sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс одоогийн байдлаар дэлхийн 8 оронд мах гаргаж байна.
Тодруулбал, энэ оны 11 дүгээр сарын байдлаар манай ОХУ, БНХАУ, Казакстан, Япон, Иран, БНСВУ, Малайз, Хонконгт 955 тонн үхрийн мах, 22.492 тонн адууны мах, 3814 тонн хонь, ямааны мах, нийт  27.261 тонн мах, дулааны аргаар боловсруулсан 16.027 тонн махыг тус тус экспортлоод байна.
 
Махны экспортоос нийтдээ 104.0 сая ам.доллар төвлөрчээ.
 
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны экспорт 17.7 мянган тонноор, дулааны аргаар боловсруулсан махны экспорт 14.5 мянган тонноор тус тус илүү байна. Энэ оны эхний 9 сард 16.7 мянган тонн адууны мах экспортолж байсан бол 11-р сард 6 тонноор нэмэгджээ. Үүнээс гадна манай улс 815.3 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортлоод байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг