Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрээр зочилж ноос, ноолуур боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн ажилчидтай ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар мөн Төв аймагт ажилласан юм.
Энэхүү үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт өнөө хэр тулгамдаж байгаа аж.
Тухайлбал, “Могол ноос” компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат “Манай компани монгол хонины ноосноос ноолуураа ялгаад утсаа өөрсдөө хийж байгаа. Хийсэн утсаа “Blue Sky” компанид өгч даавуу болгодог юм. Түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн болох пальто үйлдвэрлэж байна. Манай ээрэх үйлдвэр гэхэд л жилд 300 тонн нарийн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнгөрсөн жил бид энэ хүчин чадлынхаа 10-хан хувийг ашиглаж байсан. Энэ жил пальто үйлдвэрлэж эхэлснээс хойш 20 орчим хувийг л ашиглаж байгаа.
Гэтэл импортоор жилд 400-500 тонн утас орж ирдэг. Энэ асуудлыг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай. Хэрвээ бид импортын утасны асуудлыг зохицуулах юм бол дотоодын нарийн ээрмэл утасны чанар маш өндөр түвшинд хүрсэн тул гологдохгүй.
Мөн бид бүрэн хүчин чадлаараа ажиллахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байдаг. Жилд 2000 тонн ноос авч байж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Түүхий эдийн үнэ гэхэд л 8 тэрбум төгрөг болно гэсэн үг. Энэ бол аль ч үйлдвэрт тулгамдаж байгаа нийтлэг асуудлуудын нэг.
Бид энэ үйлдвэрүүдийг байгуулахын тулд Засгийн газрын бондын зээлээс 3.5 тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 2 тэрбум төгрөг авсан. 5-7 жилийн хугацаатай авсан зээлээ бид 100 хувь төлчихсөн. Тэгэхээр оновчтой үйлдвэрлэлээ олж сонгоод, Засгийн газраас дэмжээд явах юм бол Монгол Улсад үйлдвэрлэл хөгжих боломжтой гэдгийг манай үйлдвэр харуулж байгаа болов уу” гэсэн юм.
Сэтгэгдэл0
Оросын хүргэн баахан аймаар муухай харж тагтаа байдалтай тэнэг пооз авч шоудсанаас өөр хийсэн зүйл огт алга. Өр тэглэнэ гэсэн сураггүй. Оффшорчдод 49 хоног өгсөн чинь таг чиг. 30 луйварчин гэр бүлээ 30 лиценз эзэмшигч болгоод бас мартчихсан.Шанхайд Монголыг элсүүлнэ гэж зүтгээд бараагүй бааахан хэрүүл л үлдсэн.Солонгост томилсон Хурцыг нь хүлээж аваагүй. Бүр хамгийн аймшигтай нь өөрийнх шахаас болох тусгай тагнуул махбал гэгч төмөр замын 280 сая долларын асуудлыг нь нухчин дарах гэж байгаад гэм зэмгүй залууг алсан. Жанхуугийн найруулсан жүжиг хангалттай! Монголыг ялсан, яллалсан Ориг төвд гаралтай оркуудын бөөс жанхууг Орос, Хятадын харъяанд туурга тусгаар Монгол улсыг оруулахаас өмнө үтэр түргэн огцруулж улс эх орноо аварья!

Бөх үзэв, бөхчүүдийг шагнав. Тууз хайчлав, Хүүкийг урвуулав. Өөр юу хийхээ мэддэггүй ээ. Чадал, оюун хүрдэггүй ээ
Русский пацан Ми овогтын нутагт жаахан утаа уугихад ч,жижиг чулуу унахад ч аль хэдийн гүйгээд оччихсон байх юм.
Монголын Ерөнхийлөгч эв нэгдлийн баталгаа байх ёстой байтал Оросын гар хөл Монголчуудын заримд урдаас нь гарсан мэт,заримд нь нь ардаас нь гарсан мэт хандаж хагалж ирсэн.Хот тойрсон Төв Сэлэнгэ Хэнтий аль хэдийн Женкогийн бөөцийлдөг эрх хүүхдүүд болчихсон байхад энэ мэдээ үнэндээ ач холбогдолгүй.