sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажилдаа зориулах 1 тэрбум гаруй ам.долларын хандив цуглуулсан байна. “The Washington Post” сонинд мэдээлснээр, өмнө нь Бүгд Найрамдах нам хамгийн их хэмжээний хандив цуглуулж байсан бөгөөд тус нам 2012 оны Конгрессын завсрын сонгуульд 900 сая ам.доллар сонгогчдоос хүлээж авч байжээ. 
Харин Бүгд Найрамдах намаас завсрын сонгуульд нэр дэвшигчид есдүгээр сарын эцсийн байдлаар 709 сая ам.долларын хандив цуглуулсан байна гэж “The Washington Post” сонинд мэдээлсэн байна. 
“Хандивын мөнгө сонгочдын өмнө үг хэлэх боломж олгодог, гэхдээ шийдвэрлэх мөчид юу болохыг харая” гэж АНУ-ын улс төр дэх хандивын үүргийг судлах чиглэлээр мэргэшсэн Вашингтоны Судалгааны төвийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтэд дүн шинжилгээ хийдэг шинжээч Брэндон Глэвин ярьжээ. Цуглуулсан хандивын хэмжээ үнэхээр гайхалтай боловч санхүүгийн давамгай байдал сонгуульд ялах баталгааг намд олгохгүй гэж Глэвин онцлон хэлсэн байна. 
Арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуулиар Сенатын танхимын 100 гишүүний 35-ыг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүнийг, мөн 39 муж улсын захирагчийг сонгоно. Одоо Конгрессын доод танхимын гишүүдийн 236 нь Бүгд Найрамдах намынх бол 193 суудлыг Ардчилсан намаас сонгогдсон гишүүд эзэлдэг байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг