Эдүгээгийн гадаад бодлогын үйлс шулуун дардан замаар эхлээгүйг хүлээн зөвшөөрнө.
1990-ээд оноос хойш манай үе үеийн Ерөнхийлөгч, үе үеийн Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого явуулж ирсэн билээ.Энэ тухай танилцуулж, энгийн гэмээр ойлголт мэдлэг уншигчиддаа хүргэхгүй бол гадаад бодлогыг хэт хялбаршуулж ойлгоод, буруу мэдээлээд, ГХЯ руу элдэв хар хороо цацаад байх бололтой юм. Иймд үзэг цаасаа нийлүүлж арай ухаалгаар хариу хялбаршуулж ойлгуулахаар хичээлээ.
Эдүгээгийн гадаад бодлогын үйлс шулуун дардан замаар эхлээгүйг хүлээн зөвшөөрнө. СССР-ийн дагуул явсан шинэ Монгол Улс гадаад бодлогодоо бараг цоо шинэ гэмээр зам мөр гаргаж, ардчилсан Монголоо дэлхийд таниулж, шинэ шинэ хөрш түнштэй болж, капиталист хэмээн хардаж харааж явсан тэр том ертөнцтэй харилцаагаа зөв төлөвшүүлэхэд багагүй амжилт олсон ба түүнийгээ ч тэр дор нь албажуулж, хуульчилсан.
Манай улс түүхэндээ анх удаа Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалуудаа боловсруулж, хуульчлан, дагаж мөрдөж эхэлсэн нь 1994 оноос болно. Тэрхүү үзэл баримтлалуудыг 1996 онд УИХ-ын хоёр дахь сонгуулиар байгуулагдсан Ардчилсан хүчний Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөр анх удаа тодотгон хэрэгжүүлсэн, тэр нь дараа дараагийн шинэ УИХ-уудын үед уламжлал болон хэвшээд байна.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хоёр өөр улс төрийн хүчин ээлжлэн Засгийн газар бүрдүүлж байсан ч гадаад бодлогын нэгдмэл чанарыг ханган олон улсын харилцаанд нэн идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлж чадсан. Шинэ зуунд олон улсын терроризмын эсрэг тэмцэл өрнөхөд Монгол Улс гярхай тусган авч, тэр тэмцэлд оролцохоор цэрэг армиа бэлтгэж, энхийг сахиулах үйлсэд хувь нэмрээ өргөсөн нь гадаад бодлогын шинэлэг, зарчмын томхон алхам байлаа. Шинэ зуунд дэлхий дахин олон талчлагдаж, эдийн засаг-худалдааны харилцан шалтгаалцал, даяаршил, бүс нутагчлал эрчтэй явагдсан нь Монгол Улсын гадаад бодлогод боломж, сорилтын аль алиныг авчирсан. Эдийн засгийн буурай хөгжилтэйн гайгаар сорилт нь илүү мэдрэгдэж, түүнд зохицох гэж бид хүндхэн зам туулж байна. Гэхдээ энэ бол түр зуурын үзэгдэл.
Төр, засаг ингэж олон солигдоход түүний үйл ажиллагааны салбаруудаас ганцхан гадаад харилцааны салбар л ямагт прогрессоор урагшилж, ямагт нэмэх үзүүлэлттэй гарч ирсэн гэдгийг баттай хэлэх байна. Гадаад харилцаанаас гадна батлан хамгаалах, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хууль цааз, байгаль орчин гэх мэт бүх салбарууд дээр би харьцуулж ярьж байна.
Орчин цагийн Монголын гадаад бодлогыг ойлгуулахын тулд онолын зарим тайлбар хиймээр байна. Гадаад орчин ба гадаад бодлогын уялдаа холбоо гэж заавал байж таардаг. Түүнийг хэрхэн хялбаршуулах ойлгуулахаа бодож бодож хүснэгт зохиомжиллоо.

Аюулгүй байдлаа сахин хамгаалахад чиглэсэн гадаад,дотоод бодлого зэрэгцүүлэн явуулах хэрэгтэй
Асар их боломжин дунд асар их эрсдэл сорилтыг сөрөн ажиллах ёстой нь энэ хүснэгтээс харагдаж байна. Ухаалаг ажиллах, сэтгэх бодох, нягтлах, зөв илэрхийлэх, шуурхай ажиллахыг энд хэлж байна.
Манай гадаад бодлого прогресссоор өсч ирсэн гээд дээр нэг удаа хэлчихсэн нь тоо чанарын хувьд ямагт тэлж өргөжиж нэмэгдэж ирлээ гэсэн үг юм. Орчин цагт гадаад бодлогын хувьд төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн дээр дараахи загварыг анхаарах хэрэгтэй болов уу.

Манай улсын гадаад бодлого дахь хоёр талын найрсаг харилцааны шатлалыг тогтоосон онтой нь ахмад дипломатч эрдэмтэн судлаач Б.Лхагва багш ийн гаргажээ. Oлон түншлэлийн харилцаа л яваад байдаг, үүнийг уншигчид тэр бүр ялгаж салгаж, ойлгодоггүй. Тийм учраас мэдээлэл мэдлэг олгох үүднээс бүх уншигчдад хамаатуулж би хэргээр эшлэж байна. Хүснэгтээс илүү ойлгомжтой харагдана.

Гадаад бодлого, гадаад харилцаанд цэгцлэх шаардлагатай, улам сайжруулах ёстой асуудал бий юү гэвэл бий. Тэр талаар уншигчдад аль юуг нь мэдээлэх ёстой вэ хэмээн бодож бодож дараахи тайлбарыг бичиж орууллаа.
Гадаад таатай орчин бүрдүүлэх, олон улсын хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээрминий ажиллаж байсан салбарын манай дипломатчид өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг давуулан биелүүлсэн байдаг юм. Үгүйсгэж болохгүй. Ганцхан жишээ: Европын Холбоотой татварын хөнгөлөлттэй монголын барааг нэвтрүүлэхээр “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд үргэлжлүүлэн хамрагдах чиглэлээр ГХЯ, Брюссель дэх ЭСЯ хангалттай ажилласан. Энэхүү хэлэлцээрийг Европын Холбооны бусад гишүүн улсуудаар батлуулах чиглэлээр ажиллаж дуусч байна. “GSP+” тарифын хөнгөлөлтийн системд Монгол Улс тэр хөнгөлөлтөө (гаалийн татваргүй 7700 нэр төрлийн бараагаа оруулах) эдэлж чадахгүй (одоо 20 орчим нэр төрлийн бараа гаалийн татваргүй орж байгаа) үр дүн нь тун тааруухан байгаа нь бас үнэн. Хэрэв тийм байгаа бол манай эдийн засаг, бизнес, худалдаа эрхэлдэг нөхөд хариуцлагыг нь хүлээх ёстой юм.
Хятад руу 100 км урт цуваагаар оочирлож буй нүүрс ачсан машинуудын тухайд ч бас ингэж ярих ёстой юм. БНХАУ нь ногоон эрчим хүч рүү шилжсэн, түүхий нүүрс түлж цахилгаан гаргахаа больж буй, тэр нь төрийн бодлого нь. Харин манайхан шороотой цэвэрлээгүй нүүрсээ зарах гэж үхэлддэг, заавал ав гэнэ, авахгүй гэвэл хоёр улсын харилцаа руу татаад аваад ирнэ, УИХ, Засгийн газар дээр бөөн асуудал болгоно, ГХЯ нөгөөхийг нь борлуулах гэж Гадаад харилцааны сайдаа илгээнэ, гуйлгана, гуйна, нүүрээ түлнэ. Ерөөсөө нүүрс ухаж гаргаад Хятад руу машинаар зөөхөөс өөр экспорт эрхлэхгүй хэмээн Монгол даяараа үгсээд тохирчихсон аятай аяглахыг нь гадаад харилцааны өнцгөөс би хурцаар шүүмжлэх ёстой гэж үздэг.
Эдийн засаг хөгжүүлэх гадаад таатай нөхцлийг нь төр засгаас даалгасан ёсоор ГХЯ бүрдүүлж өглөө, чадлаа, тэгээд эдийн засгаа хөгжүүлэх эрх нь нээлттэй байна. Тэгээд хөдөл л дөө. Юуг нь хүлээсэн юм бэ, монголчууд аа? Ийм таатай гадаад орчин үүлэн цоорхойн нар шиг байж бас болно шүү дээ!
Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.
Сэтгэгдэл0
За больё морио уралдуулаад явах минь. Энэ дэлхийн хөдөлмөрийн хувиариас бид хол хоцорсон байна. Одоо хортой хүнсээ идээд явж байя...
за больёо алуурчин дээрэмчин тонуулчин малын хулгайч чингэс хаанаа магнай толгой дээрээ сүр сүлд болгон өргөөд айлгаж сүрдүүлж амий нь тасалж багаасаа хүмүүжьеэ ардчилсан засаг үүнийг хүс ч байна анаархи нийгэм байгуулаяа
Чи .... Таарна.!!!
Гадаад бодлого ч шал шавхайн дунд хутгаж хаячихаад юугаа ярих уу.төрийн сэнтийд үе үеийн хулгайч нар ээлж дараалан сууж оргонож бгаа улсад гадаад оронтойгоо харилцаагаа сайжруулж чадна гэж боддог гэнэн сэтгэл бна даа.төрийн хар хайрцагны бодлогыг төрийн тэргүүн гэх5 хулгайч нар юу ч үгүй хийж бодлого үзэл баримтлалгүй явж бгааг мэдлэг боловсролгүй монгол хүн хүртэл хэлэх болжээ.хятад,орос,япон,солонгос хүмүүс монгол орны нутаг дэвсгэр дээр зах хязгааргүй юм шиг эх орондоо бгаа юм шиг,хуули ёсгүй юм шиг дур зоргоороо авирлаж байхад,гадаад сурч амидарч бгаа монголчуудын эрх ашиг хөсөрдөж эрсдэлд ороход манай элчингийн илжигнүүд юу хийж бгааг харж бгаа биз.энэ гадаад оронд монголчуудын эрх ашгийг хамгаалж бгаа хэрэг үү.новшнууд
Арабын хаварыг монголд эхлvvлмээр сайхан цаг иржуугаа юм яриад баахан давхисан Энэ хvн харин нэг удаа vнэн юм хэлжээ!! Хэн нэгний шаардлага тулгалтаар биш бол шvvдээ.
Энэ дорсгой хятад илжиг шиг орилсоор байгаад бур улиг домог болж дээ. Чихэнд чийртэй гэдэг нь.
sohor aar nomloch uud doctor ,professor gesen oorin tolgoogui humus tuuhee yum yarsan dorhon yaragui ni ikh buyan shuu. mongol nation ni sain saihan aimdarah d hereggui bol buh zuul hereggui shuu .odogin muu ,muuhai chin mongol iin ard tumen esreg bain gedeg todorhoo bn shuu dee.
sohor aar nomloch uud doctor ,professor gesen oorin tolgoogui humus tuuhee yum yarsan dorhon yaragui ni ikh buyan shuu. mongol nation ni sain saihan aimdarah d hereggui bol buh zuul hereggui shuu .odogin muu ,muuhai chin mongol iin ard tumen esreg bain gedeg todorhoo bn shuu dee.
Oros hyatdiin dundaas mongol mongo shulj mongoliin tusgaar togtnoloo nehjuul
Tsedenbal batmonh nar soyliin huvisgaliig anzaarch huvisgal hiigeegui
Shanhain hamtiin ajilagaa dornii ediin zasag geopolitikiig amerikaas hamgaalah zorilgotoi yum
Tramp hunnu slavean garaltai hun uchir oorchlolt hiigeed baigaam
Ганзгын наймаа эрхэлж байсан улс, одоо түүхий нүүрсний наймаа эрхэлдэг улс болсон.
Түүхий нүүрс, лиценц зарж, байгалийн баялгаа ашиглаж байна гэж байгалиа сүйтгэдэг, эх орны эрх ашигаа уландаа гишгэдэг хуулигүй орон болсон.
Энэ хүнийг монгол улсын ерөнхийлөгчөөр сонгочихсон бол, адаглаад гадаад харилцааны сайдаар тавьчихсан бол манай гадаад бодлого зөв гольдролоор явах байж: Гадаад бодлого зөв явбал дотоод бодлого ч аяндаа зүгшрээд явчихна. Ийм л хүмүүс Монголыг авч явж чадна. Энэ өгүүллийг уншаад ингэж бодогодов.