sonin.mn
ЛОНДОН. /ТАСС/. Сирид цэрэг, хүмүүнлэгийн тодорхой үүрэг гүйцэтгэж, Ойрхи Дорнод дахь бүх улстай тохиролцож чадах цорын ганц улс бол ОХУ юм гэж Их Британийн “Би-Би-Си” телевиз мэдээлжээ.
"Орос улс нь Сирид томоохон нөлөө бүхий тоглогч болсон учир Оросын зүгээс явуулах дипломат үйл ажиллагаа нь тус бүс нутагт цаашид болох үйл явдлын гол зангилаа болох юм. Иранаас Израиль, Туркээс Сири хүртэлх бүс нутаг дахь нөлөө бүхий гол тоглогчидтой ярилцаж, хэлэлцээр байгуулах чадвартай цорын ганц улс нь Орос улс юм” хэмээн Сирийн бүс нутгуудаар явсан “Би-би-си”-гийн сэтгүүлч Стив Розенберг тэмдэглэжээ.
Энэхүү аялал нь иргэний дайн үргэлжилсэн 7 жилийн хугацаанд Сирийн хотууд хэрхэн сүйдсэнийг харах боломжийг олгохын сацуу Асадын дэглэм дор сиричүүдийн аж амьдрал хэрхэн аажмаар хэвийн болж байгааг ажиглан харах боломжийг Их Британийн сэтгүүлчдэд олгожээ гэж “ТАСС” агентлаг мэдээлсэн байна.  
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг