Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!
Халхын голын байлдаан–дайн. “Бои на Халхин-Голе” (11 мая-15 сентября 1939 годa) гээд ru.wikipedia.org сайтад биччихсэн байхад байлдаан, тулалдаан гээд хөрвүүлчихмээр юм. Дөрвөнсарын ширүүн “дайн” хэмээн шат ахиулан нэрлэснээрээ Эх орны дайн гэдэг шиг л түүхнээ мөнхрөх болж байна. Гэхдээ ирээдүй хойч үе маань юу гэхийг үлмэднэ. Монгол-Японы харилцаа энэ эрчээрээ хөгжөөд байвал, стратегийн түншлэл нь бэхжээд, шат ахивал, орчин цагийн монголын балчир, залуу, дунд үеийнхний тархинд Япон гэж нэг ид шидийн орон байна, тийшээ тэмүүлэх минь гэсэн үзэл бодол суусаар байвал бид Халхын голын дайны ялалтын ойг яг энэ 80 жилийнхээ хэмжээнд тэмдэглэх үү гэдэг бас эргэлзээтэй асуудал. Японы зөөлөн хүчний бодлогод хамгийн ихээр автсан Азийн улс гэсэн имижтэй яваа Монголд Хятадын зөөлөн хүчний бодлого нутагших гээд Хятадын удирдагчдын тархийг хичнээн их гашилгаж байгааг хятад судлаачийн хувьд би бүр мэдрээд байгаа хүн бичиж байна.
ОХУ-д хүчний байгууллагын төлөөлөл, цэрэг-улс төрийн цогцолборын төлөө цогтой зогсогч, цэрэг-эх оронч үзлээр оросын залуусыг уриалан дуудагч, цэрэг-спортын тамирчин Путин засгийн хязгааргүй эрх барьж байгаад нь баяр хүргэхийн сацуу тэр хүний хувийн голдуу үзэл бодол, итгэл үнэмшлээс үүдэлтэй баярыг бид хамтран тэмдэглэсэн нь бас нууц биш. Путины дараагийн Оросын удирдагч авч үзэх ч үгүй байж мэднэ.
Өдөр бүр төв телевизийн мэдээллийн сувгаар Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан булан ажиллуулж, заримдаа доозыг нь хэтрүүлэх шиг л болж байлаа. Аль социализмын үед 1969, 1979, 1984 онд тэгж тэмдэглэж байхад нь ярьсансан бол болох л байж. XXI зууны цоо шинэ эрин үед “Монгол-Зөвлөлтийн дайчдын гайхамшигт ялалт”, “Улаан армийн цэргийн урлаг, операц”-ын тухай улиг болтол цэргийн эрдэм шинжилгээний эрдэмтдээр яриулах хэрэг байж үү? Миний сайн танил хурандаа дотор нь орчихсон ярьж харагдана лээ. СССР гэж байх үед тэнд цэргийн академи дүүргэчихэн хүмүүс тэнд сурсан заалгаснаа өнөөдөр сүрхий царайлан ярих нь залуу хойч үед инээдэм болох вий гэж бодож суулаа. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөгөөд тас цохиуллаа хэмээн тэртээх 1970-аад онд бичдэг ярьдаг байсныг бүү давтаасай гэсэндээ би инээдэм гэж нэрлэлээ.
Энэ дайныг ялалтад хүргэсэн маршал Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа биш ч бас нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй байна. Цагийн хэлхээ, түүх, бодит байдлыг ялгаж салгах нь манай үзэгчид, уншигчдын үүрэг биш ч бас зөв үнэн мэдээлэл тэдэндээ түгээх учиртайсан.
Үнэндээ коммунизм байгуулах их үйлсэд жирийн бие хүн бол хэн ч биш гэдгийг Жуков Халхын голд чухам нотлон харуулсан гэдгийг үгүйсгэж болохгүй. “Жуков судалгаа” эрчээ авсан Британид хэвлэгдсэн нэгэн бүтээлээс үзвэл Халхын голд “гайхамшигтай дайтсан”-ыг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гурван сард Moнгoлын дорнод хил дээр тулалдахдаа Жуков Улаан армийн 600 орчим цэрэг офицерт цаазын ял оноож, харин шагналд тодорхойлсон нь 83 гэсэн байх юм. Жуковын гаргасан эхний тушаал нь бууж өгсөн,хулчийсан улаан цэргүүдийг өчиггүй бууд!
.jpg)
Жуков нь маршал цолтойгоор ирж энэ дайныг удирдаагүй юм. Тэрээр доод шатны нэг генерал л байсан. Дайн эхэлснээс дуустал нь командлаад ялалтад хүргэсэн юм биш. Тэр гавьяаг хуваалцах оросын өчнөөн төчнөөн генералууд бий. Зөвхөн ганцыг нь нэрлэе. Николай Владимирович Фекленкогэдэг генералыг хэн ч дурсахгүй, ярихгүй байгаад би гайхаж байна. Энэ хүн 1937 оны зунаас Монгол дахь буудлагын 57-р онцгой корпуст алба хашиж, ингэхдээ механикжсан 7-р бригад, танкийн онцгой 32-р бригад командалж, 1938 оны намраас корпусаа захирч байхдаа 1939 оны хавар, зуны эхэн сарын дайны галыг өөр дээрээ авсан гавьяатан. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөө эхний тулалдаануудыг энэ хүн удирдаж, давуу хүчтэй японы цэрэгтэй тулж байжээ. Энэ нөхрийг Жуковын матаасаар (илтгэл) командлагчаас нь хусч хаян, Жуковыг оронд нь томилжээ.
Халхын голын дайн яах гэж ямар зорилгоор дэгдсэн, эсвэл дэгдээсэн бэ гэдэгт эрүүл саруул хариулт хайя. “Танака меморандум” буюу 1927 онд Ерөнхийсайд Гиичи Танака зохиож Эзэн хаандаа өргөн барьсан түрэмгий төлөвлөгөө гэгчийг хэрэгжүүлэхээр милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөсөн гэх суртал мөн ч олон жил бидний тархинд туссан даа. Харин одоо энэ суртал үлгэр болсон. “Танака меморандум”-ыг Японы Засгийн газар бус харин Зөвлөлтийн тусгай албад хэргээр зохиож тараасан гэх мэдээлэл оросын өөрийнх нь ТВ-ээр 14 жилийн тэртээ цацагдсаныг (РТР суваг 2005.03.02) ахмад Элчин сайд Д.Ёндон эшлэснийг энд давтая.
Тэгвэл Монгол руу халдсан өөр ямар зорилго байж таарах вэ? Дахиад л эшлэе: ru.wikipedia.org сайтад“Советско-японские пограничные конфликты, период между 1935 и 1939 годами” буюу “Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн”гэснийг бодохул тэр үеийн БНМАУ-ыг тусгаар улс гэж тооцоогүй, тэр хоёр хоорондоо үзчихсэн юм шиг сэтгэгдэл бууна.
Түүх сөхөж тайлбар хэлье. Халхын голоос хамаагүй өмнө 1904 онд Орос, Япон хоёр дайтахад Орос үзэшгүй муухайгаар ялагдаж Порт-Артур, Сахалины өмнөд хэсгээ тэр чигт нь Японд булаалгасан. 1907 онд Улс төрийн ерөнхий асуудлаархи Орос-Японы хэлэлцээр, түүнийг дагалдуулсан нууц гэрээ Петербургт байгуулагдсан. Манжуурын төмөр замаас гадна нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хятад дахь худалдаа, аж үйлдвэртээ тэгш эрхтэй байх асуудал тэр гэрээгээр хөндсөн. Манжуур дахь оросын (умард) ба японы (өмнөд) нөлөөний хүрээний зааг хил гэгчийг тогтоон, нууц гэрээний III зүйлд Гадаад Монголд Орос нь тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрчээ. Оросын энэхүү эрх ашигт хохирол учруулах хөндлөнгийн аливаа оролцооноос зайлсхийнэ гэсэн хатуу заалт орсон нь Монгол руу Япон өнгөлзөх хууль, эрх зүйн үндэсгүй гэсэн үг байв. 1925 онд СССР, Япон хоёр Бээжинд Харилцааны үндсэн зарчмуудын тухай конвенц гэрээ байгуулснаар Октябрийн хувьсгалаар саатсан харилцаа бүрэн хэвийн болсон. Яг ийм нөхцөлд Хасануур, Халхын голд энэ хоёр улс нүдэлдээд авсан байдаг нь түүхэн шоглоом, оньсого гэлтэй.
1938, 1939 онд Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн (байлдаан) Хасан-нуур, Халхын голд тохиосон боловч дипломат харилцаа нь тасраагүй гэхлээр бүр ч эргэлзээтэй. Дайтагч хоёр талын дээдсүүд Москва, Токиод ёслолын уулзалт хийгээд л, хундага тулгаад л, хил дээр юу болж байгааг ард түмэн нь бараг мэдээ ч үгүй.
Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад гаргаад ирж болно. Хятадын хувьсгалын найдвартай ар талын баазын үүргийг тэрхэн үедээ манай Монгол гүйцэтгэчихсэн юм биш үү? Түүхнээ Хятад руу Японы түрэмгийлэл 1931 онд дэгдсэн гэж тэмдэглэжээ. Үүнийг“Япон-Хятадын дайн 1931-1933 он” гээд сайтаас лавлаад үзэж болно. Хятад руу Япон халдсанаараа 1927-1936 онд Хятадад дэгдсэн Гоминдан, Коммунист намын хоорондын иргэний дайныг түр зогсоолгож, Хятадын эв нэгдлийг хангуулжээ. Гэтэл 1937.07.07-нд японы цэрэг Хятад руу өргөн хүрээтэй давшилтаа эхлүүлжээ. Хятадын цэргийн үхээнц байдлыг зөвлөлтийн цэргийн сургагч нар мөн ч их муулж бичсэн дээ. Харьцуулаад үзэж болно. Хятадын хоёр сая цэрэг (командлагч нь Чан Кайши) 300 мянган япон цэргийн давшилтыг яаж ч чадалгүй ялагдаж ухарчээ. Японы хүчинд 150 мянган цэрэг бүхий Манж-Го-гийн арми хавсарч байлдаад Хятадыг туйлдуулжээ. Хятадын улаан арми (өнөөгийн ардын чөлөөлөх арми) ухраад, хүчээ нөөгөөд байснаас бус дайтаагүй, дайсны галын хүчийг өөртөө татаж хохирсон нь Чан Кайшийн арми болов.
СССР-ийн хувьд дэлхийн хувьсгалын төвийн өнцгөөс “Хувьсгалч хувьсгалт нэг л Хятад” хэрэгтэй. Хувьсгалт зүүний хоёр нам (Улс ардын нам, Коммунист нам) хоорондоо үзэлцэх нь байдаг л асуудал, харин дайнч, амбицтай, эртний өс хонзонтой Японд Хятадыг алдана, Хятад суларна, ялагдана гэж Москвагийн хувьд байж боломгүй. Зэвсэг техник муутай, цэргийн эрдэм тааруу, тариачны армийг СССР зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, цэргийн нэртэй сургагч зөвлөгчдөө илгээсэн нь үр дүн муутай нь илт болоод ирсэн учраас өмнөшөө давшиж яваа Японы тэр их армийг арагш нь шилжүүлж байлдуулах стратегийг хэрэгжүүлэх цаг тулгарчээ. Хятадын үлэмж нутаг дэвсгэрийг хянаж байгаа Япон нь хүн хүч, зэвсэг техникээ умар зүг рүү хөдөлгөөнд оруулах, өмнөшөөх давшилтаа зогсоохоос аргагүй байдалд оруулах дайныг хойд хил дээр нь өдөөж өгөх ёстой боллоо. 1938 ондХасан хэмээх нуурын орчим хоёр 7 хоног Зөвлөлт, Японы цэрэг тулгарч байлдаад Япон нь ялагдлаа. Энэ ялагдал аль алинд нь хангалттай байсангүй. Япон нь Хятадын нутгийн гүн рүү давшсаар, Москвагаас хий л ажиглаад суухаас аргагүй нэг жил өнгөрлөө.
Бас нэг эвгүй мэдрэмж орос нөхдөд төржээ. БНМАУ-Манж-Го хоёр улсын хэлэлцээний явцыг ажваас ар, өвөр монголчууд (тэр үедээ баргууд гэж яригдана) байлдахгүйгээр барахгүй, ерөөсөө Японтой зөрчилгүй болж таарах гээд, гэтэл дэлхийн хувьсгалын онолоор хувьсгалт Хятад Японд цохиулаад сулраад байх нь байж боломгүй, иймээс хоёр монголыг нөхөрлүүлэхгүйгээр Японтой нь хутгаж байгаад байлдааны гал өрдчих хувилбар Москвад яригдав. Ерөөсөө Хаант Оростой тохиролцчихоод Манжуурт тэр тохиролцоогоо зөрчөөд төмөр зам тавиад, бүтээн байгуулалт хийгээд (Японоос зөөж авчирсан олон үйлдвэрүүд) бэхжээд байх нь гэрээ зөрчсөн өөдгүй алхам болох тул түүнийг нь хүчтэйхэн таслан зогсооё, гэхдээ Зөвлөлтийн ба Манж-Гогийн нутагт (1935.03.23-нд СССР өөрөө хүлээн зөвшөөрчихсөн) шууд халз тулахаас зайлхийе, түүнд нь бэлхэн талбар Халхын гол гэж нэг хот суурингүй, хүнгүй, малгүй зэлүүд нутаг байна гэсэн стратегийн төсөөлөл улаан армийн дарга нарын тархинд, штабт, цэргийн байр зүйн зураг дээр гараад ирэх нь тэр.
Дайн нөхцөлдсөн үндсэн шалтгааныг дээр биччихлээ. Байлдахгүй байх, хүний амь түйвээхгүй байх, Монголын газар нутгийг ашиглуулахгүй байх талынхныг “1937 он”-ы махны машинд мянга мянгаар нь оруулаад хэрчээд дууссан. Одоо энх тайвны тухай яриа паг, ам ангайх хүн байхгүй, ам ангайвал амьгүй.
Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш, олон “80 жил”-үүд ярайж байна. Бүгд нэг нэгнээсээ хамаарах, бас логик холбоотой үйл явдлууд юм. Нэгэн лут “80 жил” тохионо. Халхын голын халуун зунаар ид тулалдаж байх үед Москвад хэд хэдэн яриа хэлэлцээ-дипломат наймаалцал явагдаж, Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариат тун завгүй, Кремль ч бас завгүй өнгөрөв. Наймдугаар сарын 17-нд Британи-Францын төлөөлөгчдийг бараг хөөгөөд шахуу буцаалаа. Нацист Германы эсрэг, дэлхийн II дайн дэгдээлгэхгүй байх талаар гурван талаараа ярилцаж байснаа элдэв шалтаг зааж гоморхож байснаа холбоотон гэгддэг тэр хоёртой хэлэлцээгээ бүрмөсөн зогсоожээ. 1939 оны 4 дүгээр сард эхлүүлэн, гурван сар сунжран нууцаар хуралдсан нь үр дүнгүй дууслаа.
Зөрүүлээд нөгөөдөр нь буюу 8 дугаар сарын 19-ндөө Зөвлөлт-Германы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Геополитикийн том тоглолт хийлээ. Дэлхийг ба Европыг хуваах тухай ярих нь үлдлээ. Төд удсангүй.Баянцагааны тулалдаанд Зөвлөлт, Монголын цэрэг Японыг бутниргэсэн тэр өдөр III Рейхын Гадаад хэргийн сайд Риббентроп Москвад заларлаа. Дайснаа дарсан, дархан цолоо мандуулсан өдрөө Германы сайдыг хэргээр урьжээ. 1939.08.23-нд СССР-ийн Засгийн газрын тэргүүн Молотов Германы Гадаад хэргийн сайдтай Үл довтлох тухай Гэрээ буюу Пакт гэгчид гарын үсгээ Кремльд зуржээ. Дагалт нууц протоколуудад ч гарын үсэг зуржээ. Түүнийгээ 8/28-наар огноолсон байгаа юм. Молотов-Риббентропын Пактаар Польшийг Висла мөрнөөр хоёр хувааж, Польшийн төрт-улсыг устгах, Прибалтикийн гурван улс ба Баруун Белорусс, Баруун Украин, Молдавын баруун хэсэг-Бессарабыг СССР-т өгөх боллоо. Харин Финландыг хөндөж болохгүй гэснийг нь СССР зөрчөөд тэр өвөлдөө дайн өдөөж ялагдаж, дараа нь их үнээр ялсан болж зарим хэсгийг нь өөртөө нэгтгэсэн. Москвад ийм том наймаа явагдаж байхад Сталин Риббентропт Монголын тухай ганцхан өгүүлбэр хэлсэн байгаа юм. “Монголд японы муусайн цэргийг шалба цохилоо. Азийнхантай ингэж хатуухан ярихгүй бол болохгүй байгаа юм. Энэ талаар санаа зоволтгүй. Танай холбоотныг (Японыг нь хэлж байна) цаашаа хөндөхгүй” гэх нь тэр. Монголын ард түмний хувь заяа хутганы ирмэг байсан гэж үздэг тэртээх 1939 оны зун Москвад БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай яриа ингэсгээд мартагдсан юм биш үү?
Дэлхийн хувьсгалын удирдагч багш маань хадуураад хундаганы үгийг хэтрүүлсэн байдаг. Риббентроп Москвагаас тээж ирсэн сэтгэгдлээ Альфред Розенбергт ярьсныг цаадхи нь тэмдэглэж авчээ. “Сталин манай фюрерын эрүүл энхийн төлөө хундага өргөсөн төдийгүй Гиммлерийн төлөө хундага өргөж үг хэлэхдээ Германы хэв журмын баталгаа хэмээн түүнийг өргөмжилсөн” хэмээн Риббентроп ярьж байжээ. “Өөрийн талынхныг нь устгаж цээрлүүлснийх нь төлөө хундага өргөж байх ч гэж дээ. Гиммлер коммунизмыг цээрлүүлсэн, Сталины өөрийнх нь итгэдэг тэдгээр нөхдийг нь үгүй хийсэн, гэтэл тэгж хундага өргөх шаардлага баймааргүйсэн” хэмээн Розенберг бичиж үлдээжээ.
Бас нэг “80 жил”-ийг сөхье. Халхын голд байлдаад байдаг. Баянцагааны тулалдаанаар Японы цэрэг ялагдсан болохоос эцсийн ялагдал биш. Ялалт, ялагдлыг олон улсын эрх зүйн баримт бичигт суулгаж, гарын үсэг зурж баталгаажуулж байж эцэслэдэг. 1939.09.15-нд Халхын голын районд байлдааны үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт Молотов, Японы Элчин сайд Сигэнори Того нар гарын үсэг зурав. Ингэж гарын үсэг зурсан хийгээд Халхын голын районы газар нутаг, гал зогсоосон шугамын талаар БНМАУ-д дуулгасан ч үгүй. Дайн зогссоныг мэдээгүй, Мана уулаа чөлөөлөхөөр мордсон Монголын морьт цэргийг Улаан армийнхан агаараас дайрч бөмбөгдөж зогсоолгосон тухай чих дэлсэх нь үнэний ортой.
Бас нэг, гэхдээ бүр ч таагүй “80 жил”-ийг энэ жил тэмдэглэнэ. Тэр нь яг нэг сарын өмнө Москваднууц протокол байгуулж байсан өдөр буюу 1939.09.28-нд дахин Москвад Молотов, Риббентроп нарын гарын үсэг зурсан СССР ба Германы хоорондын Найрамдал, хилийн тухай Гэрээ. Сарын өмнө Москвад морилж байсан Нацистын Рейхийн сайд нэг сарын дараа дахин морилжээ. Халхын голд гал зогсоож, энх тайвныг хангаад ердөө маргааш нь Улаан армийн ангиудыг баруун хил дээрээс хөдөлгөн нэг далайлтаар Польш, Балтийн гурван улс, Баруун Белорусс, Баруун Украин, Бессарабыг эзлээд авлаа. Польшийг цаанаас нь Германы Вермахт устгаж цохиж хөөгөөд Варшавыг нь буулгаад авчихсан. Холбоотон хоёр-Зөвлөлт, Германы хамтарсан ялалтын парад Брестэд боллоо. Түүнийг албажуулж олон улсын эрх зүйгээр баталгаажуулахын тулд Риббентроп Москвад ирээд тэрхүү Найрамдал, хилийн тухай Гэрээнд гарын үсгээ зуржээ. Ийнхүү хамтран хуйвалдагч, нөлөөний хүрээг хуваалцагч байсан хоёр улс Найрамдал, хилийн тухай Гэрээгээрээ холбоотон болоод авлаа.
.jpg)
Монголын дорнод талд нам гүм. Хэн хэн яасан, нутаг хаана байна, улсын хил гэж байна уу, монголчуудад ер падгүй. Чив чимээгүй явсаар 1940.06.09-нд БНМАУ-ын улсын дорнод хилийг зөвлөлтийнхөн японтой хамтраад тогтоогоод өглөө. Энэ талаар Москвад суугаа Элчин Ж.Самбууд ямар ч мэдээлэл хаанаас ч очсонгүй. СССР-ийн Гадаад яаманд урьж уулзан ядаж нэг тайлбарладаг байгаа даа?
Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!
Ерөөсөө Зөвлөлт Холбоот Улсыг ч яллаж байгаа юм биш. Геополитикийн өнцгөөс авч ярьвал зөвлөлтийнхөн Монголоор тоглолт хийх эрхээ их гүрний статусаараа олоод авчихсан, нийгмийн байгууллаас үл хамааран ямар ч их гүрэнд их гүрний амбиц, эрх ашиг гэж байдаг, түүнд нь манай мэт Монгол хэн ч биш, ашиглагдах тавилантай. Энэ бол геополитикийн хатуу хууль. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэдгийг гиншигнэн мөрөөддөг, өнөөгийн оросуудаа “ах нар” гэж авгайлж байгаад бэлгийн хороолол үнэгүй бариулаад авчих санаатай салан задгай монголчууддаа хандаж бяцхан түүх сөхлөө шүү!
Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Toglood baih uy baihav dee!!!!!!!!!!!! Uls toryn nokhtsol baidal tiim hund tsag uye baisan shu!!!!!!!!!!!!!!!! Neg ih Orosyg uguisgesen hun bh ium daa. D> Bayarkhuu chi OVOR MONGOLchuud-g MAO darga ya yargalj ALJ GENOCIDE hiij bsan tuhai bicheech!!!!!!!!!!!!!! MONGOLCHUUD BIDEND SONGOLT BAIGAAGUI!!!!!!!!!!! OROSUUDAD BAS SONGOLT BAIGAAGUI!!!!!!!!!!!!
БАЯРХҮҮ ЭНЭ ХЭДЭН ХУЛМАСАНД ДУРЛАГСДААС АЙДАГ БОЛЖЭЭ.БААБАР ШИГ ЗОРИГТОЙ БИЧИХЭЭС ХУЛЧИЙДЭГ БОЛЖЭЭ.КОММЕНТ БИЧИГЧ ХЭДХЭН ӨТНӨӨС АЙГААД БАЙХДАА ЯАХАВ.ПУТИНЫГ МУУЛАХ ГЭСЭНГҮЙ Ч ГЭХ ШИГ...
БАЯРХҮҮ ЭНЭ ХЭДЭН ХУЛМАСАНД ДУРЛАГСДААС АЙДАГ БОЛЖЭЭ.БААБАР ШИГ ЗОРИГТОЙ БИЧИХЭЭС ХУЛЧИЙДЭГ БОЛЖЭЭ.КОММЕНТ БИЧИГЧ ХЭДХЭН ӨТНӨӨС АЙГААД БАЙХДАА ЯАХАВ.ПУТИНЫГ МУУЛАХ ГЭСЭНГҮЙ Ч ГЭХ ШИГ...
БАЯРХҮҮ ЭНЭ ХЭДЭН ХУЛМАСАНД ДУРЛАГСДААС АЙДАГ БОЛЖЭЭ.БААБАР ШИГ ЗОРИГТОЙ БИЧИХЭЭС ХУЛЧИЙДЭГ БОЛЖЭЭ.КОММЕНТ БИЧИГЧ ХЭДХЭН ӨТНӨӨС АЙГААД БАЙХДАА ЯАХАВ.ПУТИНЫГ МУУЛАХ ГЭСЭНГҮЙ Ч ГЭХ ШИГ...
БАЯРХҮҮ ЭНЭ ХЭДЭН ХУЛМАСАНД ДУРЛАГСДААС АЙДАГ БОЛЖЭЭ.БААБАР ШИГ ЗОРИГТОЙ БИЧИХЭЭС ХУЛЧИЙДЭГ БОЛЖЭЭ.КОММЕНТ БИЧИГЧ ХЭДХЭН ӨТНӨӨС АЙГААД БАЙХДАА ЯАХАВ.ПУТИНЫГ МУУЛАХ ГЭСЭНГҮЙ Ч ГЭХ ШИГ...
БАЯРХҮҮ ЭНЭ ХЭДЭН ХУЛМАСАНД ДУРЛАГСДААС АЙДАГ БОЛЖЭЭ.БААБАР ШИГ ЗОРИГТОЙ БИЧИХЭЭС ХУЛЧИЙДЭГ БОЛЖЭЭ.КОММЕНТ БИЧИГЧ ХЭДХЭН ӨТНӨӨС АЙГААД БАЙХДАА ЯАХАВ.ПУТИНЫГ МУУЛАХ ГЭСЭНГҮЙ Ч ГЭХ ШИГ...
Za chi neg iimerhuu uhamsartai soyoltoi hun uchiraas ene hiryn doromj ug garah ni argagui. Iim doroi uzen yadah setgeld daragdsan aimhai humuus MANAI MONGOL ULS-d ogtoos hereggui harin ch daisan bolno oo!!!!!!!!!! CHI BOL URVAGCH boloh l DULZEN bn!!!!!!!!!!!!
MONGOLCHUUD BID OROSOO BAS MEDNE SHU!!!!!!!!!!!! OVOR MONGOLCHUUD-G yaj tamlan zovooj alj baisan-g martaeagui shu!!!!!!! Nyalkh huuhdiig hurtel ehiinh ni nuden deer yargalj al bsan shu!!!!!!!!!!
Оросуудын суртал ухуулга одоо Монголд газар авахгүй болж байгаа шүү дээ.
Монгол улс өөрийн байр сууриа баталгаажуулсан. Дэлхийн давцанд буцаж гарсан. 6 жилийн дараа тусгаар тогтнолоо олон улсын тувшинд хүлээн зөвшөөрүүлсэн. 1945 онд Япон. Герман улсууд сүйрсэн. Монгол улс баталгаажсан. Үүний хажууд Риббентроп, Тогог хэнч санахгүй. Гитлер, Гиммлерч байхгүй болсон байсан. Бид үлдсэн байсан. Энэ бол ялалт. Манай Монголын ялалт. Д.Баярхүүд үүнд баярлах, бодонх ухаан байхгүй юм байна. Та юу ч биш.
энэ орсгоо шүдэт гамин дандаа хуучны түүхийг мушгин гуйвуулдаг дурак. энгийн логик ч муутай, бичлэг, стилистик гэж авах юм байхгүй, аливаа түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийх нь нөхцөл байдлаар нь ухаж ойлгож авах ухаан чадваргүй дебил
энэ орсгоо шүдэт гамин дандаа хуучны түүхийг мушгин гуйвуулдаг дурак. энгийн логик ч муутай, бичлэг, стилистик гэж авах юм байхгүй, аливаа түүхэн үйл явдлыг тухайн цаг үеийх нь нөхцөл байдлаар нь ухаж ойлгож авах ухаан чадваргүй дебил
2 дугаар дайнд дайны эхний өдрөөс манай орон оролцсон бол улстөрийн маш гайхамшигтай шийдвэр, харин 39 оныг салгаж дөвийлгөөд хөөрөөд бгаа бол тусдаа асуудал.
1945 онд Монгол Улсыг Ялтын гэрээгээр хүлээн зөвшөөрсөн. Монгол улс ялан дийлэгч агуу их гурван гүрнээр хүлээн зөвшөөрөгдсөн. Герман, Ялон хоёр ялагдаад юу ч биш болсон байсан. Риббентрол, Того нар хэн ч биш болсон. Гитлер, Гиммлер нар үхсэн байсан. Монгол ялсан гүрний нэг болсон. Энэ нь өнөөдөр 80 жилийн ойнд хүрчээ бид хөөр баясгалантай тэмдэглэгдэж байна. Баярхүү чи бухимдаад байвал хэцүүдэнэ шүү.
34 онд Өвөрмонголд гарсан бослогыг Монгол дэмжиж,Тува Монголд нэгдэх хүсэлт гаргах хүртэл Орос Монголд ямар ч анхаарал тавьж байгаагүй.Харин эдгээр үйл явдлуудын дараа Орос Монголын ач холбогдлыг ойлгож бамбай улсаа Монголд байгуулсан.Энэ байдалд байж болох хамгийн зөв хувилбарыг маршалл сонгосны хүчинд Монгол тусгаар улс байгаа.
Онц. Загатанасан газар маажив. Үнэн. Ах энэ тэр гээд байдаг гарууд ойлгож уншаасай
D Bayarkhuu bol Baabar-g dagasan ner hevd tsutgasan hun l bn. Mongolchuud bid tusgaar uls bolson. Uund l gol ach holbogdol bgaa ium aa.
Баярхүү гуай тань шиг нусан пулемёт олноороо оросууд ирээгүй бол эхийн хэвлийдээ олдож төрөх ч үгүй аав ээж чинь Япончуудын Манжуурт байсан бактерологийн туршилтын тогоонд амьдаараа чанагдах байсан. Үүнийг сайн санаж яваарай. Таны нөхөр Баабүрийн хэлдгээр бүү март мартвал сөнөнө
Ухаан мэдрэл хэвийн биз дээ? Хүүхэд олохыг Орос- Монголын харилцаатай яаж холбож чадаж байна аа? хаха
баярхүү үүнийг ѳѳрѳѳ бичиж бгаа бишээ. оросын хэвлэл дээр ил бичээд оросын судалаачдын бичсэнийг орчуулан бичиж ѳнаа.
bayarhuu, baabar, ene ter gesen har elegtei heden nuhud bnaa. uur argaar talhnii munguu olooch. etsgiinhee ner, yasiig bodooch
Холион бантан бичжээ.
Монголд еширхсен хятад хуний л нийтлэл байна.
ЦЭНДДОО, БАЯРХҮҮ НАР ГЭХЧЛЭН БҮҮБУРИЙГ ДУУРАЙЖ ДОНГОДДОГ ХЭСЭГ БИЙ БОЛООД УДАЖ БАЙНА. МОГОЙН ХОР ТЭНГЭРТ, МУУГИЙН ХОР ОЛОНД ГЭЖ ҮГ БИЙ. ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙН ЦААД САНАА НЬ ЭХ ОРНЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ, ЗАЛУУ ҮЕИЙН ТАРХИ ТОЛГОЙД ХҮНИЙСЭХ БУРУУ СЭТГЭЛ СУУЛГАХ, АЛС ХЭТДЭЭ ЭХ ОРОН ГЭДГИЙГ МАРТУУЛАХ БУЗАР ҮЙЛ ЮМ.
