УИХ ба Зөвлөлийн засаглал
Монголын Франкенштейний хөнөөлийн гол эх сурвалж, голомт нь Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч, шүүх ч, ҮХЦ ч биш. Харин Монголын ард түмний ардчилсан эрх, эрх чөлөөний биелэл, “нийт иргэн, улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэх” ёстой “ард түмний элч” нараас бүрдсэн “төрийн эрх барих дээд байгууллага” болох УИХ. Парламент ард түмний эзэн буюу бүрэн эрхийн (popular sovereignty) биелэл, ард түмний хүсэл зоригийг тээгч, түүнийг хуульчлагч байгууллага. Тиймээс ч хууль тогтоох ёстой юм. Парламент хууль тогтоох нь бүгд найрамдах байгууллын, түүний дотор ерөнхийлөгчийн ч, парламентын ч, зөвлөлийн засаглалын ч тогтсон ёс. Гэхдээ бүгд найрамдах буюу үндсэн хуульт байгуулал, ялангуяа, түүний биелэл болсон АНУ-ын засаглалд парламентын хууль тогтоох эрх мэдлийг үндсэн хуулиараа хязгаарласан байх. Бүгд найрамдах байгууллын суурь үзэл санаанд “төрийн эрх барих дээд байгууллага” гэж байх ёстой бол тэр нь улсын иргэн бүгдийн, бүгдийнхээ төлөө, бүгдээрээ байгуулсан гэрээ-суурь үндсэн хууль нь юм. Учир нь үндсэн хууль нь бүгд найрамдах улсын иргэдийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал юм. Чухам тийм ч учир үндсэн хууль, хуулийн засаглал, тиймээс ч шүүх нь парламентын гаргаж байгаа хууль, тогтоомжийг үндсэн хуулийн үүднээс шүүн тунгааж хүчингүй болгох ёстой байдаг юм. Тиймээс ч шүүхийн шийдвэр нь эцсийн байх учиртай.
Монгол улсад Үндсэн хууль бүтээсэн нь ч, ҮХЦ-ийг байгуулсан нь ч энэ үзэл санааных. Нийгмийн суурь гэрээ, зохион байгуулах засаглал болох үндсэн хуулийг түүгээр байгуулагдсан парламент өөрчлөх ёсгүй юм.Харин УИХ тийм биш. Түүний эрх мэдэл хязгааргүй. Учир нь зөвлөлийн засаглалын хөдөлмөрчин ард түмний, эсвэл пролетарийн диктатурын үзэл санаа нь нийгмийн гэрээ, зохион байгуулах засаглалыг үгүйсгэдэг тул пролетарийн эрх мэдэлд хязгаар байх ёсгүй. Мөн парламентын засаглалын (хааны эсрэг) парламентын эзэн буюу бүрэн эрхийн (parliamentary sovereignty) үзэл санаа нь мөн тийм хязгаарын үл зөвшөөрдөг. Чухам тиймээс УИХ нь “төрийн эрх барих дээд байгууллага” ба хязгааргүй хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдгийн хувьд зөвлөлийн засаглалын АИХ болон парламентын засаглалын парламент хоёрын хослол.
Чухам тийм учир энэ институц ард түмний эзэн эрхийн биелэл, тэдний хүсэл зоригийг тээгч тиймээс ч “төрийн эрх барих дээд байгууллага”, тиймээс ч хязгааргүй эрх мэдэлтэй институц. Гэхдээ УИХ-д энэ эрх мэдлүүдийг парламентын засаглалын ёс гэхээсээ илүү түүний коммунист эцэг АИХ нь шууд өвлүүлж өгсөн юм. Тиймээс л УИХ-ын хууль тогтоох эрх АИХ шиг хязгааргүй. АИХ-ын адил өөрийгөө төрүүлсэн Үндсэн хуулиа ч эвдэнэ. Тиймээс тэрээр бусдыг дарангуйлж, эрх мэдлийг нь хураах төдийгүй өөрийн эрх мэдлийг ч дур зоргоороо нэмэх. Мөн тэрээр АИХ шиг өөртөө тусгай газар, хороо, зөвлөл, комисс гэх мэт нэртэй гүйцэтгэх эрх мэдлийн албадыг ч байгуулна. Тэр бодлого тодорхойлж, шийдвэр гаргаж түүнийгээ хуульчлах төдийгүй, түүнийгээ АИХ шиг Засгийн газар болон өөртөө “шууд…тайлагнадаг байгууллагуудаараа” хэрэгжүүлнэ. Тэрээр яг АИХ-ын нэг адил Засгийн газрын ч, өөртөө “шууд…тайлагнадаг байгууллагуудын” ч “бүтэц бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх төдийгүй томилох, өөрчлөх, огцруулах”. Тэрээр АИХ-ын нэгэн адил “төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж…дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох” төдийгүй “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах”. Товчхондоо дотоод, гадаад бүх хэргээр өөрөө сэтгэнэ, өөрөө тодорхойлно, өөрөө боловсруулна, өөрөө шийдвэрлэнэ, өөрөө хуульчилна, өөрөө хэрэгжүүлнэ. Мөн ҮХЦ-ийг ч томилно. Тэр бол эрх мэдлийн хязгааргүй ундарга. Энэ бүх эрх мэдэл нь АИХ-аас өвлөж ирсэн эрх мэдлүүд.
УИХ үнэхээр “төрийн эрх барих дээд байгууллага.” Энэ статусаа мөн л өөрийн эцэг АИХ-аас өвлөж авсан. Уг нь бүгд найрамдах байгууллын үзэл санаагаар үндсэн хууль ба хууль засаглахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд ба тэдгээрийг хэрэгжүүлэгч байгууллагууд нь бие биеэсээ харилцан хамааралгүй тус тусдаа зэрэгцэн оршиж тус тусын эрх мэдлийг хэрэгжүүлж байх ёстой.
Тиймээс эдгээр байгууллагууд, ялангуяа хууль тогтоох ба гүйцэтгэх байгууллагууд нь нэг нь нөгөөгөө байгуулах ёсгүй. Хэрвээ нэг нь нөгөөгөө байгуулбал тэдний хооронд эзэн албатын харилцаа (principal agent relationship) үүсэж, эзэн этгээдийн засаглал тогтох нь зүй тогтол. Гэтэл зөвлөлийн засаглалын үзэл санаанд зөвлөл засаглаж байх ёстой учир зөвлөл нь, тухайлбал АИХ нь “төрийн эрх барих дээд байгууллага” байх ба гүйцэтгэх ба шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч СнЗ ба шүүх нь түүний доор, хэрэг дээрээ түүний гар хөл нь байх учиртай, байсан ч юм. Нөгөө талд парламентын засаглалын системд парламент нь хаантай тэмцэлдэж эрх мэдлээ олж авсан учир хааны эсрэг парламентын эзэн буюу бүрэн эрх (parliamentary sovereignty) гэдэг үзэл санааг дэвшүүлж парламент эцсийн шийдвэрийг гаргах ёстой гэдэг ёсыг тогтоосон юм. Тиймээс л парламент засгийн газрыг хааны бус харин парламентын итгэлийг даах, парламентын өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үздэг учир өөрийн итгэлийг даах хүмүүс буюу өөрсдийн дотроос бүрдүүлдэг болсон юм. Чухам парламентын засаглалын энэ үзэл санаа нь УИХ-ын “төрийн эрх барих дээд байгууллага” хэмээх үзэл санааг бэхжүүлж өгдөг юм.
Гэхдээ УИХ нь Засгийн газрыг өмнөө хариуцлага хүлээлгэх, өөрийн гар хөл байлгах үзэл санааг парламентын засаглалаас бус харин зөвлөлийн засаглалаас, тухайлбал АИХ- аас өвлөж авсан бөгөөд тийм ч учир УИХ, Засгийн газрын харилцаа нь АИХ ба СнЗ-ын өөрөөр хэлбэл эзэн албатын харилцаа шиг байх ёстой гэж үздэг юм. Тийм ч учир УИХ нь дээд байгууллага. Тиймээс ч УИХ нь АИХ-аас “төрийн эрх барих дээд байгууллагаа” өвлөж авсан бол, Засгийн газар нь СнЗ-ийн “төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага”-аас “төрийн гүйцэтгэх дээд байгууллагаа” өвлөж авсан хэрэг. Тиймээс ч УИХ нь өөрийгөө төрийн бүх байгууллагын орой дээр сууж байх ёстой, тэднийг захирч байх ёстой гэж үздэг юм. Тиймээс ч Засгийн газартай зэрэгцэн орших бус харин Засгийн газрыг өөрийнхөө цэрэг шиг байх ёстой гэж үздэг юм. Гэвч хэрэг дээрээ СнЗ ч АИХ-д захирагдаж байгаагүй харин ч АИХ нь СнЗ-ийнхөө ёсчлогч нь л байсан юм. Мөн парламентын засаглалын системд ч кабинет нь үргэлж парламентаа ёсчлогч болгодог юм. Тийм ч учраас УИХ, Засгийн газрын хооронд хэн нь хэнийхээ дээр гарах вэ гэдэг тэмцэл явагддаг юм.
УИХ өөрөө үндсэн хуулийн, хуулийн, төрийн бусад байгууллагын дээр орших “дээд байгууллага” төдийгүй түүний гишүүд нь бас хуулийн, нийгмийн, ард түмний дээр оршино. Учир нь түүний гишүүдийн АИХ-аас өвлөж авсан “халдашгүй байдал” нь тэднийг хуулийн дээр байрлуулдаг. Эгэл ард түмэн “халдагдах байдалтай” учир, хуулийн дор. Тиймээс УИХ-ын гишүүд ба ард түмнийг ялгах шугам нь хууль. Тэд ард түмний дээр орших хуулийн дээр оршдог учир тэд хуулийн ч, нийгмийн ч, ард түмний ч дээр орших. Эрх мэдэлтэй төдийгүй бүхнээс, хуулийн, нийгмийн, ард түмний дээр орших учир тэд яах аргагүй ихэс-дээдэс. Энэ онцгой дээд статусаа цуцлах эсэх нь тэдний онц эрх.
Мөн тарах эсэх нь зөвхөн тэдний онц эрх. Тэд үнэхээр онц бүрэн эрхтэй ихэс-дээдэс. Гэвч тэд өөрсдийгөө “бага ард түмэн” гэж нэрлэх нь бий. Харин тэд бага ч биш бас ард түмэн ч биш. УИХ онц бүрэн эрхтэй ихэс-дээдсээс бүрдсэн хязгааргүй эрх мэдэлтэй, “төрийн эрх барих дээд байгууллага” төдийгүй тэрээр Монголын төрийн хамгийн хүчирхэг байгууллага. Тэрээр ард түмний эрх, эрх чөлөө, эзэн эрхийн биелэл, “ард түмний элч” тэдний хүсэл зоригийг тээгч, хуульчлагч. Тиймээс тэд Монголын ард түмнийг төдийгүй Монголын ард түмний бүх л нандин үнэт зүйлсийг бас төлөөлнө. Тэрээр эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхийн амилсан дүр, биелэл. Тиймээс түүний эсрэг үг хэлэх нь Монголын ард түмэнд төдийгүй эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрх, ардчилал, ардын эрхт ёсонд халдсан хэрэг болох.
Товчхондоо тэр ард түмнийг халаад өөрөө ард түмэн болчихсон байгууллага. Учир нь Монгол улсад “засгийн бүх эрх” “ард түмний мэдэлд” байдаг, тэр “ард түмэн төрийн хэрэгт шууд оролцдог” бол тэр “ард түмэн” нь зөвхөн тэд. Эгэл Монгол иргэн сонгуульд нэрээ шууд дэвшүүлэх эрхгүй. Нэг бол нэг тойргийн, бүх хэсэгт оршин суух 801 хүнээс, үгүй бол намын төв байгууллагаас виз авах ёстой. Ерөнхийлөгчид санаархвал бүр УИХ-д суудалтай намаас виз авах ёстой. Виз олгогч байгаа л бол саад байгаа хэрэг, саад байгаа л бол шууд биш. Хэн дуртайгаа сонгох, хэн дуртайдаа санал өгөх эрхгүй. Зөвхөн дээрх
саадуудыг нэвтрэн гарч ирсэн этгээдүүдэд л санал өгөх эрхтэй. Шууд сонгох эрхтэй бол өөртөө ч, өрөөлд ч санал өгөх эрхтэй байх ёстой. Тийм ч учир АНУ, Франц, Бразил, Швед зэрэг олон улс орнуудад иргэдэд ийм эрх нь (write-in ballots) нээлттэй байдаг. Мөн АНУ, Европын холбоо зэрэг олон ардчилсан системд иргэд хууль, референдум санаачлах (citizen’s initiative) эрх эдлэх. Харин зөвлөлийн засаглалын жилүүдэд хууль санаачлах эрхийг АИХ хэдхэн дарга нартайгаа хамт өмчилдөг байсныгаа УИХ-д яг тэр чигээр нь өвлүүлж өгсөн учир Монголын ард түмэн эрх ашгаа хамгаалах, хэрэгцээгээ хангахын тулд хууль ч санаачлах эрхгүй. Чухам эл учир УИХ “Бүх эрх мэдлийг Зөвлөлд!” (Вся власть Советам!) гэхдээ зөвхөн ганц зөвлөлд хураагаад авчихсан, тиймээс зөвхөн тэд л “төрийн хэрэгт шууд оролцдог” юм. Бүх эрх мэдэл түүнд төдийгүй, тэрээр “төрийн эрх барих дээд байгууллага” учир УИХ нь Монгол улсын төр, засгийн биелэл. Тиймээс ч бусдыг “Монгол төр” гэж сүрдүүлнэ, сөхрүүлнэ. Түүний байр суурийн эсрэг байх нь бараг төрийн эсрэг гэмт хэрэг. Тэр мэдээж өөрийн засаглалыг парламентын засаглал гэдэг нэрээр улайран хамгаална. Асуудал энэ дээр хүрэхээр тэр ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол, тогтвортой хөгжил, гэрэлт ирээдүй, Үндсэн хуульт байгуулал зэргийн биелэл, баталгаа болж хувирах төдийгүй нэг хүний дарангуйлал, харгис дэглэм, колоничлолын эсрэг хана хэрэм болж хувирна. Гэвч тэр өөрөө Үндсэн хуульдаа халдах нь хууль ёсны нэмэлт, өөрчлөлт. Тэд өөрсдөө Үндсэн хуулиа засварлах гээд явж байхад нь Ерөнхийлөгч нь ч Үндсэн хуулийг нь засах, засварлах тухай үг хэлэх эрхгүй шахам. Учир нь Үндсэн хуулийг эвдэх, засварлах, дэвсэх нь зөвхөн УИХ-ын, түүний гишүүдийн онц эрх. Хэн нэгэн, түүний дотор Ерөнхийлөгч ч, Ерөнхий сайд ч, түүний хэлтгий, хазгай, хэтэрхийг заавал тэд бүгдээр боорлоно. Ард түмний, ардчиллын, хүний эрх, эрх чөлөөний, Үндсэн хуулийг зөрчсөн, бараг л ардын, төрийн дайсан болгох нь халаггүй. Энэ бүх зан чанар нь ч АИХ-аас ул мөртэй. Тиймээс тэд ард түмэн-төрийн биелэл, ангид хүчирхэг этгээд.
Гэхдээ УИХ-ын АИХ-аас өвлөж авсан түлхүүр эрх мэдэл нь түүний гүйцэтгэх эрх мэдлийг өөрөө, өөрөөсөө шууд томилж байгуулдаг, төдийгүй тайлагнуулдаг эрх мэдэл. Өөрөөр хэлбэл УИХ яг АИХ-ын адил Засгийн газрын дээр орших босс нь. Энэ нь УИХ-ыг парламентаас, улмаар парламентын засаглалын парламентаас ялгах зарчмын гол ялгаа нь. Парламентын засаглалаас зөвлөлийн засаглалын ялгагдах нэг том ялгаа нь зөвлөлийн засаглал уг тодорхойлолтоороо коммуны, зөвлөлийн засаглал учир түүнд зөвлөлөөс гадна хаан, эсвэл ерөнхийлөгч байх тухай ойлголт байдаггүй.
Зөвлөл өөрөө л засаглах ёстой. Гэхдээ бүгд найрамдах байгуулалд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдийг өөр өөр байгууллагууд хэрэгжүүлдэг ёс нэгэнт тогтсон байсан учир зөвлөлийн засаглалд ч зөвлөл өөрөө, биеэрээ бүх эрх мэдлийг хэрэгжүүлдэггүй юм. Тиймээс тусдаа Ардын Комиссариат, Засгийн газар, СнЗ гэдэг байгууллага гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх. Харин зөвлөлийн засаглалыг парламентын засаглалаас ялгах зарчмын ялгаа нь зөвлөл өөрөө комиссаруудаа томилох, буюу АИХ нь СнЗ-өө өөрөө өөрөөсөө шууд томилдог явдал. Харин парламентын засаглал нь парламентаас тусдаа хаан, эсвэл ерөнхийлөгч байхыг хүлээн зөвшөөрдөг төдийгүй, хаан эсвэл ерөнхийлөгч засгийн газрыг байгуулахыг, гэхдээ парламентын дэмжлэгийг авах этгээдээр байгуулахыг зөвшөөрдөг юм. Чухам тиймээс л Англи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Андорра, Бельги, Дани, Лихтенштейн, Люксенбург, Монако, Голланд, Норвеги, Испани, Швед, Японы угсаа залгамжилсан хаад, Австри, Финланд, Исланд, Ирландын ард түмнээрээ сонгогдсон ерөнхийлөгчид, Герман, Итали, Швейцарын парламентын оролцоотой сонгогдсон ерөнхийлөгчид, Грекийн
парламентаараа сонгогдсон ерөнхийлөгч нь ерөнхий сайд, сайд нараа томилдог юм. Томилдогт нь ч учир утга байдаг юм. Тиймээс УИХ-ын Ерөнхий сайдыг, улмаар сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилох эрх мэдэл нь парламентын засаглалынх бус харин зөвлөлийн засаглалын зөвлөлийн буюу АИХ-ын эрх мэдэл. Чухам энэ эрх мэдэл УИХ-ыг зөвлөлийн засаглалын зөвлөл болгож байгаа гол эрх мэдэл нь.
Гэтэл 1992 оны Үндсэн хууль нь УИХ сонгуулийн үрээр засгийн газрыг байгуулах, олонх болсон, эсвэл олонх бүрдүүлсэн нам, эвсэл засгийн газрыг байгуулах, УИХ нь Ерөнхий сайд, сайд нарыг хүн бүрээр нь хэлэлцэн томилохоор заасан ч; УИХ-ын гишүүд нь “хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (ҮХ 1992, 29.1.) гэснээр УИХ, тэр тусмаа УИХ-ын олонх Засгийн газрыг байгуулах авч УИХ-ын гишүүд нь орж болохгүй гэж заасан хэрэг байв. Ийнхүү дээр дурдсан хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийг нийлүүлэн төвлөрүүлэх парламентын засаглалын зарчмыг, хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалыг салгах ерөнхийлөгчийн засаглалын зарчимтай зэрэгцүүлэн тавьсан нь харилцан бие биеийг нь үгүйсгэсэн хэрэг байв. Дээрээс нь Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч зөвшилцөн оролцохоор заасан нь ерөнхийлөгчийн ч төдийгүй парламентын засаглалын ч ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан юм. Гэтэл зөвлөлийн засаглалд зөвлөл (АИХ) өөрөө засгийн газраа (СнЗ) байгуулдаг төдийгүй, зөвлөлийн (АИХ- ын) гишүүд нь, парламентын засаглалд парламентын гишүүд өөрсдөө засгийн газрыг бүрдүүлдэг юм. Тиймээс дээрх заалтууд нь зөвлөлийн засаглалын уламжлалтай, парламентын засаглалын эрмэлзэлтэй УИХ-ын хүсэл зоригт гал ус шиг харшилж байсан юм. Энэ харилцан бие биеэ үгүйсгэсэн эсрэг тэсрэг заалт, үзэл санаанууд бүх зөрчил, тэмцлийн, бүх дайн дажин, бүх хөнөөлийн эх сурвалж. Гэхдээ УИХ-ын гишүүдийг Засгийн газраас хяссан, хассан заалтыг УИХ-ын хязгааргүй эрх мэдэл, түүний зөвлөлийн засаглалын уламжлал, парламентын засаглалын амбицтай харьцуулан харвал тэдгээр хориглосон заалтууд нь үлгэрлэвэл хүчирхэг араатныг идэшнээс нь дэрсэн тороор тусгаарлаж хясах, хасах гэсэн оролдлого мэт байв.
Тиймээс УИХ нь Монголын ард түмний, Монголын төрийн оюун санаа төдийгүй хамгийн эрх мэдэлтэй, онцгой эрхтэй, хамгийн хүчирхэг бүтэц, Монголын төр хэмээх Франкенштейний тархи, оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь. Оюун санаа, хүсэл зориг, шунал тачаал хэнбугайг ч удирдана, захирна, зална, айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ. Тиймээс УИХ хэмээх энэхүү оюун санаа, хүсэл зориг, шунал санаархал нь хэмжээ, хязгааргүй эрх мэдэл, хүчээрээ бусдыгаа айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, эрх мэдлийг нь булаана. Ард түмний сонгон байгуулсан Засгийн газрыг ч айлгана, сүрдүүлнэ, заналхийлнэ, дарангуйлна, авч хаяна. Засгаа алгасах, түүнийг хянах, мөрдөх төдийгүй давхар, дээр нь хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх байгууллагууд ч байгуулж, өөрөө эрхэлнэ. Өөрөөр хэлбэл засаг дээр засаг байгуулна. Тиймээс УИХ Монголын Үндсэн хуулийн байгууллын Франкенштейн, Монголын эмгэнэлт хувь заяаны эзэн, гавьяатан, буруутан.
Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ
Сэтгэгдэл0
Манай УИХ бол олигарх, авилгалчид дүүрсэн байгууллага. Бүх хуулийг тэд өөрсдийн төлөө гаргаж ирсэн. Тиймээс л ард түмэн ядуу, ажилгүй, архинд живж , харин тэд улсын баялгийг хомхойлон зувчуулж, дээрэмдэж, идэж уудаг. Ийм байдал цаашид ч үргэлжилнэ. Ард түмэн амьдрал дээшлэх байх гэж гордьсоор хорвоог барна. Хэдэн жилийн Хятадад ууссан байх болно.
Зайлаа
gemt hereg vildej tonoj jdv- jij bayjij tender kontses . opshor nvvrs tonoh zuuh shahah ... shuvuu zarsan ulugchin ... geed uul uurhaig tonon zarj hotgor shanag-jsan atsnuud .... . ...... hohi chin yah gej songsiim 4 jilee duusgana geed ... salaavch uguud . mangar tom alaa delgeed misheeh dvr zuraguud ..... huuliig guuli bolgon tachaadah .. ...ireedvin 20 onii songuuliin daraagiin maantiin shorongiin hvmvvjigchid ..

Парлиаментийн засаглалын эрх мэдлийг ашиглан Монгол орны баялаг, гадаадын зээл тусламжийг хуваан авч улс орны хөгжлийг гацааж, өрөнд оруулж, ард түмнийг ядууруулсан үнэн биз дээ.Иймд Ерөнхийлөнчийн засаглалд шилжин Засаг нь баялгаа ард түмэндээ хүртээж, ядуурлаас гарагн дэлхийн хамгийн баян орон болгох боломж байна. Түүнийг ашиглах хэрэгтэй. Ард түмэн улс орноо хөгжүүлж чадах Ерөнхийлөгчөө сонгож чадна гэдэгт итгэлтэй байна
Манай УИХ-ын гишүүд бол ХИЙХГҮЙ МУУ ЮМГҮЙ шилдэг гарууд даа. Энэ эрхэм гишүүдийн дэргэд Хорих 461-ийнхэн ч ЖУЛДАНА шүү.
Ардчилсан нийгэмд ард түмэн төр барьдаг/хуучин социалистад бол үнэхээр тийм байсан/ гэж тархи угаадаг.,Тийм юм гэж бодвол хууль тогтоох байгууллага муу муухай байсан нь нөгөө эрх барьдаг ард түмэн маань хариуцлагагүй адгийн тэнэгүүд байсантай шууд холбоотой гэж хэлж болно. Тэгвэл буруу бүхнийг УИХ биш харин ард түмэн хүлээх ёстой.Өнөөдөр иргэн хүн шиг хуулийн хариуцлага хүлээдэггүй мал адгуус шүиг явэж байдаг ард түмэн бий болж.Хүлээх хариуцлага гэж юу ч байхгүй.Хэрэглэсэн цахилгаан,ус,дулаан,интернет,гэхчлэн үйлчилгэний төлбөр төлдөгггүй,зүамын хөдпөлгөөниий дүрэм зөрчдөг ,бусад бүх хуулийг ямар нэг хэмжэгээр зөрчдөг зэрлэшсэн адгуусны нийгэм тогтоод байна.өөрсдийн бүх алдаа дутагдлыг өөрөсөө өөр хэн нэгэнд юм у эсвэл төрд чихчихээд өөрсдөө золбинтож явдаг энэ тогтолцоог халж хариуцлагатай иргэдтэй нийгэм байгуулах цаг болсон.Баахан рецедевист гэмт хэрэгтнүүдийг өөрсдөө сонгочихоод араас нь энэ булайг хараач гээд хараагаад сууж байдаг бол адгийн тэнэгийн үйлдэл юм
Монголын эмгэнэл гэж суржигнэх хэрэггуй Аливаа засаглал тухайн уеийн олонхийн мэдлэг ойлголтын л тусгал Жинхэнэ ардчилсан засаглал руу молхож л байна Дээр доргуй мэргэжил мэдлэг ажил хэрэгч чанар сахилга тун тааруу болжээ Юуны омно сахилгатай хуулиа биелуулдэг болох хэрэгтэй
Ард иргэд дэндуу идэвхгуй байна Улс торжиж орилохдоо биш Наад захын эрхээ хамгаалж оорчлоход нолоолох хэрэгтэй Наад захын жишээ Яагаад хуухдууд шудээ узуулэх гэж шонийн гурав доровт дугаар авах естой гэж Хотоороо он лайн тэмцэж энийг оорчлое Ядаж энийг оорчилж чадахгуй бол засаглал олигарх авилга гэж орилох утгагуй
Хэзээ ч чадахгүй. Монголчууд нийтээрээ хулчгар, хувиа бодсон бор аалзнууд
Иргэд оорсдоо асуудлуудаа шийдэж сурах хэрэгтэй Яагаад олонхи ядуу байгаа вэ гээд шалтгааны талаар он лайн хэлэлцуулэг зохиое Миний бодоход банк барилгын салбарынхны хувиа бодсон бодлогоос болж байна Дорвон орхийн гурав нь зээлтэй байна Бид заавал зээл авах естой юу Хотын хун амыг цоолж ходоо сайхан амьдрах нохцлийг бурдуулж болно ш дээ
Нилээд хэсэг нь архинд живсэн учраас ядуу байгаа юм Архичдаа яах вэ гээд нийгмээрээ хэлэлцсэн уу Угуй ш дээ Улс торийн намууд ярьсан уу Угуй Тэд бие биеэ шуумжилж их хуралд мацах л санаатай
УИХ хууль тогтоох чигтэй биздээ бас хуулийн хэрэгжилтэнд анхаарах Гэтэл хэн нэгний хүслийг гүйцэлдүүлэх гишүүдтэй лобби орсон газар болжээ 108 гишүүн тэр намын жагсаалт хэрэггүй шүү
ТА ХҮНЭЭ СУДАЛСАН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА ДОО УЛС ТӨРД МАРУУХАН НӨХӨР БАЙНА
Зөв асуудлыг хөнджээ. Чухамхүү төрийн эрх дээд байгууллага гэсэн энэ заалтаас үндэслэн " халдашгүй дархан эрх " , " хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй " гэсэн хуулийн заалтууд , давхар дээлтэй болох , бүгдээрээ ждүчин болох гэсэн эрмэлзэл зэргээс харахад тодорхой болж байгаа болно. Иймд УИХ нь хуулийн мутацид орж , " сүрэглэн галзуурах " үзэгдэл бий болсоныг тодорхой илэрхийлж байгаа юм . Иймд үндсэн хуулиас төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтыг хасч , иргэдэд хууль санаачлах эрх олгох ёстой.
УИХ, Хууль, Прокурор, Шүүхийн байгууллага нь Төрийн өндөрлөгт байгаа том том Гэмт хэрэгтэнгүүдтэйгээ Хүзүү сээрээрээ холбогдчихоод Хууль цаазаа завхаруулж хамт Гэмт хэрэг үйлдэж байгаа энэ цаг үе чинь Монголын хамгийн том гол Эмэгнэл болчихоод байна шүү дээ, Энэ байдлыг нэн даруй Таслан зогсоохгүй л юм бол Монгол улс Хөгжиж дээшлэх хичнээн гоё сайхан зүйл яриад ч хэрэггүй шүү дээ,
Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэсэн завхарсан юм оруулж гэмт хэргийг хайцаалж байга хүмүүс яаж ард түмэн, монгол улсын төлөө хууль хийж чадах юм.
оффшорчдын мөнгийг оуулаад ирчихвэл ярих юм алга энэ хийгдэхгүй бол алтан хууль гараад хэрэггүй олигарх капиталист помешик төрөөс төрсөн тербумтнуудын хөрөнгийг хураахгүй бол алтан хууль хэрэггүй шүүх яамыг байгуулахгүй бол алтан хууль хэрэггүй ардын хянан шалгах хороог байгуулахгүй алтан хууль хэрэггүй хүний эрх ардчилал гэдгээр ард түмний байгалийн баялаг лицензээр лицензээр хуьчилж авсан дээрэмчдийг устгахгүй бол ямарч алтан хууль хэрэггүй ардын их хурлын төлөөлөгчдийг сум аймаг улсаараа тодруулан жирийн ардуудаас сонгохгүй бол алтан хууль хүчингүй

Гол буруутан нь Женко ба түүний нөхөд, Хүрэлсүх ба ждү чид
"Монголын эмгэнэлт хувь заяаны гавьяатан" гэнээ? Л.Мөнх-Эрдэнэ та юу хэлчихвээ?
CONSTITUTION BOL PHILOSOPHY IIN MERGEJIL HH AJIL SHUU , HISTORIAN , ANTHROPOLIGIST IIN MERGEJIL IIN ASUUDAL BISH !!!!! HONCHIN BOL HON AAN YAR , GAHAICHIN BOL GAHAI AAN YAR !!!! HEVLEL MEDEELEL SALVAR MERGEJIL IIG ASUUJI YARALTSALGA HEH HEREGTEI , NIITLEL IIG NIITLELH HEREGTEI ,TIGEJI BAIJI MERGEJIL IIN HEVLEL MEDEELEL IIN SALVAR HOJINAI

Намаар бус ард түмний дотроос дэвшигдэн гарч ирсэн 400-500 хүнтэй, жилдээ 2 удаа, 5-7 хоног хуралдаж төсөв баталдаг, Ерөнхий ёайд буюу ерөнхийлөгч, мөн Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, ер. аудитор, Монгол банкны ерөнхийлөгч, АТГ-ын дарга нарыг томилдог АИХ, хууль тогтоодог 51орчим хүнтэй УБХ гэсэн 2 танхимтай парламентийн засаглал л хэрэгтэй. Тэгэж байж л шударга ёс тогтох болно
92 оноос эхлээд л бүх нийгмийн тогтолцоогоо буруу өрж эхэлжээ,барилгын суурийг нурж сүйрч унахаар тавичихсан даа,шинэ,хуучин ниыгмийн зааг дээр хөл,толгойн мэдэгдэхгүй улс орон,айл гэр шиг хүүхдүүд,залуус ажилгүй,сургуулгүй, захирах захирагдах ёс үгүй болж үүний уршигаар хариуцлага,сахилга бат гэсэн ойлголт хаягдсан,төрийн бусниулж хулгай,луйварын бүлэглэл дээшээ шат ахиж улс орны үйлдвэр,эдийн засгийн бүх салбарын шал дээр татан буулгаж ямар ч хяналтгүй улс орныг хулгайч луйварын үүр уурхай болгосоныг ард түмэн мэдэж бгаа шүү дээ,ингэхэд ард түмэнд ч буруу байсан,төрд гарсан бүх хулгайч луйварчидад 80% буруу тохогдох ёстой,улс орныг энэ новшнууд удирдаж авч явж бгаа нэрийн дор бүгдыг устгаж,тонож, дээрэмдэж самарч дуусгасан шүү дээ,ард түмэн хараа хяналтаа тавихгүй сонгуулийг гуули болготол хөл дороо дэвсэж архи,мөнгө,гурил,будааны наймааны хэрэгсэл болгосонд ард түмэн буруутай,гээндээ ч,гоондоо ч гэдэг шиг л бгаа юм

УИХ өөрийн хууль тогтоох үүргээ сайн биелүүлж ирсэн. Ялангуяа өмч, хүний эрх, чөлөөт эдийн засгийн харилцааг боломжийн хэмжээнд эрх зүйн харилцааг зохицуулсан. ийм замаар явж үзээгүй манай орны хувьд алдаа хийдэгдэл байлгүй яах вэ түүнийг засаад улам боловсронгуй болгоод явах л хэрэгтэй. Урагшаа л харах хэрэгтэй бна.
Arai l bas bish yumaa ene niitlel
Энэ улс хурдан устаасай
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, УИХ НЬ Ч ЮУ ЮМБЭ, ҮНЭНГ ЖИНХЭНЭЭР ХАС ХАШ ЧАНД ХЭЛЖ ҮЛЭМЖЭЭР НЬ ДУУГАРАХЫН БОЛ МОНГОЛ ГЭХ ОРНЫ, МОНГОЛ ГЭГДЭГЧ УЛСЫН ТӨРИЙН Ч ЗАСАГ ХУУЛИЙН Ч, ЗАСАГЛАЛЫН Ч, ЯАМДЫН Ч БҮХИЙ Л АЛБАНД НЬ Ч ТЭР, ТУШААЛД НЬ Ч ТЭР ХҮМҮҮНИЙ ЁСГҮЙ, ЭРҮҮЛ САРУУЛ УХААНГҮЙ, ХҮНИЙ СУРТАХУУНГҮЙ, ЦЭЛМЭГ ОЮУГҮЙ ХҮМҮҮС, УЛСУУД ҮҮРЛЭЭД ЖИГЖЭЭД ШИГДЭЭД ӨНДӨГЛӨЦГӨӨГӨӨД, ТЭР БҮҮ ХЭЛ ЗАРИМ НЬ Ч БҮҮР ААВ ЭЭЖ ХҮҮХДЭЭРЭЭ УГСАРЧ БАЙЦГААДАГ,ЭСВЭЛ, УЛИРАН СОНГОГДДОГ, СОНГУУЛАГДДАГ, ДҮҮРСЭН ТЭНЭГҮҮД, ГАЙНУУД, ДОРДУУД, ДОРДОСУУД, ХОРХОЙНУУД, ӨТНҮҮД, ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ ЯЛГАДСУУДЫН ОРОГНОЛ ХУАРАГНАЛ БОЛГОЖ БОЛГОСОНД Л ХЭРГИЙН УЧИР, ҮЗҮҮР ЁЗООР БИЙ БУЙ БАЙДАГ. ҮҮНИЙГ, ЭНЭ БҮХНИЙГ ГОЛОО ЗОГСООХ, АМИА ТЭЖЭЭХ АМЬТАН ШИНЖ НЬ ДАВАМГАЙЛСАН БАЙДАГ МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ ОЛОНХ НЬ БҮТЭЭЖ БОСГОЖ ИРСЭН ХАМТАРСАН ЗОМБИНУУДЫН УРАН БҮТЭЭЛ.
ЭЦЭСТ НЬ ГЭР БОЛСОН ОРНОО, УЛСАА ЭРҮҮЛ САРУУЛ УХААН БОЛООД ЦЭЛМЭГ ОЮУ БҮХИЙ ХҮН АРДТАЙ НЬ, -ЭДГЭЭР НЬ ДААНЧ, БҮР ДЭНДҮҮ ГЭХЭЭР ЦӨӨНХИЙН ЦӨӨНХ-, АМЬДААР НЬ УСТГАЛД ОРУУЛЖ ЯВАА ҮЙЛДЭЛ ХЭРЭГ ӨРНӨСӨӨР, ЦЭЦЭГЛЭСЭЭР, ДЭГЖСЭЭР, ДЭЖСЭЭР, МАНДСААР.
...ДЭВЖСЭЭР...
Ямар сүржин гажиг сүржигнэгч вэ?
Монгол бол ирээдүйн гуйлгачин Африк юм
монголд идэж болох юм байгалийн баялаг байна газар ухах газар малтах ажлыг хууль шүүх прокурор цагдаагаар хамгаалуулан том томоор ухаж алт мөнгө зэс ховор элементийг нь гадагш зөөж олсон мөнгөө гадаадад байршуулж элдэв аргаас татвараас чөлөлөгдөж байна бусдаас давуу капиталист байна ядуу ард түмэн хотуудын борчуул сая сая хүнд юуч үгүй ёстой гэрэл цахилгаан бүү хэл хоолоо арай гэж олж идэж байна муу чанаргүй хортой хоол идсээр үхэж байна энэ сэтгүүлч ард түмнийг хөрөнгөт нийгмийн номхон боол болгохыг хүсчээ ард түмний гарт төрөө авах төрийн дээр ард түмэн байж хууль бусаар баяжихыг хориглож ардын хяналт тавиж хэт их мөнгө хөрөнгө эзэмшихийг хориглож байр сууц зуслангийн байр хашаа малын өвөлжөө машин тэрэгнээс өөр их хэмжээний мөнгө хүүлэхийг хориглох хэрэгтэй үйлдвэр завод төмөр зам цахилгаан станц шугам сүлжээ байгалийн баялаг уул уурхай газар улсын мэдэлд байж байж иргэд тэгш баян болно

Гаргалгаа ШУы үндэстэй зөв гарчээ. Үнэхээр УИХд бүх эрх мэдэл байсан уч ир бүх хариуцлагыгхүлээх ёстой. Өөрөөр хэлбэл үе үеийн уих ийн гишүүд. Тэхдээ тэднийг хэн сонгосон бид би та чи .(бараг хар машин ч биш. ) бидний 50-80%хуурамч шунахай хувиа х ичээгч боловсролгүй. Мэдлэггүй. Мэдрэмжгүй. Хамгийн гол нь сэтгэлгүй хүн чанаргүй байнаа л гэсэн үг.Нэг муухай бүрхэг өдөр баахан залхай нөхдүүд УИХ гээд хаанаас ч юм гараад ирээгүй. Бидний л өнөөдөр болтол байгаа байдлын тусгал. Тэднийг хараагаад халаглаад ч нэмэргүй. Харин бидэнд нэг. л чадаж магадгүй зүйл бий. Тэр. нь өөрсдийгөө өөреө өөрчлөх боловсрох.Хэр хурдан боловсорч чаднав тэр хэмжээгээр улсын хувь заяа сайн талруугаа хурдан эргэнэ.
Их үнэн хэлж тэхдээ дутуу байна,энэ бүх болохгүй бүтэхгүй юмыг чинь эрх баригч нэртэй улс төрийн нам хийсэн шүүдээ,нам хандив нэрээр авилгыг анх санаачлан гааруулаж байтлаа төрийн албыг мөнгөөр зарж,хууль ёсыг уландаа гишгэсэний хар гай л одоо энэ эмгнэлийг чинь буй болгосон,хуульд нэмэлт оруулана гэж тэнэгтэхийн оронд төрд шургалуулсан гэмт хэрэгтэнүүдээ зайлуулаж төрийг цэвэрлэ,тэр цагт гууль болгосон хууль ч үйлчлэх болно,хамаг муу муухай юмны чинь эх үүсвэр нь МАН мөнөөсөө мөн,та нар намтайгаа ярихын оронд Миеэтэй ярьж аргацааж ард иргэдийг хуурсан чинь үнэн биздээ,одоо хуу цэвэрлэх цаг болсон.