"Хөгжлийн хурд удаан байгаа нь төрийн тогтолцоо, түүний бодлого зохицуулалттай холбоотой"
Үндэсний хөгжлийн газарт “Хөгжлийн философи" сэдвээр 2019 оны тавдугаар сарын 5-ны өдөр зохиогдсон зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномын хэлсэн үг.
Философийн ухааны эрдэмтэн Даш-Ёндон “Хөгжил гэдэг бол амьд организмын оршин тогтнох арга” гэдгийг хэлж өглөө. Биологийн ухааны эрдэмтэд амьтны амьдрах чадварыг үндсэндээ гурав хуваадаг, тухайлбал алив амьтны нэг хэсэг бие дааж амьдрах хүч чадвартай байдаг, нөгөө хэсэг бусадтайгаа хамтарч амьдарч чаддаг бол тодорхой хэсэг нь бусдынхаа дэмжлэгээр ч амьдрах чадваргүй байдаг гэх юм билээ.
Манай монголчууд малаа гурав ангилж малын аж ахуйгаа эрхэлдэг. Тухайлбал, мал аж ахуй эрхлэгчид амьдрах хүч чадалтай малаа эрхэмлэж, нөгөө ихэнх хэсгийг дэмжин бойжуулж, харин амьдрах чадваргүй цөөн хэсгийг заазалдаг. Амьтад дотроос хүн гэдэг амьтан сэтгэн боддог, өнгөрснийг санаж, ирээдүйг төсөөлж, орчин цагаа ухаарч амьдардаг чадвартай учраас байгаль дэлхийн өөрчлөлтөд ч нөлөөлж мэдэхээр болтол хөгжсөн. Гэвч, хүн төгөлдөр биш. Хүн бүхэн хөгжих арга замаа мэддэггүй, хүн бүхэн зөв хөдөлмөрлөж амьдрах чадвартай байдаггүй.
Томоор харвал улс орнууд хүн ардаа амьдрах чадварын дээрх гурван хэсэгт хуваадаг.Амьтан ба хүн төрөлхтний амьдрах чадвар ойролцоо байдгийг эрдэмтэд мэддэг боловч хүнийг мал амьтантай адилтгалаа гэж шүүмжлүүлэхээс айж шууд ил ярьдаггүй. Харин улстөрчид баримталдаг бодлого, хэрэгжүүлдэг арга хэмжээндээ ард түмнээ шууд л гурав хувааж ханддаг. Одоогийн хэлж заншиж байгаа тодорхойлолтоор бол хүч чадалтай хэсэг хүмүүсээ лидерүүд, бизнес амжилттай эрхлэгчид, хангалуун амьдарч чадагчид, нөгөө ихэнх хэсгийг дундчууд, жижиг дунд аж ахуй эрхлэгчид, амьдрах чадвар муу хэсгийг хөдөлмөрийн чадваргүйчүүд, тахир дутуучууд гэж хуваадаг.
Тэгээд нэгтгэн жолоодох, дэг журамтай байлгах хэрэгтэй байдаг. Ийм шаардлагаар ТӨР гэдгийг бий болгож, хууль дүрэм гаргаж засагладаг.
Төгөлдөржиж чадаагүй хүн төрөлхтний шийдэж чадаагүй байгаа хоёр гол асуудал байдаг.
Нэгдүгээрт. Бусдаасаа илүү байх өрсөлдөөнийг зөв болгож, дайн дэгдэж өөрсдийгөө устгах болзошгүй аюулаас ангижирч чадаагүй байна. Монголчууд бидний хувьд зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, олныг хөнөөх зэвгээс ангижрах бодлогыг эрхэмлэж, өрсөлдөөн талцлаас хол байх нь эрхэм юм.
Хоёрдугаарт, дэлхийн ихэнх улс оронд дээр дурдсанаар гурван хэсэгт ангилсан ард иргэдээ тайван нөхцөлд, тэгш хангалуун амьдруулж байх төгөлдөр арга, нөхцлийг бүрдүүлж чадаагүй байна.
Социализм гэгч байгуулал захиргаадлаар бүгдийг адил тэгш амьдруулах оролдлого хийж байсан. Капитализм гэгч байгуулал ардчиллаар асуудлыг шийдэх оролдлого хийж байгаа боловч баян ядуугийн хэтэрсэн ялгаа зөрчлийн асуудлыг шийдэж чадаагүй байна. Алтан дунджийг олж чадаж байгаа төр бүхий улс цөөхөн бололтой. Улс нийгмийн хөгжилд тухайн улсын төрийн зохицуулах үйл ажиллагаа шийдвэрлэх ач холбогдолтой байгаа. Төрийн удирдлагад улс нийгмийг хөгжүүлэх оновчтой бодлого боловсруулж, түүнийхээ хэрэпжилтийг зохион байгуулах ур чадвартай, ард иргэдэд итгэгдсэн ухаалаг хүмүүсийг иргэдийн дотроос шалгаруулан авч ажиллуулдаг байвал улс нийгэм цэгцтэй хөгжих учиртай. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын хувьд юуны өмнө төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгох, нийгэм, эдийн засгийг зохистой бодлогоор тогтвортой хөгжүүлж чаддаг болох гэсэн хоёр асуудалд анхаарал төвлөрүүлж шийдэх шаардлагатай.
Хөгжихийн тулд төрийн тогтолцоо ба хөгжлийн бодлогын асуудалд анхааръя гэж хэлэх гээд байна. Ард иргэд дэг журамтай, тодорхой зорилгоор эв нэгдэлтэй хөдөлмөрлөж амьдардаг байх нь улс орны оршин тогтнох, хөгжих үндсэн нөхцөл.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт “Монгол Улс тусгаар тогтносон, бүгд найрамдах улс мөн” гээд “Эв нэгдлийг хангах, хууль дээдлэхийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэж заасан байдаг. Энгийнээр хэлбэл “Тусдаа улс байя, үүний тулд бүгдээрээ найртай, хоорондоо эвтэй, Тэгэхдээ дэг журамтай байх” асуудлыг төрийн ажлын үндсэн зарчим болгоё гэсэн байгаа юм. Мөн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Үндсэн хуулийн эдгээр суурь заалтууд л төрийн тогтолцоо, сонгуулийн хуулийг боловсронгуй болгохыг шаардаад байгаа юм. Монгол Улс хөгжиж байна. Гэвч хөгжлийн хурд удаан, хүрсэн түвшин хангалтгүй, ядуурлыг арилгах, бусад улсаас хоцрохгүй хөгжих нөөц бололцоо бүрэн ашиглагдахгүй байгаа явдал төрийн тогтолцоо, төрийн удирдлагаа зөв сонгож чадаагүй байгаатай холбоотой.
Хөгжихийн тулд дараах тодорхой асуудлыг яаралтай шийдэх санал байна:
Парламентыг хоёр танхимтай болгож, дээд танхим буюу төрийн эрх барих дээд байгууллага Ардын Их Хурлыг сум дүүрэг нэг бүрээс иргэд нэрийг нь дэвшүүлэн сонгосон гишүүдээс бүрдүүлэн байгуулах.
Хууль боловсруулах үндсэн үүрэгтэй парламентын доод танхим буюу Улсын Бага Хурлыг бий болгон гишүүдийг нь Ардын Их Хурал сонгон шалгаруулж бүрдүүлдэг болгох.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий шүүгч, Улсын прокурорыг Ардын Их Хурлаас сонгодог байх.
Гүйцэтгэх засаглалын үүрэгт бүх ажил, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцдаг болох, Улс төрийн намуудыг төлөвшүүлэх, тухайлбал улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх хэтийг харсан бодлого төлөвлөгөөг зохих үндэслэл тооцоотой боловсруулсан, боловсон хүчний нөөц бүрдүүлсэн улс төрийн намд улс төрийн сонгуульд оролцох эрх олгодог болох.
Монгол Улсын нийгэм эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг техник эдийн засгийн үндэслэл тооцоо бүхий тодорхой төсөл арга хэмжээний хамт боловсруулж хэрэгжүүлдэг болох. Энэ зорилгоор Засгийн газрын бүрэлдэхүүнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан яамыг байгуулах, хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг боловсронгуй болгож гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэх.
Эдгээр асуудлыг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төлөвлөлтийн тухай хуульд болон холбогдох бусад хууль журамд өөрчлөлт оруулж шийдэх боломжтой. Улс төрийн намын ашиг сонирхлыг биш, улс нийгмийн ашиг сонирхлоор энэ ажлыг хийх нь чухал. Зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож байгаад талархаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлдөө төрийн тогтолцоог боловсронгуй болгох талаар дэвшүүлж байгаа саналыг тусгахыг, мөн хөгжлийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай болох саналыг тусгаж, энэ чухал асуудлыг тусгай органик хуулиар шийдэх ёстой гэж хойш тавихгүй байхыг хүсье. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг туйлшруулбал эмх замбараагүй байдал бий болохыг, болоод ч байгааг, хариуцлагатай төр, сахилга дэг журам улс нийгмийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтойг ухаарах цаг болсон.
Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содном
Сэтгэгдэл0
ийм эргүү юмаар бүх юмаа мэдүүлж тэгж сөнөөд яах уу тэгээд өөрийн үндсэн ажиллаач хийж чадахгүй хүний ажилд хошуу ам дүрж яваа нөхөр
76 yanhan aluurchin tonuulchidaa zailuulaachee .....!!!!!!!!! . 1 hvneer udirduulj chadajgvi bol solih holih mash amarhan . . erunhiilugchiin zasaglaltai bolohgvi bol 65 yanhan ii chatsag baas tochig zungag diildehee bailaa .

2 давхраас хvн унахад vxэхгvй. Хаан болох санаатай шунахай энэ этгээд 3 давхарт нь Терийн ордонд суудаг биздээ. Энэ Жэнкo 3 давхраас талийгаачийг ергеед шидсэн юм биш vv. Темер ергедег юм чинь, эд херенге булаалдсан ч юмуу, 2 хvvхэд нь гэрийнхээ цонхоор хvн шидээд амиа хорлосон болгосон. Эцэг нь бас?
Сонин мн ямар бодлоготой Содном гуайн хэлсэн угийг гуйвуулаад байгаа нь сонин байна. Монгол улсын еронхийлогч, еронхий шуугч,еронхий прокурорыг Ардын Их Хурлаас сонгодог байх гэдэг егуулбэрийг нь ашиглаад л энэ муухай амьтны зургийг тавьцан байх юм Содном гуайн тавьж буй санал маш зев, ийм еерчлелт хийхгуйгээр монгол цаашид явах аргагуй болсныг ухаарсан хуучин терийн тушээгийн хэлсэн уг. Харин АИХ- аас энэ Еэк шиг амьтан яагаад ч гарж ирэхгуй гэдгийг олж харсан ухаантан......
Амьдрах чадваргүйг нь цаазлах санаа байгаа юм биш биз дээ.
ӨШӨӨ АВАХ, ХААН БОЛОХ БОДОЛ ТЭЭСЭЭР ... ӨӨР БОДОЖ БАЙГАА ЮМ ЭНЭ НӨХӨРТ АЛГА.
Баттулга ерөнхийлөгч байгаа цагт бол ёстой үгүй шүү. Өөр ерөнхийлөгчтэй болсон цагт л гэхээс.
Баттулгын өргөж авсан шижипинээр улса удирдуулаад үз л дээ та нарт ..3 сая хүний шорон барьж өгөөд ..30 сая хятадуудаара урьж оруулаад харуулах биз
Маш зөв санал дэвшүүлсэн байна. Харамсалтай нь үүнийг ойлгох, дэмжих, хэрэгжүүлэхээр ажиллах хүн энэ төр, засагт нэгээхэн ч байхгүй. Аливаа улс чинь лидер хэсэгтэй, тэр нь тухайн галт тэрэгний цувааны локомотив болж,араас нь улс орны амьдралыг тэтгэж байдаг дундаж хэсгийн цуваа, эцэст нь түрүүчийн хоёр цувааныхны дэмжлэгийг авч амьдралаа залгуулж явдаг залхуу, архичин,ая нь таарвал хулгай бас хийчихдэг, голдуу худлаа ярьдаг доод давхрагынхан явдаг жамтай. Хүн төрлөхтөн үүнээс хэзээ ч ангижрахгүй.
Сүр данзан гэгч хүрэлсүх,доголон гэндэн гэгч баттулга хоёр хулгайч монголыг хаашаа чирээд яваад бгаан учир битүүлэг болоод байнаа хөө,думаагийн хэлдэгээр хөгжлийн бодлого төлөвлөгөө,эмх цэгцтэй төр улсыг саваагүй ноходууд саранд хуцна гэгчээр эмх замбраагүй,төр улс гэж байхгүй эзэнгүй төр,замаа алдсан архичин аав,ээжтэй айл гэр шиг болгож хаясаан.энэ бүгдээс харахад чиний хэлж бгаа санаа оноочин хожимдсоон,одоо юугаа хэлхэв,байгалийн хуулиар чадалтай махчин амитан, чадалгүй махчинаа бариж идэж амидарч бгаан монголд хэрэгжиж биелалээ олж бгаан энэ биш үү,тийм үү ийм хуулийн монголчууд ард нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм биш үү,90 оноос эхэлж думаа маани үзэж харсан бус уу,думаагийн оролцоо бас энэ нийгмийг ийм болгоход гар бие оролцсон үнэн шүү

Бямбасүрэнгийн засгийн үед төлөвлөгөөний байгууллага,үнэ хариуцсан байгууллага хэрэггүй зах зээлийн нийгэмд эрэлт нийлүүлэлт бүгдийг зохицуулна гэж мэдэмхийрээд энэ бүтэцийг устгасан шүүдээ??? Содном гуай үнэхээр сайн эдийн засагч хүн тул эргэж сэргээх тухай санал тависан н зүйтэй байна.Дэмжиж байна???

ard tvmen dahin battulgiig songono .. ter ved chi alavchakandaa 2 dohoo dusaana hahah botgii alavchiknaasaa ulguldchihuurei duu
MAK deeree ochij ulin hutsaj dongod Sodnom novshoo mundag eh oronch terguunii seheeten gej bodoj baisan yum uul ni ooriig chini getel novshiin hulgaich baijee