sonin.mn
ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хувийн өмгөөлөгч асан Майкл Коэнд хууль зөрчих ажил даалгаж байгаагүй гэж мэдэгджээ.
Сонгуулийн кампанит ажлын мөнгийг шамшигдуулсан хийгээд авлигын гэмт хэрэг үйлдсэн хэмээн АНУ-ын шүүх М.Коэныг буруутгаж, түүнийг гурван жилийн хорих ялаар шийтгэсний маргааш Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч өмгөөлөгчийнхөө талаар “Twitter” хуудсандаа жиргэхдээ, тэр өмгөөлөгч байсан, тэр хуулиа мэдэх л ёстой гэсэн байна.
Мөн тэрбээр, М.Коэн намайг ичгэвэрт байдалд оруулахын тулд хэргээ хүлээсэн гэж бичжээ. Үүний зэрэгцээ, "Би сонгуулийн кампанит ажлын санхүүгийн тухай хуулийг зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй” гэж мэдэгдсэн байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг