sonin.mn
ТОКИО. /Киодо/. Японы Засгийн газар ирэх онд “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг баруун нутгийн Осака хотдоо зохион байгуулахаар болсон тухай тус улсын “Киодо” агентлаг мэдээллээ.
Япон улс “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг анх удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.
Гадаадын удирдагчдыг байрлуулах газар, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэний үндсэн дээр уг уулзалтыг Осака хотдоо ирэх оны зургадугаар сарын сүүлчээс долдугаар сарын эхэн үеийн хооронд зохион байгуулах шийдвэрийг Японы Засгийн газар гаргасан байна.
Осака хот нь 1995 онд АПЕК буюу Ази-Hомхон далайн бvс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг