Монголд онгоцны шатахуун нийлүүлдэг ганцхан монополь компани байдаг гэлцдэг. Тэр бол “Сод Монгол" групп. Бензиний үнэд өерчлелт орох сургаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун импортлогч комланиудыг шалгаж эхэлсэн. Энэ арга хэмжээнд “Сод Монгол” мэдээж хамрагдсан байна. Шалгалтын дүн одоогоор гараагүй аж. Гэхдээ үнээ үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдвол арга хэмжээ авах гэнэ. ШӨХТГ-ын дарга О. Магнайгийн ярьснаар бол “Сод Монгол” компани онгоцны түлшнээс дэндүү их ашиг олсон аж. Тухайлбал, Бээжинд нэг тонн түлш 850-900 ам.доллар байхад Монголд 1700 ам.доллар байгааг О. Магнай буруутгажээ.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"