Оюутолгойн гэрээний зарим заалтыг өөрчилж, зэс хайлуулах үйлдвэр барихыг хөрөнгө оруулагч хариуцахаар заах нь зүйтэй (Үргэлжлэл)
2.6 Гэрээний 11.4 ба 15.2-т зааснаар бол хөрөнгө оруулалтын зээлээс (34 хувь) гадна компанийн жил бүрийн төсөвт зардлын хэмжээгээр (34 хувь) зээлийн өрөнд Монголын төр (ТӨК) орж, ямар ч ногдол ашиг Монгол Улсад ойрын ирээдүйд болон үйл ажиллагааны бүх хугацаанд ч орж ирэхээргүй журам тогтоосон нь нэн харамсалтай. Хөрөнгө оруулалтын зардалд Монголын төр (ТӨК) зээл (34 хувьд) авч болох боловч түүнийг далимдуулан "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны төсөвт зардалд 34 хувийн зээл авах талаар гэрээнд заасан журмыг өөрчлөхгүй, тийм зээл одоо олгосоор байгаа бол энэ уурхайг цаашид ажиллуулахгүйгээр зогсоох шаардлагатай. Иймд энэ гэрээний 11,12, 13, 14, 15, 16, 18 дахь заалтыг өөрчлөн хөрөнгө оруулалтын зардлын 34 хүртэл хувьд Монголын төр (ТӨК) "Айвенхоу "-гийн хөрөнгө оруулагчаас зээл авч болох (хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр) асуудлыг "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны зардалтай хольж хутгахгүйгээр аж ахуйн байгууллага нь өөрийн төсөвт зардлаа (бүтээгдэхүүний орлого, өртөг) орлогоосоо санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгийн түр дутагдал гарвал Монголын банкны зээлээр санхүүжүүлэх заалт болгон хөрөнгө оруулалтын зардал, аж ахуйн тооцоот байгууллагын зардал тооцох журмыг тус тусад нь зааглан заах нь зүйтэй байна. Ийнхүү журам тогтоосноор компанийн үйл ажиллагааны төсөвт зардлыг санхүүжүүлэхэд Монголын төр (ТӨК) "Айвенхоу"-гийн санхүүжүүлэгчээс зээл авах, түүнийгээ ногдол ашгаасаа төлөх ямар ч шаардлага гарахгүй, Монголын төр (ТӨК)- ийн өр үйл ажиллагааны зардлын хэмжээгээр (34 хувь) нэмэгдэхгүй байх боломжтой болно.
2.7 Гэрээний 16.10-д гэрээний эхний хугацаа дуусах (30 жилийн дараа) үед ТӨК нь Оюутолгой дахь хувь эзэмшлээ 16 хувиар нэмэгдүүлэх тухай маш чухал, зөв зүйтэй асуудлыг тусгасан боловч чухам ямар нөхцөлөөр "Айвенхоу"- гийн хувь нийлүүлэгч 16 хувиа шилжүүлэхийг заагаагүйн дээр хэдийгээр талуудын хувь эзэмшил 50:50 болох боловч компанийн бүх удирдлага, эрх мэдэл, менежмент болон хувь нийлүүлэгчид, (ТУЗ)-ийн эрх мэдэл бүгд "Айвенхоу"-д хэвээр байхаар заасныг(16.10-ын "г" заалт) өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. "Айвенхоу" нь 30 жилийн дараа өөрийн эзэмшлийн 16 хувийг ямар нэг болзол, төлбөргүйгээр ТӨК-д шилжүүлэн өгөхөөр заах.
2.8 Гэрээний 18-д Айвенхоу групп, эсхүл "Рио тинто"-д хамаарал бүхий аливаа этгээдүүдийн төлөх ёстой татварыг Монголын тал (ТӨК) төлөхөөр заасан нь хөрөнгө оруулалтын гэрээний 2.27 дахь заалттай зөрчилдөж байгаагийн хамт ТӨК нь ийм үүрэг амлалт авах эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй тул энэ гэрээний 18 дахь заалтын а,б,д хэсгийг хасах. Эсвэл энд заасан шилжүүлэг, хураамж, төлбөр, татварын хэмжээгээр "Оюу толгой" компанид ТӨК-ийн оруулсан хөрөнгийг нэмэгдүүлэх заалт болгон өөрчлөх,
Гурав. "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө"
3.1 Энэхүү "төлөвлөгөө" гэж нэрлэсэн баримт бичгийг талуудын хооронд байгуулан мөрдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчин дээрх хоёр гэрээ байгуулахад оролцоогүй, уг гэрээний заалтыг өөрчлөх эрхгүй "Туркойс Хилл ресурс", "Ти Эйч ар Оюутолгой" зэрэг хуулийн этгээдүүд оролцон байгуулсан нь талуудын хооронд мөрдөх хууль эрх зүйн баримт бичиг гэж үзэх үндэслэлгүй гэж үзнэ. Үүний хамт энэхүү "төлөвлөгөө" гэх материалд нотолгоо, үндэслэл нь тодорхойгүй олон тоон мэдээлэл оруулсан байх боловч тэдгээр нь Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалтаар баталгаажихгүй байна. Жишээ нь:
3.1.1 Төлөвлөгөөний 2.2-ын "b"-д Монголын Засгийн газар Оюутолгой төслийн үр ашгийн 53 хувийг татвар, рояалтын төлбөр, ногдол ашгийн хэлбэрээр хүртэхээр заасан нь дээрх гэрээнүүдээр Монголын төр "Хөрөнгө оруулалтын" 34 хувьд өндөр хүүтэй, АНУ-ын үнийн индексээр нэмэгддэг зээл авахаас гадна "Оюутолгой" компанийн жил бүрийн үйл ажиллагааны зардлын 34 хувьд мөн өндөр хүүтэй зээлийг ТӨК-д олгохоор заасан нөхцөл, журмын дагуу тооцоход Монголын төрд (ТӨК) Оюутолгойн төслийн үр ашгийн 53 хувь нь ногдох үндэслэлгүй байна.
3.1.2 Төлөвлөгөөний 3.1-д Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг дотоодод нутаг дэвсгэрт зарцуулах зардлын хэмжээгээр үйл ажиллагааны долоон жилд есөн тэрбум доллар гэсэн эдийн засгийн үр ашгийн нөлөөний үндэслэл нь тодорхой бус, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээний заалтын дагуу бол зөвхөн Монголын төрийн өр энэ долоон жилд Монголын нутагт гарах зардлаас 3.4 тэрбум доллар болохоор тооцоог хүснэгтээр гаргасан байна. Энэ нь Монголд "их үр ашигтай" төсөл гэж Монголын олон нийтийн "толгой угаах" гэсэн тооцоолол гэж хардахаар, энэ "төлөвлөгөө" гэх материалд ийнхүү нотолгоогүй мэдээлэл оруулах үндэслэл, тийм зайлшгүй шаардлага харагдахгүй байна.
3.1.3 Дээрх хүснэгтэд "Хөрөнгө оруулалтын зардалд ногдох НӨАТ ба бусад татвар долоон жилд 0.6 тэрбум доллар" гэсэн атлаа Монголын Засгийн газарт шууд төлөх төлбөр 7 жилд 2.2 тэрбум доллар буюу жилд 300 сая доллар гэсэн нь хоорондоо хэт их зөрүүтэй, үнэмшил багатай, хийсвэр тооцоо гэж үзэхээр байна. Иймээс дээрх тоон мэдээллийг үндэслэлтэй, ХөОГ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний заалттай нийцсэн байхаар болгох, эдгээр тоон мэдээлэл бодит гүйцэтгэлээр гарахгүй бол компанийн бүх удирдлага, менежментийг хариуцагч "Айвенхоу" ямар хариуцлага хүлээхийг нэмж оруулах,
3.2 Төлөвлөгөөний 3.4-д "Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөллийг "Оюутолгой" ХХК, Туркойс Хилл бэлтгэж, Станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид өгөх, "Айвенхоу"-гийн тал станцад дэмжлэг үзүүлэх эсэх нь станцын төслийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчтэй хийх яриа хэлэлцээнээс хамаарахаар заасан нь Хөрөнгө оруулалтын гэрээний "Айвенхоу"-гийн хөрөнгө оруулагчийн хүлээсэн үүргийг эзэнгүйтүүлж, цахилгаан станц барих асуудлыг шийдээгүй хойшлуулсан байгаа тул Айвенхоугийн үүрэг болгох.
3.3 Төлөвлөгөөний 3.5-д Зэс хайлуулах үйлдвэр байгуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг ОТ ХХК боловсруулснаар ХөОГ-ээр түүний хүлээсэн үүрэг биелсэнд тооцохоор гэрээний заалтыг өөрчилж түүнийг" цаашид мөрдөж байгаа нь Засгийн газартай байгуулсан гэрээний заалтыг уг гэрээ байгуулахад оролцоогүй хуулийн этгээдүүд оролцсон баримт бичгээр "гэрээ зөрчсөн" байх тул уг 3.5-ын заалтыг цаашид мөрдөх үндэслэлгүй гэж үзнэ. ХөОГ-ээр "барих, ашиглах" нөхцөлөөр Зэс хайлуулах үйлдвэр барих Айвенхоугийн үүргийг "эдийн засгийн боломжийн судалгаа хийснээр хаах нь Зэс хайлуулах үйлдвэрийг ОТ ХХК барихгүй, оролцохгүй гэсэнтэй адил утгатай болгосон байна.
3.4 Төлөвлөгөөний 4.2-д ОТ төслийн ТЭЗҮ-ийг "тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсийн төсөөллүүдэд тулгуурласан, Оюутолгойн үйл ажиллагаанд заавал мөрдөх баримт бичиг биш" гэж тодорхойлсон нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж,
ТЭЗҮ нь эдийн засгийн ямар ч үндэслэлгүй, хэрэггүй цаас гэсэн утгаар тодорхойлж аль ч үйлдвэр байгуулахад түүнийг барьж
байгуулагч, ашиглагч төлөвлөгч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч, ажиллуулагч, менежмент гүйцэтгэгч бүх
байгууллагад удирдлага, чиглэл, мөрдөх баримт бичиг байдаг зүй тогтнолыг үгүйсгэсэн нь нэн харамсалтай, ТЭЗҮ-д зохих өөрчлөлт, тодруулалт, нэмэлт гарч болох бөгөөд тэр дагуу уг ТЭЗҮ- ийг тодруулан шинэчлэн баталж мөрддөг. Энэ нь ТЭЗҮ-ийг мөрдөхгүй дураараа ямраар ч үйлдвэрийг барьж ажиллуулах гэсэн утга агуулдаггүй. Иймээс энэ заалтын "... мөрдөх баримт бичиг биш" гэснийг өөрчлөх,
3.5 Төлөвлөгөөний 4.4 ба 4.5-д ОТ ХХК-ийн 2010-аас 2014 оны таван жилийн тайланг таван хоногийн дотор хүлээн авахыг Сангийн яаманд, Монголын талаас үзүүлсэн татварын хөнгөлөлт нь 646.2 сая доллараас "багагүй" болохыг ажлын хоёр хоногийн дотор УТЕГ нь баталгаажуулах яаралтай үүргийг тус тус хүлээлгэсэн нь Монгол Улсын хууль зөрчсөн, яахаар жил бүр Сангийн яаманд тушаах хуультай тайлан тэнцлийг таван жил өгөөгүй байсан, яагаад бөөндөн тайлангаа тушаах болсон, яагаад жил бүр эсвэл гэрээ байгуулсан даруйд хийх татварын хөнгөлөлтийн 2009-2012 оны тооцоог 4-6 жилийн дараа 2015 онд хийх болсон, яахаар уг хөнгөлөлтийн дүн 646,2 сая доллараас бага байж болохгүй, заавал илүү байх үүргийг татварын байгууллага хууль зөрчсөн байсан ч баталгаажуулах ёстой вэ. Яагаад аливаа компани нь тухайн улсын санхүү, татварын байгууллагатай хуулийн дагуу жил бүр хийдэг татварын тооцоог Засгийн газраас үүрэг авч гүйцэтгэх болов гэсэн асуулт гарч байна. Хэрэв энэхүү "төлөвлөгөө" гэх баримт бичгийг гэрээтэй дүйцүүлж, талуудын тохиролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх зүйн баримт бичиг гэж үзэж байгаа бол энэ нь буруу бөгөөд урьд жилүүдэд хийгээгүй ажлаа эсвэл зөрчил гаргаснаа ийнхүү баримт бичгээр далимдуулан Гэрээний заалтыг өөрчлөх гэж байгааг засах нь зүйтэй гэж үзнэ. Нөгөө талаар татварын хөнгөлөлт (урьд оны) нь 646,2 сая доллар болсон бол энэ хэмжээгээр Монголын төр (ТӨК)- өөс "Оюутолгой" ХХК-д оруулсан хөрөнгө мөн хэмжээгээр нэмэгдэх үндэслэл байгааг ярих нь чухал, Түунчлэн алдагдлын хэмжээ хэд болохыг компанийн тайлан тэнцлийг үндэслэн тооцдог бөгөөд энд заасан шиг 4-6 жил өнгөрсний дараа 2009- 2012 оны алдагдлыг 2015 оны тавдугаар сард тодорхойлох ямар ч үндэслэл байхгүй. Иймд дээрх 4.4 ба 4.5 дахь заалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзнэ.
3.6 Төлөвлөгөөний 5.5 (в)- ын (у)-д Рио Тинто-ийн баталгааны шимтгэлийг санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн нийт дүнгээс 1,9%-иар тооцож олгохоор заасан нь хэт өндөр бөгөөд уг баталгааны шимтгэл тооцоход зээлийн хүү, шимтгэл, бусад төлбөр ямарч хамаагүй бөгөөд зөвхөн санхүүжилтийн дүнгээс тооцох нь зүйд нийцнэ. Иймд энэ заалтаас ядахдаа хүү, шимтгэл, төлбөр гэснийг хасах.
3.7 Төлөвлөгөөний 5.6- д Монголын Засгийн газар нь зээлийн барьцаанд Оюутолгойн уурхайн ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлүүд, ХөОГ, ХНГ-д тусгасан бүх эрх, "Оюутолгой" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн гэтэл уг баримт бичиг, Оюутолгойн ордоор барьцаа болгон баталгаа гаргах "Рио Тинто" баталгааны өндөр шимтгэл авч байгаа атал Монголын төр (ТӨК) шимтгэл авахгүй байгаа нь дэндүү шударга бус, Монголын өрийг яаж өсгөх вэ гэсэн бас нэг луйврын арга болгож, Монголын орд газар барьцаалсан баталгааны шимтгэлийг нь Ринто Тинто ганцаараа авах эдийн засгийн үндэс байхгүй. Энэ заалтаар Монголын тал хэтэрхий мэдлэггүйгээр Рио Тинто-д буулт хийж, зээл, хүү, шимтгэл, төлбөрийн дүнгээс 1.9 хувиар бодож, Монголын өрийг өсгөхийг зөвшөөрснийг өөрчлөх, ядахдаа ТӨК шимтгэл авдаг болохоор өөрчлөх шаардлагатай гэж үзнэ. Зөвхөн "Оюутолгой" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө барьцаалахад 34 хувь нь Монголын хариуцах дэнчин шүү дээ. Иймд дээрх 5.5 ба 5.6 заалтыг өөрчилж, баталгааны шимтгэл төлөхгүй болгох, эсвэл Рио Тинто, ТӨК адилхан шимтгэл авдаг болгох.
3.8 Төлөвлөгөөний АМНАТ-ыг зөвхөн зэс, алт, мөнгө зэрэгт төлөхөөр заагаад бусдыг орхигдуулсан байна. Ядахдаа ХөОГ-д заасан молибденд АМНАТ төлөх учиргүй гэж тохирсон нь үндэслэлгүй байна. Тэрчилэн хүдэр дэх металл эрдэс бүтцэд ч 30+20+20=70 жилд АМНАТ төлөхгүй байх үндэслэл байхгүй. Иймд 6.2- д "молибден" гэж нэмэхийн хамт хүдэр дэх металл эрдсийг АМНАТ-т хамааруулах асуудлыг талууд тухайн үед хамтарч шийдэх заалт нэмж оруулах.
Дөрөв. Дүгнэлт, санал
4.1 "Оюутолгой" ХХК-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөх нөхцөл, журам болж буй ХөОГ, ХНГ болон төлөвлөгөө гэх баримт бичгүүдэд зохих өөрчлөлт тодруулалт хийж, дээр бичсэн товч саналын дагуу өөрчлөх нь нэн чухал.
4.2 Монголын олон нийт зөвхөн "Оюутолгой" ХХК-д зориулсан, 30 жил, цаашдаа 50 жил, 70 жил баримтлах нөхцөл, журамтай, тэдгээр нь хэт хөнгөлөлттэй, Монголын ижил аж ахуйн нэгжээс бага татвар төлдөг, тэр нь 70 хүртэл жил өөрчлөгдөхгүй мөрдөх, "Улсын доторх улс" гэж үзэгдэх Оюутолгой гэж баялаг орд, байгалийн хишгийн үлэмж ихэнхийг үндсэндээ гадаадынхан хүртсэн уурхай байхыг эсэргүүцэх нь зүй ёсны зүйл гэж үзнэ.
4.3 Оюутолгой уурхайн дээрх баримт бичгүүдэд ядахдаа энэхүү саналд бичсэн өөрчлөлт, нэмэлтийг оруулж, олон нийтэд ил тод болгон хэрэгжүүлбэл "төлөвлөгөө" гэгчид заасан ОТ уурхайн үр ашгийн 53 хувь Монголд ногдоно гэсэнтэй ойролцоо гарах боломж бий болох байх.
4.4 Хэлэлцээ хийх, санал боловсруулахад дараах асуудлыг онцлон анхаарах:
-Татварын хөнгөлөлт, тогтворжуулалтын заалт бүх татварт хамаарах бус хуульд заасан дөрвөн нэрийн татварт тогтворжихоор тохирох. Ядахдаа гэрээний эхний хугацаа дуусахад (гэрээгээр бол 30 жил) татварын хөнгөлөлт, тогтворжилтийн талаарх заалтыг цаашид мөрдөхгүй болгох.
-Уурхайн хаалтын менежмент, журам, хаалтын сангийн талаар тодорхой заах, гэрээнд зааснаар хаалтын санг ганцхан Монголын төр хариуцах бус компани нь ногдол ашиг төлөхийн өмнөх ашгаас гаргадаг болгох,
-Зэс хайлуулах үйлдвэр, цахилгаан станц барих асуудлыг шийдэж хөрөнгө оруулагчийн үүрэг болгох (гэрээнд шууд заагаагүй, шийдээгүй заалтууд орсон)
-"Оюутолгой" ХХК-ийн бүтээгдэхүүн борлуулалтын орлого болон биет хэмжээг бүрэн бүртгэдэг, өөрт үлдэх ашгаа гадаад, дотоодод чөлөөтэй зарцуулах журмыг баримт бичгүүдэд Монголын хууль, аж ахуйн байгууллагын орлого, зарлагаа тооцдог нийтлэг журам, бүртгэлийн олон улсын стандартын дагуу зааж, ил тод бус, эргэлзээ төрүүлсэн зүйлсгүй болгох журам мөрдөхөөр тохирох,
-Гэрээний эхний хугацаа дууссаны дараа ОТ ХХК нь Монголын ижил төрлийн аж ахуйн нэгжийн адилаар ялгаварлан гадуурхахгүй журмаар тухайн үед Монгол Улсад мөрдөж байгаа хууль, хэмжээ, журмаар ажилладаг, татварыг ч мөн ижил зарчим, хэмжээ, журмаар төлдөг байхаар баримт бичгүүдийг өөрчлөх,
-Хувь нийлүүлэгчид, ТУЗ нь шийдвэр гаргахдаа "олонх" гэдэгт "Айвенхоу", ТӨК-ийн нэг нэг төлөөлөл (гишүүн) заавал оролцож, зөвшөөрсөн байвал шийдвэрүүд хүчинтэй болохоор ХөОТ-д өөрчлөлт оруулах,
-Менежментийн багийг томилох, ялангуяа үйлчилгээний төлбөр төлөх журмыг заавал өөрчилж, орлого илүү олох сонирхол, хөшүүргийг нэмэгдүүлсэн журам тогтоох,
-Компанийн жилийн төсөв, санхүүжилттэй холбогдуулан Монголын өрийг өсгөхөөр заасан ямарч утгагүй, үндэслэлгүй журам, заалтыг өөрчлөх.
-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэх баримт бичгээс далд уурхайтай шууд хамаарахгүй "Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө" гэсэн мэдээллүүд, дүгнэлт болон Сангийн яам, татварын байгууллагад яаралтай үүрэг өгсөн заалтууд, татварын хөнгөлөлтийн болон алдагдлын хэмжээ зэргийг энэ баримт бичгээс хасах,
-ХөОГ ба ХНГ-ийн зарим заалтуудыг зөрчиж, "Төлөвлөгөө" гэх баримт бичигт заасан, буулт хийсэн хэсгийг дээрх саналд бичсэнээр өөрчлөх.
Ажлын хэсэг нь дээрх гурван баримт бичгийн журам, заалтыг 2009 оноос хойш хэрхэн мөрдөж ирсэн, татвар хэрхэн төлсөн, чөлөөлсөн, тогтворжуулсан, Монголын төрд хэчнээн зээл юу юунд зориулж олгосон, түүний хүү, АНУ-ын үнийн индексээр нэмэгдүүлсэн байдал, компанийн жил бүрийн төсөвт зардлаар Монголын ТӨК нь урьд онуудад хэчнээн зээл авсан, төлбөр нь хэрхэн хийж байгаа, компанийн удирдлага, шийдвэрт Монголын тал ямар ч оролцоогүй буй эсэх, олонхын шийдвэр хэрхэн нөлөөлж буй гэх олон асуудлыг бодитоор нь гарган дүгнэлт хийхэд гэрээнүүдэд ямар өөрчлөлт хийх шаардлагатай болох нь тодорхой болоход тулгуурлавал зохино.
Э.Бямбажав (Гавьяат эдийн засагч, судлаач, профессор)
Сэтгэгдэл0
ОюуТолгой гэрээ байгуулагдаад 8 жил, үйлдвэр байгуулагдан бүтээгдэхүүнээ борлуулж эхлэснээс хойш 5 жил өнгөрчээ. Энэ хугацаанд энэ үйлдвэр 1,8 тэрбум долларын татвар төлжээ. Энэ бол монгол улсад орж буй зөвхөн татварын орлого. Өнгөрсөн хугацаанд монгол улс ямар ашиг өгөөж хүртэв гээд асуувал үүнд хариулах хариулт, хэлэх тоо байна. Харин энэ хугацаанд ОюуТолгой үйлдвэр ямар ашиг өгөөж хүртэв гэдэг асуулт тавибал үүнд хариулах хариулт, хэлэх үг гэж байхгүй. Яагаад гэвэл энэ үйлдвэр энэ хугацаанд ямар ч ашиг олоогүй. Гүний уурхай ашиглалтанд орох хүртэл дахиад 10 жил ажиллана. Дараа нь зардлаа нөхөх гэж дахиад 10 жил ажиллана. Тэгэхлээр гэрээ байгуулагдснаас хойш 30 жилийн дараа ОюуТолгой үйлдвэр гаргасан бүх зардлаа нөхөөд ашиг олж эхэлнэ. Монгол улс энэ ашгийн 34 хувийг ноогдол ашиг хэлбэрээр хүртэж эхлэнэ. Үйлдвэрийн ашиг гэхээр айхтар их мөнгө гэж хүмүүс боддог бололтой. Үйлдвэрийн ашиг нь борлуулалтын орлогын 17 хувь орчим байна.Үүний 34 хувь нь борлуулалтын орлогын 5-6 хувь.
Чи миний алыг долоо бууны нохой. Монголчууд ОТ-г ажиллуулсан ч татвараа төлнө. ОТ гаргасан зардлаа нэг өдрийн дотор нөхнө. Харин ОТ монголынх. Канадуудад зүгээр өгөх ёсгүй. Нэн даруй гэрээг цуцалж хөөж гарга. Дээр нь Баяр, Баярцогт, Зоригт нарыг дүүжилж нохойд хаяж өг. Эхнэрүүдийг нь хятадын нэг тосгоны эрчүүдийн дундын эм болгож, хүүхдүүдийг нь боол болго.
МАН намын дарга САНЖИЙН БАЯР БАХАРХААД БАЙХ НЬ АРГАГҮЙ Л ЮМ БАЙНА БОДВОЛ МАНЫ ГИШҮҮД ДЭМЖИГСДЭД ЖААХАН МӨНГӨ ДОЙЛУУУР ӨГДӨГ БОЛООД Л МАН ХҮЧТЭЙ БАЙДАГ ЮМ БАЙНА
сайн байна уу, 66.181.160.73 эрхэм этгээдээ? Өөрөө #номоор бол маш сайн хэлж ярьж байна#, гэхдээ номыг бас арай уншиж, ном арай өөрөөр уншигдана гэж байнаа байна. ОТ-оос гагц алт мөнгө зэс гараад буй юм бишээ, эдгээрээсээ ч илүү үнэлгээтэй бичил елементүүд ч гарч байна. Эрдэнэтээс ч ийн гарч байсан. Хүнд Үйлдвэргүйнхээ, Уул уурхайн бүтээгдэхүүнг ангилан ялгалтын ажиллагаа өндөртэй, техник технологи сайтай үйлдвэргүйнхээ улмаас алдагдал бол гарах л болно. Аль болохоор л алдагдал багатай л байхыгаа Монголчууд Бид хэлээд дуугараад яриад буй юм бишүү. Орон Улс болгоны Ахуй Засаг Эд Өөр Өөр гэдэг чинь л энэ. Улбаалаад өөрөө #номоо өндөр хөгжилтэй улсын жишгээр яриад хэлээд байх#, Бидний Монголчууд болохоор "энэүү өндөр хөгжилтэй номыг мэдэхгүй биш мэдэж буй байгаа хэдий ч" өөрсдийнхөө Ахуй Засаг Эдэд буулгаж "уншаад төдийгүй" худалдааны номын, мөнгө санхүүгийн номын дагуу эхийг нь эцээж туглыг нь тураахгүй байхыг л эрмэлзэж тэмүүлж байна.
номыг бас арай өөрөөр уншиж, ном арай өөрөөр уншигдана гэж байнаа байна
Толгойгоороо хариуцна гэж Монголчуудад томорсон хүнээс ял асуух эрх нь Монголчуудад байгаа.
ПУТИН ӨӨРИЙНХӨӨ ТОЛГОЙГ НЭГ СУМААР ҮНЭЛСЭН ТАЛ БАЙДАГ САНЖИЙН БАЯРЫН ТОЛГОЙ ИХ Л ҮНЭТЭЙ ЮМ БАЙНА ДАА
ОюуТолгой үйлдвэр ашиглалтанд орж бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойшхи тоо баримтыг харвал энэ үйлдвэр жилд дунжаар 1 тэрбум долларын борлуулалтын орлого олж 800 сая долларын зардал гарган монгол улс 200 сая долларын татвар төлжээ. Эндээс харвал энэ үйлдвэрийн борлуулалтын орлого 100 хувь монголд шингэж байна. 80 хувь нь зардал, 20 хувь нь татвар хэлбэрээр монголд борлуулалтын орлого нь бүтнээрээ монголд эргэн орж ирж байна. Би хувьдаа үүнийг монголд маш ашигтай гэрээ гэж харж байна. Доллар хомс, доллараар ангаж цангасан өнөөгийн монгол улсад борлуулалтын бүх орлогоо монголд оруулахаас илүү сайн зүйл үгүй гэж үзэж байна. Түүнчлэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд жил бүр 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт монголд орж ирнэ. 2020 онд далд уурхайн эхний ээлжийг ашиглалтанд оруулахаар шамдан ажиллаж байна.
ЯМАР ГЭНЭН ТАРХИ УГААЛТ ВЭЭ ЧИНИЙ ҮГЭЭР БОЛ ОТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ БИД ҮХЛЭЭ ЮУ ГУРВАН САЯ ХҮНД ХЭДЭН ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЖ ХОДООДНЫХОО ХЭМЖЭЭГЭЭР ХУЦААЧ НОВШОО
Noogdol ashigiig n khedkhen khun khahuuli bolgood avchihsan yum bailgui dee
ОюуТолгой үйлдвэр 7 тэрбум доллараар боссон. Энэ мөнгөний 34 хувь буюу 2,5 тэрбум долларыг РиоТинто компаниас жилийн 3 хувийн хүүтэй зээлж авсан. Харин өнгөрсөн 8 жилд монгол улсад 1,8 тэрбум долларын татвар төлжээ. Харин жилийн борлуулалтын орлого дунжаар 1 тэрбум доллар. Энэ бол албан ёсны тоо баримт. Харин ОюуТолой үйлдвэрийн борлуулалт нь жилд 2 тэрбум доллар, эсвэл РиоТинто компаниас зээлсэн мөнгөний хүү нь жилийн 6 хувь гэдэг бол худал тоо . Анх зээлийн хүү 6 хувь байсан нь үнэн, харин Дубайн гэрээгээр энэ хүүг 3 хувь болгон бууруулсан. Хэрвээ жилийн 3 хувийн хүү өндөр байна, шударга бус байна гэвэл энэ зээлээс татгалзан өөр банкнаас бага хүүтэй, илүү шударга мөнгө зээлэх эрх монгол улсад бий. Хэрвээ чаддаг юм бол жилийн 3 хувиас бага хүүтэй зээл олоод үйлдвэрийн хувьцаа худалдаад авбал хоёр гаргаа өргөн дэмжихэд бэлэн байна.
ОТ ганц зэсээс гадна алт, молибден, мөнгө, газрын ховор элемент гэх мэт зөндөө баялаг давхар гаргаж байгаа нь бүртгэгдэхгүй байна. Дотоодын банкаар гүйлгээг хийвэл ядахдаа үүнийг бүртгэж болно. Бид баялгынхаа эзэн нь биш болсон доо. Энэ бол Баярцогт, С.Баяр, Сайханбилэг нарын гай.
Аливаа юм сайн муу хоёр талтай. Жишээлбэл уртын дуу, сонгодог хөгжим, рок аялгуу, зохиолын дуу бүгд өөрийн сайн муу талуудтай. Тухайн юмны сайн муу тал нь тухайн юмныхаа салшгүй нэг хэсэг болно. Уртын дуу гэхэд сайн тал нь ч уртын дуу мөн, муу тал нь ч уртын дуу мөн. Сонгодог хөгжим мөн л ялгаагүй. Сонгодог хөгжмийн сайн тал нь ч сонгодог хөгжим мөн, муу тал нь ч сонгодог хөгжим мөн. Сонгодог хөгжмийн сайн муу тал нийлж байж сонгодог хөгжим болно. Зохиолын дууны сайн тал, муу тал нийлж байж зохиолын дуу нь зохиолын дуу болно. Яагаад гэвэл сайн муу гэдэг үнэлгээ бол сонгодог хөгжим эсвэл зохиолын дуунд өөрт нь байдаг шинж биш. Сайн муу гэдэг бол хүний тархинд ургасан бодол. Хүн бүрийн тархинд ургах бодол өөр өөр. Тийм болохоор тухайн хүний тархинд ямар бодол ургаснаас болоод зарим хүн сонгодог хөгжмийг магтаж зохиолын дууг муулна, зарим нь эсрэгээрээ зохиолын дууг магтаж сонгодог хөгжмийг муулна. Тэгэхлээр сайн муу гэдэг харьцангуй ойлголт. Энэ бол хувь хүний сонголт.
ОюуТолгой орд нь үндсэн 3 эрдсээс бүрдэнэ. Зэс, алт, мөнгө. Нийт орлогын 60 орчим хувийг зэс, 38 орчим хувийг алт, үлдсэн 2 орчим хувийг мөнгө эзэлнэ. Одоогийн байдлаар жилд 600 сая орчим долларын зэс, 380 сая орчим долларын алт, 20 сая долларын мөнгө худалдан борлуулж байна. Энэ бүхнийг үйлдвэрлэхэд жилд дунджаар 800 сая долларын зардал гаргаж байна. Нийт борлуулалтын орлого нь 1 тэрбум доллар. Орлого, зарлагын зөрүү нь 200 сая доллар. Үүнийг монгол улсад татвар болгон төлж байна. Тэгэхлээр ОюуТолгой үйлдвэр борлуулалтын бүх орлогоо монгол улсад оруулж байна гэсэн үг. Эндээс харахад ОюуТолгой үйлдвэр бол зарим хүмүүсийн мушиган гуйвуулж гүтгэн доромжилж тайлбарладаг шиг тийм муухай балиар заваан сэжгийн гэрээ огт биш. Тун боломжийн давгүй гэрээ. Монгол улс түүхэндээ ийм дажгүй шударга гэрээ байгуулж явсангүй гэж харж байна. Эрдэнэт үйлдвэрээр жишээлье. Монгол улс нэг ч төгрөгийн эрх мэдэлгүй олон арван жил явсан түүх бий. Энэ гашуун эмгэнэлт түүх ОюуТолгой үйлдвэр дээр үл гарав
ЭРДЭНЭ ТИЙМ БАЙСАН ГЭЖ ХУЦАХ ЮМ ЧИ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БЭ ХУДЛАА БУРХАНГЙ ГАЗАР БУМБА ГАЛЗУУРАВ ГЭГЧЭЭР САНААН ЗОРГООРОО ХУЦАХ ТЭНЭГ СОХОР БИШ БОЛ ХАРЬЦУУЛААД НЭГ ХАР Л ДАА ИРГЭДИЙН АХУЙ НӨХЛИЙГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙГ БИТГИЙ ТЭНЭГ ҮЛГЭРЭЭ САРААЧААД БАЙ ӨМХИЙ АЦ ДОЛООГЧОО
ОюуТолгой үйлдвэр жилд 1 тэрбум долларын борлуулалт хийж монголд энэ мөнгө бүрэн бүтэн эргэн орж ирж байна. Жил бүр 1 тэрбум доллар монгол банкинд орж төгрөг болон хувираад ОюуТолгой үйлдвэрт орж байна. 1 тэрбум доллартай тэнцэх төгрөгийн 200 сая доллартай тэнцэх төгрөгрийг улсын төсөвт татвар болгон төлж үлдсэн мөнгийг үйлдвэрийн зардал болгон зарцуулж байна. Цахилгаан, дулаан, түлш, шатахуун, цалин хөлс гэх мэт. Тэгэхлээр ОюуТолгой үйлдвэр зардал гаргана гэдэг нь монгол банкинд валютын орлого оруулна гэсэн үг. Монголд валютын орлого оруулдаг үйлдвэр маш цөөн. ОюуТолгой бол улс доторхи гадаад улс гэсэн үг. Онцлог нь бид монгол улсын хилээс гарахгүйгээр ОюуТолгой үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлэх замаар экспорт хийж валютын орлого олж болж байна. Мэдээж компаниуд гар дээрээ бэлэн валют авахгүй харин төгрөг авна. Харин төгрөг нь монгол банкинд доллар зарж олсон төгрөг байна. ОюуТолгой үйлдвэрт хичнээн зардал гарна тэр хэмжээгээр валют зарж төгрөгөөр солино.
АРД НЬ АВИЛГАЛ АВИЛГАЛ БАС ДАХИН АВИЛГАЛ Шоронд хатаа бүгдийг нь.
ОюуТолгой үйлдвэр жилд дунджаар 1 тэрбум долларын орлого олж 800 сая долларын зардал гарган үлдсэн 200 сая долларыг монгол улсад татвар болгон төлж байна. Одоогоор үйлдвэрт өөрт нь ямар ч ашиг байхгүй. Энэ бол бодит үнэн. Харин тань шиг хүний гүтгэлэг, гүжирдлэг, хууран мэхлэлт хол явахгүй болов уу гэж бодож байна.
ОюуТолгой үйлдвэр жил бүр монгол улсад борлуулалтын орлого 1 тэрбум доллар оруулж байна. Жил бүр монголд орж ирж байгаа энэ их долларыг юунд яаж захиран зарцуулахыг монголчууд бид өөрсдөө шийднэ. Үүнийг захиран зарцуулах эрх нь зөвхөн монголчууд бидэнд бий. Эрдэнэт үйлдвэр баригдаж ашиглалтанд орсон цагаас хойш бидэнд ийм боломж байгаагүй. Монголчууд мөнгөний эрх мэдэлгүй, бүх зүйлээ оросуудаас асуудаг, зөвшөөрөл авдаг байсан. Оросууд зөвшөөрөхгүй бол бид яаж ч чадахгүй. Харин өнөөдөр бүх орлого монголчууд бидний гарт байна. Энэ бол маш том дэвшил. Маш том эрх чөлөө. Үүнийгээ зөв эдлэх ёстой.
ХӨӨЕ ЭМЧИД ҮЗҮҮЛ ШИЗОФРИНИЙ ӨВЧТӨӨН
Tzaaziin yliig hurdan sergeegeed,naad hahuuli avaad oyutolgoig umguuluud hamgaalaad baigaa novshnuudaa ustgaachee.tegehgui bol buteheesee ungursun shuudee.Eh ornoosoo urvasan humuusiig yah estoi ve shuud alah heregtei
Дэлхий дээр төгс гэрээ гэж байхгүй. Том, жижиг, хөгшин залуу эрэгтэй эмэгтэй, эрүүл өвчтэй гээд хүн бүрт таарах цорын ганц төгс хувцас гэж байхгүй. Хүүхдийн хувцас тусдаа, ажлын хувцас тусдаа, гёолын хувцас тусдаа, өвлийн хувцас тусдаа, зуны хувцас тусдаа. Хувцас болгон өөр өөр. Өөр өөрийн сайн муу онцлог талуудтай. Бүх сайн талуудыг нэгтгэсэн цорын ганц төгс хувцас гэж байхгүй. Гэрээ үүнтэй адилхан. Хүн бүрт тохирсон, эрдэмтэн бүхэнд таарсан, ухаантан бүхэнд магтуулсан цорын ганц гэрээ гэж байхгүй. ОюуТолгойн гэрээ бол цорын ганц гэрээ. Хүн хүнд тааруулж, хүн хүнд тохируулж олон өвөл, хавар, ажлыг, ёслолын хувцас гэдэг шиг олон янзын ОюуТолгой гэрээ байгуулах боломжгүй. Хэрвээ ямар нэгэн зүйлийг шүүмжлэнэ, буруутгана гэвэл үүнд эцэс төгсгөл гэж үгүй. Юуг ч яаж өөлж буруутгаж муухай харагдуулж болно. Энэ бол бидний явах зам биш. Энэ бол мухардал. Энэ мухардлаас гаргасан нь С. Баярын гол гавъяа мөн. Хэрвээ ТаванТолгой шиг мухардсан бол өнөөгийн зам, барилга гэж байхгүй.
Lyibar xylgain gereeg yajich xaatsailad nemergvi Lyiibarchin RioTinto yrbagch tarbaga Bayar tnyyd byltax nvxgvi bolson
Монголчууд өөрсдөө энэ уурхайгийн үр ашгийг тооцож чадахгүй, яагаад гэвэл тэд ойлгохгүй. Тиймээс олон улсын байгууллага, гадаадын судлаач, мэргэшсэн хүмүүсээр тооцуулсан нь зүйтэй
ОюуТолгой гэрээний сайн тал нь ч ОюуТолгойн гэрээ мөн, муу тал нь ч ОюуТолгой гэрээ мөн. Нэгийг нь нөгөөгөөс салгаж тусгаарлах боломжгүй. ОюуТолгой гэрээний өгөөж хүн бүрт харилцан адилгүй тусна гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Зарим хүн энэ гэрээнээс ахиу хүртэнэ, зарим нь бага хүртэнэ. Жишээ нь ОюуТолгойн орлогоор барьсан зам, барилга дээр жишээ авъя. ОюуТолгой гэрээ зурагдснаас хойш 8 жилийн хугацаанд бараг 5000 км зам тавилаа. Монгол улсын нийт замын урт бараг 50000 км. 1000 км зам барих өртөг нь 1 тэрбум доллар. Бараг 100 мянган айлын орон сууц барилаа. Үүний өртөг нь 10 тэрбум доллар. ОюуТолгой үйлдвэр жил бүр борлуулалтын орлогын 1 тэрбум доллар, дээр нь гүний уурхайн хөрөнгө жилд 1 тэрбум доллар монгол улсда оруулж байна. Энэ мөнгө үндсэндээ замын болон барилгын компаниуд руу урсан оржээ. Бусад хүмүүс үүнээс хүртсэнгүй. Энэ үнэн. Шудрага бус гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ замаар хүн бүхэн явах боломжтой. Энэ байр сууцыг хүн бүхэн худалдан авах эрх нь нээлттэй.
ОюуТолгой үйлдвэр нь 30 жилийн дараагаас ашгаа өгөх урт хугацааны төсөл. 30 жилийн дараа байтугай 3 жилийн дараа ашгаа олох төсөл бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх монгол компани хэр олон билээ? Ихэнхи хүмүүс өнөөдөр мөнгө оруулаад маргааш ашиг хүртэх төсөл сонирхдог. Ийм сонирхолтой хүмүүст 30 жилийн дараа ашиг олох төсөл танилцуулаад үр дүнд хүрэх үү? Ийм төсөлд хөрөнгө оруулах монгол хүн бараг л гарахгүй байх. Харин өрнөдийн хөрөнгө оруулалтын компаниуд ажлаа 30-50 жил зарим нь 100 жилээр төлөвлөж хөрөнгө оруулалт хийнэ. Монголд яагаад гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ гэдгийг гол шалтгаан энэ. Монголчууд бид ийм ажлыг бие даан хийх ямар ч санхүүгийн боломжгүй, бас мэдлэг, туршлага, дадлага байхгүй. 30 жил гэдэг маш урт хугацаа. Энэ хугацаанд мөнгөний ханш яаж унахав гээд төсөөл. Техник, технологи, амьдрал яаж өөрчлөгдөхөв? 30 жилийн өмнөх Улаанбаатар, өнөөгийн Улаанбаатар хоёрыг харьцуулаад хар. Ийм Улаанбаатарыг 30 жилийн өмнө төсөөлж байсан уу?
З САЯ ХҮНД ХЭДЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ НОВШОО ХУЦАЛГҮЙ АМАА ТАТ
Энэ байдал Таны Тархины шуултэд 2009-2015 оны уеуудэд Анзаарагдаж бсан бхд аа?! Ийм Гэрээг цааш ургэлжлуулж болохгуй телее Эрх мэдэлт бухэн Монгол Улсынхаа Эрх Ашиг ,унэт зуйлийнхээ Телее Ажиллах ,тэмцэх хэрэгтэй ?! ОУ - н Гэрээ,ЭЗ,Санхуугийн чиглэлээр Харьцуулсан судлагаа хийлгэж Дугнэлт зевлелгее авч болдоггуй юм уу? Ганбаатар зев л Асуудлыг Анхааруулаад л бсан бнадаа?! Даанч Монголчууд бид юу ч анзааралгуй нухэнд унасан бгаа бус уу?!
ouy tolgoi ih holsnii commetchin holsolson ni shuud haragdaj bna gehdee buruu u baihav
ene olon jiliin tyrsid oyu goltoig gadaadiinhaniig zalgihiig hen zebseerch henbygai ni ene erh medel olgosong ard tymenii helelzyylegt egch byh niiteer zeblen syyh chag ni boljee!!yasan noomoi ylas oron bolj hybirab aa!!!
Dor comment bichij baigaa zarim neg humuus mongolchuudiin tarhiig ugaah geed l eh ornoosoo urvasan luivarchidiig hamgaalah geed mash ih ym bichij baina shuu
Oyutolgoin.gereeg.tsutslah.yostoi
Чаддаг юм бол цуцалчихаач
Шүүмжилцгээгээд л, цэцэрхэцгээгээд л байх юм. Олон жил боллоо доо. Чаддаг юм бол цуцалчихаач ээ. Оюу Толгойн өгсөн ажил, авсан барааны орлого, төлсөн татварын мөнгийг гударцгааж байж тэрийгээ ойлгодоггүй тэнэг хүмүүс шүү. Төрийн албан хаагчид нь ОТ-н төлсөн татвараар цалинжиж байгаагаа мэдэхгүй, өөрсдөө бий болгосон юм шиг бодоцгоодог.
Баяр, Баярцогт, Зоригт нарыг ОТ-гоос авлига авсан гэж олон жил хардаж, гүтгэцгээлээ. Тийм юм бол тэрийг нь тогтоож чаддаггүй ямар ч нойл цагдаа, шүүх вэ. Үнэн юм бол ОТ-н гэрээг цуцалчихаад, үйл ажиллагааг нь зогсоочихооч. Худлаа л боргоцгоогоод байх.
Geree tsutslagdana MAHAH mafias yrbagchdig shorond xiij shond dvvjelsenii daraa tyn ydaxgvi songyylich bolog