sonin.mn
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Бельгийн нийслэл Брюссель хотод пүрэв гарагийн орой дууссан Европын Холбооны /ЕХ/ 28 орны төр, засгийн тэргүүн нарын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтаар Их Британи улсыг тус холбооны бүрэлдэхүүнээс гарах /Brexit/ асуудалд тодорхой ахиц дэвшилд хүрээгүй байна. Энэ тухай Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгджээ.
ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эхний өдөр “Brexit”-ийн асуудлыг хэлэлцжээ. Талууд тэр ч бүү хэл харилцан буулт хийхэд ч ойртож чадаагүй болохыг Дональд Туск уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр нотолжээ. Гэхдээ тэрбээр Бельги болон Их Британи хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болсныг онцлон хэлсэн байна.
Одоогийн байдлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа гол асуудал нь ЕХ-нд үлдэж байгаа Ирланд болон тус холбооноос гарч Их Британийн бүрэлдэхүүнд үлдэж байгаа Умард Ирланд хоорондын хилийн асуудал юм. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг