sonin.mn
Палеонтологийн олдвороор баялаг Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны “Earth” сэтгүүлийнхэн мэдээлжээ. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын ШУА-ийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас малтан илрүүлж, Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ.
 
Анатомийн судалгаагаар Гобихадрос Монголиенсис нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан нугасан хошуут үлэг гүрвэлтэй төстэй болохыг тогтоосон байна.
 
Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэхүү үйл явдал нь олон улсын эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа ажээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин