(2012 онд МАН ялагдан бэртэгчингүүд нь гадаад руу зугтааж байхад Ж.Батсайхан гэж залуу Баянгол дүүргийн намын хорооны даргаар сонгогдон сэтгэл санаа, хөрөнгө мөнгөө дайчлан 2016 оны сонгуульд ялуулсан. Ялсан намын удирдлагыг дээрэмдэж авсан Ж.Ганбаатар Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиудад ялагдуулсан. Одоо манай намыг залгих л дутуу байна уу)
Хүмүүс янз янзаар л баяжих юм.
Зарим нь хар хөлсөө гоожуулж, хайран биеэ цуцаан байж баяжаад “Одоо ч боллоо доо” гээд олонтойгоо эвсэг сайхан явах юм. Зарим нь хулгайлж, худлаа хэлж баяжаад дэл сул бүхнийг хамж, дэлхий даамгүй хөрөнгө хураах юм. Шунал нь шулам болсон баячууд ч бий.
Сүүлийн 20 жилийн дотор Монголд баяжсан энэ хүмүүс аль ч ангилалд багтдаг байлаа гэсэн би “Оргил” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж хүний тухай бичих гэсэн хэрэг. Энэ хүний тухай би өмнө нь бичиж байсан, одоо ч бичнэ, хожмоо ч бичих л болно. Би Баянгол дүүргийн иргэн, эндэхийн МАН-д харъяалагддаг, ахмад гишүүдийн нэг. Манай дүүрэг, хорооны МАН-ын хороо үүрүүд УИХ, орон нутгийн сонгуулиудад ялалт байгуулдаг, эвсэг, туйлбартай хамт олон байсан. Үүний тод илрэл бол 2016 оны УИХ-ын сонгуульд тус дүүргээс нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, А.Ундраа,Ж.Ганбаатар нар МАН-аас нэр дэвшиж ялсан. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын сонгуульд манай дүүргийн МАН-ын хороо 75 хувийн ялалт авчирсан юм. Энэ бол том үзүүлэлт. Энэ ялалтыг Ж.Батсайхан даргатай Баянгол дүүргийн намын хорооны удирдлага, гишүүд идэвхтнийхээ нөр хичээнгүй ажлын үр шимээр авчирсан юм.
Одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж байгаа Ж.Батсайхан манай намын шилдэг удирдагч зохион байгуулагч болох ирээдүйгээ ингэж харуулсан хүн л дээ.Дүүргийн намын байгууллага ялалт байгуулсны дараа юу болсон гэж санана.Өрөвдөхөд өр лүү өшиглөнө” гэгчээр арай чамай ялалт байгуулж УИХ-ын олбогт заларсан Ж.Ганбаатар маань нэг л өдөр хуйвалдаанаар Баянгол дүүргийн МАН-ын хороог эзлэн авч, өөрийгөө намын хорооны дарга гэж зарласан. Яагаад гэсэн чинь “Ирэх сонгуулиудад Баянгол дүүргийг мөнгөтэй хүн удирдахгүй бол болохгүй байна. С.Эрдэнэ гэдэг баян хүнтэй би л өрсөлдөж чадна. Эрдэнийн вант улсыг нураана” гэдэг байгаа. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гээд тэнцэлгүй хасагдсан. Ардчилсан намд үйлчилсэн, гомдож горойсон голдуу хэсэг бүлэг хүмүүсийг их мөнгөөр хахуульдан цуглуулж тусгаар тогтнолын ордонд хурлархуу юм хийгээд өөрийгөө дүүргийн намын хорооны дарга болгочихож байгаа юм. Дүүргийн намын хорооны албан ёсны тамга тэмдэг одоо хүртэл Ж.Батсайхан даргад хадгалагдаж байгаа. Ж.Ганбаатар манай намын хяналтын хорооны тухайн үеийн зарим удирдлагатай хуйвалдан хуурамч тамга хийлгэн өнөө хүртэл ашиглаж байгааг юу гэмээр юм. Ингэж болдог юм уу. Намайг хүртэл “дэмжээрэй” гэж скочоор бүслүүрдсэн боодолтой мөнгө хүнээр явуулсныг би тэр чигт нь задалж үзэлгүй цагдаад аваачин бүртгүүлж өгсөн. Энэ боодолтой мөнгийг зуучилж авчирсан хүн нь одоо амьд сэрүүн, ажил үүргээ гүйцэтгэж яваа. Монголын цагдаа их мөнгөтэй, УИХ-ын гишүүний өөдөөс яадаг ч үгүй юм билээ. Тэр мөнгө дүүргийн намын хорооны хяналт шалгалтын албаны хүний сейфээр дамжаад эзэндээ буцаж очсон байна билээ. Сургийг сонсвол хагас сая төгрөг гэсэн. Тэтгэврийн өвгөн над тэгж байгаа юм чинь, хурал зохион байгуулсан, өөрийгөө дэмжсэн хүмүүст хэчнээн саяыг өгөө бол. Хэдэн зуун саяар нь өгсөн байхыг ч байг гэх газаргүй. Энэ чинь л нөгөө авлига хээл хахуулийн хэргүүдийн ноцтой баримт явж байгаа байхгүй юу.
Тэр хуралд нь очсон манай намын гишүүд хагаралдаж тусгаар тогтнолын ордныг хүний цусаар будсан гэсэн.
Ж.Ганбаатар бол яаж ч хүч хэрэглэхээс буцахгүй хүн билээ. Тэгээд л өөрийн хамгаалалтын залуучуудаар дүүргийн намын хороог хүч түрэн эзэлж, зарим хаалга үүдийг эвдэж ороод, Ж.Батсайхан даргын өрөөнд хуурамч тамга тэмдэгтэйгээр одоо хэр нь эзэн сууж байгаа. УИХ-ын гишүүн болоод сэтгэл ханалгүй дүүргийн намын хорооны удирдлагыг булааж авах гэж ийм увайгүй загнасан хүнийг ямар улстөрч гэдэг юм. Ямар цэвэр ариун хүн гэдэг юм.
Одоо энэ хүн манай Ардын намыг 2020, 2021 оны сонгуульд гурав, дөрөв дэхээ ялагдуулахаар хоёр хэсэг хуваачихаад сууж байгаа. Дүүргийн намын хороо хоёр хуваагдсан. Намын үүрүүд хоёр хуваагдчихсан.
Ж.Ганбаатарын намын хороо гэж тусдаа, Ж.Батсайханы намын хороо гэж тусдаа хоёр намын байгууллага ажиллаж байна. Манайхан Ж.Батсайханыхныг нь “уугуул”, Ж.Ганбаатарынхныг нь “урвагч” гэж нэрлэдэг. Тусдаа хурлаа хийнэ. Тусдаа ажил зохионо.Дунд нь хов зөөдөг, тагнаж туршдаг хүмүүстэй, Баянгол дүүргийн МАН-ын хороо гэж ийм газар ажиллаж байгаа.
Ж.Ганбаатар гэж хүн бол бүх зүйлийг мөнгөөр хийнэ гэдэг, хийж ч байгаа. Намын үүрийн дарга нараар өөрийнхөө хань хамсаатан, сонгуульд нь цүнхийг нь бариад явж байсан, бэлэг сэлт, мөнгө төгрөгийг нь тарааж байсан хүмүүсийг тавьчихсан. Тэд нь намын гишүүд идэвхтнүүдийн нэг хэсгийг байсхийгээд л автобус хөлөглүүлэн авч явж амраах нэрээр архидуулна. Нэг удаа “гишүүд идэвхтнүүдээ Аглагын хийдэд аялуулна. Та гэр бүлийн хамт яваач” гэхээр нь настай,шүтлэгтэй хүний хувьд бид хоёр явсан. Тэгсэн чинь хийд сонирхуулах далимаар бөөн архидалт болсон. Ж.Ганбаатарын дэмжигчид, бараг л “хавтгай” ирнэ билээ. Авдар авдраар нь архи ачиж явдаг юм билээ.Түрүүчийн Ерөнхийлөгчийн, орон нутгийн хоёр сонгуулиар баян хүний балаг иймэрхүү байдлаар үргэлжилж манай намыг ялагдуулсан юм.
Сонгуулийн жирийн сурталчилгаа явуулахын оронд, баян өргөнөөрөө бардамнан мөнгө, эд материал тараахад нь хүмүүс их дургүйцсэн. “Намын гишүүнийхээ батлахыг барьж ирээд 50 мянган төгрөг ав” гэж хүртэл баярхсан байгаа юм. Манай ард түмэн, тэр дундаа намын гишүүд, ямар бодолтой хүн “баг өмсчихөөд” мөнгө, гурил будаа тараагаад байна гэдгийг ойлгохтой болсон байна. Мөнгийг нь авчихаад эсрэг санал өгчихөө гудайхгүй болсон байна. Сонгуулиас хойш УИХ, Засгийн газарт, агентлагуудад авлигын мөнгөөр шургалж орсон “Ганбаатарчууд” олон бий. Тэднийг хаа байгаа газраас нь зайлуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүл гэж ард түмэн шаардаад байгаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж хүн одоо эрээ цээрээ алдсан. МАН-ын Улаанбаатар хотын бага хурал, Баянгол дүүргийн намын бага хурлуудад өөрсдийгөө дэмждэг хэдэн хүнийг оролцуулж, бусад үүр хорооны олон зуун гишүүнийг “Ж.Батсайханыг дэмждэг” гээд оролцуулахгүй, дуулгах ч үгүй өнгөрч байгаа юм. Иймээс намын үүр хороодын ажил зогсонги байдалд орж, дүүргийн намын даргын өрөө цоожтой, тоосонд дарагдаад сар жилүүдийг элээх боллоо.
Би энэ намд 55 жил болж байгаа ахмад гишүүний хувьд, сонгууль болгонд намаа сурталчлан оролцож байгаа ахмад сэтгүүлчийн хувьд намынхаа эв нэгдэл, шударга үнэний төлөө чадах бүхнээ хийсэн. Ж.Ганбаатарын төлөөний хүнээр “Намынхаа эв нэгдлийг хангая. Энэ янзаар бол 2020, 2021 оны сонгуульд Баянгол дүүргийн МАН дахин ялагдана. Иймээс өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд та санаачлага гаргаад хоёр талаас тэнцүү тооны төлөөлөгч оролцуулан, ний нуугүй зөвлөж ярилцаад итгэлцэлд хүрч, Баянгол дүүргийн намын хороо, үүрүүдийн удирдлагыг олонхийн саналаар сонгон байгуулж, эрч хүчтэй ажилламаар байна” гэсэн. Хариу өгөлгүй таг чиг. Ингээд Ганбаатарынхан гэдэг хэсэг бүлэг хүний дарамтад, зуу зуун жирийн гишүүн, идэвхтэн гадуурхагдаж байна. Баянгол дүүрэг бол хүн ам олон, мянга мянган гишүүнтэй, аливаа сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадах том хүч билээ. Гэтэл Ж.Ганбаатар гэж ганц баян хүний гар дор, улс төр иргэнийхээ эрх мэдлийг хавчин доромжлуулж баймааргүй байна. Сая, хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн намын хорооны бага хурал гэж бараг л “дайн” боллоо. Ж.Ганбаатар өөрийн талын хүмүүсээ бага хуралд оролцуулаад үүрүүдээс сонгогдсон “Ж.Батсайханы” гэх хүмүүсийг хуралд оролцуулалгүй хаслаа. Энэ хасагдсан төлөөлөгчдийн дунд миний нэр явж л байгаа юм. Баянгол дүүргийн намын хорооны албан ёсны тамгаа бариад явж байгаа, өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Ж.Батсайханыг Ж.Ганбаатарын хамгаалалтын албаны залуучууд хурлаас хүч хэрэглэн гаргаж, боож, золтой л алчихаагүй байх юм. Цагдаа нар очиж зохицуулжээ. Энэ тухай бүрэн бичлэг телевизээр гарна. Тэр бүлэг хүмүүсийн нэрсийг тодруулж, Ж.Батсайхан дарга, турхирагч Ж.Ганбаатарынх нь хамт хууль хяналтын байгууллагад өгөх байлгүй. Тэгээд Ж.Ганбаатар өнөөх тойрон хүрээлэгчдээрээ дэмжүүлэн дахин Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга болсон байна. Дүүргийн намын хорооны даргын төлөө ингэж “алалцаж” болдог юм уу. Ер нь Ж.Ганбаатар гэж хүний их мөнгөнд дулдуйдсан энэ хүчтэй бүлэглэл, хүний аминд хүрч болзошгүй болчихлоо. Хууль хяналтын байгууллагууд үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Их мөнгөтэй баян тансаг хүн олон болжээ. Гэхдээ өдий хүртэл би Ж.Ганбаатар гэж хүн шиг “буруу сэхэж” байгаа хүнийг даанч үзсэнгүй дээ. Ард түмэн минь, аль ч намын гишүүн байсан та дараа дараачийн сонгуульд хэдэн төгрөг, борлуулалтгүй бараа материал, гурил будаанд хууртаж Ж.Ганбаатар мэтийн хүмүүсийг төрд гаргаж ирэв дээ. Одоо харж байгаа биз. Нөгөөх итгэл хүлээлгээд УИХ-д сонгочихсон хүмүүсийн чинь олонх нь “хулгайч” байсан байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгийг ямар хүмүүс хувааж идэв. УИХ, Засгийн газрын гишүүд.Ж.Ганбаатар гэж хүн энд орсон ороогүйг би мэдэхгүй байна. Ер нь цахим сүлжээгээр УИХ-ын “76 хулгайч” гэж бичээд байгаа. УИХ-д хулгайч биш, цэвэр ариун хүн олон бий. Тэднийг ялгаж салгаж нэрээр нь олон түмэнд мэдээлэх нь зүйтэй байх.
Ямар ч байсан дэлгүүрийн эзэн Ж.Ганбаатар маань дэндүү “буруу сэхсэн” байна. Их хурлын шударга гишүүдтэйгээ байнга маргалдаж харагдах болсон. Саяхан, МАН-ын бүлгийн хурал дээр намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх рүү хэрүүлийн үг чулуудаж, ямар шившигтэй харагдав. Сайд болгосонгүй гэж, тэгээд байгаа юм уу, Ерөнхий сайддаа хүртэл агсарч болохгүй л дээ. Харин У.Хүрэлсүх ухаантай хүн болохоороо “Та дүүргийн намын хорооны дарга хүн. Асуудал тавихаар гишүүд өөдөөс чинь ингээд байвал яах вэ гэж учирлана билээ. Ж.Ганбаатар минь одоо болно. Их үймүүллээ. Хэн бэ гэдгээ олон нийтэд таниуллаа. Хэдэн оймс илүү элээсний хувьд танд илэн далангүй хэлмээр зүйл байна. Монголын төрд чинь ухаалаг, уужуу тэнүүн бодолтой, шуналгүй, элдэв муу арга зальгүй, шударга үнэнч хөвгүүд охид алба хаших ёстой юм.
УИХ-ын гишүүн болонгуутаа, хүршгүй оргилд гарсан юм шиг бодож, дүүргийн намын хорооны даргыг хүртэл булаацалдаад байх өчүүхэн бодолтой хүн Монголын төрд ч, манай намд ч хэрэггүй гэдгийг хэлье. Их мөнгө, эд бараа харчихаад, таныг бараг л долоох нь холгүй яваа хүмүүсийн мэдээлэл надад бий. Тэд чинь ингэж сурсан хүмүүс. Хүнийг албан тушаалаа өгчихөөр, эргэж харах ч үгүй яваад өгдөг юм. Би тэр хүмүүсийг нэртэй устай нь хэвлэлд бичнэ. Надад хангалттай материал байгаа.
Та залуу хүн, эхнээсээ л ийм хүмүүст битгий хөтлүүлэл дээ. Бизнесийн ажил амьдралд тань сайн сайхныг хүсье. Гэвч хүмүүс, таныг богинохон хугацаанд яаж баяжсан, худалдааны салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн гадуурхаж байгааг шалгуулна л гэх юм байна шүү.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЖАМЪЯН
Сэтгэгдэл0
Увс хүнээ гэж.
66.249.82.139 Та больчих юм биш үү! Үзэн ядалт тань хэрээс хэтэрч байна.Ми овогтынхон та нар бусдаас дээр бол бас яахав.
ГАНББАТАР ШИГ ГИШҮҮН ХАА БАЙНА.ОДОО ШУДАРГААСАА БОЛЖ ЭНЭ НОХОЙНУУДАД ХЭММЛҮҮЛЭХ НЬ.ЖАМЬЯН ГЭЭЧ Ч ҮНЭН ПЯЛДАГА СДА ЮМАА.ИДЭЖ УУСАН ТӨР САМАРЧ БАЙГАА НОВШНУУДАА БИЧЭЭЧ.
ГАНББАТАР ШИГ ГИШҮҮН ХАА БАЙНА.ОДОО ШУДАРГААСАА БОЛЖ ЭНЭ НОХОЙНУУДАД ХЭММЛҮҮЛЭХ НЬ.ЖАМЬЯН ГЭЭЧ Ч ҮНЭН ПЯЛДАГА СДА ЮМАА.ИДЭЖ УУСАН ТӨР САМАРЧ БАЙГАА НОВШНУУДАА БИЧЭЭЧ.
ГАНББАТАР ШИГ ГИШҮҮН ХАА БАЙНА.ОДОО ШУДАРГААСАА БОЛЖ ЭНЭ НОХОЙНУУДАД ХЭММЛҮҮЛЭХ НЬ.ЖАМЬЯН ГЭЭЧ Ч ҮНЭН ПЯЛДАГА СДА ЮМАА.ИДЭЖ УУСАН ТӨР САМАРЧ БАЙГАА НОВШНУУДАА БИЧЭЭЧ.
ГАНББАТАР ШИГ ГИШҮҮН ХАА БАЙНА.ОДОО ШУДАРГААСАА БОЛЖ ЭНЭ НОХОЙНУУДАД ХЭММЛҮҮЛЭХ НЬ.ЖАМЬЯН ГЭЭЧ Ч ҮНЭН ПЯЛДАГА СДА ЮМАА.ИДЭЖ УУСАН ТӨР САМАРЧ БАЙГАА НОВШНУУДАА БИЧЭЭЧ.
ГАНББАТАР ШИГ ГИШҮҮН ХАА БАЙНА.ОДОО ШУДАРГААСАА БОЛЖ ЭНЭ НОХОЙНУУДАД ХЭММЛҮҮЛЭХ НЬ.ЖАМЬЯН ГЭЭЧ Ч ҮНЭН ПЯЛДАГА СДА ЮМАА.ИДЭЖ УУСАН ТӨР САМАРЧ БАЙГАА НОВШНУУДАА БИЧЭЭЧ.
Манайхан үнэн бүтэхгүй улс орон дундаа ингэж талцаад бхаар яах билээ дээ хаашаа юм увсынхан гэхээр бүгд муу юу битгий тэгж тэнэгтээрэй ёстой тэгвэл эвгүй юм болно шүү
bas uvs yum uu teguul hudloo doo. ug ni ard tumnii amidral deeshilvel delguurinh orlogo deeshlene gedeg talaasaa manai taliin hun yum bol uu doo gej boddog bsiin
Увс хүмүүс ч дээ.....найдваргүй дээ
Төв аймгийн 59.153.115.23 ,107.77.173.5 хоёр яс үндсээр үзэн ядахыг өдөөн турхирах нь Монголд гэмт хэрэгийг мэддэг байх гэж найдна.Савнаасаа халиад Хуулийнхны хараанд нэг орвол тэртэй тэргүй нүүрээ ил гаргах л болно доо.
Энкантод Зарсан байрнууддаа Ебаримт өгдөггүй ширлээд яваад байдаг юм бна лээ ш дээ тэрийг нь шалгуулаач ээ.
Өчигдөр хэн байсанаа мартдаг ийм хөгийн гарууд Монголоор л нэг болсон доо...
Ийм л Түгжил Дүлзэн Гөлгөө Гүржав нарыг бид төрд дээрээ гаргачихаад эргээд өөрсөдрүүгээ шээлгээд байгаа юм
Дахиж хувийн бизнестэй луйварчин худалдаачдийг терд буу гарга олон жил худалдаагаа ашигтай болгох гэж еерсддее зориулсан хууль гаргасан болхоос ард бидний телее хуруугаа ч хеделгесенгуй одоо хангалттай хувийн бизнестэй эсвэл хувийн сургуультай ийм л хулгайчууд терд гарч бидний татварийн менгийг идэж байна дараагийн сонгуульд анхаарах хэрэгтэй
Ер нь бол Монголд аль нэг намын гишүүн,тэр тусмаа залуучууд бол гайгүй хүн байх боломжгүй байдаг.
Их хурлын шударга гишүүдтэйгээ байнга маргалдаж харагдах болсон гэнэ ээ . УИХ шударга гишүүн ганц л байгаа С Жавхлан
та нар одоо болиочээ! ардын намын цөөн хэдэн цэвэр гишүүдын нэг ад үзэж адилхан авилагч хулгайч болгох гээд байгаан байх даа
Ene zunuh uvgun dandaa hachin yum bichij baih yum.odoo bolio fefgeveree avaad ayataihan gertee suu.ueiin uvguduud chini duugui amidarch baina.shantaajaar amidarich bolloo.
Намтайгаа далд ор.
Ganbaatar gishuunig bol demjnee muu nohoinuud dairch ehlej bn
НАМ ДАГАСАН НАМ ЦААРАЙЛСАН ХҮМҮҮСТ ИТГЭЭД ХЭРЭГГҮЙ ЭЭ
Манайхан ер нь нэг зүйлд туулширдагаа боли хэрэгтэй хувийн бизнестэй болохоороо хуурамч байна гэж байхгүй шүү дээ хэдхэн хүний бодлоор бүх нийтийн толгойн угаахаа болих хэрэгтэй
setguulch surwaljlagch olon niitiin setguulch nar unen bodit medeelliig tumnd ys surtahuuntaigaar ogoh heregtei ugui bol ene niigmiin zaluu ireedui nar chn buh zuiliig muugar sorgoor harj bidnii ireedui gashlaj bn
Tiim l buruu zuil bolood bgan bol ene batsaikhan gj khun uuruu yagad ugee khelekhgu bgn be Manaikhan ene khudlaa uls turjsun khunii tarkhi ugaasan uursdiin shunaliin tuluu hj bgaa zuilee bolioch argaa barsan arga heregleh ym batsaikhan gj hun MAH-n ajlaasa chadwargudee ogtsorchood sharalhaj bnuu daa gj haragdaj bn shuu neeree
Tiim l buruu zuil bolood bgan bol ene batsaikhan gj khun uuruu yagad ugee khelekhgu bgn be Manaikhan ene khudlaa uls turjsun khunii tarkhi ugaasan uursdiin shunaliin tuluu hj bgaa zuilee bolioch argaa barsan arga heregleh ym batsaikhan gj hun MAH-n ajlaasa chadwargudee ogtsorchood sharalhaj bnuu daa gj haragdaj bn shuu neeree
Ганбаатар бол зөв бодолтой хүн шүү
Ene J.Ganbaatar butehgue ugasa orgiliinho ajilchidtai horigdol shiug haritsaj zodoj nuddeg gsn ard tumniig bas ajilchid shigee boidoij aldaa gargaj bndaa chaavaas
хохинээ алалцаан л бай угаасаа улс төр ийм л бдаг мөнгө өнгө 2
Batsaihan n yachij bodson gishuud bidend heregtei oir darga bsiinma, hunii shunalaa gj ganbaag n gants udaa ch olj haraaguin bn
Ганбаатар шударга хөдөлмөрч бүтээгч хүн ш дээ
ЭНЭ ГАНБААТАР ГУАЙН ИЧИХ НҮҮР НЬ ХААЧСАН ЮМ БОЛДОО. МӨНГӨ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ХАМТ ОЛНОО ЗАЛИСАН НОВШ
нутаг усныхаа нэрийг унагасан шунал тачаалдаа автсан яасан хүншгүй баагий вэ...
Iimerhuu hudalj hulgaich deeremchin novshnuudig uls turuus zailuulah heregtei.uls tur gedeg zuger tanhai novshnuudin togloomin talbar bish!!!
Orgiliin Ganbaatariig ymar hogiin amitan gedgiig oir toirniih ni buh l hun medneshdee.hun deeremdeed surtsan hulgian
Хуцаа зөвд зөв бурууд буруу залуу байна лээ Машинтай явж байгаад маньд тавиад ллл ,,,,,
Uls turd bolovsroltoi soyltoi bolovsroltoi medlegtei hun l bh estoi ter tusmaa huuli togtooh deed baiguullagat.Iimerhuu hog shaarnuud bdag bhor eh oron min uragsh hugjihgui bga yumda
Ganbaatar ingej bichigdene gedeg chini harin olnii anhaaral tataad bga ym bishuu bichij l bg yer tusmaa goy shuu dee yahii yaj ch chadahgui sain bich bichuul naad hun chini ulsaas ideed uutsan hun bish monchigrooro bosson l bh
Манай нам гэчихжээ танай намыхан бүгд адилхан зөнөг минь монголчуудад нам хэрэггүй шудрага хүн л хэрэгтэй
Зөв зөв бурууд буруу залуу байна намаа долоож хөхөж амьдардаг гарууд больж үз яасан гэж Хүрэлсүхийг долоож хөхөх гэж .,
жАМЪЯН ГУАЙ ГОЛЫГ НЬ ОЛЖ ХЭЛЖЭЭ.ЭНЭ ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ ЗАЛУУ ЦААШДАА САНАА БАЙГААД САЧИЙ ХҮРЭХГҮЙ ЭЭ УЛС ТӨРД БОЛ. ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО
МАН-н Мөнхбат, Номтойбаяр, Ганбаатар нар буруу сэхсэн найдваргүй бацаанууд.
Ганбаатар бол өнөөгийн залуу үеийн нэгэн төлөөлөл гэж боддог. Хүнд алдаа оноо байж болноо.Үхэхэд үг хэрэггүй унтахад ус хэрэггүй дээ. Энэ Жамъян гэдэг хөгшин одоо болимоор юмаа. Бас Монгол улсын гавъяат гээд байдгийг яана. Ичмээр юм ийм хүмүүс яаж яваад гавъяат болчихдог юм бэ?
2012 онд МАН ялагдангуут Баянгол дүүргийн Амгалан гэж нэг юм гадагшаа гарч зугатаж байсан ямар ч хэрэг хийхээрээ тэгж зугаддаг юм бүү мэд тэгсэнээ гэнэт Түвдэнгийн Бор шиг малгай галстук зүүчихсэн гараад ирсэн дахиад л Баянголд дэвшээд унасан тэгсэнээ Төрийн банкинд Баянмонгол салбарын захирал хийгээд хүн амьтанд зээл энэ тэр ярьчихсан суух юм Хачин балиар нам гээч юмыг харж байна даа
Наад авгай чинь дарга л хийхгүй бол байж чаддаггүй даргын дон гэдэг хэцүү нэртэй өвчин туссан гэсээн. банкинд ажиллах нь бүү хэл 5 аргын тоо мэддэгийм уу..МАН-ын боловсролгүй тэжээвэр авгай нарын нэг
Бүх намууд ийм болсон хэн нь х мөнгөтэй тэр нь хүссэнээ хийдэг авилгын үүр уурхай нь энэ улс төрийн намууд болоод байна. Хичнээн баян байгаад өөрсдийн кармаанаасаа цацдаггүй эрх мэдэлд хүрээд төрийн ард түмний мөнгөнөөс хулгайлж байгаад цацдаг
Бүх намууд ийм болсон хэн нь х мөнгөтэй тэр нь хүссэнээ хийдэг авилгын үүр уурхай нь энэ улс төрийн намууд болоод байна. Хичнээн баян байгаад өөрсдийн кармаанаасаа цацдаггүй эрх мэдэлд хүрээд төрийн ард түмний мөнгөнөөс хулгайлж байгаад цацдаг
Төр түмэн нүдтэй төрсөн бие минь хоёр нүдтэй гэж гишүүд бид дүлий сохор биш шүү. Ж.Ганбаатар гишүүн үнэхээр овилгогуй, увайгүй, ёс зүйгүй хүн байна лээ дэ.
Төр түмэн нүдтэй төрсөн бие минь хоёр нүдтэй гэж гишүүд бид дүлий сохор биш шүү. Ж.Ганбаатар гишүүн үнэхээр овилгогуй, увайгүй, ёс зүйгүй хүн байна лээ дэ.
Ganbaatar ah muu hun bain lee
Батсайхан гэж хүнийг намынх нь шугамаар мэдэхгүй ч сүүлийн 2 жил хашиж байгаа албан тушаалынхаа хүрээнд нийслэлийн харъяа ОСНААУГазар хэмээх байгууллагад өөрийн намын хорооныхоо хэдэн бөгс долоогчдоо чихэж, тэдгээр 10-аад хүн нь саяхан зурагтаар нэг үүрийн даргын суудал булаацалдаад зодолдоод байсныг нь мэдэх юм байна. Айлын эрх жаалын захиа шиг л юм бичсэн байна. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг юм даа
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг үнэн шүү.хуурамч хурал зохион байгуулахдаа гаршсан гэдэг нь үнэнд гүйцэгдсэн шүү дээ.66,181,180,22, сэтгэгдэл үнэн л бичсэн бна даг.жамъян гэдэг өвгөн одоо боль доо.2 нүүртэн.гэртээ амрах хэрэгтэй.!!!,батсайханд хэлэхэд: овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ.бурууг өөрөасөа хай!!!
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг үнэн шүү.хуурамч хурал зохион байгуулахдаа гаршсан гэдэг нь үнэнд гүйцэгдсэн шүү дээ.66,181,180,22, сэтгэгдэл үнэн л бичсэн бна даг.жамъян гэдэг өвгөн одоо боль доо.2 нүүртэн.гэртээ амрах хэрэгтэй.!!!,батсайханд хэлэхэд: овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ.бурууг өөрөасөа хай!!!
Бичлэгт байгаа бараг бүх хүмүүс нь ОСНААУГазарт яг одоогоор салбар, хэлтсийн даргаас мэргэжилтэн хүртэл нь хийж байна даа. Ж. Батсайхан-ОСНААУГазрын дарга, Урантогос-ОСНААУГазрын Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн дарга....... г.м
Ээ
https://www.facebook.com/SBNMongolia/videos/1763988100333884/ Энэ бичлэгт гарч байгаа болон хуралд оролцож байгаа бүх хүмүүс Батсайханы даргалдаг ОСНААУГАЗРЫН ажилтнууд. Зарим нь хаана, ямар зорилгоор ирснээ ч мэдэж байгаа юмгүй даргынхаа тушаалаар ирчихсэн байгаа байдал. Ер нь бол намын хорооныхоо бөгс долоогчдыг 2016 онд газрын даргаар очоод нийслэлийн нэг байгууллагад хууль бус халаа сэлгээ хийн байж салбар, хэлтсийн дарга болон мэргэжилтнүүдээр томилсон байдаг. Тэдгээр бөгс долоогчид нь Баянгол дүүргийн нэг үүрийг булаацалдаж байгаа байдал. Урантогос нь ОСНААУГ-т Хөрөнгө оруулалт, хангамжийн хэлтсийн даргаар, Оюунболд нь ОСНААУГ-н Баруун түгээх төвийн даргаар, Билгүүн нь ОСНААУГ-н ХҮТөв 9-н даргаар, бас бус хэдэн тэтгэвэрийн авгай нар нь Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн даргаар ........ г.м ажиллаж байна. Нийслэлийн байгууллагыг намын ч гэх юмуу нууц амрагийн ч гэх юмуу л болгож байгаа хүн дээ Батсайхан
Unegen zalitai Batsaihan yavuurgui uildleesee bolj Ganbaatar gishuund gishguuleh vii dee. Dagagchid ni bas
маш зѳв бичсэн бна.Цаана нь Сэмжидмаа гээд адын шуналтай биеэ үнэлэгч бгаа.
Unen yum bichjee. Ganbaataraa uhaarah heregtei chi.
Tani shig zaluu tsagtaa yu ch xiigeegui xigshirtsun lalruud bu namiin axmad gishun ene teree geed xural tsuglaan songuuli nam uls tur gej gutsaj yavaad gargasan 76 gaa xarchix. Ach zergee xaraad aytaixan gertee baichij chadaxgui esvel 3 vnee saagaad xuduu amar taivan amidarch chaddaggui yu. Yu goridood namiin vvriin xural mural feed xutsaad yavdagiin
Songogdson tuluulugch gishuud toirogtoo ochixoor xeden xugshin pyazdaanuud nex chuxal ali xezeenii bairaa ezleed suuchixsan bdagiin buund ni bumbugdchixmuur.
Yamar xh bolobsrolgyi dyrak garzaad galzyyrch bhiin tolgoidoo jooohn ym hiij heryyle hii
Жамъян гуай МАН юм уу? Хачин юм
УИХ дотор буй зөв, зоригтой гишүүн гэж харж байна.
Жамъян гуай чинь ман юм уу. Телевизээр өөр л юм яриад байсан байсандаа.Энэ маргааныг Нийслэлийн намын хорооноос ажлын хэсэг гаргаж шалгаад намын гүшүүддээ үнэнииг хэлэх хэрэгтэй. Нам нь итгэл үнэмшилээрээ нэгдсэн хүмүүсийн нэгдэл шүүдээ.Тэр том дүүрэгт 2 хороо байж болох юм.
Нийслэлийн Намын хорооноос ажлын хэсэг гаргуулж,нөхцөл байдлыг тодорхой болгох нь зөв шүү.Үзэл бодлын ялгаа байж болно,харин хүндэтгэлтэй хандаж,бага улс төржсөн нь дээр.
Нийслэлийн Намын хорооноос ажлын хэсэг гаргуулж,нөхцөл байдлыг тодорхой болгох нь зөв шүү.Үзэл бодлын ялгаа байж болно,харин хүндэтгэлтэй хандаж,бага улс төржсөн нь дээр.
ene nam dagaj savsagandagaa bolichih uhchih geed bval
ЖАМЬЯН ЗАРИМ ҮЕД ЗАРИМ ҮЕД АРАЙ Л БУРУУ ЯРИХ ЮМ... УУЛ НЬ
Жамьян гуай зөв бичиж ээ. Ганбаатар гэж увайгүй хөгийн увс хүн. Эхнэрээ жирэмсэн байхад ажил дээрээ хүмүүсийн хажууд зодож үснээс нь зулгааж чирж байхыг нүдээрээ харсан. Ажилчдаа ч барьж авч зодно. Хүний цалин өгөхгүй луйвардан хүний муухай болгон шингэсэн яаж энэ хүн хорвоод амьд явна гэмээр хогийн новш их хуралд шургачихсан даа.
Жамьян гуай зөв бичиж ээ. Ганбаатар гэж увайгүй хөгийн увс хүн. Эхнэрээ жирэмсэн байхад ажил дээрээ хүмүүсийн хажууд зодож үснээс нь зулгааж чирж байхыг нүдээрээ харсан. Ажилчдаа ч барьж авч зодно. Хүний цалин өгөхгүй луйвардан хүний муухай болгон шингэсэн яаж энэ хүн хорвоод амьд явна гэмээр хогийн новш их хуралд шургачихсан даа.
Tsever hun gej MANd baihgui sdee
ёстой их зантай хамарт нь баас түрхчихсэн аятай нөхөр бна лэ, хичнээн баян блаа гээд барааг нь байрыг нь хүн авахгүй бол энэ яах юм, байр авсан хүн уулзая гэхэд хог шиг зан гаргасан да
ёстой их зантай хамарт нь баас түрхчихсэн аятай нөхөр бна лэ, хичнээн баян блаа гээд барааг нь байрыг нь хүн авахгүй бол энэ яах юм, байр авсан хүн уулзая гэхэд хог шиг зан гаргасан да
Хогийн, хударгагүй, буруу сэхсэн, шуналын тулам мөнөөсөө мөн.. Энканто саундаа УИХ-ын гишүүдээ цуглуулж байнга хор найруулна. Мөнгөнд сүнсээ худалдсан нөхөр. Сонгогчид түүний хувьд хэн ч биш.
Ганбаатар бол эх оронч МАН-д байхгүй гишүүн
Ганбаатар бол хамгийн бүдүүлэг, мөнгөнөөс эрхэм юм түүнд байхгүй. Хэдэн ажилчдаа яг л нохойн гөлөг шиг байлгана. Тэрэнд хүний төлөө гэсэн сэтгэл, харьцааны соёл гэж үнэхээр байхгүй. Асар бүдүүлэг хүн дээ.
Uhsen reneg 2 nam er ni nam hereg alga
Ter Orgil tuviin ajilchid office ni bayan ailin 0 uruunuus dor haranhui nuhen dotor bdag yum bna lee uramshuullin kart mart zaaval tseej zurag ch geh shig unen teneg computer camer hugjuud bhad
ORIGLYYN OVIlOGGUI ganbaatar gej biznesman ah nar ni ovgolson bh ter ortoi yum bnaaa
Энэ хүнийг их хурлд гаргах гэж мөн ч олон хүнийг уруу татөж ятгагаж загнахыг нь загнаж үүрэгдэхийг үүрэгдэж байж гаргасан даа гэтэл их хуралд гарсанааса хойш нэг ч удаа тойрогтоо ирж бидэнтэй уулзсангүй тэр бүү хэл хэн тэгэж 10-р хороололын шавар шавхай дунд тэнжж явах юм гэж томорсон гэж байгаа бид гаргаж чаддаг бас унагаж чаддаг гэдгээ харуулнаа дараагын ээлжинд манйд дахин нэр дэвшээрэй
Luivarchin
Ж.Батсайхаан чи одоо зайлаач худалч хулгайч этгээд шүү дээ чи баянголоор нэг мэднэ чамайг
Ганбаатар МАН аа орхио сайхан залуу. Ардчилалын буянаар хөрөнгөтэй болсон оо ямагт санаж яв. Эрүүл ардчилалыг босгоход харин манлайл
захиалгат бичлэг үү
chamaas uur heden hun demjij bsigaa yum
Энканто манайх орсон ебаримт өгөгүй.өнгөрсөн хойно нь та нар одоо аваад нэмэргүй хугацаа нь өнгөрсөн гээд сууж байдаг.Ганбаатар тийм шударга сайн бол энэ бүхнийг хийсэн ажилтантайгаа тооцоо хийж оршин суугчидаа бодмоор юмдаа
Энканто манайх орсон ебаримт өгөгүй.өнгөрсөн хойно нь та нар одоо аваад нэмэргүй хугацаа нь өнгөрсөн гээд сууж байдаг.Ганбаатар тийм шударга сайн бол энэ бүхнийг хийсэн ажилтантайгаа тооцоо хийж оршин суугчидаа бодмоор юмдаа
Jiriin namiin gishvvniihee vgiig sonsohgvi yum bol namiin darga baigaad ch yadag yum.Vnen vg helsen hvnee olnooroo hemlej iddeg zurshil haa saihgvi bii boljee.Ganbaatariin gar hol bologch nar holsnii bicheecid nastai hvniig boorloj idehee bolison deer shvv.Mongotei biznesmen hvn uls tord orj yadag yum ted oorsdiinhoo karmaniig l tvntiilgene oor yu ch hiij chadahgvi dee.
Бүтээн байгуулалт хийж байгаа хүнийг битгий оролд гараа хумхиж амаараа ажил хийгээд суудал горилсон юмнууд цаашаа
Үнэнийг бичиж нүд нь улаанаар эргэлдсэн идэж ууж туслахын дон туссан новш орон сууцны хүүхдийн тоглоомын талбай дээрэмдэж зам хааж амь шиг амбаар барьсан новш төрөөс зайлах хэрэгтэй
Ганбаатар корона тусаад үхэхдээ энэ төр ард түмнээс хулгайлсан зүйлээ аваад авс руугаа явна гэж боддог бх шуналын бэрд
Энэ өвгөн өөрөө буруу өтлөөд байх шиг. Тэр өмөөрөөд байгаа Ж.Батсайхан чинь тиймч сайн ажиллаагүй шүү. Намын ажилд ахиц дэвшил гаргах гэж сольсон. Батсайханаас хойш БГД- ийн намын ажил сайжирсан. Энэ нь юу нь буруу юм бэ? Өвгөн өөрөө С.Эрдэнийн арга хэмжээнүүдэд ороод явж байгаа харагддаг. Эрдэнэ Ганбаатараас илүү архидуулдаг ш дээ. Их тамир амралт ахмад настангуудыг хууль бусаар амруулдаг. Энэ талаар уг дуугарах л естой. Гэтэл таг!!! Тэхээр Эрдэнийн захиалгыг биелүүлэгч гээд нэрлэчхие. Эрдэнэ бичүүлжээ гэж ойлгое. Хоосонгүй л байж таарах байх.
ТӨГССӨН СУРГУУЛЬ БАЙХГҮЙ, ГАНЗАГЫН НАЙМААЧИН ШҮҮ ДЭЭ.ГЭР ОРНЫ БОЛОН ХУВИЙН ХҮМҮҮЖИЛГҮЙ, ЁС ЗҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ, БҮХНИЙГ ЗООСНЫ НҮХЭЭР ХАРААД СУРЧИХСАН НӨХӨР. ДИПЛОМ БАЙДАГ БОЛ ХУДАЛДААД Л АВСАН БАЙХ. ВАГОНД ЯВДАГ БАЙСНЫГ НЬ БИ МЭДЭХ ЮМ. МИЕЭГИЙН Л ХҮН ШҮҮ ДЭЭ, ТЭГЭХЭЭР ОЙЛГОМТОЙ БУС УУ?
надад бол таалагддаг дажгүй залуу
надад бол таалагддаг дажгүй залуу
Ганбаатар ч тийм сайн сайхан амьтан биш Энкантог магтан магтан файлуудаа оруулчихаад одоо нарыг нь халхалж хэдэн 10 н давхар барилга барьж байна.Ажилчид нь тогтвор суурьшил муутай байрны цэвэрлэгч нар нь улаан гараараа граш,гадна орчноо угааж байна.угаадаг хагас автомат сав,машин аваад өгч бондоор ярьвал зөндөөн юм байна.Бичигдээд байгаа тэр Батсайхан ч ариухан амьтан биш ОСНАА н даргаар очоод өөрийн вант улсаа байгуулж хамтран ажиллах АА н нэгжүүдэд дарамтлана гэрээт ажлын нь 30% г үндэслэлгүй авч өгөхгүй бол гэрээ хийхгүй гэж байсан хүн түүний гайгаар гэрээт аан ажилчидын цалин буурч тэр мөнгөөр нь одоо ОСНАА байгаа засч байна.Хотын даргын баг болж ажиллаж чадахгүй тэсэхгүй үйл хийж байгаад хасуулсан нөхөр одоо бүгд энхийн тагтаа болох гээд яахавдээ.Сонгууль айсуу...
Ганбаатар гишүүнд өсөрөөд байдаг юм шиг байна Настай хүн байж одоо болно доо. Ганбаатар гишүүн бол олон мянган хувийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хүн
Би Ганбаатар гээчийг огт танихгүй. УИХ-ын гишүүн болсон. Сүлжээ худалдааны босс гэж дуулсан. Би нэг л юман дээрээс үнэхээр гутарсан. Хийсэн ажлынхаа тайланг тавьна гэж баахан хүмүүс авааччихаад гарын бэлэг гэж гурил будааханаар хуурч байгааг нь нүдээрээ хараад. Нөгөө Эрдэнээгээсээ ялгарах юмгүй дурак төрийн сэнтийд очсоныг тэгэхэд л ойлгосон.
С. Эрдэнийн вант улсыг устгах нь зѳв. Жамъян гуай залуу хүнд зоригтой ажиллах урам хайрла. Ганбаатар хуучин зангаараа байвал бид дэмжинэ. БГД-ийн ухаан муутай иргэд " Эрдэнээ л бидний тѳлѳѳ юм хийдэг хүн " гэж бодсоор. Эрдэнэ бол ВОР В ЗАКОНЕ буюу бүх юмаа хуулийн хүрээнд харагдахаар далд аргаар нууж иддэг хамгийн аюултай тѳрд шургалсан луйварчин хулгайч !
Хулгайлж авсан.булааж авсан нь үнэн л дээ
Жамьян гуай энэ гишүүн тойрогтоо их бүтээн байгуулалт хийсэн.Алдсан байж болно.Алдаагаа залруул гэж хэл.Ждү с зээл аваагүй.бор зүрхээрээ амьдралаа босгосон залуучуудын 1.
Жамьян гуай энэ гишүүн тойрогтоо их бүтээн байгуулалт хийсэн.Алдсан байж болно.Алдаагаа залруул гэж хэл.Ждү с зээл аваагүй.бор зүрхээрээ амьдралаа босгосон залуучуудын 1.
Ер нь их зантай, пээдгэр, сэхүүн хүн билээ. Төрд байж болмооргүй эвгүй л гар даа.
Цэвэр,цөөхөн хүний нэг ч гэх шиг...Яг үнэн үү?
Цэвэр,цөөхөн хүний нэг ч гэх шиг...Яг үнэн үү?
жамъяан гуай үнэн хэлжээ дэмжиж бна
Nastai, nambatai,,yumnii uchir medeh uhaantai hun hudlaa yum bicheegui l bailgui,,, *Ih hussen hund toriin joloo buu atguul* gesen ug baidag shuu,,,,,, Yum gedeg eeljtei,,oodloh uruudah,,,ovdoh zovoh,,otolj doroitoh odor gej baidgiin,,,,Erhem gishuun guai mini ,,!!??
Өөрөө л хөлжиж байгаа
МУ-ын СГЗ Г.Жамьяан Ж.Ганбаатарын үнэн нүүр царайг илчилж ямар хүн гэдэг нь бидэнд тодорхой болж байна. Ийм хүнийг дахин 2020оны УИХ-ын сонгуульд МАН намаас нэр дэвшүүлсэнд гайхаж байна. Дэмжихгүй ялагдал хүлээж таараа.
Энэхүү нийлэлийг уншаад иймэрхүү эрээ цээрээ аодсан Ганбаатар мэтийн мөнгөндөө сагасан хулгайчууд ард түмний саналыг мөнгөөр худалдан авч юу ч хийхгүй их хурлын орон тоо бөглөж ардчилсан төрийн нэр хүндийг унагаж гажуудал үүсгэж байгаад иргэд бид жишин зэвүүцэж юуны чинь их хуралд сонгохтой мантай болно.
Ганбаатар бизнес хийхээс улс төрд хэзээ ч байж болохгүй хүн юм аа. Албан тушаалд дуртай, тэгээд бас дүүргийн эмнэлэг, сургууль , цэцэрлэгийн улс төрийн зорилгоор ашиглан удирдлагуудыг солино.
Г.ЖАМЪЯН ГУАЙ ТА НАС НАМБАТАЙ ХҮН БАЙЖ НАМАА МУУЛААД Л БАЙДАГ.БИ АЛЬ Ч НАМЫН ГИШҮҮН БИШ БГД ЫН СОНГОГЧ. ХӨГШИН ХҮН САМДАНБҮДИЙН МӨНХЦЭЦЭГ / МUUGII MUUGII/ САЛДАНГИЙН ОДОНТУЯА С. ЭРДЭНЭ НАРТ БИЕЭ ҮНЭЛЖ БАЙГАА УХААНТАЙ ЮМ БАЙХ ДАА. ОЛСОН ХЭД НЪ ХООЛОЙГООР ХООЛ БОЛЖ ДАВДАГ Л БАЙГАА ДАА. ХҮНИЙГ МУУЛААД ЯАХАВ ДЭЭ
Энэ яг үнэн шүү
Ж.Ганбаатар гишvvн БЗД ийн 26 р хорооны иргэдийг дорд vзэж доромжилж байгаа хvн дээ.Оргил Енканто хавийн оршин суугчдийн явах явган зам болон дугуйн замыг vгvй хийж мен Тайм Тауэр хотхоны оршин суугчдын vзэх нарыг хааж олон давхар ендер авто зогсоол бариулж байгаа шунал нь ихдэж Шулам болсон хvн дээ...!!!!
Manai dvvrgees ahmaduudiig hvleej avahdaal lav yalgavarladag um bilee. tsagaan saraar UB palast hvleej avahdaa nam bus geed oruulaagvi Songuulid ursulduh vedee namaig demjeerei geed geriin utas ruu zalgaad baisniig yana Sonin hvn
Импортлогч хэрэггүй, баялаг бүтээгч хэрэгтэй.
Ataarhaj uhehne orsoldogchidod ni hereggei hm baihda
Hodolmorch zaluug demjij bn
Санаанд оромгүй
Том юмаа
3 дахь ч хүчинд саналаа өгцгөөё