sonin.mn

Нийслэлчүүдийг унтаж байх хооронд Төв шуудангийн урд харанхуйн бизнес өрнөж, С.Зориг агсны хөшөөг “хулгайн” сэдлээр зөөвөрлөжээ.


Ардчиллын алтан хараацайгаа эрхэмлэн дээдэлдэг АН-ын ах нар нь угтаа хөшөөний ойр орчмын газар дээр өндөр цамхаг барих компанид хэдийнээ зараад туучихсан байж. 


Өөрсдийн түүх, үнэт зүйл, үзэл санаагаа мөнгөө үнэлж суугаа АН-ынхны эл үйлдэл үнэхээр эмгэнэлтэй бөгөөд хоржоонтой байлаа. Харин хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр энэ увайгүй үйлдлийг таслан зогсоож, хөшөөг хуучин буурин дээр нь буцааж авчрав.


Хөшөө байрандаа ирсэн ч ардчиллын лидрүүдийн шунал ил болж, баг нь хуулрав.