Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр (2019.06.06) Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын 64 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
Тэдний Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн хувилбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
I. 2000 ОНД МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ЗААЛТУУД
Нэг.Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах:
27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
Хоёр.Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангах:
27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.
27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.
Гурав.Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох:
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Дөрөв.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
Тав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох:
22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.
22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.
22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.
Зургаа.Засгийн газрыг эмхлэн байгуулах:
39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
II. ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ
Нэг.Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим:
6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.
Хоёр.Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах:
25.1.6.“Засгийн газрын гишүүд,” гэснийг хасах.
Гурав.Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх:
25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;
Дөрөв.Улсын Их Хурлын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх:
28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.
28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.
28.4.Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Тав.Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
Зургаа.Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлохтой холбоотой нэмэлт:
19.1.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.
19.2.Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно.
III.ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЖ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Нэг.Сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулах журам:
39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.
Хоёр.Ерөнхий сайдыг огцруулах журам:
43.1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.
43.2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Гурав.Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүсэх:
44.1.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
44.2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Дөрөв.Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох:
46.4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно. Төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна.
Тав.Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуурыг өндөрсгөх, бүрэн эрхийн хугацааг нэмэх:
30.2.Ерөнхийлөгчөөр тавин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
33.4.Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно.
IV. ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Нэг.Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог болох:
51.1.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэнэ.
51.2.Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш хорин нэг хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
51.3.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.
51.5.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.
Хоёр.Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох:
49.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараахь журмаар байгуулна:
1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана;
2/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна;
3/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно;
4/Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгоно.
49.6.Шүүгчийн хариуцлагын зөвлөл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргана.
49.7.Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч; гурав нь хууль зүйн эрдэмтэн; гурав нь иргэдийн төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
49.8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах бусад шаардлагыг хуулиар тогтооно.
Гурав.Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг дээшлүүлэх, хараат бус, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт:
65.1.Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилгооны сонсгол хийж Улсын Их Хурал нийт гишүүний олонхийн саналаар есөн жилийн хугацаатай томилно. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дахин томилохыг хориглоно.
65.2.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арван таваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно.
V. НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
Нэг.Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох:
57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.
Хоёр.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох:
59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно.
59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
59.4.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана.
Гурав.Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох:
60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.
60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
60.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно.
Дагаж мөрдөх хугацаа:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
---o0o---
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ
ДАГАЖ МӨРДӨХӨД ШИЛЖИХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана.
2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид хамаарахгүй.
4 дүгээр зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Улсын дээд шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 12 жил байна.
5 дугаар зүйл.2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.
6 дугаар зүйл. Энэ хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2019 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
---o0o---
Сэтгэгдэл0
Ардчилалтай АНУ мэт орнууд 4 жилээр сонгодог байхад аль ч учираа олохоо байсан Монгоо нэг этгээдийг толгой дээрээ 6 жил зална гэж байж болохгүй.Энд орсон энэ мэт олон заалтууд бүгд МАН -чуудын төлөө байгаа.Даваасүрэн гишүүн зөв ярьж баына шүү.
үнэхийрсэн хар тангад сда нартай 6 жил зууралдаж чадахгүй шүү. баас шиг юмнууд гарчихаад хэвтчих юм байна л даа.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!
lalriin tusul baina oo
жонхуу сдааг огцорчихоо чээ
МАН ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ЭНЭ УИХ- ААР ОРУУЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ОРУУЛБАЛ МОНГОЛЫН ЭСЭРГҮҮ "ЛУНДААЖАНЦАН" ҮГҮЙ ХИЙГДЭХ БОЛНО ШҮҮ...
МАН ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ЭНЭ УИХ- ААР ОРУУЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ. ХЭРЭВ ОРУУЛБАЛ МОНГОЛЫН ЭСЭРГҮҮ "ЛУНДААЖАНЦАН" ҮГҮЙ ХИЙГДЭХ БОЛНО ШҮҮ...
Даваасүрэн гишүүн яриад бсан гарууд эд нар байна шдээ Хулгараас бушуухан салах юмсан юун 6 жил хуц
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!
Үндсэн хуулиар бүү оролд
2019. 07.10 баталахаар болсон наадмаар
Тэгвэл ард түмний үг сонсдог болгох, хэлсэн үгэндээ хүрдэг байх, хэлсэн үгэндээ хүрэхгүй бол дахиж сонгохгүй байх зэрэг шалгуур хэрэгтэй, эргүүлж татдаг байх, сонгосон бол болиулж болох гэх мэт 3; 3 жилээр 2 удаа сонгоё!!!!

Хуулийг дураараа дуртай үедээ, сонгууль бүрийн өмнө дахин дахин өөрчилдөгийг л болимоор байна!!!!!
Shuuhiig solihgui baigaa hun 6 jil bitgii hel 6 honog baih yosgui , ard tumen bostcgooyo! !!!!
Shuuhiig solihgui baigaa Battulga 6 jil but hel 6 honog baih bolohgui, bosoh tsag boljee! !!
Үндсэн хуульд оруулах санал: 1. Гадаадаас авах нийт өр зээлийг ҮНО-ын 30 хувиас ихгүй байхаар хязгаарлана. 2. Ашигт малтмалаас олох ашгийн 30-аас багагүй хувийг үйлдвэржүүлэх, шинээр дэд бүтэц барьж байгуулах, шинэ хот суурин байгуулах ажилд зарцуулна. 3. Онц хүнд гэмт хэрэгтнийг цаазаар авах ялыг сэргээнэ. 4. Нам бол бодлогын инцтитуци байх бөгөөд энэ шаардлагаа хангаж чадахгүй бол улсын бүртгэлээс хасна. 5. Монгол улс 18 аймаг, 250 сумаас ихгүй байхаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг зохион байгуулна. Саналыг комметоор дамжуулан хүргүүлсэн иргэн Б.Ц. 2019 оны 6 сарын 07.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МОНГОЛЫГ АВАРНА!!!
уг ь тийм нь тийм. гэвч засаглах хэмжээний өндөр боловсролтой ухаантай,эрдэмтэй хүн одоо үгүй. эрээд ч олдогүй. хэрэв энэ улс соёл боловсролоо өөд нь татаж чадвал 40-50 жилийн дараа засаглах ерөнхийлөгчийг ярьж болох юм.
Энэ намыг дарга нар чинь ямар мэдрэмжгүй гарууд вэ. Ард түмэн наад ерөнхийлөгч нэртэй хийрхүүлэгч нараас чинь 4 жилдээ яаж салъя даа гэж байхад, 6 жил болгох уу бас . Хаана бн та нарын ард түмний үгийг сонсдог гэж донгосдогч инь?
Газрын дээрх баялаг болох ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч, газрын доорхи баялаг нь нийт ард иргэдийн өмч байна гэж оруулах. Төрд гарсан этгээдүүд, тэдгээрийн хань хамсаатнууд газрын доорхи баялгийг гадна, дотныхонтой нийлж 30 жил цөлмөлөө шүү.Ерөнхийлөгчийг 4 жил, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч,шүүгч, бүх шатны шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийг 6 жилээр сонгох, 12, 9 жил их урт байна. Ерөнхийлөгч улстөрийн анмаас дэвшиж сонсогддог байсан цагт шүүгч нарыг томилж болохгүй. Элбэгдорж 8 жил ямар шүүгч нарын томилсон, яаж тоглосныг иргэд мартаагүй.

55 НАС ГЭЖ ЗААХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ. ЧАДВАРТАЙ БОЛ 40 НАСТАЙ БАЙХАД БОЛНО. лҮНДЭЭ ЧИ ӨӨРТӨӨ ТААРУУЛЖ ХУУЛЬ БАТЛАХ ГЭЖ ГОРЬДОХ ХЭГГҮЙДЭЭ. ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ОЛОН ТҮМЭН СОНГОХГҮЙ ШҮҮДЭЭ ЭРҮҮ ДУТУУ НОВШ
Газрын дээрх баялаг болох ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч, газрын доорхи баялаг нь нийт ард иргэдийн өмч байна гэж оруулах. Төрд гарсан этгээдүүд, тэдгээрийн хань хамсаатнууд газрын доорхи баялгийг гадна, дотныхонтой нийлж 30 жил цөлмөлөө шүү.Ерөнхийлөгчийг 4 жил, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч,шүүгч, бүх шатны шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийг 6 жилээр сонгох, 12, 9 жил их урт байна. Ерөнхийлөгч улстөрийн анмаас дэвшиж сонсогддог байсан цагт шүүгч нарыг томилж болохгүй. Элбэгдорж 8 жил ямар шүүгч нарын томилсон, яаж тоглосныг иргэд мартаагүй.
Martahgui ee
Юун 6 жил вэ. Хулгайч Женког тэгж давраахгүй шүү. Монголын төрийг самарч дуусахаас нь өмнө харин нь яаж огцруулах гэж байхад.
Лав л хулгайч Баттулгыг ерөнхийлөгч байгаа энэ үед ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Улсаа бүр сүйрүүлнэ. За яахав дараагийн сонгуулиар өөр гайгүй нөхөр сонгогдвол болж байна.
Лав л хулгайч Баттулгыг ерөнхийлөгч байгаа энэ үед ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй. Улсаа бүр сүйрүүлнэ. За яахав дараагийн сонгуулиар өөр гайгүй нөхөр сонгогдвол болж байна.
Harin tsegtseleed baigaan bishuu
Нүцгэн хаантай болбол УлаанБаатарчууд Сүхийн талбайг дүүргэж огцоруулах байлгүй дээ
Зөвхөн төсөл яригдаж байга болохоос болно энэ тэр гэсэн юм байхгүй. 66.249.82.150 үнэнийг бичиж ээ
УИХ-н гишүүн 35-с дээш настай байх хэрэгтэй.Гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг дэвшүүлэхгүй байх.Мөн сонгогчид нь эргүүлэн татах эрхтэй байх ёстой.Ер нь тэгээд хариуцлага хүлээдгүй олон толгойнууд манай улсыг алж бна.Худлаа шааж хулхиддаг намтай хариуцлага тооцдог.
Гишүүд 45 дээш настай ерөнхийлөгч 55 дээш
Demjijiin
2 танхимтай л болох хэрэгтэй. 400 гаруй төлөөлөгчөөс бүрдсэн, жилд 1-2 удаа хуралдаж, улсын төсөв, ерөнхий сайд, УДШ-ийн ерөнхий шүүгч, УЕП, цэцийн гишүүд, Төхийн хяналтын хороон дарга нарыг сонгодог, мөн УБХ-ын гишүүнийг шаардлагатай бол эргүүлэн татдаг тийм л тогтолцоотой болох хэрэгтэй
Demjine
Бэлэгдлийн ерөнхийлөгчтэй байсан дээр ерөнхийлөгчийг ард түмнээс сонгоод хэрэггүй.
Hutsavaa ard tumen songoson ni iluu togtvortoi
4 jil bol hamgiin onovchtoi tsag hugacaa baihaa 6 jil gedeg bol eh oronch bish Elbegdorj Enkhbayar Bagabandi Ochirbat shig etgeed songogdchihvol Fashist mayagiin hongil baiguulaad avchihaj medne
Зайлж үз луйварчид сонголт байхгүй шүү
Ард түмэнд хэрэгтэй юм санаачлаачээ. Наадах чинь хэнд хэрэгтэй юм.
Хүнийг насаар нь хэмжих ямар ач холбогдолтой юм бэ, 54- тэй их үйлс бүтээх чадвартай хүнийг Чи 6 жил хүлээж бай гэхүү. Ер нь 30 насандаа жинхэнэ удирдагч болон түүхэн хүмүүс тодорсон байдаг. Нас заах хэрэггүй.
Gantulga shig huchin hiigeed baival tusguishd
Зүгээр олон таван юм ярилгүй ерөнхийлөгчийн засагтай бол.Наад муу 2 нам чинь сүйдэлж дууслаа.Хариуцлага хүлээдэг нам,хүн гэж нэгч алга.
Шүүхч.прокурорыг бүх ард түмний саналаар сонгож.мөн эргүүлэн татдаг байх ёстой
Ted nariin hen ni yamariig shuuh prokuroroor yavaad baidaggui ard olon medehguishd
Монглчуудын дундаж насжилт хэд билээ дээ, тухайн орны цаг уур, хүн загвар, амьдралын хэв зуршил зэрэг үнэн бодит статистик тоон үзүүлэлтийг бодолцох шаардлагатай байхаа
өөрсдөө яаж ийж байгаад сонгогдчихгоод л үхэлдээд хууль өөрчлөөд байх юмаа
Bolj baina 2027 on hurtel Battulgaar Mongoliin Toriig tseverluulie!
Монгол улсын ерөнхийлөгчийг ард түмний дундаас сонгох хэрэгтэй. Хэн ерөнхийлөгч болох гээд өөртөө зориулж хууль гаргах гээд байнаа.
ТАРВАГАДОРЖ БАЛЛАСАН ШҮҮ.
Ih hurliin gishuuniig 35 nasnaas deesh bolgomoor bnaa alingaa medehgui batsaanuud heden hugshind hudlaa shaaj oron nutgaas garch ireed tur udirdana gd balairaad bhiin
Er ni erunhiilugch heregtei yumuu erunhii said ni udirdaad ih hural ni hyanaad yavahad yadgiin
Зайлцгааа ллаларуудаа хол очиж хуц та үндсэн хууль гар хүрэх эрх байхгүй биднийг Африк болгох гэжбайна зайлддаа ллаларууудааааааа
Худлаа шаасан Женко яг гараач ард түмэн бас толгой той Өр төлж өг оффшор. Мөнгө оруулж ир өөр их юм бийй шүүү хахаха Женко гарахгүй шүүү дээ бүүү мөрөөд харин Нямдорж өвөө шаан шүү цаан чин
Худлаа шаасан Женко яг гараач ард түмэн бас толгой той Өр төлж өг оффшор. Мөнгө оруулж ир өөр их юм бийй шүүү хахаха Женко гарахгүй шүүү дээ бүүү мөрөөд харин Нямдорж өвөө шаан шүү цаан чин
Нэг удаа 4 жил байхад хангалттай шүү
Манангийн санаачилсан хуулийн төсөл шүү дээ. Одоо яана аа. Манангийн тогтолцоо нь Үндсэн хуулиар баталгаажих нь дээ нь дээ
ҮХ-ын цэцийн гишүүнийг 9 жилээр гэж болохгүй, 5жилээр л томилбол болно.
ҮХ-д үндсэн өөрчлөлт хий хэрэгтэй.
Монголд шударга хүн байхгүй тул аль нэг авилгач нь гарчихаад Жишээ нь Эрдэнэ,М.Энхболд нь ч юм уу гарчихаад огцруулах гэхээр огцруулж болдоггүй,ард түмэн шаардаж жагсаад ирвэл бас л хуулиа засах уу.Эсвэл намайг яаж ч чадахгүй гээд гэдийгээд байх уу.

Ерөнхийлөгчийг 4 жилээр сонгоод сайн ажиллавал ахин улираад 4 жил ажиллах хувилбар бол хамгийн зөв хувилбар ш дээ.
Манай сонгуульд гадныхан нөлөөлж чадаж байгаа энэ үед ерөнхийлөгчийг яагаад 6 жилээр сонгох болов.Магадгүй гадны захиалгаар эхлээд хуульдаа өөрчлөлт оруулж байгаад дараа нь тэдний гар хөл болох нөхрийг ерөнхийлөгч болгох нь ээ.
Шударга хүнийг хэзээ ч ерөнхийлөгч болгохгүй.Шоронд суулгаж байгаад л нэг бэртэгчин гарна. 6 жил арай л дэмий юмаа.
Амлалтаа биелүүлдэггүй худалч хорчин төрийн хутгуур Баттулгыг л лав сунгахгүй шүү.
УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг байх естой.Монголын төрийг үгүй хийсэн Лүндээжанцанг оролцуулахгй хася