МОСКВА. /Sputnik/. Сирийн Засгийн газрын хүчин химийн зэвсэг ашигласан гэх худал мэдээлэлтэй холбогдуулан АНУ, Их Британи, Франц зэрэг орон Сирийн эсрэг цохилт өгөхөөр бэлтгэж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Сирийн Идлиб мужид химийн зэвсэг ашигласан гэсэн мэдээлэлтэй холбогдуулан АНУ хариу арга хэмжээ авах зорилгоор далавчит пуужин тээгч хөлөг онгоцнуудыг Ойрхи Дорнодын бүс нутаг руу илгээж байна гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв.
Түүний мэдээлснээр, АНУ-ын сөнөөгч хөлөг онгоц Газар дундын тэнгисээс Сирийн аль ч хэсэгт цохилт өгөх боломжтой ажээ.
Босогчид Сирид химийн зэвсэг ашиглахаар бэлтгэж байгаа бөгөөд үүнийг АНУ Сирийн Засгийн газрын байгууламжид цохилт өгөх шалтаг болгон ашиглаж магадгүй гэж ОХУ-ын цэргийн албаныхан мэдэгдсэн байна.
Далавчит 56 пуужингаар зэвсэглэсэн АНУ-ын “USS The Sullivans” хөлөг онгоц хэд хоногийн өмнө Персийн буланд ирсэн бол агаар-газар ангиллын “AGM-158 JASSM” далавчит 24 пуужинтай “US В-1В” бөмбөгдөгч онгоц Катар дахь “Al Udeid” агаарын баазад ирсэн байна гэж Игорь Конашенков мэдэгдлээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Төрийн өмчит үйлдвэрийг барьцаалсан хэрэгт Ш.Батхүүгийн хөлд чирэгдэж, түүний хамсаатнаар татагдаад буй цөөнгүй албан тушаалтнууд байгаа юм. Анх гэрээ байгуулах үед Ерөнхий сайд, Төрийн өмчийн хорооны дарга хэн байсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байв зэргээр бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа сайд асан С.Баяр тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Л .Сугарыг гэрчээр байцаасан. Түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтангаас мэдүүлэг авсан гэдгийг АТГ-аас мэдээлсэн. Түүнчлэн УБТЗ-ын дарга асан Т.Очирхүүгийн нэр ч баталгаа гаргасан сэжмээр холбогдож байгааг хэвлэлүүд бичиж байна.