МОСКВА. /РИА Новости/. Үл мэдэгдэх этгээдүүд Филиппиний Себу мужийн Ронда хотын даргыг буудан хөнөөсөн тухай Philippine Star сонин цагдаагийн газрын эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Сонинд бичсэнээр, лхагва гарагт шилжих шөнө дөрвөн эрэгтэй хүн хотын дарга Мариано Бланко-гийн өрөөнд дайран орж ирээд ажилтнуудыг шалан дээр хэвтэхийг тушаасан байна. Ингээд хэд хэдэн удаа буун дуу гарсны дараа үл мэдэгдэх этгээдүүд хэргийн газраас явсан аж. Цагдаа нар ирэх үед Бланко цусанд хутгалдан хэвтэж байжээ.
Хотын дарга М.Бланко бол хар тамхи наймаалах хэрэгт холбоотой албан тушаалтнуудын нэг гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте буруутгаж байсныг Philippine Star сонинд дурдсан байна.
Өнгөрсөн 7 дугаар сард гэхэд тус улсад хоёр хотын даргыг хөнөөсөн хэрэг гарчээ. Танаван хотын дарга Антонио Халили, Нуэва-Эсиха мужийн Кабанатун хотын дарга Тинио Фердинанд Боте нар хөлсний алуурчдын гарт амиа алдсан байна.
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Philippine gej uls duterte giin yed suirlee dee, haa saigui hun aminii hereg, odor bolgon heden zuun hun aminii hereg gardag bolson...
Shydarga es togtoox gej bxad yund gytsnab Aigaa yu
Хууль үйлчилдэггүй дархлагдсан хулгайчуудыг ингэж шударгаар нохой шиг буудан алах цаг Монголд хэзээ ирэх бол? Чингисхаан авлигач хулгайчуудыг гэр бүлээр устгадаг хуультай байсан .Энэ их зөв зүйл байж.
Manaid buu shiidemiig delgeruulvel offshorchid yadaj aih baih.
Далимдуулан хувийн тооцоогоо гvйцэлдvvлэх ногоон малгайтнууд энд сэтгэгдлээ vлдээжээ
Дайны хажуугаар дажин гэж үг бий.Дайн эхлэхээр анхандаа дайснаа алах биш дотоодынхоо хууль үйлчидэггүй авлигач дээрэмчин олигархиудыгаа эхэлж алдаг хуультай.
Ерөнхийлөгч Дутерте жинхэнэ төрийн төлөө ажиллаж эр хүн. Нийгмийн газруудыг цэвэрлэж байж эх орон нь зөв замаар хөгжинө гэдгийг хүн бүр мэдэж байгаа. АНУ мэтийн баруун орнууд үргэлж дотоодын хэрэгт хушуу дүрж өөрсдийн хараанд байлгах гэж бодлогоо тулгаж байдаг.
С.Баярыг буудаад өгчихгүй юм байх даа.