Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч, энэ аюул бодитоор оршиж байгаа зэрэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа” гээд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн төлөөллүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих, авлигаас татгалзах үзлийг түгээн дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүслээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН 2018 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ГАРГАСАН 38 ДУГААР ЗАРЛИГ:
Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай
Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн, хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,
Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласугай.
“Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй:
a) Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;
б) Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;
в) Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.
Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.
Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
Сэтгэгдэл0
БАДАМЖУНАЙГ БАРИВЧИЛАХГҮЙ БОЛ АВИЛГА УСТАХГҮЙ
Хэхэ естой сайхан хошгируулалт шуу
Хеерхий, энэ Женко уул нь их л хичээх юм, даанч еерее нэр цэвэр биш болохоор хэлсэн санаачилсан болгон нь жаданд елгvvлчээд амжилт олохгvй юм. Хулгайч луйварчин мафи явсан хvн зев амьдралаар амьдрах гэж хичнээн хvcэвч урдны хийсэн булай хэргvvд нь сайн сайхан амьдрахад нь саад болоод байдаг тухай барууны мобстер кино шиг....... Яахав еерее киноны хvн дээ........ киногоор бол их л эмгэнэлтэй тегсеж таардаг, манай хvн яахийн, еерийн ур дахь балай vйлдлээ асар их эрх мэдэлд хvрж цайруулах гэж муйхарлан зvтгэсээр ард тvмнээ хелдее чирж дуусна шvv, aягvй бол...... одоо яг монголын чердакан дээр байгаа бvx удирдагчид нэр бузартчихсан улс шvv, eeрсдее ч зевшеердег шиг байгаан, даанч гэмт хэрэгт нэгэнт хутгалдчихсан улс эргэх зам байхгvй, энэ чигээрээ зvтгэсээр дуусья гэж зvтгэдэг бичигдээгvй хуулиар л одоохондоо амиа аваад яваад байх шиг. Уул нь дээрх уриануудыг Женко биш, гvй ядахнаа арай нэр цэвэр , далайцтай ажил хэрэгч Буян Жагаа еронхийлогч болчоод дэвшvvлж байсан бол яах байсийн, бас л нэг хавтаст хэрэг гаргаж ирээд мяалаад байхийн бол уу, мэдэхгvйээ, естой их Нацагдоржий бичиж байсан шиг монголын амьдрал шалдар булдар гээч болж дээ ( уул нь хvрээний амьдрал шалдар булдар гэдгийм......хэ хэ хэ)
Гэрчийг маш сайн хамгаалж чадахгүй байгаа болохоор иргэд итгэхгүй байх даа
Badamjunai->mie
Avilgaltai temtseh talaar jenko zugeer action bish barag huvisgal hiij baina. Sentiigee uguhgui ee gesen darga nar chyatsga aldaj bn. Ajillaj ehellee. Harin sursan zangaaraa jujug taviaad ungurchihvii gej bodoj l suuna.
Баттулга ханачихаа юу
280 caя Ам Доллараар шороо овоолсон хулгайчийг яах гэж байна?! Зика баастай авгай 2 ийг авигалын эсрэг гар барьж шaaлцахыг нь хардаг бид ямар гутармаар ард тvмэн бэ?!
GytsA my lyibRchin chamAig ydaxgvi barinA
Чи муу мен барина даа хэ хэ хэ
280 caя Ам Доллараар шороо овоолсон хулгайчийг яах гэж байна?! Зика баастай авгай 2 ийг авигалын эсрэг гар барьж шaaлцахыг нь хардаг бид ямар гутармаар ард тvмэн бэ?!
Үлгэр болчихгүй бол үнэхээр сайхан л санаа байна. Хэрэг хуучирдаггүй учир өөрөө ч гэсэн юм бодох л хэрэгтэй дээ.
Сүржин юм яриад , даржин байгаад байгаа явдал чинь улсуудыг бухимдуулаад байна .Элбэгдорж дайснуудаар аа даажигнаж АТГ хөдөлгөөд байгааг арай өөрийн ажил гэж бодоод байгаа юм биш биздээ.
Женкө ЛУЙВАРЧИДТАЙ Хармай нэгтэй юу??? Яагаад ТОНУУЛЧДЫГ хамгалаад тэднийг баривчилсан АТГ руу дайраад байна????
jujig l biz dee. harj l bhaas.turd itgehed ch hetssuu l bolood bn
yaduural arai heterch bn .bagshiin ajil hмideg murtul uneheer hoosorch yaduuraad l bn
hurungiig ni huraaj ulsaa yaduurlaas garga.hedhen hurungunjij arduud мdeh hoolgui ulmun zulmun udur honogoor hoosorch bn
avilga ogsoniig ni orshooh heregtei,herev ogsonoo gerchilbel,tegvel olon hereg ilerne,saihansambuu ch helye l geed baigaa
АТГ дарга маш сайн ажиллаж байна. Хулгайч Баяр, Сайханбилэг, Баярцогт, Арвинсан, Бямбасайхан гээд том том акулуудыг барьлаа. Монголын ардчилсан хөгжлийн 27 жилд ийм ШУДАРГА бөгөөд ЗОРИМОГ ажиллагааг хийж байгаагүй. Үүнийг АТГ Энхажргал дарга хийлээ!! Женкө гэтэл Золжаргал гэх Зууны луйварчныг хамгаалаад АТГ ын даргыг СОЛЪ гэж улайраад байдаг ЮУ БОЛЖ БАЙНА ААА?????????? Женкө ЛУЙВАРЧИДТАЙ Хармай нэгтэй юу??? Яагаад ТОНУУЛЧДЫГ хамгалаад тэднийг баривчилсан АТГ руу дайраад байна????
Bugc buur n niilchixsen yga bicheed bgaa xaana tuurch yabaad irsen lalar be
АТГ дарга маш сайн ажиллаж байна. Хулгайч Баяр, Сайханбилэг, Баярцогт, Арвинсан, Бямбасайхан гээд том том акулуудыг барьлаа. Монголын ардчилсан хөгжлийн 27 жилд ийм ШУДАРГА бөгөөд ЗОРИМОГ ажиллагааг хийж байгаагүй. Үүнийг АТГ Энхажргал дарга хийлээ!! Женкө гэтэл Золжаргал гэх Зууны луйварчныг хамгаалаад АТГ ын даргыг СОЛЪ гэж улайраад байдаг ЮУ БОЛЖ БАЙНА ААА?????????? Женкө ЛУЙВАРЧИДТАЙ Хармай нэгтэй юу??? Яагаад ТОНУУЛЧДЫГ хамгалаад тэднийг баривчилсан АТГ руу дайраад байна????
Энэ бол шоу гэдэгт 100 итгэлтэй байна. Тэгсхийгээд АТГ дарга нууцаар бэлэг аваад гэмт үйлдэл харагдахгүй байна гээд гаргаад явуулчихна .Харж л байгаарай.
Энэ баривчилгаа гэдгийн цаана заавал ямар нэгэн булхай хулгайг нуун дарагдуулах мартагнуулах үйлдэл явж байдаг.Энэ нь харин юу байж таарах бол? Хулгайч нарын тактик нарийн шүү..
Чингисийн алтан ураг Монголоо ахин ялуулахаар иосэн агуу хүмүүн
АТГ-ын удирдлагуудыг хараандаа авч хувийн данс тооцоог нь нарийн хянаж байх нь чухал шүү.Баяр Баярцогт Сайханбилэг нар шан хахууль хаус байшин машин унаа мэдээж санал болгож л таарна.
Баривчлагдсан хулгайчуудын үйлдэл болгоныг нарийн хянах.Камер дуу бичлэг гээд.Тэгэхдээ баталгаатай тоног төхөөрөмжөөр,Тэгэхгүй бол эвлүүлэг гээд дайрчихна шүү.
АТГ дарга Энхжаргал гэх эргүү нөхөрөө зайлуулаачээ. Нөгөө Зоригт,Сугар,Очирхүү,Ганзориг М.Энхболд,Сундуй,Бардам жунай,Л.Гансүх нар яасан вэ.барвчилаач.!!! Баривчилаач.!!!
АТГ дарга Энхжаргал гэх эргүү нөхөрөө зайлуулаачээ. Нөгөө Зоригт,Сугар,Очирхүү,Ганзориг М.Энхболд,Сундуй,Бардам жунай,Л.Гансүх нар яасан вэ.барвчилаач.!!! Баривчилаач.!!!
АТГ дарга Энхжаргал гэх эргүү нөхөрөө зайлуулаачээ. Нөгөө Зоригт,Сугар,Очирхүү,Ганзориг М.Энхболд,Сундуй,Бардам жунай,Л.Гансүх нар яасан вэ.барвчилаач.!!! Баривчилаач.!!!
АТГ дарга Энхжаргал гэх эргүү нөхөрөө зайлуулаачээ. Нөгөө Зоригт,Сугар,Очирхүү,Ганзориг М.Энхболд,Сундуй,Бардам жунай,Л.Гансүх нар яасан вэ.барвчилаач.!!! Баривчилаач.!!!
АТГ дарга Энхжаргал гэх эргүү нөхөрөө зайлуулаачээ. Нөгөө Зоригт,Сугар,Очирхүү,Ганзориг М.Энхболд,Сундуй,Бардам жунай,Л.Гансүх нар яасан вэ.барвчилаач.!!! Баривчилаач.!!!
Монголчууд хэлж байгаад биш хийж байгаад итгэж сурах цаг болсон.
Хувьсгалч нэртэй поп -уудын хамгийн сайн хийж чаддаг юм сүржин нэртэй гоё уриа. Түүнийгээ чангахан хашгирвал их хийчихэж байгаа нь тэр.
Зөв. Иигэж ажиллавал ерөнхийлөгшийн нүгэл дундарна. Баригдсан хэдийг тавиулшихаж болохгүй шүү.
Авилга авсан хүнийг зөвхөн шийтгэдэг байхад авилгалчид бүгд илчлэгдэнэ дө !!! Өгөх хүн бол дуртайтаа илүү мөнгө төлдөггүй л байхгүй юу да
шүүх дээр арга хэмжээ авахгүй зугтаагаад байгаа нь яамар учиртай юум бол энэ хүний тушаалаар цэгцлэгдэнэ биз дээ
ардчилсан нийгмийн үед төрийн өндөрлөгт байсан бүх хүн авилгачид.энэ бол туйлын үнэн.
tatgalzlaya yu lol
KARMAINII HULGAICH JENCO-G ENE JIL TEGVEL BARIJ SHALGAH TOM BOLOMJ GARCH IRJ BAIGAA YUM BAINA SHUU !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Золжаргал Хурц Элбэгдорж Бадамжунай Цагаан нарыг барьж чадахгүй хүсэхгүй байгаа саад хийгээд байгаа Баттулга яах вэ
Монгол ялнаа. Харж л байгаарай.
Женкогийн тусламжтайгаар Оросууд Монголыг ялав. Нүүрс нь гүйхээ больсны улмаас Монголчууд мөнгөгүй болж, харин Оросууд өрсөлдөгчгүйгээр нүүрсээ борлуулж Оросууд болон Женко ялав, харин Монголчууд ялагдав. Оросууд Женког ерөнхийлөгч болгож бас дахиад ялав, Оросууд Монголыг ялав
Eronkhiilogch Battulga garch irseneer ikh olon muukhai zuiliin uchig tailagdaj tsegtsrelt ekhelj bna daa. Ard tumen sain demjikh kheregtei.
Бадамжунай авилгын акул,гол төлөөлөгч тул барьж хэргийг нь хүлээлгээд хөрөнгийг нь юу ч үлдээлгүй хураавал зохино
Амны хийгээр хашгирдаг уриа ч яахав.Яагаад МАНАН-Хурцыг Солонгост Элчингээр дэвшүүлэв? Яагаад Монгол банкны Золжаргалыг суллав? Яагаад Эрдэнэтийн 49-51% луйвруудын талаар дуугүй байна? Яагаад Оюу Толгой Дубайн гэрээнүүдийн талаар шоуддаггүй билээ? Шудрага бус Шүүгчдийн талаар уул нь Оросын хүргэн хамгийн түрүүн гарч ирээд Сүхбаатарын талбай дээрээс хөмсөгөө зангидаж байгаад Монгол Төрөөс зайлуулснаа зарлан нүсэр шоудах ёстой байтал бас чимээгүй!
Зөв өө дэмжиж байна. Харин энэ Баасан авгай юу вэ. Монголын төрд өөр хүн байдгүй юм уу.
Нэг жил хангалтгүй л дээ. Ядаж 5 жил хийх хэрэгтэй.