Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.
Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах зэрэг тулгамдсан асуудлаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Улсын зөвлөгөөнд оролцогчид, хүндэт зочид оо!
Хатагтай ноёд оо,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.
Монголын ард түмэн төрөөс, төрийн албан хаагчид Та биднээс шударга ёс, хууль дээдлэх зарчим, сахилга хариуцлага, ёс зүйг нэлээд нэхэл хатуу шаардаж байгаа. ЭНЭ ШААРДЛАГА бодит нөхцөлөөс, шалтгаант үр дагавраас урган гарч байгаа учраас ЗҮЙ ЁСНЫХ юм.
Эрх зүйт төрийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэх, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой, залгамж чанартай, мэргэшсэн болгох талаар сүүлийн 20 гаруй жилийн турш бид ярилаа.
Манай үе үеийн парламент монгол төрийн албыг шинэтгэх зарчим, бодлогыг боловсруулж, хуульчилсаар ирсэн. Тухайлбал, "Төрийн албаны тухай" анхны хуулийг 1994 онд баталж, 1995 оны 6-р сарын 1-нээс мөрдүүлсэн. "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого"-ыг 1996 онд баталсан.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай үзэл баримтлалыг шингээсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 онд, "Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийг 2004 онд батлан мөрдүүлсэн.
2004-2008 оны парламент “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч намын харьяалалгүй байх нэн чухал зарчмыг тусгасан.
Харамсалтай нь эдгээр хуулийн үзэл санаа, шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжиж, үр дүнд хүрэхгүй, хууль зөрчих, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн алба олон жилийн турш улстөржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.
ТӨР БОЛ ХУУЛЬ ЮМ” ГЭСЭН ҮГ байдаг. Төрд зөвхөн хууль засаглаж байх ёстой. Гэвч энэ чухал зарчим хөсөр хаягдсаар байна.
Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн нь ажлын өдөр бүр 2 гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.
Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна.
Нөгөө талаар төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварт онцгой анхаарахгүй бол болохгүй болж. Гэмт хэрэг үйлдсэн, албан үүрэгтээ тэнцэхгүй байгаа, хууль зөрчсөн гэх мэт шалтгаанаар 2017 онд 320 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын талаар холбогдох байгууллагуудад ирүүлдэг иргэдийн гомдол буурахгүй байна.
Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй болжээ. Төр нь тогтворгүй болохоор албан хаагч нь мэргэшиж чадахгүй байна. Мэргэшсэн албан хаагч ховордсоноос төрийн дархлаа суларлаа. Энэ бол энгийн хийгээд гарцаагүй үнэн. Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ. Төрийн алба нь чадавхитай, дархлаатай, тогтвортой улс орнуудад л нийгмийн хөгжил дэвшил, ард нийтийн амьдралын чанар, хүний хөгжлийн зам нээгддэгийг бид бас гадарлана.
Тиймээс төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын индрээс миний бие нэг бус удаа анхааруулж хэлснийг Та бүхэн санаж байгаа байх.
Улмаар бид 2017 оны намрын чуулганаараа "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна.
Одоо энэ хуулийн үзэл санааг шинэ агуулгаар нь, мөн чанараар нь ойлгож, Монголын ирээдүйд нөлөөлөх ач холбогдлыг нь ухамсарлаж, хэрэгжүүлэх нь Та бүхний, нийт төрийн албан хаагчдын, иргэн бүхний журамт үүрэг мөн.
Төрийн албанд шатлан дэвших зарчмыг ягштал баримтлах, тохиолдлын томилгоо хийх нүх сүвийг хаах, нэгэнт шалгагдаж орсон ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн энэ удаагийн эрх зүйн шинэчлэл бол улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Төрийн албаны шинэчлэл хэрэгжихэд улс төрийн намууд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Улс төрийн намууд төрийн албанд намын болон бусад ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх явдлыг бүрмөсөн таслан зогсоох нь энэ дэмжлэгийн бодит илэрхийлэл болно.
Хуулийг дагалдан гарах журмуудыг батлах асуудал Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан. Эдгээр эрх зүйн актуудыг чамбай боловсруулж, цаг алдалгүй батлуулахад холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуульд тусгасан төрийн албан хаагчийг давтан сургах сургалтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын хөтөлбөрийг төрийн албаны амьдрал, үйл ажиллагаанд сайтар нийцүүлж боловсруулах шаардлагатай гэдгийг сануулж хэлье.
Улсын Их Хурал төрийн байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих бодлого баримталж байгаа.
Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.
Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Төрийн албаны шинэчлэлийн цаана хүн л байх учраас юун түрүүнд төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийн агуулгатайгаа хөл нийлүүлэх ёстой. Энд удирдлагын манлайлал, үлгэр дуурайл шийдвэрлэх ач холбогдолтойг битгий мартаарай.
Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. ТӨР БОЛ ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй ХҮМҮҮС ЮМ. Тиймээс монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Та бүхнээс төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, намчирхлаас ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын зөвшилцөл, хүлээцийг эрхэмлэж ажиллахыг захья.
Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас Та бүхэн амин чухал энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт талархал илэрхийлж, Улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт, Та бүхэнд сайн сайхныг ерөөе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл0
Жишээ нь : Ц.Сандуй
Авилгач хүн авилгатай тэмцэнэ гэж байхгүй. Луйварчин хүн шударга ёс ярина гэж байхгүй. М.Энхболд өөрөө зайлах хэрэгтэй. Тэгвэл төр цэвэршинэ.
Ug ni xuuli durmeer iim yum bx yostoi. Enkhbold uuruu iim bolgochixood iim zuil yum yarij bgaa ni shivshig yum da.
hvvreee .. bolovsroliin said chin chinii gudas geel boddooo . hahaha
ӨӨ, ТИЙМ ҮҮ.... ЧИ АРАЙ ӨӨРИЙГӨӨ СОНГОДОГ ЖИШЭЭН ДЭЭР НЬ ОРУУЛЧИХААГҮЙ БЭЭЗ???
65 iin hilgai deerem shahaa tonuul opshor .tvvniig demjin hamtran shaaj bui hurliin dargiin avir herees heterlee zailuulah gvi bol ene uls eh oron urnii tulam utnii shaar bolloo
Ми данжаадын ухаан санаа тархи толгой зүгээр биз?
Хууль завхарууож төрийн албыг самаргчдын зөвөлгөөн болж байна. Төрийн албаны зөвлөл гэх газарт ажилд томилогдсон улсууд төрийн албаны хулиа мэдэхгүй тархины тураалууд хууль журам хэрэгжүүлнэ гэж юу байхав. Төрийн албанаас хууль бусаар халаглсан чөлөөлөгдсөн иргэдийн асуудлыг шийдчихээд наад хурлаа хий тарххны тураалууд минь!!!!!
Хууль завхарууож төрийн албыг самаргчдын зөвөлгөөн болж байна. Төрийн албаны зөвлөл гэх газарт ажилд томилогдсон улсууд төрийн албаны хулиа мэдэхгүй тархины тураалууд хууль журам хэрэгжүүлнэ гэж юу байхав. Төрийн албанаас хууль бусаар халаглсан чөлөөлөгдсөн иргэдийн асуудлыг шийдчихээд наад хурлаа хий тарххны тураалууд минь!!!!!
Хууль завхарууож төрийн албыг самаргчдын зөвөлгөөн болж байна. Төрийн албаны зөвлөл гэх газарт ажилд томилогдсон улсууд төрийн албаны хулиа мэдэхгүй тархины тураалууд хууль журам хэрэгжүүлнэ гэж юу байхав. Төрийн албанаас хууль бусаар халаглсан чөлөөлөгдсөн иргэдийн асуудлыг шийдчихээд наад хурлаа хий тарххны тураалууд минь!!!!!
Хууль завхарууож төрийн албыг самаргчдын зөвөлгөөн болж байна. Төрийн албаны зөвлөл гэх газарт ажилд томилогдсон улсууд төрийн албаны хулиа мэдэхгүй тархины тураалууд хууль журам хэрэгжүүлнэ гэж юу байхав. Төрийн албанаас хууль бусаар халаглсан чөлөөлөгдсөн иргэдийн асуудлыг шийдчихээд наад хурлаа хий тарххны тураалууд минь!!!!!
Энэ нам өөрийн байрандаа хуралдаж болдоггүй юмуу, Хүүхдийн ордонд очсоноос болж хүүхдүүд өнөөдөр дугуйландаа явж чадсангүй, энэ намыг хараал идээсэй билээ
huuhdiin ariuhan gazar
Бүтэхгүй гар
Нэг нэгийгээ алахыг төрийн алба гэнэ.ми мэлгэрийн хэлсэн сургаал үг
Төрийн албан тушаалыг мөнгөөр зардаг журмыг та нар тогтоочихоод одоо юу гэнэ вэ? Энхболд болон мананг зайлуулаагүй цагт энэ завхрал чинь арилахгүй
Ali deerees l anhaarah heregtei
ТА ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ДЭЭ
ТА ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ ДЭЭ
ккк таарсан хүн нь илтгэл тавьж дээ
Ичиж үхээч чи Ми овогт ооооооо
Medleg bolovsrolgyi oyos syrtaxuungyi Mi Enxbold end tend ochij eleg doog boloxin odoo ogtsor oo
Энэ худлаа улин хуцаад байгаа Ми данжаад өөрийн хамаатан садны 20 гаруй хүнийг албан тушаалд томилсон гэж О.Магнай мэдэгдсэн.
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар томилогдов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдов. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдов. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдов. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар томилогдов.
tvvnii iljirsen gudas bolovsroliin saidaar tomilogdov
МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдов. МАН-ын дарга асан Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр Барилга хот байгуулалын яамны газрын даргаар томилогдов. Шадар сайд У.Хүрэлсүхийн төрсөн ахын хүү Г.Гантулга Зам тээврийн яамны газрын даргаар томилогдов. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын албаны даргаар томилогдов. Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдов УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яамны Төрийн Захиргаа Удирдлагын Газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцагийн дүү Д.Баярсайхан нь Төрийн банкны захиралаар томилогдов.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Т.Саран нь Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэд даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн нь Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Б.Оюунчимэгийн дүү Б.Эрхэмзаяа нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тээвэр, ложистик хариуцсан захирлаар томилогдов. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд С.Бямбацогтын туслах З.Мэндсайхан нь Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдов. Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин Ариунзаяа Үндэсний Статистикийн Газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын гэр бүлийн эзэмшлийн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны захирал Б.Баярсайхан нь Үндэсний хөгжлийн газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн “МАК” компаний дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа нь Хөдөлмөр, халамж үйлчилгэний ерөнхий газрын даргаар томилогдов. Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө о
Сү. Батболдын эхнэрийн дүү Ундрал нийгмийн хамгааллын яамны газрын даргаар томилогдов. Миеэ Эдийн засгийн зөвлөх гэх санхүүгийн мэдлэггүй хүүхнийг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилов.
Сү. Батболдын эхнэрийн дүү Ундрал нийгмийн хамгааллын яамны газрын даргаар томилогдов. Миеэ Эдийн засгийн зөвлөх гэх санхүүгийн мэдлэггүй хүүхнийг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилов.
ene bol hyatadiin tagnuuliin mongol dahi suurin agentiin tailan medeenees avsan unen zov barimt bolno
Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эхнэрийн дүү С.Мөнгөнчимэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар томилогдов. Морин спорт уяачдын холбооны гишүүн, манлай уяач Даваахүүгийн хүү Д.Баянбат нь нийслэлийн хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдов. Нийслэлийн Морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдов. Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Ц.Баянжаргал Хүнс, хөдөө аж ахуйн яамны газрын даргаар томилогдов. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дүү нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар томилогдов. МАН-ын сонгуулийн сурталчилгааны менежер сэтгүүлч Б.Баярсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон бол, түүний нөхөр МАН-ын сонгуулийн сурталчилгааны менөжөр П.Баярмагнай Гадаад Харилцааны Яамны газрын даргаар томилодов.
Ми данжаад хэлсэн үгээ бөгсөндөө чихэх естой.
ТӨР БОЛ ХУУЛЬ ЮМ үгүйдээ, уучлаарай ТӨР БОЛ М.ЭНХБОЛД БИ ЮМ
60 тэрбумийг хэрэгжүүлэгчид муу ажиллаж Ми данжаад уурлаж хулгай хийх ур чадвараа сайжруулах үүрэг өгөв
teh
Хууль бусаар төрийн. Томилсон хууль завхаруулагч нараа хамгаалж төрийн албанд нь үлдэх ажлыг хийж зааварчлага зөвлөгөө өгч байна. Та нар эхлээд төрийн албанаас хууль бусаар халсан чөлөөлсөн улсуудаа албан ажилд томилоод наад томилсон улсуудаа төрийн албанаас чөлөөлчихөөд наад хурлаа хий малуудаа
Хууль бусаар төрийн. Томилсон хууль завхаруулагч нараа хамгаалж төрийн албанд нь үлдэх ажлыг хийж зааварчлага зөвлөгөө өгч байна. Та нар эхлээд төрийн албанаас хууль бусаар халсан чөлөөлсөн улсуудаа албан ажилд томилоод наад томилсон улсуудаа төрийн албанаас чөлөөлчихөөд наад хурлаа хий малуудаа
Өөрсдөө ийм байх нөхцлийг бүрдүүлчихээд худлаа шаах юм. Оноо авах гэсэн арга юм даа. Ямарч боловсрол, соёл, ёс зүйгүй хулгайч нараар дүүрсэн төрийн алба гээч Монгол улсыг сүйрүүлж байна. Энхболд, Элбэгээгийн фракц буюу мафийг дарсны дараа арай дээрдэх болов гэж найдах л үлдлээ.
Миегийн хүү өөрөөсөө эхэлж өөрчлөлтийг хий.
МИ ЭНЭ ТЭНД ҮГ ХЭЛЭХЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ГУТАМШИГТ ХҮН ГЭДГЭЭ ХАРУУЛЧИХААД
инээд хүрээд бна М.Энхболд Монгол хүнд хэнч биш урд очоод ярь
Урд очвол Ми данжаад өчиггүй цаазлуулна.
Genet sersen yum shig shaal huuramch hulgaich shuu. Uuruu turiin alband uchnuun hun chihcheed...
Ми овогт Монголыг нутгаараа хэмжээд одоо хол явахгүй л дээ
Төрийн албанд хятад цустай хүнийг шургалуулахгүй баймаар байна. Ми Энк60лд гуай та сайн дураараа зайгаа тавьж зайлж үз.
БОЛОХГҮЙ БОЛСНЫГ ОДОО Л МЭДЭЖ ЭХЛЭНЭ ГЭДЭГ ДЭНДҮҮ ХЭРЭГ ШҮҮ, ГАМШИГ!!!
Энэ худлаа хуцаж жүжиглээд байгаа Ми данжаадыг ам хоншоор нь ар шилэн хүзүүн дээр нь гартал тас алгадах юмсан.Тэгвэл худлаа улин хуцах нь багасана даа..
Би ямарваа нэгэн 60 тэрбумын асуудал яриагүй өөрийгөө мэдэж байгаа гэж жүжиглэж ичихгүй худлаа ярьдаг өвчтэй Ми данжаадын үгэнд одоо хэн итгэх юм бэ?
Чи өөрөө чиний тойрон хүрээлэгчид төрийг ёс зүйгүй, мэдлэг, урд чадваргүй болгосон. ИЧЭЭЧ ИЧЭЭЧ. Авилгачидаа аваад далд орж Монгол Төрд, түмэнд тус болж үз.Эхлээд өөрөө зайл
Ляо Дао Фан 103.111.68.3 УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын төрөл садан А.Ундраа УИХ-ын гишүүн болов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Г.Мөнхбаяр нь Барилга хот байгуулалтын сайдаар томилогдов. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын гэр бүлийн найз Л.Бямбасүрэн нь Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдов. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, биеийн тамирын багш П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдов. МАН-ын дарга М.Энхболдын тэргүүлдэг Монголын морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдов. УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатийн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын даргаар томилогдов.
Төрийн албыг худалдаж авсан цүнх баригчдад ёс зүйтэй, боловсролтой байх талаар Муур багшын сургааль айлдаад яах ч юм билээ, хүүхэд нохойн доог. Зүгээр л цаг үеэ мэдэр өөрөөсөө эхлээд хог новшнуудаа Монголын төрөөс аваад зайлаад өг та нарыг шүүх өдөр удахгүй ирнэ.
би 37.165.212.145 1 цагийн өмнө МИ ЭНЭ ТЭНД ҮГ ХЭЛЭХЭЭСЭЭ ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХДАА ӨӨРИЙГӨӨ ЯМАР ГУТАМШИГТ ХҮН ГЭДГЭЭ ХАРУУЛЧИХААД. Миеэгийн түрүүвч Бадамжунайн охин Гаваа нь ТӨБЗГ-ын хуулийн хэлтэсийн дарга, гарамжавын хүргэн, сарангэрлийн хүү гээд явж гөн дөө. МИЕЭ ТҮҮНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД ИЙМЛ ТӨРИЙГ БҮТЭЭСЭН.
ХООСОН ЗАЛЬЧИГЧ 60 ТЭРБУМЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ МИ ОВОГТ. ЯАНА ДАА МОНГОЛЧУУД МИНЬ......
өөрсдөө албан тушаал мөнгөөр зарчихаад гэнэт тэнгэрээс бууж ирсэн юм шиг ярьцгаах
Энхболд гэж ам ажлын их зөрүү байна даа
Өөрийн хамаатан Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Батбилэгээ аваад зайл. Салааны захирагч хийж байгаад армиа хаяж явчихсан хүн нам дагаж яваад генерал болсон. Зах зээлийн хүнд үед нормын хувцасаа нөхөж өмсөөд хоёргүй сэтгэлээр зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэсэн офицеруудын очих албан тушаалыг нам дагасан новшнууд булааж авсаар байна. Ичиж амьдар Энхболдоо
Өөрийн хамаатан Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Батбилэгээ аваад зайл. Салааны захирагч хийж байгаад армиа хаяж явчихсан хүн нам дагаж яваад генерал болсон. Зах зээлийн хүнд үед нормын хувцасаа нөхөж өмсөөд хоёргүй сэтгэлээр зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэсэн офицеруудын очих албан тушаалыг нам дагасан новшнууд булааж авсаар байна. Ичиж амьдар Энхболдоо
Өөрийн хамаатан Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Батбилэгээ аваад зайл. Салааны захирагч хийж байгаад армиа хаяж явчихсан хүн нам дагаж яваад генерал болсон. Зах зээлийн хүнд үед нормын хувцасаа нөхөж өмсөөд хоёргүй сэтгэлээр зэвсэгт хүчнийхээ төлөө зүтгэсэн офицеруудын очих албан тушаалыг нам дагасан новшнууд булааж авсаар байна. Ичиж амьдар Энхболдоо
Өөрөөсөө эхэл чи
toriig samarc 30 mungan toriin alban haagciig gudamjind gargaad odoo yu soliprood bainaa.
Turiin albiig zarah yum yaraihgui yum u,
am ajlyn zuruu bol ene hun- 60 terbum. Enh60ld zail! !!!
Zail aa
монголын дайсан бол 1;монгол хvн бид оорсдоо бид маш залхуу,бид ероосоо аривч хямгач бус хииж бvтээхээсээ эвдэлж хэмхлэхдээ гаргуун,худалч хэлсэндээ хvрдгvй хульх луйварчин хулгайч сэтгэлгээтэй 2; монголын дараагийн дайсан бол монголын тор Энэ торийн бодлого еронхийдоо иргэдээ хааж боосон тэдний эрх ашгийн эсрэг чиглэсэн ходолморлож баялаг бvтээгч нарыг хавчиж дуучин хуурчин хошин шогчин тамирчин нэртэй нийгэмд ямарч баялаг бvтээдгvй юмнуудыг хохvvлэн дэмжиж одон медал гаяъяат баатар зэрэг цолыг хайр гамгvй огч залуусыг тэр чигт уриалан дууддаг хулгайч луйварчдын толгойг илж дарга даамал болгодог иймд монголын номер нэг дайсан нь бид оорсдоо хоер номер нь монголын тор
40, 50 оныхон халаагаа огч 60,70 оныхон одоо тор засаг удирдаж байна эд нар бол социализмын vед торж сургуульд сурсан болохоор хагас дутуу ч гэсэн ес зvйтэй эдний дараагийн халаа бол 80,90 оныхон эд нар чинь ероосоо ямарч ес суртахуунгvй ногоо алдарт Сундуй нарын арми шvvдээ 90 оноос ардчиллын буянаар сургуулиуд соел хvмvvжлийн ажил явуулахаа больсон тэр vеэс боловсорсон бидний хойт vеийнхэн чинь ичих айх гэгч юм юу ч байхгvй жинхэнэ хvнд гарууд гарч ирнэ яана даа таминь
Энхболд шиг ноён нуруутай олон хүн Монголын төрд ус агаар хэрэгтэй.
Хамтдаа зайл
Mongolyn turuus olon daguulaa avaad zail
энэ гомо мөнхөө гэдэг чин ямар есөн шид нь бүрдсэн өвгөн бэ одоо 50 хол гарчихсан хүн гэж байна шүү дээ шар хадны эмнэлгийхэн энэ өвчтөнөө авбал таархийн
энэ гомо мөнхөө гэдэг чин ямар есөн шид нь бүрдсэн өвгөн бэ одоо 50 хол гарчихсан хүн гэж байна шүү дээ шар хадны эмнэлгийхэн энэ өвчтөнөө авбал таархийн
монголын төрийн завхралыг хөгжүүлж хэрэгжүүлэгч нь МАНАН мафийн бүлэг гэдэг нь тодорхой болсон мафийн гар хөл бологчдоор шүүхийн дээд зөвлөл, АТГ, цэцийг бүрдүүлсэн одоо төр ард түмний гай гамшиг болсныг ард түмний дургүйцэл, зэвүүцлийг дээд хэмжээнд хүргээд байгааг ойлгохгүй ара хэмжээ авахгүй бол төрд гарсан новшнууд ширээнээсээ салж ширдэгнээсээ сэгсрэгдэх хэмжээнд очсон шүү. хариуцлагыг өөрөөсөө, намаасаа, оффшорчдоосоо эхлэ. ард түмний тэвчээрийн хязгаар дууссан гэдэгт итгэ чи хамсаатан Н. энхболдоор цэргийн хүчээр дарна гэж горьдож байгаа бол эндүүрэл тэнд мафийн бүлгийнхний нэг ч хүүхэд байхгүй ядарсан дээрэмдүүлсэн иргэдийн үр удам байгаа шүү новшнуудаа. амиа бодвол бушуухан төрөөс зайлцгаа монголчууд төрөө цэглэг
Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авалтын газрын дарга, анхны нөхөр Хүрэлбаатар Үндэсний аудитын газрын ерөнхий аудитор Цогзолмаагийн нөхөр ЭХЯ, охин хүү бэр бүгд Яамдуудад дарга нар
ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ИЙМ ОЛОН ЗҮЙЛ БИЧИЖ БАЙХЫН ОРОНД ТЛ ГАРЧ ИРЭЭД ТЭМЦЭЭЧ
Бусдын хоолыг булааж идээд дийлдэхээ байж таргалсан энэ бодон гахайг заазалчих юмсан.
Нохой үгүйд гахай хуцна.Халимг ардын зүйр үг.
Туухэнд байгаа маанаг, ес зуйгуй терийн албат бол М.Энхболдын терел Амаржаргалан гэдэг боловсролын яамны этгээд!!! Дээд шуухийн Сонинбаяртан нар юм!
Яасан ичдэггүй төрийн албан хаагч вэ.
Ѳѳрѳѳ эхлээд ялаа үүр !!!
Энэ тал дээр өөрөөсөө үлгэр дууриалалтай эхэлбэл зүгээр байх юм.
Халагдах нь халагдаад, оркуудтай хамт сууж байх тэвчээрийн трос тасарсан хүмүүс нь гараад одоо бол дандаа бичиг үсэггүйчүүд, олон жил болсон нь бялдууучууд л байгаадаа. Бүгдийг нь.халаад шалгаруулаад авах л зөвдөө.
ene bol unen ug mon bolovch hezee heregjihgui zereglee zud met huuramch soliorol
mongol uls mongoliin toriig m enhbold elbegdorj hoer estoi samarsan shig samarch baina daa burhan min ue udmaaraa ene uil laigaa tolnoo ta Nare
төрийг дампууралд оруулсан хүмүүс бол МАНАН мафийн бүлэг мөн с.баяр, баярцогт, сайханбилэг, эрлэгдорж нартай эхлээд тооцоо хийж эхлэ. чадахгүй бол чамаас эхлэж ард түмэн нураах болно. МАНАН мафийн бүлэг монголын ард түмэнд тэсвэрлэшгүй гай тарьсандаа тарьсан гайгаа өөрсдөө нураах уу? ард түмний уур хилэнгээр хатуу ширүүнээр нураалгах уу? цүнх барьж гүйсэн долдойчууд их л хэлмэгдэх байхдаа
Энэ үгээ Санжийн Баяр,Су Батболд, АТГ-н Энхжаргал, Тэрбишдагва, Улаан,бөх Батэрдэнэ,Н Энхболд,Хурц гээд өөрийнхөө Төр бохирдуулж байгаа түмэн барлагуудад хэлэх ёстой байсан.
Miee.Elbegdorj 2iig odoo barij horih boloogui uo.Ene hun alban tushaalaa egehgui .ulaan tsagaanda garah uom.Hurdan zailuulj turee tseverle.
ми овогт бао овогт элбэгдоо та хоёр л Монголыг ингэж бузарлалаа шүү дээ.
Мөнгөөр мануухайнуудыг аваачиж суулгачихаад юу яриад байгаа юм бэ?Сонуульд ар өврөөр нь гүйсэн мэдлэггүй, чадваргүй хулгайчуудыг өөрсдөө шахаж оруулж байгаа биз дээ. Тэдэнд мэдэлэг чадвар ч, ёс зүй ч байхгүй. Зүгээр л мөнгө авч шахаа хийхээ больчих. Сонгуульд тусалсан гэж шахаа хийхээ больчих. Тэвэл чи ингэж цэцэрхэсэн цэцэрхээгүй аяндаа зүгээр болно.
Мөнгөөр мануухайнуудыг аваачиж суулгачихаад юу яриад байгаа юм бэ?Сонуульд ар өврөөр нь гүйсэн мэдлэггүй, чадваргүй хулгайчуудыг өөрсдөө шахаж оруулж байгаа биз дээ. Тэдэнд мэдэлэг чадвар ч, ёс зүй ч байхгүй. Зүгээр л мөнгө авч шахаа хийхээ больчих. Сонгуульд тусалсан гэж шахаа хийхээ больчих. Тэвэл чи ингэж цэцэрхэсэн цэцэрхээгүй аяндаа зүгээр болно.
Ehleed chi uuruu zailaad uguuch, tegvel yos zuin asuudal yarij bolj bn,
Хамгийн гол нь ингэж хэлчихээд өөрсдөө юу ч хийхгүй байгаад л байгаа юм. Чи "Төрийн албаны зөвлөлийн шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагын албан тушаалд 132 хүний дур мэдэн томилжээ" гэж бусдыг буруутгасан өнгөтэй юм ярьжээ. 132 хүнийг хэн хэн дур мэдэн томилсон юм бэ?Тэгээд хэнд нь ямар арга хэмжээ авсан юм бэ? хулгайч аа. Энэ хэний буруу юм бэ? Хариуцлага тооцоогүй ангааж байсан чиний буруу биз дээ.Би сандал ширээ бөглөж суучихаад ийм замбараагүй байдал гаргууллаа, албан үүргээ биүлүүлж чаддсангүй, хриуцлагаа хүлээгээд огцроё гэж хэлж чадахгүй мануухай болоод л байж байна ш дээ.
М. ЭНХБОЛД та ёс суртахуун ярих эрх байхгүй. ТАНЫ араас монголын прокурор нарын эгнээнээс олон хүн тэрбумтан болж, энэ талаар зарлаж байна. МОНГОЛын төрийг бараадаж тэрбумтан бологч нар олширлоо. ШУДАРГА ёсыг уландаа гишгэгч нар олширлоо. ТА адаглаад бүү жүжиглэ. ЦАГ нь ирэхэд таныг байх ёстой газар нь аваачих л болно
Ажилласан жилийг нь ч харгалздаг. Юуны түрүүн Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлын байранд тавигдах шаардлагын дагуу намаас хамааралгүй,шударга томилж байж дээрх зорилтууд хэрэгжих болно. ГХЯ онц бүрэн эрхт элчин сайд хийж байсан, СЯ улсын нэгдсэн бодлого, төсөв, орлого, зарлагын мэдлэг туршлагатай, Боловсрол, ШУ-ны яаманд ядаад эрдэмтэн хүн, БХЯ –д стратегийн төвшний цэргийн боловсролтой, гадаад хэлтэй, анги салбар удирдаж байсан цэргийн жинхэнэ албан хаагчийг, ХААХЯ бол ядаад аймгийн дарга хийж байсан гэх мэт хатуу шаардлагыг тавих ёстой.
Ер нь Яамны ТНБД-г улс төрийн хүчин зүйлээр томилоод төрийн албаны тухай ярих нь ердөө л эмгэнэл юм. Учир нь ТНБД яамны нийт бүрэлдхүүнийг томилдог хуультай. Гэхдээ ачир дээрээ сайд нар бүх газрын даргаа нараа томилдог, ав гэсэн хүнийг нь авдаг тэгэхгүй бол ТНБДын байр суурь ганхдаг нь бодитой дүр зураг юм. Хуучин ТНБД нар зарим ажилдаа сайн дарга нараа авч үлддэг байсан нөхцөл байдал одоо байхгүй болжээ.Яамны ТНБД нар Бодлогын дарга нараар дамждаг байх наад захын шаардлага хэзээ ч хэрэгжээгүй явж ирлээ. Ажлын байрны тодорхойлолт тухайн хүндээ зориулагдаж өөрчлөгддөг нь хэнийг ч томилох боломжийг агуулдаг.Удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны зөвлөл баталж,тэгээд тэр нь өөрчлөгддөггүй ил тод байж сонгон шалгаруулдаг байх ёстой?Аль нэг байгууллагын даргын албанд тавигдах мэргэжлийн шалгуур гэж бий. Ажилласан жилийг нь ч харгалздаг.
М.Энхболд минь одоо жүжгээ боль чамайг нийгэм хүлээж авахаа больсон
Enhkbold oo, zailaad ene zasgiin gazariin ajliig hiilgeech,, ene zasag uul ne ovoo yum hiigeed bgaa yumsan, buzar hog chin
Энэ хүний нэр хүнд шалан дээр унаж дээ.
том тэнэгт долигонох жижиг тэнэгүүд үргэлж олддог. Гомо Мөнхөө ахдаа зориулав
ene xyatad garaltai xyn Mongol Ylsiin Ardiin Xyrliig ydirdax erx baixgyi.Gytamshig. Ylsiin ix xyrliin dargaar mongol xyn taviya.