Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов.
Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн хэлэв.
Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв.
Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

Сэтгэгдэл0
ард түмэн яаж амьдарч байна жаргаад байна уу? асем гэж гадныханд зусардсан. бас одоо энэ шоугаар дутаад байна уу? АН-хаан битгий давар түй май?
182.160.38.156.сда минь чи ч бас түй май Тэмбүүн толгойлсон сдаа минь
Орос Женко ялагдах Америктай Хужаа туслахаараа дамжуулж харьцан доошоо чихэн ялж байна.
Heden zuunii tursh duhaa tsoortol morgood ch guilgachin, asem hiij altsaganaad ch guilgachin... bid metiin umnuudad ingej daldganah hereg baina uu... tomchuuliin umand neg muu guilgachin heregtei u. 3.han saya hyiig avaad yavj chadahgyi baigaa mongoliin tord tomchuudiin yavdal hamaatai u... baas sheesendee jivsen gazar nasaaraa tansgiin deedeer osoj hymyyjsen ene 2 Tom hyn tooj ireh yy. ene 2 hyn altan jorlond baaj sheedeg. manaid altan jorlon hed baigaa ve. tegeed ch ene uulzalt mongold bish sweded boloh talaar ehnii yaria heleltseer ehnii shalgaltuud ni swed ulsad ehleed baina.. savaagyi nohoi sarand hutsna gedeg shig tenegtej baihiin orond ene hedhen hynee yaj 1 yataihan amidrald hyrgei dee gej bodoj ajilla. nuulgyi helehed mongol hyn bolovson ulsiin muur nohoi malaas dood tyvshind amidrch baina
exleed umxiigeesee salax xeregtei
овжин дамшиг шүү? АСЕМ билүү юм зохиож дараа нь монголын баахан хөрөнгийг хувааж цохицгоосон одоо баахныг цохих төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв бололтой шүү хөөрхий хүзүү багатай мөндөлнүүдын санаа мөндөө.
ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ? З.ЭНХБОЛД ӨРГӨН ХЭМЖЭЭГЭЭР СЭТГЭЖ БАЙНА.ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ АСУУДЛЫГ МОНГОЛД ЯРИНА ШҮҮ ДЭЭ?
neg muu guilgachin hen negend toogdoh uu. harin hyn ard ni jargaad az jargalaar gerelteed baival ter uls bygded toogdono... 3-han saya hyniig avaad yavj chadahgyi, guilgaar odor honogiig ongoroodog mongoliin tor yamar nyyreeree delhiin asuudal yarih ve.
Жижиг биетэйгээсээ болоод комплекстэй болцийн болов уу
ккк.Орос бацаан уу? Ичээд тэгээд хужаа туслахаараа дамжуулж Америктай харьцаж байна гэж үү?
асем гэж өргөн хэмжээгээр хошгируулаад юу ч байхгүй нөгөө л 7 буудлын архичин дорж хэвээрээ. одоо боль боль
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, яг цагаа тулаад ийм зүйл болохын бол сайхан л байна Монголын хувьд. Үнэндээ бол, тэр нэг Элбэгдорж гэгч этгээдийн үйлдсэн ACEM хийгээд Хойд Солонгос АНу 2-ын өндөр түвшний уулзалт 2-ыг жишээд байх утгагүй ухаангүй хэрэг. Болдогсон бол, хүслээр болвол ч МАНАЙД МОНГОЛД ЭНЭХҮҮ УУЛЗАЛТ БОЛООСОЙ БОЛЧИХООСОЙ Л ГЭЖ БИТҮҮХЭНДЭЭ ГОРЬДООД Л БАЙНА.
АНУ-ын
АН-ы шоучид боль боль
Хийх юмаа олж ядсан хүний ажил байхаа даа
Саваагүй нохой саранд хуцнаа гэж..