sonin.mn
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн санаачлагаар  Дэлхийн эрүү шүүлтийн эсрэг өдрийг тохиолдуулан “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах юм байна. Хууль хяналтын байгууллагын зүгээс эрүүдэн шүүх , хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний эрхэм чанарт халдах зэрэг шудрага бус үйлдлийн хохирогчид notorturemongolia@gmail.com хаягаар холбогдох боломжтой ажээ.
 
 
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулагдах илтгэлийн сэдвүүд:
 
 
П.Оюунчимэг -Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн
 
Сэдэв: Эрүү шүүлтээс ангид байх эрхийг хангахад тулгамдаж буй асуудал: Үндэсний хууль тогтоомжийн хэрэгжилт,хүний эрхийн олон улсын эрх зүйн шаардлага.
 
Г.Билгүүн -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
 
Сэдэв: Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын хэрэгжилт, Монгол Улсад үндэсний тогтолцоо бүрдүүлэх асуудлаар.
 
 
Б.Алтантуяа -Монголын эмнести интернэшнл Төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал
 
Сэдэв: Эрүүдэн шүүхийг хориглох олон улсын гэрээ, 
зөвлөмжүүдийн хэрэгжилт Монгол улсад.
 
 
Х.Тэмүүжин -Хууль зүйн сайд асан
 
Сэдэв: Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, сургамж, шийдэл.
 
 
М.Эрдэнэбаяр -Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга
 
Сэдэв: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явц.
 
 
М.Чинбат -Улсын ерөнхий прокурорын орлогч
 
Сэдэв: Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэрэгт тавих прокурорын хяналт, үр нөлөө.
 
 
Б.Хишигсайхан -“Нээлттэй Нийгэм Форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер
 
Сэдэв: Эрүүдэн шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхаарах зүйл.
 
 
Э.Сүрэн