Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Александрийн Цэрэнсодномыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Зөвшилцөх тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
Александрын Цэрэнсодном нь Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, 1981-1991 онд 10 жилийн сургууль, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2003-2005 онд “Их засаг” Их сургууль, 2012-2013 онд АНУ-ын “Оксфорд Трэнт” Их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, хууль цаазын итгэмжит зөвлөх цолтой.
Александрын Цэрэнсодном нь:
1993-1997 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт бичээч, нарийн бичиг
1997-2000 онд Төв аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
2000-2003 онд Хэнтий аймгийн прокурорын газарт Сум, сум дундын ахлах прокурор, аймгийн прокурорын орлогч
2003 оны нэгдүгээр сараас 2003 оны наймдугаар сар хүртэл Улсын Ерөнхий прокурорын газар Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор
2003-2005 онд Тээврийн прокурорын газар орлогч прокурор,
2005-2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын Дотоод хяналт, шалгалт, мониторингийн хэлтэст улсын байцаагч,
2006-2011 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга,
2013-2014 онд “Легал эдвайзер консалтинг” Хууль зүйн нөхөрлөлийн захирал,
2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга,
2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
2017-2019 оны нэгдүгээр сар хүртэл Нийслэлийн прокурорын газар ахлах прокурор, хэлтсийн дарга,
2019 оны 1 дүгээр сараас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокуророор ажиллаж байна.
Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт “Хуульчийн мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таван насанд хүрсэн прокурорыг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно.” гэж заасан бөгөөд А.Цэрэнсодном нь улсад 25 жил, үүнээс прокурорын байгууллагад прокуророор 11 жил ажилласан байна.
Сэтгэгдэл0
За мэдэхгүй.Дээрдэхгүй л боллоо доо.
ямар хөгийн юм дэвшүүлдэг мал вэ яг өөр шигээ
Бас нэг Сагсай гарч ирэх нь.Удахгүй хүүхэндэж байгаа бичлэг ил болно.Женко хулгайч хулгайчийг л санал болгож байгаа.
За даа сонин болоод явчихлаа.Мэргэшсэн прокурор гэхээсээ илүү улс төрч юм шиг
Царцаа шиг дандаа энд тэнд нисэж буугаадл ганц 2 жил ажиллсан болоод л усрээд буучихдаг тогтворгуй нохор байна.Яаагаад орос овогтой юм болоо?
2014-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын хэлтсийн хяналтын прокурор,
Ажил хийхэд овог ямар байх нь одоо ч бас хамаатай хэвээрээ юм уу?!!!Бид нар чинь одоо ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ?
Эрдэнэт үйлдвэрт хуулийн зөвлөх...14-16 онд.Энэ хүн прокурорын байгууллагад тууштай ажиллаагүй нь улс төрийн томилолт их авдагтай холбоотой байжээ.Одоо дахин улс төрийн томилолт авч байгаа гэж ойлгогдож байна.
Бас мафийн өшөө авалтын золиос болчих бий дээ.
Женко өөрөө ч олиггүй хажуудах нь ч олиггүй энэ бүр улс төр ч прокурор юм болоод явчлаа ....
Нам, улс төрчид гэж муусайн бузрууд. Одоо хэн ч байсан дотроос нь гарч ирсэн хүн болгоныг намнах байлгүй. Тиймээс эгэл жирийн прокурорууд энэ албан тушаалд нь бүү очоорой. Адаг сүүлд нь гутамшиг, шаар шавхруу болгоод дуусгана шүү.
Болио бас Эби ллаларын хүн биз Эрдэнэттэй холбоогүй хүн байхгүй юмуу ллаларууд даааа луйварчидаааа
Хувийн их сургууль гэх хулхийг төгссөн хүнийг боловсролтой гэж тооцох нь тэнэг явдал байнаа.Ядаж МУИС хүнийг олооч дээ.
хувийн их сургууль төгсөөгүй улсын сургууль төгссөн тэр үеийнхээр цагдаагийн дээд сургууль төгссөн мэргэжилдээ ч сайн сайн ч боловсорсон мундаг залуу. Хүн муулахүн дон туссан юмуу юу ч мэдэхгүйбайж хүнийг ингэж аймраар бичэхээ болиочээ эсвэл хөлсний бичээчид юмуу.
Үнэхээр нүдээ олсон томилгоо болжээ. Монгол улсад ийм мундаг боловсон хүчин хэрэгтэй. Муулаад бгаа хүмүүс үүх түүхийг нь мэдэхгүй дураараа бичихээ болиочээ. Сагсай ч муу хүн бгаагүй муу хүн болгосон болохоос. Энэ хүнийг сайн судалж дарааа нь муулаачээ
Энэ хүнд ажлын амжилт хүсье.
Эрдэнэтийн 49% тай холбоотой тэр үеийн ажлыг хариуцаж байсан хуулийн хэлтсийн дарга хүн юм бол энэ албан тушаалд хамгийн тохирохгүй хүн байна.!!! Ерөнхийлөгч тийм бол 49%-н талд байна гэсэн үг .
Эрдэнэтийн 49% тай холбоотой тэр үеийн ажлыг хариуцаж байсан хуулийн хэлтсийн дарга хүн юм бол энэ албан тушаалд хамгийн тохирохгүй хүн байна.!!! Ерөнхийлөгч тийм бол 49%-н талд байна гэсэн үг .
Эрдэнэтийн 49% тай холбоотой тэр үеийн ажлыг хариуцаж байсан хуулийн хэлтсийн дарга хүн юм бол энэ албан тушаалд хамгийн тохирохгүй хүн байна.!!! Ерөнхийлөгч тийм бол 49%-н талд байна гэсэн үг .
Эрдэнэтийн 49% тай холбоотой тэр үеийн ажлыг хариуцаж байсан хуулийн хэлтсийн дарга хүн юм бол энэ албан тушаалд хамгийн тохирохгүй хүн байна.!!! Ерөнхийлөгч тийм бол 49%-н талд байна гэсэн үг .
Эрдэнэтийн 49% тай холбоотой тэр үеийн ажлыг хариуцаж байсан хуулийн хэлтсийн дарга хүн юм бол энэ албан тушаалд хамгийн тохирохгүй хүн байна.!!! Ерөнхийлөгч тийм бол 49%-н талд байна гэсэн үг .
Яагаад ийм дорой сэтгэхүйтэй болсон юм бол Монгочууд. Тухайн хүний тухай юу ч мэдэхгүй байж. Энэ хүн олон жил хуулийн байгууллагад ажилласан нэр цэвэр. Хувийн ашиг сонихлоосоо илүүтэй улсын ашиг сонирхолыг илүүд үздэг хор нь гарсан хүн. Хүн муулахын дон туссан байдаг юмуу. Энэ муулж байгаа хүмүүс бол нэг бол хөлснийхөн нэг бол юу ч таалагдахаа байсан тэнэгүүд.
Женко Манангийн бүлэглэлтэй ямар нэг хэмжээгээр тохирсон юм уу холбогдсон байх сэжим байгаад байх шиг , Женко байхад шүүх , прокурор цэвэрших ч лөөлөө бололтой