Үйлдвэрчний эвлэлийн жагсаал, тэмцлээр олон нийтэд танигдаж, хожим “Босоо” хэмээн нэршсэн, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын “Толь” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.
-Оюутолгойн гэрээтэй хийсэн таны тэмцэл одоо мухардсан гэж хэлж болох уу. Учир нь энэ гэрээ ямар ч тохиолдолд энэ хэвээрээ үргэлжлэх нь тодорхой болж байх шиг?
-Огт мухардаагүй. Харин ч миний 10 гаруй жил тэмцэж ирсэн тэмцлийн дүнд Баабар мэтийн амаа олохгүй магтаж байсан зарим хүнд ухаарч ойлгуулах, бөглөрсөн сүвийг нь нээх таатай үе ирлээ гэж үзэж байна. Энэ гэрээ ямар ч нөхцөлд үргэлжлэх нь тодорхой боллоо гэж үзэж байгаа хүмүүст хандаж хэлье. “Рио-Тинто”, тэдний гар хөл бологч хөлсний бичээчид монголчуудыг ийм гутранги үзэлтэй, буулт хийх сэтгэлгээтэй, ямар ч тэмцэлгүй үхээнц дорой болгохын төлөө их хичээсэн.
Битгий баярла, “Оюу толгой”-н гэрээ бол бурхан тэнгэрийн зарлиг биш, энэ гэрээг Монголын ард түмэнд ашигтай болгоно. 14 жилийн өмнө энэ гэрээний тухай ярьж байхад хүмүүс намайг ямар их доромжилж байлаа. Одоо энэ гэрээг бараг улстөрч болгон ярьдаг болж.
Монголчууд үнэнийг мэдэрсэн байна. Бид ялах шатандаа ойрхон очиж байна гэсэн үг. Олон жил тэмцэж, зүтгэж байгаа хүн нь бууж өгөөгүй залхаагүй байхад, хөндлөнгөөс харж байгаа зарим нь залхаад яахнав дээ.
-Таныг “Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгчдэд буулт хийсэн” гэж хэлдэг юм билээ. Үнэхээр лоббинд өртөх магадлал, боломж хэр байсан бэ?
-Жинхэнэ монгол гүтгэлэг байна. Лоббид өртсөн ч байдаг болоосой, тэгвэл энэ гэрээг бүрэн цуцлах үндэслэл баримт болно. Харамсалтай нь “Рио-Тинто”-гийнхон тэр “зарим хүн” шиг гэнэн тэнэг биш юм даа.
-Танд “Рио Тинто” компанийн зүгээс ямар нэгэн байдлаар санал, дэмжлэг ирж байсан уу?
– Хэзээ ч үгүй. Тэд тийм гэнэн биш гэж хэлсэн шүү дээ.
-Зарим нь таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших зардлаа тэр компаниар даалгуулсан ч гэж ярьж, бичдэг. Таныг тэдний “B” төлөвлөгөө нь байсан ч гэж зарим хүн ярьдаг?
-Та намайг чин сэтгэлээсээ дэмжсэн Монголын хагас сая хүнийг гүтгэн доромжиллоо. Монголын сэтгүүлзүй тулга тойрсон огт логикгүй, баримтгүй юм ярьдагт их харамсдаг. Миний мөрийн хөтөлбөрийн хамгийн гол зүйл нь “Оюутолгойн гэрээ”-г Монголын ард түмэнд ашигтай болгоно гэж заасан байсан юм шүү. Нөгөө хоёр нөхөрт ийм төлөвлөгөө, санаа огт байгаагүй. “Рио тинто”-гийн хувьд С.Ганбаатар л биш бол хэн ч гарсан хамаагүй байсан. “Рио Тинто”-гийн угаадас долоодог улстөрч гөлөгнүүд нь миний эсрэг амжилттай сайн ажилласан.
-Таныг Оюутолгойн гэрээтэй тууштай, шийдэмгий тэмцдэггүй. Ердөө л тухайн нөхцөл байдлаас болоод няцдаг, ухардаг гэж дүгнэдэгтэй санал нийлэх үү?
– Нийлэхгүй. Би буугаар буудахаас бусад бүх хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн тэмцлүүдийг хийсэн, хийх ч болно. Өлсгөлөн зарлаж байсан, мэтгэлцээн хийж бас маш олон ярилцлага өгч, видео кино хийсэн. Ном хүртэл гаргасан. Жагсаал цуглаан ч зөндөө хийсэн. Өөр ямар хэлбэрийг нэммээр байна. Та санал хэл дээ.
-Тухайлбал, энэ жишээн дээр таны С.Баярцогттой хийсэн мэтгэлцээнийг жишээ татдаг л даа. Та тэр үед яагаад тийм хүлцэнгүй, бууж өгсөн байдалтай байсан юм бэ?
– С.Баярцогт над руу хувь хүн рүү минь дайрах тактиктай орж ирсэн. Харин би тэр боломжийг ашиглаж, “Оюутолгойн гэрээ”-г ард түмэндээ илүү ойлгуулахыг л хүссэн. Тэр миний нэг ч асуултад хариулаагүй. Зөвхөн хувь хүн, нэр хүнд рүү минь дайрч мэтгэлцээнийг хэрүүл болгохыг хүссэн. Харин би нэр хүндээ золиослон байж гэрээний зүйл заалтын эргэн тойронд ярих тактиктай байсан.Би алдаагүй, түүх дүгнэнэ.
– С.Баярцогтыг та үнэхээр лоббинд орж, авлига авсан гэж боддог уу?
-Тэгж боддог. Энэ бол хууль шүүхийнхний шийдэх асуудал. Би хувь хүний талаар ярих дургүй. Харин тэр хүний монголчуудын нэрийн өмнөөс хийсэн буруу үйлдэл, шийдвэрийн эсрэг тэмцдэг. Хэдхэн сая долларын төлөө Монголын ард түмний хүртэх ёстой олон тэрбум долларын ашгийг золиослож хэрхэвч болохгүй. Энэ бол олон мянган монголчуудыг ажилтай, орлоготой байлгах асуудал шүү дээ.
-АТГ болон хууль хяналтынхан С.Баярцогтыг баривчилж шалгасан ч буцаагаад суллачихлаа. Цаашид хэргийг хааж ч магадгүй гэлцэж байна?
– АТГ-ыг С.Баярцогтын хулгайн мөнгөнөөс хуваалцсан гэж үзэж байна. Хэрэв ингэсэн бол АТГ болон хууль хяналтын байгууллага С.Баярцогтын хам хэрэгтнүүд гэсэн үг. Манай АТГ-хан Швейцарын хууль хяналтынхнаас ичиж амьдрах хэрэгтэй.
-Монголчууд “Оюутолгойн гэрээ”-г муу хийснээсээ сургамж авсан гэж бодсон үгүй бололтой. Түүнийгээ дахин муутгаж “Дубайн гэрээ” гэгчийг байгуулсан. Энэ мэтээр бидэнд онох тавилан ер нь байгаа болов уу?
– “Дубайн гэрээ”-нд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсны дараахан би Бат-Эрдэнэ гэдэг эрдэмтэн найзтайгаа “Turquoise hill”- ийн вэб сайтаас ухаж байж мэдээллийг нь олж авсан. Маргааш өглөө нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүх гишүүдийн ширээн дээр орчуулгатай нь хамт тавьсан. Шанд нь “Ч.Сайханбилэг босоо Ганбааг хэвтүүлжээ” гэсэн алдарт үгээ хэлж, баахан хөлсний бичээчдээр намайг баахан гөвүүлсэн. Товчхон хэлэхэд, муу улстөрчдөөс болж улс орон сүйрдэггүй, харин муу улстөрчдийн талаар юу ч хэлдэггүй, тэмцдэггүй ард түмэнтэй бол улс орон сүйрдэг. “Дубайн гэрээ” гэгч бол бидний тавилан биш ээ. “Дубайн гэрээ”-г хийсэн муу улстөрчдөд ямар ч сонгуулиар дүн тавьдаггүй, хариуцлага тооцдоггүй ард түмэнтэй байгаа нь бидний тавилан юм даа.
-Ц.Элбэгдорж Оюутолгойн гэрээг илт өмөөрдөг байсан. Нэгэнт айлд өгсөн охиныхоо араас битгий гоншигно гэж хүртэл хэлж байсан шүү дээ?
-Тухайн үед УИХ-ын хаалттай хуралдаан дээр Ц.Элбэгдоржийн эсрэг Оюутолгойн гэрээний талаар би ганцаараа ярьж байсан даа. Мань хүн над руу маш бүдүүлгээр дайрч байсан. Тэгэхэд ҮАБЗ болон Ц.Элбэгдоржид долоон бичиг явуулсан юм. Тэр үед МАН, АН хоёр дуугардаггүй байсан. Одоо унасан хүний дээрээс өшиглөх сонирхол алга.
-Та ер нь улс төрийн тэмцлээ Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш жаахан намжаачих шиг боллоо. Ямар нэг тактик байна уу?
– Тактик бий. Нөгөө талаас С.Ганбаатар л үргэлж тэмцэж ярьсаар байгаад гадны хөрөнгө оруулагчдыг үргээлээ, амьдрал яг сайхан болох, эдийн засаг босох гэхээр л садаа болоод байна гэж уйлан донгоддог хүмүүс яагаад таг болчихов оо. Оюутолгойн гэрээг гацаагаад байна гэж үргэлж сурталчилдаг улстөрчид, хөлсний бичээчдээс би асуумаар байна. Яагаад Оюутолгой Монголд ашиггүй хэвээр байна вэ. Ажилгүйдэл, өр зээл хэтэрлээ. Миний хувьд өнгөрсөн хоёр жил нуруугаа жаахан амрааж, намынхаа дотоод ажилд оролцож ирлээ. Би асуумаар байна, нөгөө эдийн засгийн өсөлт нь хаана байна вэ. Оюутолгойнхон Монголыг харж үзэх хаа байна. Одоо улстөрчдийг юу гацаагаад байгаа юм бэ. Би 12 жил зүтгэсэн хүний хувьд үр дүн, хариу нэхэх эрхтэй.
-Та ганцаараа үедээ, ХҮН намын даргаар ажиллаж байхдаа ч лидер байсан. Тэгвэл одоо МАХН-д орсноор хоёрдугаар эгнээний лидер болоод явж байна. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
– Хүлээн зөвшөөрнө. Чин үнэндээ биенд их амар юм байна. Би нэгдүгээр хүний зовлонг ойлгодог, дэм болохоо мэднэ ээ.
-Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр таны бодлоор үнэхээр ухаарсан, гэмшсэн, бас Монгол Улсыг шинээр хөгжүүлж чадах лидер мөн үү?
– Мөн. Түүн шиг “Мянганы зам”-ын их бүтээн байгуулалтыг эхлүүлж, “Их өр” -ийг тэглэсэн, Тавантолгойг монголчуудад авч өгсөн лидер Монголд алга. Н.Энхбаяр их зоригтой хүн.
-2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд та биш, Н.Энхбаяр намаасаа нэр дэвшиж таарна. Гэтэл та Ерөнхийлөгч ч байж мэдэх рейтинг, байр суурь дээр зогсч байгаа хүн. Энэ амбицаа хойш татаж чадах уу?
-Чадна. Монгол орон хөгжих нь хамгаас чухал.
-2020 оны сонгуулийг МАХН болон гуравдагч хүчнүүд мэдээж өөдрөгөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ л хоёр намын хайрцагаас гарч чадах нь юу л бол гэж бодогддог уу?
– Би 2020 оныг өөдрөгөөр боддог. Монголынхоо иргэдэд итгэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намайг хоёр тэрбумтныг нам цохино гэж цөөхөн хүн л өөдрөгөөр бодсон байх. Гэхдээ бид ялсан, харин тэд луйвардсан. Аливаа юмыг байгаагаар нь бус, ямар байж болох вэ гэдгээр нь харж сураасай.
-Та асуултад жаахан наагуур хариулаад байх шиг. Тиймээс лавшруулаад асуучихъя, хэрэв Монголын улс төр өөрчлөгдөхгүй, Н.Энхбаярын намд хүрд эргүүлэх боломж олдохгүй байсан ч та энэ намд байгаад л байх уу?
– Байгаад л байна. Тухайн үедээ хүссэн бол албан тушаал сайдын суудал МАН, АН-аас надад албан ёсоор тавьж байсан. Би зарим улстөрчдөөс өөр бодолтой гэдэг нь, буруу бодолтой гэсэн үг биш.Би үзэл бодолтой хүн.
-Эх орны хишиг, Эрдэнийн хувь зэрэг популист амлалтуудыг эрх баригч намууд өнгөрсөн сонгуулиудаар өгч байсан. Тэгвэл энэ удаа “Итгэлийн зээл” гэх мэт бас л үргэлжлэх төлөвтэй. Энэ талаар та юу хэлэх вэ?
– Эд одоо бүр тэнэгэрч эхэлж байна. Монголын ард түмнийг басаж болохгүй. Одоо “Итгэлийн зээл” дараа нь хайрын зээл, дурлалын зээл гэх мэтчилэн үргэлжлэх байх даа.
-Төрийн толгойноос 30 шахам жил буулгүй ээлжилж засагласан цөөн хэдэн улстөрчийн буруугаас Монгол орон ийм байдалтай байна. Тэдний тоонд танай намын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл багтана. Та тэдэнд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Би өнгөрснөө дүгнэх тийм ч дуртай биш, харин ирээдүйгээ ямар байж болох вэ, ямар гарц байна вэ гэдэг талаас нь илэрхийлж тэмцэх дуртай. Тиймээс “Надаас ирээдүйд монгол орон минь яаж хөгжих вэ гэж асуугаач, надад төлөвлөгөө байна” гэсэн сэдэвтэй, одоогоос хоёр жилийн өмнө тавьсан лекцийн минь талаар асуу л даа, миний бичсэн “Монголоо яаж хөгжүүлэх вэ” номын минь талаар асуугаач.
-Ц.Элбэгдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Х.Баттулга, М.Энхболд, Н.Алтанхуяг гээд энэ нэрс хөвөрнө. Та тэдний хэнд нь хамгийн гайгүй үнэлгээ өгөх вэ?
-“Агуу хүн үзэл санаа ярьдаг. Дунд хүн үйл хэрэг ярьдаг. Адгийн хүн хувь хүний тухай ярьдаг” гэдэг дээ. Би хувь хүний талаар ярих дургүй. Тэр бүү хэл, С.Баярцогт, Б.Баабар мэтийн хүмүүсийн талаар ч ярьж байгаагүй. Гэхдээ нэг зүйл хэлье, таны нэрийг нь дурдсан энэ хүмүүсийн үед Монгол орон бүрэн дампуурч байна. Бид энэ хүмүүсийн жишгээр явбал Монголын хойч үе аль нэг хөршийн захын мужид амьдрах гашуун дүр зураг харагдаж байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Миний олон жилийн тэмцэл үр дүнгүй өнгөрөхөөс л эмээдэг. Гэхдээ тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй бол аль хэдийн ялагдсан байдгийг үзэгчийн суудалд суугаа зарим нөхөддөө аминчлан анхааруулъя. Монгол Улсын өр зээл,ажилгүйдэл,орлогогүйн түвшин,цөлжилт ядуурлыг хар л даа. Үүнээс үүдээд архидалт, гэр бүл салалт, утаа гээд хөвөрнө.Үүнийг олж харахгүй байгаа бол нүдтэй байгаад ч хэрэг алга.
-У.Хүрэлсүхийг олон нийт таныг шүүмжилдэг шигээ мөн л популист фронтод багтааж шүүмжилдэг. Таны хувьд түүний улс төрийн шийдвэр, тэмцлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Намайг шүүмжилдэггүй. Харин дайснууд маань намайг “ПОПЫН ХААН” гэж цоллодог. Би шударга баримттай, гарц шийдэлтэй Оюутолгойн гэрээ, “Дубайн гэрээ”, цалин тэтгэврийн гэх мэт тэмцэл хийснээрээ иргэдэд хайрлагддаг. Харин сандарсан эрх баригчид болон “Рио-Тинто”-гийнхон их мөнгө гаргаж хөлсний бичээчдээр харамгүй цоллодог. Энэ нь ямар ч насгүй гүтгэлэг төдий юм даа. Миний тэмцлийн фронтод худал ярьж шоронгийн түлхүүр булаацалдсан улстөрчдийг битгий хутга.
-Ардчилсан намын дотоод дахь зөрчлийг хөндлөнгөөс хэрхэн ажиглаж байна даа. Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дайн 2020 онд дахин эрх барина гэсэн найдлага дээр суурилж байх шиг ээ?
-Би МАН, АН-ын шударга гишүүдийг хүндэтгэдэг. Тэд миний шударга тэмцлийг дэмждэгт гүнээ талархдаг.
Харин гишүүд дэмжигчдийнхээ эх орноо гэсэн сайхан сэтгэлийг ашиглаж хагартлаа баяжсан мафийн толгойлогчдыг Монголын дайсан гэж үздэг. Дайсныхаа бие биенээ хэмлэж нуран унаж байгаа байдалд би садаа болж болохгүй гэсэн бодолтой байна.
-Улс төрийн намуудын өнөөдрийн сэдэв бол Хэнтий аймагт болох нөхөн сонгууль. Энэ сонгууль намуудын рейтингийг тогтооно гэж зарим нь ярьж байгаа. Бүх нам, нэр дэвших хүсэлтэй горилогчид бие биеийнхээ мөр дээр гишгэн ар араасаа 42 дугаар тойрогт очсон нь үүнийг гэрчилж байх шиг?
-Тиймээ. МАХН 42 дугаар тойрогт ялна гэдэгт итгэл дүүрэн байна. Ялахгүй байх нэг л шалтгаан байна. МАН,АН хоёр биднийг дэмжиж буй хэнтийчүүдээс айсандаа, үнэнд гүйцэгдэхээс айсандаа дохио зангаагаар нь хөдөлдөг шүүгч нараараа нөхөн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргаж магадгүй.
– МАХН-аас 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, та хоёрын хэн нь дэвших гэж байна вэ?
– Энэ асуудлыг ойрын үед намын Бага чуулганаар шийднэ.
-Танд бол нэр дэвших юмсан гэсэн амбиц байгаа л биз дээ. Би андуураагүй бол Хэнтий аймгийнхан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар таныг нэгээр гаргасан санагдах юм?
– Та андуураагүй.
-Тэгвэл хэнтийчүүд 2017 онд яагаад танд итгэл үзүүлсэн юм бол. Энд ямар нэг учир байна уу. Та болоод танай намын дарга Н.Энхбаяр Хэнтий аймгийнхантай ямар нэг холбоо хэлхээ, эрт эдүгээгийн хамтын ажиллагаа байдаг уу?
-Хэнтийчүүд ухаалаг. Тэд надтай адил Монголын ирээдүйд санаа зовдог, хайртай.Бид нэг шаналалтай, нэг мөрөөдөлтэй. Энэ л бидний холбоос. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар жирийн иргэдийг 50-100 мянган төгрөгөөр худалдаж авч болно гэж итгэсэн увайгүй улстөрчдөд хатуу цохилт өгсөн.
Монголын уул уурхайн баялаг хэдхэн олгиархийн биш, Монголын нийт ард иргэдийн сайн сайхны төлөө байх ёстой гэсэн нэг үнэт зүйлтэй. Бид хамтдаа даварсан эрх баригчид, танхайрсан шүүгч нарын хандыг даръя гэсэн нэг ижил хүсэлтэй.
-Одоо та, Х.Баттулгын хийж, хэрэгжүүлж байгааг хараад түүний оронд байсан бол тэрийг тэгэх байсан, энийг нь ингэх гэж бодогдох юм уу. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр жил өнгөрлөө. Түүний зүгээс явуулж байгаа бодлогын талаар та юу хэлэх бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн улсын гурван талт хэлэлцээрийг ашиглаж, ажлын байр олноор бий болгоход хүчээ төвлөрүүлэх ёстой. Оюутолгойн гэрээг ҮАБЗ-өөр нэн яаралтай хэлэлцүүлж Монголын ард түмэнд ашигтай болгох хэрэгтэй. Цөлжилтийн эсрэг усжуулалтын нэгдсэн бодлого гаргаж яаралтай бодит ажил хийх ёстой.
-Н.Энхбаяр, түүний намынхан Үндсэн хуулийг үндсээр нь шинэчилж Дээд хуулийн төсөл гээчийг боловсрууллаа гэж хэдэн жил ярилаа. Та ч гэсэн Н.Энхбаяртай хөтлөлцөөд тэр хуулийн төслийг сурталчлаад яваа. Ер нь тэр төслийг боловсруулахад таны оролцоо, хувь нэмэр нь юу байв. Өөрөөр хэлбэл таныг хэдэн хувьтай оролцов гэж асуугаад байна л даа?
-Манай намынхнаас асуу .Би өөрийгөө дүгнэмээргүй байна.
-Дээд хуулийг батлуулчихвал ард түмэн амар сайхандаа жаргах юм шигээр сурталчлах юм. Үнэхээр тэгээд Монгол Улс, ард түмний амьдрал үлгэрт гардаг шиг сайхан болчих уу?
– Болно. Үүнээс өөр туршиж үзэх замгүй болтлоо үгүйрэн хоосорч ядарч байгаагаа монголчууд минь ухаарч ойлгооч. 1990 оноос хойш 29 жил өрөнд баригдаж өтөнд идэгдлээ. Нэг мэдсэн ажилгүйдэл ядуурлын гүн нүхэнд гурван сая монголчууд бүгд орчихсон байна. Нүхэнд байгаа хүнд өгөх хамгийн эхний зөвлөгөө юу гээч. Нэгдүгээрт, ухсан нүхээ үргэлжлүүлэн ухахаа зогсоо. Хоердугаарт, нүхэнд шигдэж үхэхээсээ өмнө өөрөөр сэтгэж, өөр гарц яаралтай ол. Гуравдугаарт нь 29 жил буруу замаар явснаа хүлээн зөвшөөр. Будаа болтлоо сүйрчихээд байхад шавар бурхан шиг ямар ч нэмэргүй байгаа Үндсэн хуулиа өөрчлөхөөс бүү ай. Харин одоо байгаа сүйрлийн нөхцлөөсөө ай. Үндсэн хууль бол бурхан тэнгэрийн зарлиг биш, харин бидний хэлэлцэх ёстой нийгмийн гэрээ юм.
-Монгол Улс хэзээ “Одоо л сайхан болж байна даа” гэтэл хөгжиж, монголчууд хөл хөсөр, гар газар жаргах юм бол?
– Бидний санал болгож байгаа Шинэ дээд хуулийг баталсан үед, тэнд нэгдүгээрт идэж уудаг луйварчин сайд дарга улстөрчдийг яаж жирийн иргэд хариуцлага тооцон шоронд оруулдаг вэ гэдгийг нарийвчилж заасан. Өнөөдрийн Үндсэн хуульд сайд дарга нар чөлөөтэй хулгай хийж болно, үсрээд л улстөрчид олзоо булаацалдаж хоорондоо зодолдож, ганц нэгийгээ түр шоронд хийхийг горьдож хүлээх л ард түмэнд үлдсэн. Бидний санал болгож буй Дээд хуульд улстөрчдийн хулгайн гол объект болох уул уурхайн баялаг гурван сая монголчуудын дундын өмч байнаа гэж заасан. Одоогийн Үндсэн хуульд уул уурхайн баялаг гурван сая хүнд огт падгүй. Сайд дарга нарын дундын өмч мэтээр заасан. Тэр нь төрийн өмч гэсэн хөөрхөн нэртэй. За иймэрхүү байх шив дээ, сайхан шударга асуултууд асуусанд баярлалаа,өндөрлөе. Монгол оронд улс төрийн ган зуд болж байна. Гэхдээ бороо орохдоо л орно, ногоо ургахдаа л ургана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Huue Ganbaataraa ehleed surguulid suraad diplomoo ard tumendee haruulchih Baasanhuugiin heldeg zuv shuu Baasan avgaigaas dor archaagui bj neeh tom yum yariad yahav Oyutolgoi n tuhai yarihad chinii medleg daan ch hurehgui ichihgui bnuu
энд диплом ямар хамаатай юм бэ.эх оронч сэтгэл байхад бусдыг нь ард түмэн засаад дэмжээд өгнө ш дээ.
Ondor bolovsroltoi hun l eh ornoo iluu tsolomdog. Shunal ihtei bdg
Баттулгаасаа бас боловсрол асуу
Ene 1 diplom yarisan bichsen Riotintogiin shabxaryy ygaadas doloogch odoo bol amjixgvi shvv ard tvmen sersen!!!Geree yutai xyitai chin archij xayna .186.130
Муу хар тэнэг новшоо чи монгол хүн мөн үү? Энд хүний диплом огт падгүй монгол улсын хөгжил дэвшил ирээдүйн төлөө санаа зовж ярьж байна. Чам шиг новшийг бурхан тэнгэр минь дуугүй байлгаад өгөөсэй. Чам шиг новшнуудаас болж гадны, дотны луйварчид дураараа дургих замаа олж аваад байна. Ядаж дуугүй явбал их тус болно доо.
Хөөе хулгайчийн хөл гараа та нар диплом цуглуулж төрд ороод улсыг ямар болгочихоод хуцаад байнаа чам шиг юмнуудаас болж чи болон үр хүүхэд ийн чинь ирээдүй үгүй болж байна
Хөөе хулгайчийн хөл гараа та нар диплом цуглуулж төрд ороод улсыг ямар болгочихоод хуцаад байнаа чам шиг юмнуудаас болж чи болон үр хүүхэд ийн чинь ирээдүй үгүй болж байна
Элбэгдорж,Баярцогт нарын Харвардын диплом тэгээд хэрэг болов уу. Эх орноо гэсэн сэтгэл л чухал юм биш үү
Eh ornoo hairlahad diplom heregtei yu.ta ymar diplomtoiin yu hiisiin ehborniihoo tuluu ugui ydaj unshsan zuileesee ymar hun huvi hunruu dairdag tuhai oolgoogui mundag diplomtoi hun ch bol doo zailuul.uuruu harin eh ornoo hudaldahad belen diplomtonguudiin neg yum bna daa.emgenel.
Eh ornoo hairlahad diplom heregtei yu.ta ymar diplomtoiin yu hiisiin ehborniihoo tuluu ugui ydaj unshsan zuileesee ymar hun huvi hunruu dairdag tuhai oolgoogui mundag diplomtoi hun ch bol doo zailuul.uuruu harin eh ornoo hudaldahad belen diplomtonguudiin neg yum bna daa.emgenel.
Боловсролтой гэх малнуудаас дээр бодолтой эх оронч хүн чи бол хөлсний бичээё
diplom chn mongold baas
oimsond havchuulagdaj ordond shidegdej orj ireed urvaj sharvaad bgaa hun eh ornoo hugjuuleh uu haana ugni tend
Цунх дуурэн дипломтой хоосон толгойнууд енеедер улсыг баллаж бгаа шуу. Дипломоор цензурдэж хэзээ ч болохгуй. Гол нь сэтгэл байгаад зутгэл байвал бух зуйл болно. Ганбаагийн хувьд дипломыг нь аваагуй ч тэр сургуулиудад нь сураад авах ёстой мэдлэгээ авчихсан хун. Тэгээд ч. Монгол улсын телее сэтгэлээсээ тэмцэгч гэдгээ харуулж яваа хун. Хоосон нэр алдар хеегеегуй.
Хуц мал минь Баттулга ас диплом нэх. Тэр чухал уу Харвард Стэнфорд төгссөн гэдэг улс төрчид Элбэгдорж оос эхлээд олон бий.Тэд сайн үйлс хийснүү.Үгүй хулгай залилан хийхэд суралцсан.
Songuuli duhuud amilaj bna uu? Gereenii earegvtemtsene ch geh shig naad gereege sain umsh
Barzgar Gambaa OT gereeg zasah hereggyi shuud tsutslah yostoi. Oilgov uu deed surguuli ch togsoogyi hyn oilgohgyi l baih das.
Зайлоо
Сайхан худалч п и з д а-нууд
Танд амжилт хүсьe...Монголчууд одоо таныг илүү олуулаа бас сайн ойлгож байгаа гэдэгт өндөр итгэлтэй байна...
Босоо, босоо, бос
ОюуТолгой бол саалийн үнээ, монголчууд саалийн үнээгээ сааж чадахгүй учраас хөлсний саальчинаар үнээгээ саалгах гэрээ байгуулсан. Гэтэл нөгөө саальчин нь хувин сүү сааж өөрөө аваад аяга сүү үнээний эзэнд өгөх гэрээ байгуулсан. Гэрээ дуусахад монголчууд сааль ч үгүй, үнээ ч үгүй, бүр хувхайртлаа хоосроод , тэр бүү хэл сүүний ч юмуу үнээний ч юмуу өрөнд орох гэнэ. Ганбаатар бол ОюуТолгойн гэрээг ингэж л тайлбарладаг этгээд. Ямар ч мэдлэггүй, боловсролгүй хүн л ингэж ярина. Юмны учирыг ойлгохгүй хүмүүс иймэрхүү үлгэрт итгэнэ. Харин бодит үнэн бол өөр.
Luibariin gereeg bodit vnen noxoi doloo 7yyliin tsaagyr dald or poshel ti naxyi, fack go home
Яг ийм л юм үнэндээ болоод байгаа биз дээ. Хаана байна тэр ашиг чинь? Монголын эдийн засагт ер нь ямар өгөөж өгөөд байгаа юм бэ? Хэлээч урвагчаа. Монголоор зөв бичээд байгааг бодвол монгол хүн л байх. Яагаад монгол эх орныхоо төлөө явдаггүй гадны ашиггүй хамаг юмыг луйвардаад ухаад зөөгөөд бүр газрын гүний цэвэр устай нь шүү тэгж байхад яагаад гадны луйварчдын талд ингээд солиороод ажиллаж явдаг юм бэ? Үйлийн үр гэдэг юмнаас айхгүй байна уу? Чи өнөөдөр бууны нохой болоод урвагч царайлаад хэдэн халтар долларт хууртаад явж болно. Эцсийн эцэст эх орон чинь шүү дээ. Тэд гараад явна. Бид үлдэнэ шүү дээ. Ашиггүй бол заавал ухах албатай юу. Гараад зайлна биз дээ.
ХҮНИИ СҮГЭЭ ЧАМАЙГ АЛАХЧ БАГАДАНА БААТАРУУД ГАРЧ ИРНЭЭ
Яг үнэн. Дэмжиж байна .
66.181.161.6-тэнэг хогоо 10жил татварт огт"ашиггүй"гэж тайлан өгсөн компанийг юу гэж бөгс долоож долигноод байгаа хог вэ,"АШИГГҮЙ"гэхчихээд ажлаад байдаг,зогсоо зайгүй урагшаа зөөгөөд байдаг ,ямар орцтой хүдэр зөөдгөө манай улсын лаборитороор хянуулдаггүй,өөрсдөө бүр өмнө нь "хууль"-инд 3-дахь ч лабиротороор хянуулна гээд авилга авсан гаруудаар хуулинд оруулчихсан,одоо бүр"хов хоосон"хүдэр зөөж байгаа "ашиг"юу ч байхгүй гээд байгаа шуналт барууныханы юу гэхэю хогоо,муу амьдрахаар сайн үхээрээ,чадахгүй бол мөрөөрөө амьдар,битгий гадаадын бөөөгс долоогоод бай
Чи бодит үнэнээр нь тайлбарлаад ѳгѳѳдѳхдѳѳ сонсоё
Syrgyyli yamar hamaa bn myy ats min chinii hvvhdiin sn shnii toloo temtsej bn chi chadahgvi bj dyygvi bai golog min
Павло Эскадоригэдэг Колумбын киноны үйл явдал Монголд яг л байна даа.
Хэрвээ ОюуТолгойн зэсийн баяжмал үйлдвэрлэх үйлдвэрийг саалийн үнээ гэж үзвэл энэ үйлдвэрийн түүхий эд болох ОюуТолгой ордын зэсийн хүдэр бол саалийн үнээний тэжээл гэж хэлж болно. Хэрвээ ОюуТолгой үйлдвэрийг ачааны машин гэж үзвэл ОюуТолгой орд бол энэ машины бензин гэсэн үг. Сүү гэдэг угтаа ургамлын шүүс. Үнээ бол ургамлаас шүүсийг нь шүүж авдаг нэг төрлийн байгалийн үйлдвэр. Үнээ хэдийчинээ их өвс иднэ төдийчинээ их шүүс буюу сүү ялгарна. Өнөө цагт үнээний сүүг ургамлын сүүгээр орлуулах явдал улам ихээр түгэн дэлгэрч байна. Ургамлын сүүгээр тараг, бяслаг, тос, аарц ааруул гээд дуртай бүтээгдэхүүнээ хийж болно. Үнээний сүүнээс ямар ч ялгаагүй. Тэгэхлээр саалийн үнээг ургамлын шүүс шахдаг үйлдвэрээр орлуулж болж байна. Заавал амьд үнээ тэжээх албагүй. Түүнчлэн өнөө цагт ургамлаас мах үйлдвэрлэдэг технологи ид хөгжиж байна. Ингэж үйлдвэрлэсэн үхэр, хонь, адуу, гахай, тахиа, загасны мах нь амьд амьтны махаас өнгө, үнэр, амт, чанарын хувьд бараг ялгарахгүй.
Xarin chi bol yuch xiideggvi parazit gaxai (e/z iin alyyrchin)
ард түмэн одоо л босоо босоог ойлгож хүндэлж байна амжилт
Боодол өвс ямар үнэтэй билээ? Нэг саалийн үнээ ямар үнэтэй билээ? Боодол өвч ямар жинтэй билээ? Нэг үнээ ямар жинтэй билээ? Нэг үнээ өдөрт хэдэн боодол өвс идэх вэ? Боодол өвс 20 кг жинтэй гэхэд эндээс ойролцоогоор 10 литр сүү гарна. гэж тооцье. Нэг боодол өвс 5000 төгрөг гэж үзвэл 10 литр үнээний түүхий сүүнээс 15000 төгрөгийн орлого олох боломж бий. Ер нь бол боодол өвс бол нэмэлт тэжээл төдий. Үндсэн тэжээл нь бэлчээр. Тэжээл, бэлчээрийн харьцаа нь 20:80 хавьцаа болов уу. Нэг боодол буюу 20 кг өвснөөс үнэн чанартаа 1 литр орчим сүү ялгарах болов уу. Нэг үнээ 800 кг жинтэй гэж үзвэл 800 кг өвснөөс 80 литр сүү гарна. Ойролцоогоор 8 боодол өвс. Өртөг нь 40000 төгрөг. Дээр нь хашаа саравч, эмчилгээ сувилгаа, арчилгаа маллагаа, цалин хөлс гээд зардлууд нэмэгдэнэ. 80 литр сүү бол 7 хоног магадгүй 10 хоног саах сүүний хэмжээ. Нэг сар 30 хоногтой. Тэгвэл нэг үнээнээс сард 200 литр орчим сүү саах багцаа гарна. Ойролцоогоор 300 мянган төгрөг. Тэжээлийн зардал дангаараа 100000төгрөг.
Taalagdlaa
Маш энгийн хялбар тооцоо хийгээд үзэхэд л ганц үнээтэй хүн хол явахгүй. Амьдралын баталгаажих доод түвшний орлого олж чадахгүй байна. Ганц үнээг жилийн турш тасралтгүй саах боломжгүй. зөвхөн тугалласан үедээ л сааль өгнө. Тугаланд бас өвс тэжээл хэрэгтэй. Сэлгээний үнээ хэрэгтэй. Дор хаяж саалийн 10 үнээтэй байж нэг айлын хэрэгцээнд дөхнө. Үүнээс илүү үнээтэй болно гэвэл өвс тэжээл, худаг ус, бэлчээр, хашаа хорооноос авахуулаад бөөн хомсдол үүснэ. Замын бөглөрөл, түгжрэл маягийн гацаа, саатал үүснэ. Гэтэл 100 мянган, 1 сая, 10 сая, тэр бүү хэл 100 сая саалийн үнээтэй аж ахуйн нэгж байвал яахав? Ийм олон сая үнээний өвс тэжээл, баас шээс, сүү саалийг нүцгэн гараар хийх боломжтой юу? Маш өндөр бүтээмжтэй машин тоног төхөөрөмж бүхий бараг автомат шахуу үйлдвэрээр л ийм их ажлыг нугалах боломжтой. ОюуТолгой үйлдвэр бол жилд 2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, нэг ёсондоо 100 сая саалийн үнээ юм.
Bayar bayrtsogt elbegdorj 3-g buudaj alj baij ene geree saijirnadaa. Tuunees butehgui
Одоогийн байдлаар ОюуТолгой үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулж 700 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. 40 сая тонн хүдэр олборлохын тулд 100 сая тонн чулуулаг ухаж ачиж, зөөж , буулгаж, шигшиж овоо үүсгэж байна. Нийтдээ 140-150 сая тонн шороо чулуутай ноцолдцож байна. Монгол улс 3 сая хүн амтай. Үүнээс хөдөлмөрийн чадвартай 1 сая хүн байна. Зөвхөн газар шорооны ажлаар тооцоход л нэг монгол хүнд жилд 140-150 тонн газар шорооны ажил ноогдож байна. Газар шорооны ажлаас гадна хүдрийг бутлах, жижиглэх, тээрэмдэх нунтаглах гэхчилэн хүдэр боловсруулах өөр олон ажлууд бас бий. Хэрвээ монгол хүн болгон жилд 150 тонн газар шорооны ажил хийнэ гэвэл дааш давашгүй их зардал гарна. Ганц тонн ачаа хотын төвөөс хотын зах руу зөөхөд ямар их зардал гардаг билээ? Зах дээр очоод тэрэг түрдэг, ачаа ачдаг хүмүүсээс ханш асуугаад үз. Ачиж буулгах зардал хэд байна? Жорлон ухдаг хүмүүсээс нүх ухах ямар ханштай вэ гээд асуу. Тэгвэл 150 тонн ачаанд ямар зардал гарахав?
Taalagdlaa
ОюуТолгой үйлдвэрийн ажлын бүтээмжийг харвал нэг жилд 150 сая тонн чулуулгын ажил хийж 100 сая тонн хаягдал гарган 40 сая тонн зэсийн хүдэр гарган авч байна. Энэ нь нэг ёсондоо 100 сая саалийн үнээний ажил гэсэн үг. Нэг монгол хүнд 100 саалийн үнээ ноогдож байна. Энэ 100 сая саалийн үнээ бол газар доор байдаг түүхий эд биш. Энэ бол газар дээр барьж байгуулсан цоо шинэ үйлдвэр. Энэ бол монголын ард түмний өмч биш. Энэ бол ОюуТолгой үйлдвэрийн барьж босгон бүтээн байгуулж бий болгосон өмч. Монгол улс 100 сая үнээ худалдан авах бэл бэнчингүй. Харин 30 сая үнээ худалдан авах боломж бий. Саальчин хүн малын өвс тэжээлээ хадланчаас худалдан авдаг. Жолооч хүн машины шатахуунаа шатахуун түгээх станцаас худалдаж авдаг. Яг энэ жишгээр ОюуТолгой үйлдвэр түүхий эдээ монгол улсаас худалдаж авна. Монгол улсын борлуулж буй түүхий эд бол бол улсын өмч. Түүхий эдийн орлого бол 100 хувь монгол улын өмч. Түүхий эдийн орлогын 34 хувийг монгол улс аваад 66 хувийг гадныхан авсан асуудал байхгүй.
70 HUDALCH BAS EUM YRIH SANAATAI
Саальчин хүн хадланчид зохих мөнгийг нь төлөөд боодол өвс худалдаж авна. Хоорондоо үнэ ханшаа тохирооод л өгч авалцана. Саальчин хүн хадланч хүнийг хулхидаж зальдан өвсийг нь хямдан аваад цааш нь сүү болгон хувиргаад дамлаж зарж буй асуудал биш. Хэрвээ хадланч хүн боодол өвсийг 5000 мянган төгрөгөөр зараад ашиг олбол энэ нь хадланч хүний ашиг болохоос саальчин хүний ашиг биш. Хэрвээ саальчин 5000 төгрөгөөр боодол өвс худалдаж аваад сүү үйлдвэрлэн 20000 төгрөгийн ашиг олбол энэ нь саальчны ашиг болохоос хадланчийн ашиг биш. Хэрвээ саальчин илүү ашиг олж байгаа бол энэ нь хадланчийг шулж мөлжиж залилж буй асуудал биш. Хэрвээ хадланч олон өвс зараад илүү ашиг олж байгаа бол энэ нь саальчныг мэхэлж хуурч зальдаж буй хэрэг биш. Ашиг алдагдал бол эцсийн дүндээ бүтээмжээс хамаарна. Ямар хугацаанд хичнээн их ажил амжуулав гэдэг тоо хэмжээнээс хамаарна. Бага хугацаанд их ажил амжуулбал тэр хэмжээгээр ашиг орлого өснө. Түүхий эдийн үнэ ханшаас биш.
Odo l neg ym amilaj bnu uhsen ym shig songuuliin daraa tag boloh yma tm bj origo ym hiine gj bodoj bnu songogdson heden gishuud shige songuulin omno sn dur esgej bhar ene hugatsaand haana bsn Yu hiisen ym
Жолооч хүн шатахуун түгээгүүрээс зохих мөнгийг нь төлөөд бензин худалдаж авна. Магадгүй 30 мянган төгрөгөөр худалдаж авсан бензинээр ачаа тээвэрлэн 300 мянган төгрөгийн ашиг олж болно. Жолооч ийм хэмжээний ашиг олно гэдэг нь шатахуун түгээгүүрийг хулхидан бензинийг нь 30 мянган төгрөгөөр бараг үнэгүй шахам хямдхан аваад 300 мянган төгргөөр дамлаж зарж буй асуудал биш. Жолооч ачаа тээвэрлэн 300 мянган төгргийн ашиг олох нь шатахуун түгээгүүрийг хохироож буй асуудал мөн үү? Жолооч ийм их ашиг олсноос болоод шатахууны станц алдагдалд орж өөр ширэнд баригдах уу? Гэтэл Ганбаатар гэгч энэ худалч нөхөр яг ийм агуулгатай зүйл ярьж байна. ОюуТолгой үйлдвэр бол жолооч, харин ОюуТолгойн түүхий эдийн орд бол шатахууны станц юм. ОюуТолгой үйлдвэрийн түлш шатахуун нь газрын доорхи түүхий эд юм. ОюуТолгой үйлдвэр бүтээгдхүүн үйлдвэрлэхдээ түүхий эдээ монгол улсаас худалдаж авдаг. Жолооч хүн шатахуун худалдаж аваад ачаа зөөж тээвэрлэх, засвар үйлчилгээ гээд бусад бүх зардлаа өөрөө гаргана.
Саальчин хүн зөвхөн өвс тэжээлээ л хадланчаас худалдаж авна. Үнээгээ өөрийнхөө мөнгөөр худалдаж авна, Хашаа саравчаа өөрөө барина, засвар үйлчилгээ, эмчилгээ сувилгаа өөрөө хийнэ. Үнээ малаа өөрөө маллана, өөрөө саана. Магадгүй зарим ажлыг хүнээр хөлсөөр хийлгэнэ. Зарим тохиолдолд зээл авна. Энэ бүхэн бол саальчны дотоод асуудал. Саалчьны энэ дотоод асуудалд өвс зарж нийлүүлдэг хадланч ямар ч хамаагүй. Эсвэл жолооч хүний машин худалдаж авах, засвар үйлчилгээ хийх, жолоо барих гэх мэт дотоод асуудал шатахууны станцад ямар ч хамаагүй. Шатахууны станц тусдаа, жолооч тусдаа. Хадланч тусдаа, саальчин тусдаа. Бие биенээсээ хамаарах нь үнэн, гэхдээ тус тусын амьдралтай өөр өөр ертөнц, өөр өөр амьдрал. Яг үүнтэй адилаар ОюуТолгой үйлдвэр тусдаа, Оюутолгой орд газар тусдаа. ОюуТолгой үйлдвэр өөрийн хөрөнгөөр үйлдвэр байгуулж, өөрийн мөнгөөр монгол улсаас түүхий эд худалдан авч өөрийн зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн, өөрийн зардлаар бүтээгдэхүүн борлуулж, өөрийн зардлаар татвар төлж байна
Диплом бол боловсрол боловч мэдлэг болон эх орноо гэх сэтгэл түүнээс дээгүүр тавигдана.
Жолооч хүн машинаа ямар үнээр худалдаж авав, хаанахын машин худалдаж авав, хаанаас ямар сэлбэг хэрэгслэл авав, ямар ачаа зөөв, хичнээн ашиг олов гэдэг дотоод асуудал шатахууны станцад ямар ч падлийгүй. Саальчин хүн хаанаас ямар үнээ худалдаж авав, ямар хашаа хороо сэлбэв, малаа хааш нь тууж бэлчээв, малдаа ямар тариа тарилга хийлгэв, ямар хөлсөөр хэнээр юу хийлгэв, хаанаас хичнээн зээл авав гэх мэт дотоод асуудал нь хадланч хүнд ямар ч падлийгүй. Яг үүнтэй адилаар ОюуТолгой үйлдвэрийн дотоод асуудал монгол улсад үнэндээ ямар ч падлийгүй асуудал. ОюуТолгой үйлдвэр бүх тооцоо, бүх эрсдэл, бүх хөрөнгөө өөрөө гаргаад бүх ажлаа өөрөө хийж байна. Монгол улсаас сохор зоосны ч зардал гараагүй. Ийм том үйлдвэр байгуулахын тулд монгол улсаас ердөө ганцхан зүйл хүссэн. Энэ бол тогтвортой байдал. Монгол улсын нийлүүлж буй бараа үйлчилгээнүүдийн үнэ ханш огцом гэнэт өөрчлөгдөж болохгүй. Үнэ өөрчлөх шаардлага гарвал хэдэн сарын өмнөөс урьдчилан мэдэгдэж анхааруулах хэрэгтэй.
Delxiid xiigdej bgaagvi Super lyibariin geree xiichixed odoo am asyyj bx shib
Оюутолгой бол монгол улсын баялаг,өмч байтал яагаад монголд падлийгүй гээд байгаа юм бэ
ОюуТолгой үйлдвэр бол олон аж ахуйн нэгжүүдтэй харьцаж ажилладаг том байгууллага. Монгол улсын бараг 1000 орчим байгууллагтай гэрээ байгуулан бараа үйлчилгээ худалдан авч байна. Энэ бүх байгууллагуудтай нэг бүрчлэн гэрээ байгуулна гэвэл хэдэн мянган гэрээ байгуулах шаардлага гарна. Аж ахуйн нэгжүүдийн бараа үйлчилгээний үнэ ханш нь төрийн бодлогоос хамаарч савлах нь нийтлэг. Түүнчлэн гэрэл, цахилгаан, ус гэхчилэн олон суурь зардлыг аж ахуйн нэгж биш төр мэдэж зохицуулдаг. Тиймээс олон аж ахуйн нэгжтэй биш, харин ганц төртэй гэрээ байгуулахад хангалттай. Нийтдээ 50 орчим бараа үйлчилгээний үнэ ханшийг тогтворжуулах тухай тохиролцоо юм. Төрийн үйлчилгээний зардал гэдэг нь цаад утгаараа татвар болно. Энэ нь тооцоолох, тааварлах боломжтой байх ёстой. Гэнэтийн огцом тааварлашгүй савалгаа байж болохгүй. Ийм нөхцөлд үйлдвэр олон жилийн турш тогтвортой хэвийн ажиллах боломжтой. Тогтвортой байдал гэдгийг өөрөөр Ойлгомжтой, Тодорхой байдал гэж нэрлэж болно.
Мундаг. Ухаантай. Эмх цэгцтэй. Шударга. Монголын ард түмэн энэ хүнийг ерөнхийлөгч болгохгүй тэнэг шүү
Монголын төлөө цохилох зүрэхтэй хүн дээ
Өндөр хөгжилтэй орнуудад төрийн бодлого ойлгомжтой тодорхой байдаг. Бараа үйлчилээний үнэ ханш хэзээ яаж өрчлөгдөх нь тодорхой. Нэг жилийн дараа бензин ямар үнэтэй байхав, 3 жилийн дараа цахилгаан ямар үнэтэй байхав, 5 жилийн дараа аяга хоол ямар үнэтэй байхав, 10 жилийн дараа цалин хэд байхав гэдгийг төрийн бодлогын баримтаас хэн ч хараад мэдэх боломжтой. Энэ бүхнийг индексээр илэрхийлдэг. Бараа үйлчилгээ бүрийг нэг бүрчлэн тооцох албагүй. Хэдхэн индекс байхад л хангалттай. Цөөн хэдэн индекс ашиглан дурын бараа үйлчилгээний үнэ ханш, хэтийн төлвийг таамаглах боломжтой. Бодлого нь ийм ойлгомжтой, тодорхой улс орнуудад тогтвортой байдлын гэрээ байгуулах шаардлага байхгүй. Шаардлагатай бүх мэдээллийг төрийн бодлогын баримт бичгээс хэн дуртай нь үзэж харах боломжтой. Ойрын 10, 20, 30 жилийн бодлого бүгд тодорхой, бүгд цаасан дээр бичээстэй байна. Монголд ийм бодлого, ийм баримт бичиг, ийм тодорхой байдал алга. Тиймээс тогтвортой байдлын гэрээ байгуулсан хэрэг.
Gadnii alyyrchid mngliig manan tyylj manargaj bna
Улаанбаатарын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрлээ гэж ярьж байна. Гол шалтгаан нь тодорхой. Энэ бол нүүрс. Өвлийн улиралд айлууд Портер нүүрс түлдэг. Портер нүүрс гэдэг бол ганц хоёр тонн нүүрсний тухай л асуудал. Гэр хорооллын ихэнхи айлуудын хувьд нэг тонн нүүрс гэдэг бол тухайн айлын нэг жилийн асуудал болно. Үүнийг давж гарна гэдэг маш том даваа давахын нэр. Гэтэл ОюуТолгой үйлдвэр ганцхан жилд 150 сая тонн газар шорооны ажил хийж байна. Нэг хүнд 150 тонн ачаа ноогдоно гэсэн үг. Нэг айл 4 хүнтэй гэж үзвэл нэг айлд 600 тонн ачаа ноогдож байна. Монгол айл бүрт шүү дээ. Юун хоёр тонн нүүрс вэ? Нэг айлын өвөлжилтийн нүүрснээс 300 дахин их ачааны тухай ярьж байна. 300 өвлийн тухай яриа. Ийм их ажлыг ОюуТолгой үйлдвэр ганцаараа хийж байна. Ингэхдээ монгол улсаас сохор зоосны ч зардал гаргахгүй. Бүх зардлаа өөрөө гаргаж байна. Монгол улсаас түүхий эд худалдан авч төлбөрийг нь дор дор нь тасралтгүй хийж байна. Олон арван монгол залуусыг цалинжуулан ажиллуулж байна.
Riotinto xamag zardalaa oyu tolgoid toxoj mongoliig urund oryylj bna
Genet genet neg asuudal bariad garaad irehim ene humuus .eruusuu Ganbaatar .N.Enkhbayar guai ,Jagatgslsaihan narig songotsgoie .Ene hed garsan tohioldold C.Bayar .Saihan bileg .Bayartsogt nartai uzeltseh heregtei .Battulga erunhilugchig nileen harlaabas l ayduu zuulun hun bna hatuu temtseh heregtei
Оюу Толгой үйлдвэр бий болсноор монгол улс юугаар ч хохироогүй. Нэгдүгээрт газрын дооорхи баялгаа ОюуТолгой үйлдвэрт худалдан борлуулж газрын доорхи үхмэл хөрөнгөө эргэлтийн хөрөнгө болох доллар болгон хувиргаж байна. Хоёрдугаарт олон арван мянган монгол залуус ажилтай орлоготой болж байна. Тэд дэлхийн шилдэг техник технологитой танилцах биш бүр эзэмшиж ажиллуулж байна. Орчин үеийн үйлдвэр, техник ямар байдгийг биеэр мэдэрч байна. Гуравдугаарт монгол улсад их хэмжээний татвар төлж байна. Ажиллаж эхэлснээсээ хойш төлсөн нийт татварын хэмжээгээр монголд тэргүүлнэ. Энэ бүхэн бол монгол улсад сул орж буй орлого. Монгол улсаас ямар ч зардал гараагүй. Нийтдээ 9 тэрбум долларын орлого оруулаад байна. Үүнээс 7 тэрбум нь борлуулалтын орлого. Энэ бол үйлдвэрийн бүх борлуулалтын орлого гэсэн үг. 2 тэрбум нь гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал. Гүний уурхайд нийтдээ 5 тэрбум доллар зарцуулах тооцоотой. Хэрвээ ханшийн огцом гэнэтийн савалгаа үүсэхгүй бол энэ зардал хүрэх биз.
Zardalaa xetrvvlen bichij ur vvsgej bga
Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хэн ч татвар төлнө энэ бол зайлшгүй энэ бол хөрөнгө оруулалт биш өгөх ёстой зүйлээ өгч байгаа хэрэг!
ОюуТолгой үйлдвэрийг саалийн үнээтэй зүйрлбэл энэ нь 100 сая саалийн үнээтэй дүйцэх том үйлдвэр. Жилдээ 150 сая тонн газар шорооны ажил хийнэ гэхээр нэг үнээ нь 150 тонн газар шорооны ажил хийх чадвартай гэсэн үг. Ийм хэмжээний ажлыг хүрз жоотуу бариад хийнэ гэж байхгүй. Жижиг үйлдвэр байгуулж байж л хийнэ. 100 сая жижиг үйлдвэр гэхээр хөдөлмөрийн чадвартай нэг монгол хүн бүрт 100 жижиг үйлдвэр ноогдоно гэсэн үг. ОюуТолгой үйлдвэр бол ийм л том үйлдвэр. Дэлхийд айргын тавд орох аварга үйлдвэр шүү дээ. Ийм аварга том үйлдвэрийг үнээний саалтуур ч юмуу мужааны алх дөштэй адилтгаж болох уу? Үнээний саалтуур юмуу алх дөшийг дурын хүн худалдаж аваад ашиглаж болно. Багаж хэрэгслэл бол өдрийн цай хоол гэдэг шиг түгээмэл зүйл. Хаана л бол хаана хог шиг хөглөрнө. Харин орчин үеийн үйлдвэр, тэр тусмаа дэлхийд тэргүүлэх том үйлдвэр бол хог шиг хөглөрдөг түгээмэл зүйл огт биш. Энэ бол өдрийн од мэт ховор тохиол. Ийм үйлдвэр боссон газар амьдрал цэцэглэж эдийн засаг сэргэх жамтай.
Sha sha buun Ur vildberlej bna lalara
Том үйлдвэр дагаж эдийн засаг хэрхэн сэргэхийн бодит жишээ бол Монгол орон. ОюуТолгойн гэрээ хэрэгжиж эхлэснээс хойш монголчуудын амьдрал хэрхэн өөрчлөгдөв? Хичнээн зам баригдав? Хичнээн барилга орон сууц баригдав? Ийм их зам, их барилга орон сууц барьж байсан түүх монголчуудад бий юу? Монголчуудын дундаж цалин Орос, Казакстан, Гүрж зэрэг дундаж хөгжилтэй орнуудын түвшинд хүрэв. Ажилтай хүн цалингаараа унаа тэрэг, байр орон сууц авах боломжтой болов. Урд нь хэзээ ийм байсан юм? ОюуТолгой төсөл урагшилж байхад дэлхийн хямралыг бид тоодоггүй мэддэгүй байсан. ОюуТолгой гүний уурхайн төслийг 2 жил гацаахад монгол улс шууд хямарч эхэлсэн. 2 жилийн турш монголын эдийн засаг дороо хий эргэж гацсан. Цалин тэтгэврээ цагт нь өгч чадахгүй болсон. Төсвийн орлого тасардаг болсон. Энэ 2 жилийг бид бүсээ чангалан хамтдаа туулсан. Дубайн гэрээгээгээр ОюуТолгой гацаанаас гарч урагшлахад монголын эдийн засаг дагаад сэргэсэн. Цалин тэтгэвэр цагтаа буудаг болсон. Үе шатаар нэмэгддэг болов.
Tarxi ygaaxgvi Dubai n gereeg xamgiin tvrvvnd tsutsalna
Ганц үнээтэй саальчин хүн сүүгээ борлуулаад орлогыг нь хуримтлууллаа гэхэд магадгүй 3 жилийн орлогоор дахиад нэг үнээ худалдан авч болох байх. 2 үнээтэй бол 2 жилийн орлогоор, 3 үнээтэй бол нэг жилийн орлогоор шинэ үнээ худалдаж авах жишээтэй. Ийм маягаар 10 жилд 10 үнээтэй болох байх. 10 үнээтэй айлын сарын дундаж орлого 500 орчим доллар байх боломжтой. Ийм орлоготой айл 20 жилийн хугацаатай орон сууцны зээл аваад сар бүр зээл, зээлийн хүүг төлөөд байж болно. Үнээ нь байгаад сүү нь борлогдож л байвал үүнд айх сандрах зүйлгүй. Энэ бол өр биш. Тогтмол ажилтай хүн цалингийн зээл аваад унаа тэрэг, хогшил хөрөнгө худалдаж авахад асуудалгүй. Төлөх нь тодорхой. Харин зээл аваад ажилгүй болох юм бол асуудал үүснэ. ОюуТолгой үйлдвэрийг 100 үнээ гэж тооцвол 34 үнээг нь монгол улс зээлээр худалдаж авсан. Монгол улс түүхий эдээ зараад олсон орлогоор жилдээ нэг үнээний төлбөр төлнө гэвэл 34 үнээг худалдаж авахад 30 жил шаардагдана.
Iim naimaa xaanach bxgvi 51% vnegvi abna
Энэ худалч муу зальтай боловсролгуй шизотой нехер яагаад яамаа шиг дуу гаргаад гараад ирвээ энэ мэтийн зальт унэгт яасан хууртаж ханадаггуй иргэд вэ энэ новшоор яах вэ дээ Энхбаярийн бууны нохой Энхбаяр бол еерее муу хун учраас тойрон хурээлж байгаа хумуус нь бас хогийн амьтад байдаг МАХН г татан буулгах цаг нь болсон чоно борооноор гэгчээр бас толгойгоо ендийлгех санаатай юу
Luibarchid olon ym gytsaxgvi shu
Chi uuruu shizotoi yum bishuu uneng sonsoj chadahgui.chinii henii buunii nohoi yum be.
heg teneg bux barilddag xuniig erunxiilugchuur songoson nuguudux ni yugaa ch yu xiixee ch medexgui Z Enkhboldiin zaavraar yavaad baigaa yum bishuu .yadaxnaa tatvarii n urshuul gargaad tatvar tulugchdiig nemmeer yum
ОюуТолгой үйлдвэрийг 100 тонн даацтай машин гэж үзвэл өнөөдөр 30 тонн ачаа тээвэрлэж байна. Ийм ачаа зөөхөд ашиг олохгүй, бас алдагдал гарахгүй. Орлогоороо зарлагаа нөхөөд балансаа барина. 2020 оноос гүний уурхайн эхний ээлж ашиглалтанд орно. Эхний 10 жил орлого, зарлага хоёр хоороноо тэнцэх байх. Дараагийн 10 жилээс эхлэн орлого өсч эхлэнэ. Жилдээ 40 тонн, 50 тонн, 60 тонн гэхчлэн өссөөр 10 жилийн дараа 100 тонн ачаа тээвэрлэдэг болно. Тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэх хэрээр монгол улсын борлуулах түүхий эдийн хэмжээ өснө. Одоогоор жилд 60 сая долларын орлого олж байгаа бол энэ нь 80 сая, 100 сая гэхчлэн өссөөр бараг 200 сая доллар руу дөхнө. Монгол улсын зээлсэн мөнгөний хэмжээ 2 тэрбум орчим доллар. Жилийн 3 хувийн хүүтэй гэхээр хүү нь жилд 60 сая доллар болно. 2 тэрбум доллар зээлээд жилд 60 сая долларын хүү төлнө гэдэг бараг хүүгүй зээлсэнтэй агаар нэг. Монгол улсад гэхэд мөнгөний ханш жилд хоёр оронтой тоогоор унаж байна. Долларын ханш жилд 3 орчим хувиар унаж байгаа.
ЧИ ЮУ Ч ГЭЖ БИЧСЭН БИД ХАР ЦАГААН ХОЁРЫГ ЯЛГАНА ТЭНГЭРИИН ЦААЗ ТУН УДАХГҮЙ ТОЛГОЙ ДЭЭР ЧИНЬ БУУНАА
Баярлалаа . маш сайхан оновчтой, цэгцтэй тайлбарласан байна .Бүтнээр нь аваад fb-д тавъя. Миний fb adress Доогий Доржбаяр
iim olon holsnii bicheechdeer oorsdigoo omgooluuleed baigaa RIO TINTO ugaasaa luiwar sde
БИД ЖИНХЭН ТӨРТ УЛС БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ МУУ ЗҮҮЛСЭЭ УСТГАЖ БАЙЖ ГАДНЫ ХАРААТ БАЙДЛААСАА АЙГААГҮЙ БАЙЖ УСТГАХААС АЙХ ХЭРЭГҮЙ
Сонгуулийн үеэр Со нараас 50сая төгрөг аваад хэн гэдгээ таниулж, ялагдал хүлээсэн шдээ. 50 сая төгрөгийн өмнө сөхрөөд суучихдаг ерөнхийлөгчтэй болох шахсан шүү. Үхсэн хярс шиг ёозгүй царайтай, царайнаасаа дор дотортой амьтан шдээ. Фэншүгийн мэлхий, зоосоо зараад явж байхдаа таарсан амьтныг юун сүрхий үнэлцгээдэг юм бэ дээ.
Тэгээд ерөнхийлөгч болчихоор "ямраар ч уулзсан болно шүү" гээд үүрэг амлалт аваад байсан нохой шүү. Энэ бүтэхгүй ээ.
Ta nбm bis uls bish oorooro setgej chadahaa bolisnoo medhuu minii setgehuid bid nii setgehuid
Nogoo neg uyanga ganba zandaň magnaig yu zadalsniig uneheer n helchih tegvEl bi ch ymuu bid ch ymuu joohon itgie
Сонгуулийн өмнөх жил гэнэт ухаан орцгоож нэг олны анхаарал татах юм олж, ярьж, шүүмжлэгч эх оронч царайтай болдог.
Маш их оновчтой зөв хариулжээ. Хэлсэн үгнээс нь дүгнэхэд эх орон, ард түмний аж амьдрал, ирээдүйн сайн сайхан нийгмийн төлөө л байна. Энэ хүн ерөнхийлөгч болсон бол их бүтээн байгуулалт, ард иргэд рүүгээ чиглэсэн зөв оновчтой арга хэмжээнүүд гээд маш их олон арга хэмжээ санаачлах өайжээ. Одооны ерөнхийлөгч илт гологдож байна. Таарсан таар шуудай гэгч болж.
70 hudalch geech eun bosoo mosoo ve
Bolovsrolgui teneguud l Ganbaatariig umuuruh bhdaa hooson tolgoinuud tiim eh oron ch hun songuuliar solongosuudaas mungu avahuu uhaantai ard tumen Ganbaatariig songoogui songoson bol mongoliig Solongosuudad uguh bsan bh
Rio tintogiin shabxryy idegch zysarch bayldyych urbagchidiig tolgoig abax xergtei
ganbaatar zuv mongol ulsiin umchiig gadaadiihan medej bna gej yu baidag yum uursdiinhuu altnii avdart gadniihanii gar shurguulchihsan bna sh dee
66.181.161.6-тэнэг хогоо 10жил татварт огт"ашиггүй"гэж тайлан өгсөн компанийг юу гэж бөгс долоож долигноод байгаа хог вэ,"АШИГГҮЙ"гэхчихээд ажлаад байдаг,зогсоо зайгүй урагшаа зөөгөөд байдаг ,ямар орцтой хүдэр зөөдгөө манай улсын лаборитороор хянуулдаггүй,өөрсдөө бүр өмнө нь "хууль"-инд 3-дахь ч лабиротороор хянуулна гээд авилга авсан гаруудаар хуулинд оруулчихсан,одоо бүр"хов хоосон"хүдэр зөөж байгаа "ашиг"юу ч байхгүй гээд байгаа шуналт барууныханы юу гэхэю хогоо,муу амьдрахаар сайн үхээрээ,чадахгүй бол мөрөөрөө амьдар,битгий хойч үедээ хар нүх үлдээ,дээр нь өр,ёстой тэнэг хогоо
Ganbaatar tuhain ued uian duulanOTeserguutsej baisan nb unen shuu.daanch songuuli bulihsitsi yvagdaad ylagdsan .deer nb diplomgvi gaigaar.Baasan avgaigaas doloondor echneegeer ch gesen surguuli tugschihgvi dee .tegsen bol huni umnu nuur bardam baih baij ug nb gaigvi setgedeg hundee
Ganbaatar tuhain ued uian duulanOTeserguutsej baisan nb unen shuu.daanch songuuli bulihsitsi yvagdaad ylagdsan .deer nb diplomgvi gaigaar.Baasan avgaigaas doloondor echneegeer ch gesen surguuli tugschihgvi dee .tegsen bol huni umnu nuur bardam baih baij ug nb gaigvi setgedeg hundee
bolovsrolgui buduuleg hun dee.zuunii avilgachiig dagasan.bayartsogtod metgeltseen deer nam taviulj tenegee gaihuulsan showchin
Босоотой халзагнах улс төрч Монголд гарч ирэхгүй шүү.Дэмжээрэй.
Баттулгаса боловсрол асуу 1өгүүлбэр цаас харахгүй хэлж чадахгүй үхсэн ерөнхийлөгч өөрийн толгой бхгүй
za Ganbaa chi neere odoo boliooo zugeer l urdah ajila aytaixan hiigeed ywaach dee
Taalagdlaa bi 2017onoos ehleed odoog hoishid ch demjine
Авдранд чинь байгаа үнэт зүлийг чинь борлуулж өгөхөөр авчихаад танд юу ч өгөхгүй та харин надад төчнөөн төгрөгний өртөй болсон шүү гэвэл хэн ч зөвшөөрөхгүй биз дээ. Ийм л гэрээ хийчихээд баахан үйлдэлтэй тэгшитгэл ярьсан шүү дээ. Бидэнд Рио тинто баялгийг маань хэнээс зээл авч эцэст нь ямар ашиг хүртэж байгаа нь огт хамаагүй. Бид тэднийй олзворлосон баялагийн 51 хувийг авах гэрээ байх ёстой. Биднийг дэндүү доромжилж байна. Одоо болсон.
Сонгоноо сонгоно . Ядарсан бидний төлөө үнэнгээсээ уйлах хүнтэй байцгаая. Намаас нь ядаж 7,8 хүн гарчвал ч хиншүү гарнаа
энэ хүн шиг энгэж ойлгомжтой ярьдаг улс төрч алга бна Ганбаатар гуайг дэмжиж бна
ganbaatar tand itgedeg tanii zov baisan amjilt uragshaa
ЧАМ ШИГ БОЛОВСРОЛГҮЙ ПОПУЛИСТУУД Л ЭНЭ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА. ЧИНИЙ МЯНГАН БУРУУ, ТЭНЭГЭЭ!
Босоо Ганбаа 34% ямарч үр ашиг авахуулсан хүн чи шүүдээ АНам хэрэв ялах бол Сайханбилэг Монголд ирнэ тэд Эрдэнэтийг авнадаа үхэр Монголчууд минь
Босоо Ганбаа зууны мэдээд .маш сайхан ,итгэл тѳрж,огиштол .хариуллаа. янзтай байна. АМЖИЛТ хүсэе.
uls orniig alsiin haraatai ,hun udirdmaar bna ,baahan mungu amandaa chihuuleed angaival unachih geed duugarch chadahgui heden uls turchduus salmaar bna,Bat-tulga 4 jil jaazand l amidarlaa ,useglej unshihaas uur shidgui gai boloogui ch hereg bolsongui
;iplomoog bol yaj l bol yj avna udii boltol hudaldaj avsangui ni uneheer baharhal bna daa,battulga mahan tolgoid yu bna 2ug angliar helj chadahgui privet bgaa blgui dee
Ene huniig demjine.
Даравч дардайж Булавч бултайна шүү.
Даравч дардайж Булавч бултайна шүү.