sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн “Caol Mongolia-2018” чуулга уулзалтад 15 орны 3000 зочид төлөөлөгч, 600 орчим компанийн удирдлага оролцож, 65 компанийн үзэсгэлэн гарч байна.
Энэ талаар “Caol Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, “Гложекс консалтинг” ХХК-ийн ерөнхий захирал Л.Наранбаатараас тодруулбал, “Чуулга уулзалтын үйл ажиллагаанд нийтдээ 30 гаруй өндөр дээд түвшний илтгэгч нар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өнгөрсөн оны арга хэмжээтэй харьцуулахад оролцогчдын тоо 30 гаруй хувиар нэмэгдсэн. Хөрөнгө оруулагчдын ихэнхи нь шахмал түлш болон нүүрс боловсруулах чиглэл рүү түлхүү анхаарч хөрөнгө оруулах сонирхолтой нь ажиглагдаж байна. Мөн үйлдвэр, уурхайн газруудад бэлтгэн нийлүүлэлт хийх болон техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэлээд сонирхож байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Технологийн дэвшилд хамтдаа” гэсэн уриан дор болж буй учир энэ онцлогтой уялдан технологийн компаниуд их ирж оролцож байна. Энэ удаад манай улсын нүүрсний зах зээл харьцангуй тогтвортой байгаа нь гадаадын оролцогчдод Монголын зах зээл нэлээн халуунхан бөгөөд сонирхолтой байна” гэв.
 
 
Энэ дашрамд мэдээлэхэд “Coal Mongolia-2018” чуулга уулзалтын нэрэмжит оны шилдэг компани шалгаруулах номинацид ТОП-5 компанийг урьдчилан шалгаруулаад байна. Нүүрсний салбарын шилдэгийн шилдэг (Гранпри) компаниар:
“Энержи Ресурс” (Ухаа Худагийн аж үйлдвэрийн цогцолбор 5.5 сая.тн)
“Монголын Алт” (МАК) (Нарийн Сухайтын уурхай 6.0 сая.тн)
“Эрдэнэс Тавантолгой” ХК (Баруун, Зүүн Цанхи 5.7 сая.тн)
“Саус Гоби Сэндс” (Овоотын уурхай 1.9 сая.тн)
“Мо Эн Ко” Хөшөөтийн уурхай 1.7 сая.тн)
 
Шилдэг гэрээт олборлогч компаниар:
 
“Тийс Монголиа” (Thiess Mongolia)
“Хишиг Арвин”
“Олборлолт” ХХК
“Моннис Майнинг Eкьюпмент” ХХК
“Монголын Үндэсний Олборлогч” (MNO)
Шилдэг техник, технологи нийлүүлэгч компаниар:
“Вагнер Ази тоног төхөөрөмж”
“Моннис Майнинг Eкьюпмент”
“Хера Экуйпмент”
“За Майн Сервисез”
АОДЭ ХХК
 
Шилдэг нүүрс тээврийн компаниар:
 
“Тавантолгой Шин”  (20.6 тэрбум төг)
“Хероесвин” (11.6 тэрбум.төг)
“Монпорт” (8.5 тэрбум.төг)
“Хурд Авто” (6.4 тэрбум.төг)
“Дөрвөн зам транс” (5.6 тэрбум.төг) тус тус шалгараад байна.
Шалгаруулалтыг АМГТГ-иас ирүүлсэн нүүрс олборлолтын мэдээ болон Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний 7 сарын гүйцэтгэлийн мэдээнүүдэд үндэслэжээ. Онлайн санал асуулга 2018 оны 9-р сарын 5 өдрийн 19 цаг хүртэл явагдаж, шалгаруулалтын эцсийн дүнг шүүгчдийн оноон дээр олон нийтээс авсан оноотэй нэгтгэж зарлана. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа чуулганы сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 5-ний өдрийн 19:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд чуулганы хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр болж, УУХҮ-ийн сайд Сумъяабазар болон албаны бусад төлөөлөгчид шилдэг компаниудын шагналыг ёслол төгөлдөр гардуулна. ТОП компаниудыг “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн дэргэдэх хараат бус экспертүүдийн зөвлөл шүүгчид шалгаруулж буй юм.
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг