Хэдэн зууны тэртээд Эзэн Чингис хаан “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг...” хэмээн зарлигдаж байсан гэдэг. Тэгвэл хэд хоногийн өмнө Цагдаагийн газар, Завхан аймгийн МХГ, БОАЖГ, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран унаган нутаг газар шороогоо хамгаалахаар Ургамал сумын зүг төмөр хүлгийн жолоо заллаа.

Учир нь манай аймгийн Ургамал суманд алт гарсан гэх яриа дэгдэж хууль бусаар алт олборлолт их хэмжээгээр тархаж Ургамал сумын нэлээдгүй газрыг ухаж байгааг холбогдох газрынханд орон нуггийн төр захиргааныхан мэдэгджээ. Монголчууд биднийг алтан дээр суусан ард түмэн гэдэг. Тиймдээ ч Төв аймаг, Говь-Алтай. Баянхонгор, Өмнөговь, Дундговь гэх мэт манай улсын бүх аймгууд дээрх хууль бус алт олборлолт хэмээх хар мөртэй дайнд өртөж газар нутгаа ухуулж чимээгүй дайны золиос болсоор байгаа.

Харин манай аймаг нь газар нутгаа ухуулж төнхүүлээгүй унаган төрхөөр нь хадгалж үлдсэн цорын ганц аймаг хэмээх сайхан нэрийг аваад байсан боловч ийнхүү алт хэмээх шаргал дайнд өртөх ирмэгт тулаад байна. Ургамал сум нь 349199 га нутаг дэвсгэртэй сумын төв Хүнгүй нь "48031, өргөрөг 94017” уртрагт 1298 м өндөрт Хүнгүйн голын эрэгт оршдог бөгеөд аймгийн төв Улиастай хотоос 236 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 1234 км зайд оршидог, Хүнгүйн голын хөндий дагуух Их нууруудын хотгорын ухаа, гүвээ, уул тал хосолсон нам дор говийн бүсэд багтдаг нутаг билээ.

Цайвар хүрэн, Мараалаг хүрэн, Говийн элсэрхэг, элсэн хөрс зонхилсон Янгир, Аргаль, Ирвэс зэрэг дархан цаазтай болон Цагаан зээр, Хулан жороо, Могой, Хонин гүрвэл, Голио, Хар ногоон тонголдой, хар хорхой зэрэг амьтан, араатан, жигүүртэн, мөлхөгчид олон байдаг байгалийн үзэсгэлэнт нутгуудын маань нэг юм. Харин дээрх алт хэмээх үнэт метал анх өнгөрсөн оны дөрвөн сард энэ сайхан нутагт минь илэрч найман сараас эхлэн хууль бусаар алт олборлогчдын гарт өртөж эхэлсэн байна. Ургамал, Дөрвөлжин сумын зааг нутаг Бөрчигтий, Улаан дэл, Сольб, Тасын суудал, Ханын худаг, Тух, Нүхэн хэмээх газар нутаг хууль бусаар алт олборлогчдийн гарт өртөөд байгаа тул Цагдаагийн ерөнхий газрын 2012 оны 10 сарын 24-ны өдрийн 686 тоот тушаалаар, аймгийн Цагдаагийн газрын долоон машин цагдаагийн 80 албан хаагч, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ч.Алтанзул, байгаль хамгаалагч Э.Мягмарсүрэн, Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхай техникийн хяналтын улсын байцаагч Г.Ариунжаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Цэдэндамба, болон Шинэ Завхан телевизийн зураглаач Ганбат, МҮОНТ-ийн Завхан аймаг дахь сэтгүүлч Н.Норжмаа, Завхан сонины сэттүүлч миний бие гэсэн бүрээлдэхүүнтэй багб олон аймгийн 24 сумын цагдаа хэсгийн төлөөлөгч гээд цагдаагийн 100 гаруй алба хаагч Ургамал сумын нутагт хууль бусаар алт олборлогчдыг албадан тараах, ухсан газрын га талбайг тогтоох ажлыг гүйцэтгэсэн юм.

Ингээд ухсан талбай тус бүрийн цэгийг GPS-ээр тогтоож талбайн хэмжээг метрээр хэмжиж тогтооход Бөрчигтийн хажуу нүхэн. N48017.003” F 098000.340”, N48017.003” F094000.332”, N48016.530” F094000.260”, N48017.032” F094000.32.0”, N48017.079” F094000.287”, N48017.005” F094000.345” бүгд: 0.55 га.

Духын ар. N48024.256” F 0 9 3 0 5 6 . 4 8 2 ” , N48024.248” F093056.488” N48024.259” F093056.506”, N48024.298” F 093056.505”, N48024.286” F093056.444”, N48024.269” F093056.453”, N48024.236” F093056.527”, N48024.234” F093056.564”, N48021.267” F093056.526”, N48024.242” F093056.572”, N48024.275” F093056.571” бүгд: 1.42 га.

Харин Ханын худаг N48026.202” F093058.134”, N48026.223” F093058.182”, N48026.220” F093058.U9” бүгд: 0.52 га, Улаан    толгой N48019.126” F 094015.803”, N48019.164” F094002.050”, N48019.176” F094002.026”, N48019.164” F094001.546”, N48019.153” F094001.550” бүгд: 2.8 га талбай болон нийт 5.3 га газрыг хамгийн гүндээ 7 метр, өргөн нь 80 см, урт нь хамгийн ихдээ 1м20см-1м30см хүртэл газар нутаг хууль бусаар алт олборлогчдын гарт өртөж ухагдан сэндийчлэгдснийг тогтоосон юм.

Ийнхүү газар цутгийг маань ухаж сэндийчиж буй иргэд ямар ч бичиг баримтгүй, машинууд нь улсын дугааргүй байсан бөгөөд хууль бусаар алт олборлосон иргэдийг албадан тараах ажиллагааны үеэр тэдний хэрэглэж байсан дараах зүйлүүдийг хураасан юм.

Үүнд: Б.Ядамбатаас /Ургамал сум/ мотор нэг, сэгсрэгч нэг, Ц.Баянмөнхөөс /хаяг нь тодорхойгүй/ станц, дэлгэц, бариул мулдак, Р.Баттогтохоос /Дундговь аймаг/ хайгч /prizem/ нэг, мулдак нэг, илжгэн чих /Ховд/ хайгч /эврика голд/ нэг, мотор нэг, мулдак нэг пайжуур хоёр, баригч нэг, Б.Нэргүй /Улуунбаатар/ пайжуур нэг, баригч нэг, Г.Эрдэнэбаяр /Говь-Алтай/ мотор нэг, сков нэг хүрз хоёр, шаргал өнгийн мотор нэг, пайжуур нэг, баригч гурав, илжгэн чих гурав, С.Сүрэндорж /Улаанбаатар/ хайгч /эврика голд/ нэг, Г.Бодбаатар /Говь-Алтай/ хайгч /голд мастер/ нэг, Ч.Батсуурь /Говь-Алтай/ хайгч нэг, Р.Мөнхтөр / Орхон/ баригч нэг, хүрз тав, ломбо хоёр, сков хоёр, П.Очирхуяг /Дундговь/ мулдок нэг, хайгч /голд мастер/ нэг, Ж.Хурцбилэг  /хаяг тодорхойгүй/ мотор хоёр, баригч хоёр, сзов нэг, хүрз нэг, Б.Наранхуяг /Улаанбаатар/ сзов хоёр, таваг нэг, өрөм нэг, хайгч /ск-700/ нэг, лист хоёр, Э.Батдорж /Дархан/ пайжуур нэг, хайгч /голд мастер/ нэг, Ч.Мядагбадам /Говь-Алтай/ хайгч /GP-3500/ нэг, баригч нэг, Ш.Ганбаяр /Ургамал сум/ хайгч /гаррет/ нэг, Ж.Алтантуяа /Ховд/ хайгч
нэг, таван машин мөн дээрх хураасан техникийг Байгаль орчны хяналтын тухай хуулийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүллээ.

Хууль бусаар алт олборлогчдын ихэнх нь Дундговь, Говь-Алтай, Ховд аймгийнхан байсан юм. Байгалийн үзэсгэлэн цогцолсон газар нутгийг маань ухаж сэндийчээд ч зогсохгүй хогийн цэг гэлтэй болгоод орхисон байсныг хараад өөрийн эрхгүй хайрхан сайхан нутаг минь гэх сэтгэл төрж байсан. Ингээд тус сумын Засаг дарга Ш.Дамдинсүрэнтэй уулзахад тэрээр хэлэхдээ:

-Өнгөрсөн дөрвөн сараас эхлээд л ганц нэг жиптэй хүмүүс яваад байдаг байсан юм. Ингээд бид ч зүгээр байгаагүй тэр хүмүүсийн явсан газраар нь явж үзэж харсан. Найман сарын 20-иос эхлээд л ухаж эхэлсэн юм. Тэгээд манай нэг багийн намаржаа өвөлжөөний нутаг дэвсгэр байгаа юм. Гэхдээ яг энэ нутагт бол алт байгаа гэсэн судалгаа дүгнэлт тэр геологийн шинжилгээнд бол байхгүй байгаа юм шүү дээ. Манай энэ нутаг дэвсгэрт ийнхүү ирж ухаж сэндийчээд байгаа хүмүүс чинь ихэвчлэн гадна аймгуудын хүмүүс байгаа хэдий ч яг аль аймгийн хэн бэ гэдгийг тогтооход их хэцүү эд нар чинь өөрсдөө ямар ч бичиг баримт байхгүй, унаж яваа машин, мотоцикл нь ямар ч улсын дугаар байхгүй байдаг.

Үүгээр ч зогсохгүй нэг гартаа сков, нөгөө гартаа тэр илжгэн чих гээч төмрөө барьчихсан явж байдаг. Ийм учраас цөөхүүлээ гурав дөрвөөрөө явж байгаа хүмүүстэй нь л уулзана уу гэхээс олуулаа 5-аас дээш хүмүүстэй бол уулзахад их хэцүү ойртоход осолтой. Манай сумын Орлогч дарга, Хурлын дарга цагдаа хэсгийн төлөөлөгч нар нутгийнхаа иргэдтэй нийлээд ингэж ухуулахгүй гэсэн байдлаар Говь-Алтай аймгийн хүмүүстэй тэмцэл явууласан боловч заримыг нь зодох гэх мэт их хэцүү зан авир гаргадаг. Иймэрхүү байдлаар л ингэж ухах ажил эхэлсэн юм.

Нинжа гэх энэ хүмүүс  бол худал цуурхалыг маш ихээр тараадаг. Энэ аймагт ингэж их хэмжээний алт гарлаа гэх мэтээр хаа холоос бусад нинжа нараа дууддаг. Үүнийг нь дийлэнх хүмүүс мэдэхгүй үнэн гэж бодоод хаа хол тэр Өмнөговь аймгаас ирээд бензин тосоороо шатчихлаа гэж ярих хүмүүс бол дийлэнх олонх нь байгаа юм. Бараг л аргал түүж байгаа юм шиг алт түүж байна гэсэн худал ухуулганд итгэхгүй байх хэрэгтэй байна. Үнэндээ бол энэ нутагт яг бодит нөхцөлд ямарч алт байхгүй ингэж худал үгэнд итгэж ирчихээд ах нь эгч нь бензингүй болчихлоо гэх хүмүүс ч их байдаг. Бусдыгаа өдөөн хатгасан худал мэдээ тараасан цөөхөн хэдэн нинжа нарын үгэнд итгэмээргүй л байна.

Бодит байдлыг нь үзсэн хүмүүс бол нэг хоёр хоноод л буцаж байна. Зарим нь бол тэр алт ухахад хэрэглэдэг багаж техник хэрэгслээ хураалгаад явдаг юм. Тийм учраас хууль бусаар нэг их алт олборлоод баяжчихна гэж амархан юм боддог. Ингээд нийт иргэддээ хандаж хэлэхэд энэ манай сумд алт байхгүй гэдгийг хэлмээр байна. Одоогийн байдпаар хууль бусаар алт олборлож байсан нэлээд иргэнийг барьчихсан байна.

Нөхөн сэргээлт хийлгэх үү?

-Бид хэд хоногийн өмнө 30-аад хүнийг барьж багаж техникийг нь хураагаад Ханын худагт ухсан нүхүүдийг даруулсан юм. Тэгээд их сайхан дарж тэгшилсэн хэдий ч тэд чинь ухахаасаа хойрго хажууд нь цагдаа зогсож байж нөхөн сэргээлт хийлгэсэн.

Одоо энэ Улаан толгой гэх мэт их ухсан газрууд бол хаа сайгүй байна. Эднийг дарж нөхөн сэргээлт хийхэд сум орон нутгийн хүч хүрэхгүй. Нөхөн сэргээлтээр хөрөнгө мөнгө улсын төсөвт суусан юм байдаг гэсэн. Ийм л хөрөнгө мөнгө бидэнд одоо хэрэгтэй байна. Өнөөдөр ч гэсэн баригдсан эдгээр хүмүүсээр наад захын ухсан нүхүүдийг даруулна гэсэн шаардлага тавьж ажиллаж байна.

Тэгээд болохгүй бол сум багуудынхаа хүмүүсийг дайчлаад аль болох хурдан түргэн эдгээр нүхүүдийг булуулахгүй бол өвөл болж байгаа энэ үед цас ороод ирэхээр хүн мал аль аль нь унаад үхчихмээр ийм аюултай болоод байна. Маш олон машин зам гарсан мөн заман дээр хүртэл ухсан байгаа нь их хүнд асуудал болоод байгаа. Ийм учраас төр засаг аймаг орон нутгаас нөхөн сэргээлтэнд дэмжлэг үзүүлж өгөөсэй гэж хүсч байна гэсэн юм.
 
Эх сурвалж: "Завхан"