ДАМАСК. ТАСС. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2001 он Парист айлчлахад нь Францын ерөнхийлөгч асан Жак Ширакийн шагнасан Хүндэт легионы Том загалмай одонг тус улсын эрх баригчдад эргүүлэн өгсөн тухай Сирийн төрийн тэргүүний тамгын газраас пүрэв гарагт мэдээлсэн байна.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Францын төрийн дээд шагнал болох уг одонг Парисын ашиг сонирхлыг Сирид түр төлөөлж байгаа Дамаск дахь Румыны Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.
“АНУ, Их Британи, Франц нь дөрөвдүгээр сарын 14-нд Сирийн эсрэг гурвалсан түрэмгийлэл үйлдсэний хариуд дээрх одонг буцаан өгөх шийдвэр гаргасан юм. АНУ-ын боол бөгөөд террорист бүлэглэлүүдийг дэмждэг, НҮБ-ын гишүүн улсад халдан довтолдог, олон улсын хууль эрх зүйг бүдүүлгээр зөрчдөг дэглэмийн одонг зүүх нь Сирийн Ерөнхийөгч Б.Асадын нэр хүндэд харш байх билээ” гэж тус улсын удирдагчийн тамгын газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг