Ядуурал гэдэг нь зөвхөн мөнгөөр гачигдахыг хэлэхгүй бөгөөд ядуу байх нь хүний бие организмын химийн бүтцийг өөрчилдөг ажээ. Ийм дүгнэлтийг Финланд, Их Британийн хувьслын /эволюци/ онолыг баримтлагч эрдэмтэд хийсэн байна. Ядуу байх нь хүний тархи ба биемахбодид нөлөөлдөг гэдгийг нотолсон шинэ шинэ баримтууд сүүлийн үед гарч ирсээр байгаа тухай Финландын долоо хоног тутмын “Suomen Kuvalehti” сэтгүүлд ни йтлэлч Кирси Хейккинен бичсэнийг товчлон орчууллаа.
Цалин өндөртэй хүмүүстэй харьцуулахад ядуу хүмүүс илүү олон удаа өвчилж, илүү эрт нас бардаг байна. 2016 онд Финландын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн газрын хийсэн судалгаагаар, хамгийн ядуу амьдралтай финчүүд ба хамгийн чинээлэг финчүүдийн дундаж наслалтын зөрүү нь эмэгтэйчүүдийн хувьд 5,6 жил, эрэгтэйчүүдийн хувьд бүхэл бүтэн 10,6 жил байжээ.
Ийм их зөрүүтэй байгаа нь амьдралын хэвшилтэй холбоотой гэж зарим талаар тайлбарлаж болно. Судалгааны дүнг үзвэл, Финланд, Их Британийн хүн амын ядуу бүлгийнхэн чинээлэг бүлгийнхэнтэй харьцуулахад эрүүл ахуйн хувьд чанар муутай хүнсээр хооллож, спортоор хичээллэх нь цөөн байдгаас гадна илүүдэл жинтэй, согтууруулах ундаа, тамхийг илүүтэй хэрэглэдэг байна. Цалин өндөртэй хүмүүстэй харьцуулахад ядуу хүмүүс нь илүү цочмог түргэн авиртай байдаг ба эрсдэлтэй үйлүүдийг илүү олон удаа хийдэг аж.
Хэрвээ чи өвчлөөд цагаас өмнө нас барж байвал өөрөө л буруутай гэж олон хүн үздэг.
Гэтэл хүний амьдралд санхүүгийн бэрхшээл үүсгэдэг тодорхой эрсдэлүүд хуримтлагдсаар байгаад удамшдаг байж магадгүй гэж хувьсал судлаач эрдэмтэд үзэж байна. .
Үүний шалтгааныг олохын тулд Финландын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн газар ба Турку-гийн их сургуулийн судалгааны баг 157 мянган финчүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна. 2017 онд нийтлэгдсэн уг судалгааны дүнг үзвэл, эцэг эхчүүдийн боловсролгүй байдлаас шалтгаалаад хүүхдүүд нь боловсрол муутай болох, эцэг эхчүүд нь ажилгүй байх нь хүүхдүүдэд нь нөлөөлж удамшдаг байж магадгүй ажээ.
Судлаачдын хийсэн эдгээр дүгнэлтийг “ядуу амьдарч байгаа нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг” гэсэн утга бүхий хэвлэлүүдэд байнга гардаг тайлбар ишлэлүүдтэй хавсарган харьцуулжээ.Гэсэн хэдий ч ядуурал гэдэг бол тухайн хүний сул дорой байдал, хувийн сахилга бат муугаас шалтгаалдаг зүйл биш гэнэ. Хүний тархи ба биемахбодид ядуурал нөлөөлдөг гэдгийг нотолсон шинэ баримтууд гарч ирсээр л байна. Хүний бие организмд ядуурлын үзүүлэх нөлөөтэй холбоотой олон хүчин зүйл нь тухайн хүн ядуурлаас гарах боломжийг хязгаарласаар байдаг аж.
“Ядуурал нь биологийн хувьд өөрсдөд нь хүчтэй нөлөөлдөг болохыг хүмүүс мэддэггүй, эсвэл ойлгодоггүй” гэж хувьслын онол судлаач-биологич Э.Витикайнен ярьж байна.
Мөнгөөр гачигдах нь хүний тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг Их Британийн Уорикийн их сургуулийн судлаач Ананди Мани Америк, Канадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран судалгаа хийсний дүнд тогтоожээ.
А.Мани судалгаанд сайн дураараа оролцсон Америкийн 400 иргэнээс сэтгэх чадварын сорил авсан байна. Тэдний зарим нь дундаас доош түвшний ядуу амьдралтай хүмүүс байсан бол бусад нь дундаас дээш түвшний амьдралтай чинээлэг иргэд байжээ.
Сорилд оролцож буй хүмүүс мөнгөний асуудалд хэр их санаа зовох нь вэ гэдгийг овжин аргаар тодорхойлсон аж. Үүний тулд “хэрвээ таны автомашин гэнэт эвдэрвэл та түүнийг шууд засварын газарт өгч чадах уу? Засвар хийлгэхийн тулд зээл авах уу?” гэсэн асуултуудыг сорилд оролцогчдод тавьсан байна.
Сорилд оролцогчдын заримд нь “машинаа засуулахад 100 орчим евро хэрэгтэй болно” гэж хэлсэн бол заримд нь үүнээс 10 дахин өндөр үнэ хэлжээ.
Бага хэмжээний мөнгөний асуудал яригдах үед ядуус ба чинээлэг иргэдийн аль аль нь сэтгэх чадварын сорилыг амжилттай давсан байна. Харин засварыг маш үнэтэй хийнэ гэх үед ядуу хүмүүсээс авсан сорилын дүн шууд буурч эхэлжээ. Тэдний сэтгэх чадварын түвшин шууд 13 хувиар унасан нь шөнө нойргүй хоносонтой адилтгахаар муу үзүүлэлт юм. Харин машин засах үнэ өндөр байх болно гэж хэлсэн нь баячуудын өгсөн сорилын дүнд нөлөөлөөгүй аж.
Уг сорил нь “мөнгөөр гачигдаж байна гэж байнга бодох нь хүний оюуны чадавхид нөлөөлдөг” гэдгийг харууллаа. Санхүүгийн хүндрэлийн талаар бодох нь хүний тархинд ихээхэн ачаалал өгдөг учраас бусад мэдээллийг боловсруулах чадвар нь сулардаг байна.
Ийм үзэгдэл өдөр тутмын амьдралд тохиолддог нотолсон жишээг Мани ба түүний мэргэжил нэгт нөхөд дурдсан юм. Тодруулбал, тэд нэгэн туршилтандаа Энэтхэгийн фермерийн аж ахуй эрхлэгчдийг оролцуулжээ. Тэдгээр фермерүүд ургацаа хурааж борлуулаад жилдээ ганцхан удаа мөнгө авдаг аж. Иймээс ургац хураахаас өмнө болон дараа нь тэдний сэтгэх чадвар ямар байгааг судалсан байна.
Туршилт явуулахад, мөнгөө хараахан аваагүй байгаа фермерүүд нь мөнгөө хэдий нь авчихсан хүмүүстэй харьцуулахад сэтгэх чадварын сорилд тааруу дүн үзүүлжээ. Үүний сацуу, фермерүүдийн хоол хүнс ба ажлын нөхцөл яг адилхан байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Амьдралын ядуу нөхцөл, тэсэн үлдэхийн төлөөх байнгын санаа зовнил нь хүнийг дотроос нь иддэг байна. Ийм нөхцөлд адреналин, кортизол зэрэг стрессийн дааврууд илүү идэвхтэй ялгардаг ажээ. Байнгын стрессийн улмаас магнайн урд хэсэг дэх тархины гадарга дахь нейроны холбоосуудын тоо цөөрдөг ба энэ нь логик сэтгэлгээний чадварыг сулруулдаг байна. Кортизол байнга ялгарах нь гиппокамп буюу санах ойн хэсгийн эсүүдийг туйлдуулдаг аж.
Стресс удаан хугацаагаар үргэлжлэх нь дархлааны тогтолцоог цуцааж, өвчлөх магадлалыг нэмэгдүүлнэ. Цусны даралт өндөрссөнөөр зүрхний өвчнөөр өвчлөх магадлал ихэснэ. Стрессийн үед ихээр ялгардаг дааврууд нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулснаар таргалж, чихрийн шижнээр өвчлөх эрсдэлтэй.
Түүнээс гадна, хүн удаан хугацаагаар стрессийн байдалтай явах нь хөгшрөх явцыг түргэсгэдэг. Тодруулбал, хромосомын төгсгөл хэсгүүд болох теломерүүд богиносдог байна. Ядуу хүмүүсийн теломерүүд нь хангалуун амьдралтай хүмүүсийнхтэй харьцуулахад богинохон байдаг аж. Энэ ялгаа нь бүр хүүхэд байх үеэс эхлээд мэдрэгдэнэ.
Цочмог зан авир, анхаарал дутагдлын хам шинж, хэт хөдөлгөөнтэй байх зэрэг эмгэг нь богино теломертэй хүмүүст байнга ажиглагддаг гэнэ.
“Төрөлхийн цочмог зан авир нь тамхи татах зэрэг хорт зуршлуудад автагдахад хүргэдэг, харин тамхи татах нь теломер богиносоход хүргэдэг байж магадгүй гэж судлаачид саяхныг хүртэл таамаглаж байсан. Гэтэл шалтгаан-үр дагаврын холбоо нь огт өөр байвал яах вэ? Хэрвээ ядуурал, стрессээс үүдэн теломерүүд богиносох нь хүнийг цочмог зан авиртай болгодог байвал яах вэ? гэсэн асуултыг эволюци судлаач-биологч Эмма Витикайнен тавьж байна.
Их Британийн Ньюкаслын их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Дэниэл Неттл ба түүний мэргэжил нэгтнүүд уг сэдвээр хийсэн судалгааныхаа дүнг 2018 оны 1 дүгээр сард хэвлэлд нийтэлсэн юм. Тамхи татах нь теломерүүдийг богиносгодог гэдгийг тэд баталж чадаагүй боловч богинохон теломертэй хүмүүс тамхи татах зуршилд илүүтэй автсан байдаг нь тодорхой болжээ.
Нийгэм-эдийн засгийн хүнд нөхцөлд амьдрах, юмаар гачигдах дутагдах ба хүүхэд насанд амссан хүчирхийлэл зэрэг нь шилжилтийн насыг хурдасгадаг байна. Өөрөөр хэлбэл “хурдхан шиг амьдраад залуугаараа үх” гэсэнтэй адил.
Нөөц дутагдалтай байгаа үед аливаа амьтан нь өөрийн энергийг эсүүдээ нөхөн сэргээх эсвэл нөхөн үржихэд зарцуулах боломжтой. Энэ бүгдийг нэг дор амжуулна гэдэг нь боломжгүй зүйл.
Хэрвээ нөхцөл байдал тогтворгүй, аюултай, стресс их байгаа бол залуу насандаа үржин олшрох нь эволюцийн хувьд хамгийн оновчтой хувилбар болно. Энэ хувилбар нь олон сая жилийн туршид хөгжиж ирсэн биологийн механизмуудтай холбоотой бөгөөд гэхдээ энэ нь орчин цагийн нөхцөлд зөв, сайн хувилбар гэсэн үг бишээ. Биологийн ба нийгмийн эволюци нь өөр хоорондоо байнга зөрчилдөж байдаг.
Хүний генүүд ба амьдарч буй орчин нөхцөл нь хоорондоо нягт холбоотой. Ген нь тухайн нөхцөл байдал хүмүүст хэрхэн нөлөөлөхийг тодорхойлж байдаг бол ахуй нөхцөл нь янз бүрийн тохиолдолд генүүд хэрхэн ажиллахыг тодорхойлж байдаг.
Хэрвээ эх хүн хоол унд муутай байсан бол үр хөврөлийнх генүүд нь буруу хөгждөг. Хүний бие организм ийм нөхцөл байдлыг “хүүхэд хоол хүнс дутагдалтай нөхцөлд төрөх юм байна” гэж хүлээж авна.
Жирэмсэн эх стресст орсноороо хэвлийд байгаа хүүхэддээ “чи аюултай нөхцөлд төрөх нь байна шүү. Байнга сонор сэрэмжтэй байх ёстой” гэсэн мэдээллийг өгч байдаг. Жирэмсэн үед стрессийн дааврууд хэт ихээр ялгарах аваас энэ нь хүүхдийн мэдрэлийн эсүүдэд, дараа нь түүний төв мэдрэлийн систем бүрэлдэхэд нөлөөлнө.
Кортизол их хэмжээгээр ялгарах нь хүний сэтгэл хөдлөл ба стрессийг хариуцдаг тогтолцоонд нөлөөлдөг. Эх нь жирэмсэн байх үед хүчтэй стресст орж байсан хүүхдүүдийн сэтгэх чадварын түвшин нь бусад хүүхдүүдийнхээс доогуур байжээ.
Ядуурлын урхинд орсон, сэтгэл гутралд автагдсан хүмүүс нялх балчир хүүхдүүддээ эцэг эхийн хайрыг өгч чаддаггүй. Энэ нь тэртэй тэргүй эмзэг байгаа хүүхдийн сэтгэл хөдлөлийн байдалд нэрмээс болно.
Гэсэн хэдий ч хүүхдийн өсөн торниж буй орчныг өөрчилснөөр нөхцөл байдлыг сайжруулах боломжтой.
Хэрвээ улс төрийн хүсэл зориг, бусдын зовлонг ойлгох чанар байх аваас тэнцвэргүй байдлыг бий болгож буй биологийн нөлөөллийг тэнцвэржүүлж болно. Үүний тулд хүүхдийн хүмүүжилд нялх балчраас нь анхаарах, нялх хүүхдүүдтэй гэр бүлүүдийг дэмжих нь чухал.
Эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх зэрэг олон төрлийн дэмжлэг нь хүний эрүүл мэнд ба оюун ухаанд хэдэн арван жилийн туршид сайнаар нөлөөлнө. Үүний үр дүн нь дараа дараагийн үе удамд нь мөн нөлөөлөх болно.
Орчуулсан Б.Адъяахүү
Эх сурвалж: https://inosmi.ru/social/20190502/244805017.html
Сэтгэгдэл0
Shal hydlaa
Баруунд хулхи эрдэмтэн олон байдаг ём. шаанаа шаана. мэнгу хүн бол хэлхидах худал шаасан ёманд нэн дуртай шоо.
Yнэн !!!!!!!
Шал худлаа!!!!!!
сайн байцгаана уу? ҮГҮЙЭЭ, ҮҮН ШИГ ХУДАЛ, ХУДЛАА, МУЛГУЙД, ХҮМҮҮСИЙН ТОЛГОЙ ТАРХИЙГ ЭРГҮҮТҮҮЛДЭГ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХАРТН, ХҮМҮҮСИЙГ АЛБААР ХЭРГЭЭР ХЭДЭН ҮЕЭР НЬ, ҮР УДМААР НЬ ХЭДЭН АРВАН ЖАРНААР БОСОЖ ӨНДИЙЖ СЭРГЭХГҮЙ СЭХЭХГҮЙ БОЛТОЛ НЬ БАЙЛГАХ БОЛГОХ ХҮН БИШ БОДЛОГО ХЭРГЭЭР АЛБААР ЯВАГДАЖ БАЙДАГ ГЭВЭЛ ЖИНХЭНЭ, ҮНЭН БОЛНО.
ХАРИН, ХҮМҮҮСИЙГ
Yag unen guilgachin shahuu hu.uusiin huuhduud odoo ene shunaltai hanaj tsaddaggui Toriin hulgaichuud shuudee
тийм
ФЕНОТИП, ГЕНОТИП ГЭСЭН ОЙЛГОЛТУУД БИЙ ШҮҮ
Монголчуудын тархи нь ядуу учраас ядуурлаасаа гарч чаддаггүй.
ядуу байх, байнгын мөнгөний гачаалд байх нь сэтгэн бодох чадварт нөлөөлдөг гэж бичсэн бна. Ядуурлаас болж ялгардаг стрессийн дааврууд төв мэдрэлийн системд нөлөөлснөөр сэтгэлгээний ядууралд оруулдаг гэсэн санаа л юм бна даа. Үнэн байж магадгүй шүү
Ядуурал хуний. Ген- д нолоолох нь зайлшгуй узэгдэл ... ?! Нэгэнт гени- д суусан узэгдэл удамшина ...!! Уунийг амьдрал оороо , бас дээр нь туух ч харуулдаг ш дээ , мангарууд аа ... Алтан ургийнхад гэхэд л аархаж тэнэгтэж , ах дуусээ алалцаж хядалцаж явсаар , тэр гени- д нь шингэж , эдугээ тархины гажиг- тураалд орж, одоо ядуучуудвн эгнээнд орсныг бид биетээр нь харж байгаа ш дээ , бас дээр нь харгис ядуурал ...
ядуурал бас генд байдаг баян байх нь элүүтүүдийн генд байдаг гесэн хөрөнгөтний англ америкийн хөрөнгөтнүүдийн өөрсдийн эрдэмтдээр худал хуурмагаар гаргуулж төрөлхийн ядуу төрөлхийн баян байдаг тэхдээ бүр төрөхдөө генд нь гарч ирдэг гэсэн харгис онолыг монголд баталгаажуулж монгол хүнийй тархийг угаахнээ энэ нею иоркийн захирагч байсан блюмберг еврейн блюмберг мэтийн сонины суртал ухуулга бизээ бас хэн билээ монголд боловсролын салбарт хөрөнгө оруулж байна гээд яваад байдаг унгарын иргэн еврейн үзэл суртал байна шүү дээ

ядуу амьдрал нь хүнийг байнгын стресст оруулж, төв мэдрэлийн системд нь нөлөөлдөг. Стрессийн дааврууд үр хүүхдэд нь нөлөөлдөг гэсэн бна. Юуных нь харгис онол вэ?
ядуурал бас генд байдаг баян байх нь элүүтүүдийн генд байдаг гесэн хөрөнгөтний англ америкийн хөрөнгөтнүүдийн өөрсдийн эрдэмтдээр худал хуурмагаар гаргуулж төрөлхийн ядуу төрөлхийн баян байдаг тэхдээ бүр төрөхдөө генд нь гарч ирдэг гэсэн харгис онолыг монголд баталгаажуулж монгол хүнийй тархийг угаахнээ энэ нею иоркийн захирагч байсан блюмберг еврейн блюмберг мэтийн сонины суртал ухуулга бизээ бас хэн билээ монголд боловсролын салбарт хөрөнгө оруулж байна гээд яваад байдаг унгарын иргэн еврейн үзэл суртал байна шүү дээ
Монголчууд манж чин улсын үед,богдхаант монгол улсын үед ардын хувисгалын он жилүүдэд социзмын үед,ардчиллын он цаг үеүүдэд ядуу тарчиг хэвээрээ л бна шүү дээ,хэдэн үеээрээ монголчуудыг ядуу байлгасан ни түүхийн хуудаснаа бэлээхэн бичээстэй бна,нийгмийн шат шатны байдал хөгжил дэвшилгүй,тэр цаг үеүүдэд монгол хүний амидрал улсын хөгжил бодлогод сайн тусгагдаагүй,монголчууд мал аж ахуйтай тулдаа ами зууж өлбөрч өлсөж үхэхгүйн тулд энэ их тамын амидралаас таргийн таван ямаа,саалийн ганц үнээ,чөдөрийн нэг моритой байсан тулдаа гарсан болов уу,одоо ч гэсэн монгол хүнийг хэдэн үеээр ядуу тарчиг байлгаж уусгах бодлого явагдаж бгаан анхаарал татаж бгаа шүү.

Яг юуг ядуурал гэж үзэж байгаагаа эхлээд тодорхойлчихоод дараа нь тэр удамших тухай тэнэг нотолгоогоо гаргаж тавих хэрэгтэй л дээ. Ийм маанаг сурталчилгааг хүлээж авах нь нийгэмд маанаглал газар авах нөхцөл шалтгаан болдог юм.
Монголчууд эрт дээр үеэсээ эхлээд хаан ноён л биш бол ядуу амьдарцгаасаар ирсэн. Тиймээс одоо ч үргжлжилж байна.
Gadnii onol mongold tohirohhguiNaad zah ni l mongolchhuud hurdan shalmag hodolgoontei, tsever tsemtsger Gdniihanii nerledeg tseverledeg ovchin bol bur baigui
Ядуурал байх ёстой, эсвэл ядуурал бол өвчин гэх мэт тархи угаагчид бол олгиархуудын арчаагүй сэтгүүлзүй шүү. Монголчууд ядуу амьдрах ёсгүй, сайхан амьпралыг нь булаагч шуналын туламууд бол бий
Ядуу , баян хоероос. Оор юм мэдэхгуй ТЭнЭгУУД юм аа .... Ямарч Улс орныг авч явдаг - ходолгох хуч байдаг юм ш дээ ...
Хахаха. Энэ нийтлэл ямар хvрээний хvн уншихаас их шалтгаалах болов уу. Нийгэмд зориуд ийм нийтлэл бичих явдал захиалгат гэж vзэхээсдээ. Ядуу монголчууд ядуу байх нь гендее байсым гэх юм байна л даа. Vгvй шvv.
Jack Ma ene onol-g butnirgesen hun dee. China-n terbumtan Jack Ma- gaas delhii onoodor suraltsaj bn. Jack Ma bol yaduu esteg ehtei hun bsan hun shu!
Зах дээр наймаа хийж хоол олж идэж байсан сахал Эрдэнэбилэг гэгч эрд энэ онол таарах юм бол тэр удахгуй Эрдэнэтийн49% хувийг луйвардаж авсан монгоо улсад тушаагаад ядуу болох юм байна

Unen l yim bichsen baina
ядуурал цусанд нь байдаг я--ясанд нь байдаг я-үсэнд нь байдаг я- мах эсэнд нь байдаг я-манж удмын тэмбүү туссан тархины нейронд байдаг я- манж хятадтай холилдсоноос ээдсэн цусанд байдаг хөрөнгөтний харгис онолоор монгол хүнд төрөлхийн тэмбүүн хэзээч эмчлэгдэшгүй тэмбүү нь ихэдхээр галзуурдаг гэсэн онош л тавиад байна уу эмч нь өөрөө ядуу өөрөө тархины тэмбүүтэй тул өвчтэнтэйгээ хамт хэвтдэг монгол хүнийг устгаж ЗОМБИ болгох гэсэн хөрөнгөтний харгис онол юм шүү энэ харгис онлын эсрэг харгис юм хийх хэрэгтэй

уншаад байх шаардлагагүй орчуулга юм байна.
Uguidee! Manaid iim dur esgesen humuus baigaa bolhoor ter. Shudrag hudumurluhuur dardag, bulaadag, luiwarddag baihad ikhenh humuus hyamran shuu dee! Yaduu bailgaad baigaa gesen ug. Asuudlaa zuw harmaar baina. Hudalch hulgaich humuus buteelch durd togolj baigaag hardaa. Hulgai hiigeed, tuugeeree joohon hemjeendn bayalg buteegch durd togolj baina shuu dee! Harin shudrag hudulmuruur buteel hiij baigaa humuusee darj daramtalj baina. Bodit unen. Hun yaj uudrug yawah um, tegeed bayan tsatgalan yawah um! Jinhen luiwarchin bol Chinbat gej hun. Ta nar min buu hurt!!!
Harin ahui orchnoor hyyhdiin setgehyid ni nuluuldug bizee. Alsdaa gen-iin doroitold orohyg bas ygyisgehgyi