэн бүр эрүүл саруул, энх амгалан, алсдаа уужуу, холдоо зорилготой, хоймортоо сүлдтэй, хотондоо ашиг шимтэй байх болтугай. Айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, Төр улсаараа элбэг дэлбэг, Түмэн олноороо тэнүүн жаргалтай амьдрахын ерөөл өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Ухнаагийн Хүрэлсүх
Сэтгэгдэл0
Ikh tanil mendchilgee bna gsen chini umnuh onuudiin Uls turchdiin mendchilgeenuudees tuugaad evluulchihsen bna sh de.Dood humuus zuvluh tertei zovloguud ballana da
Мэхэнгийн талаас цааш их нутаг байгаа шүү Лав л махайх байгаа!
үг үсгээрээ л цохиж явна
нийтийн мэдэхээр "шарагчин нохой жил" л гэнэ биз дээ. төвөд лам зурхайч нар он жилдээ элдэв нэр хоч өгснийг хэрэглэхээ боливол таарна."тийн унжлагат" гэж хонгио донгио үгийг ерөнхий сайдаар хэлүүлэх дэмий байнаа.
жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна аа, чи одоо болно!!! Чиний дараагийн ажил бол жорлонгийн нээлтэнд оролцож жанхууг дууриаж тагтаа пооз авч микрофоны өмнө ганц нэг хүнийг загнах!!!
Сар шинээр амны билгээ бодвол ямар?
тийн боожгой унжлагат жил АН-ы мурат боожгооны зургаа хааш нь явуулах уу?
гажуу нэгний хатуу үг болог!
The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн байгаа, чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best (say it best)..When you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг (энийг хамгийн сайн хэлдэг).. Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш Oh......The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн нь чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best (say it best).. when you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг (энийг хамгийн сайн хэлдэг).. Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш (You say it best when you say nothing at all (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш You say it best when you say nothing at all..) Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш..) That smile on your face Чиний нүүрэн дээр байгаа тэр инээмсэглэл The truth in your eyes The touch of your hand Чиний нүдэнд байгаа үнэн, чиний гар хүрэх Let's me know that you need me.. Чамд би хэрэгтэй, тэрийг надад мэдүүлээч (You say it best when you say nothing at all) (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш) (You say it best when you say nothing at all..) (Чи энийг хамгийн сайн хэлдэг чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш)
Ronan Patrick John Keating - When You Say Nothing At All Ронан Патрик Джон Китинг – Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш It's amazing how you can speak right to my heart Энэ бол гайхалтай, чи миний зүрхэнд хэрхэн зөв ярьж чадах нь Without saying a word, you can light up the dark Хэлж байгаа үггүйгээр, чи харанхуйд дээр гэрэлтэж чадна Try as I may I can never explain Хичээ миний боломжтой шиг, би хэзээ ч тайлбарлахгүй байж чадна What I hear when you don't say a thing Би юу соносож байна, чи юмыг хэлэхгүй байхад The smile on your face lets me know that you need me Чиний нүүрэн дээр байгаа инээмсэглэл надад, чамд би хэрэгтэй, тэрийг мэдүүлсэн There's a truth in your eyes saying you'll never leave me Тэнд чиний нүдэнд хэлж байгаа үнэн нь чи намайг хэзээ ч орхихгүй The touch of your hand says you'll catch me wherever I fall Чиний гар хүрч байгаа хэлдэг, хаана ч би унахад чи намайг барьна You say it best ....when you say nothing at all Чи энийг хамгийн сайн хэлдэг.... Чи хэлэхэд энэ бүхэн юу ч биш All day long I can hear people talking out loud Бүх өдөр урт, би хүмүүсийн чанга яриа гарахыг соносож чадна But when you hold me near, you drown out the crowd Гэвч чи намайг ойроос тэврэхэд, чи чихэлдсэнээс бүтэхээс гарсан Try as they may they could never define Тэдэнд болдог шиг хичээ, тэд хэзээ ч тодорхойлж чадаагүй What's been said between your heart and mine Юу хэлүүлсэн байна, чиний зүрхний мөн миний хооронд
Erunhii saidiin helsneer Mongol uls hugjij saihan boloh yum baina. Helsnee Bodit zuil bolgohiin tuluu zutgej ajlaarai.
Англи хэлэндээ ус цас шүү.
Hvzvvgvi hulgaich.bayr 2iig tcaazaar avsan jil baih boltugai