ТА НАР ДЭЭДСИЙН ТҮҮХ ШҮҮДЭГ ХЭН ЮМ БЭ? СОЛИОРОЛД ХЯЗГААР БИЙ ШҮҮ
Hujaa bayrhuu bol orosiig muulij hujaag zoolon magtaj baidag omon zvgiin garaltai hvn dee.hujaagiin zoolon bodolgiig mongold heregjuulij baabar bayrhuu metiin hurliizuud l daa.bid hezee ch hujaagaas sain saihan zvils irehguig medenee.yponii hubid ted bol bidenii hubid hujaag sorohod hereg boloh uls l yuma.harin oros uls bol tusgaar togtnoloon batalgaa shuu..
Чи нохой нь зулч 202.55.191.40 Ооооо Юм л бол хужаа хужаа гэж хуцахаа больчих! Лалар аалз аа чи энэ Монгол эрдэмтэн хуний дайтай унших Судлаж ,дун шинжилгээ хийх Тархитай болчихоод ролей юм хуцаарай Новш оо
Чи нохой нь зулч 202.55.191.40 Ооооо Юм л бол хужаа хужаа гэж хуцахаа больчих! Лалар аалз аа чи энэ Монгол эрдэмтэн хуний дайтай унших Судлаж ,дун шинжилгээ хийх Тархитай болчихоод ролей юм хуцаарай Новш оо
Бантан
Ямар ч их гурэнд манай иэт Монгол хэн ч биш Ашиглагдах тавилантай гэжээ Халх голын ялалт бол Монголын тусгаар тогтнолыг бэхжуулж баталгаажуулсанаас зарахад тэр уеийн Монголын удирдагчид ундэсний эрх ашгаа сайн олж харж оор улсынхтай зохицуулж сайн хамгаалж чаджээ Харин оноодор бид чадах уу Хятадын нэг бус зам хотолбор бол юуны омно Хятадад ашигтай Гэхдээ Монголд ч бас ашигтай байж болно ЭНЭ ДЭЭР ХОЕР УЛСЫН ЭРХ АШГИЙГ НАРИЙН ТООЦОЖ БАЙНА УУ БИД
ZA DANJAAD YU BICHEV EE, AHIAD. DAHIAD L NUGUU OROSIIG HARAAH YUM AA SARAACHAA SHIV DEE.
Битгий хэтруулээд бай эргуу Минь Чи тэр гоншигногчтойгоо ялгаагуй гоншигнож Байна Ядруу ч амьтан болдоо еерийгее ер нь хэн гэж бодоод их мэдэгч гболоод байна
Евразид оорчлолтууд гарч байна л даа Орос Монгол хоер монхийн гэрээ байгууллаа Харин Казпхстан Хятадтай монхийн хамтын ажиллагааны тухай мэдэгдэл хийлээ Тэнд бас хятадын эсрэг эсэргууцэл хучтэй болж байна Харин Монголд оросын эсрэг узэл нэг их газар авпхгуй байхаа Ябаттулга Занданшатар зурэлсух Цогтбаатар нарын уед Монгол хожиж байнаа
Шаабар энэ баярхүү хоёр гаднаас санхүүжиж АН-ы боожгойнд гар хангалга хийж өгдөг.
Дайнаар тоглодог хэн байх вэ
For me as a Mother every bloody confrontation is a WAR. Yet real history of the Halhiin Gol won't be able sooner to break through the darkness guarded by the Mother Nature.But our Victory is a Real thing in all imaginable aspects. Don't try to pin blame on others.
Муу өмхий дорсогор хужаа битгий саримс ханхлуулаад бай: Халхын голд Япон ялаад яваандаа их Хятад Монголыг эзлээд авчихсан бол чи үзэл суртал хариуцсан том дарга хийгээд монголчуудыг дарлаж суухгүй юу. Даанч тийм хувь тохиосонгүй. Хохь нээ. хохь нь. Заяа чинь тэр дээ.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй гэдгийг толгой нь эргэж, өөрийгөө ухаатайд тооцдог бичигсэд минь эрэгцүүлэн бодогтун
1д манай удирдагчид ЗХУ,ОРОСЫН УДИРДАГЧИД ШИГ ЭХ ОРНЫХОО,ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ БАЙХ ЁСТОЙ,тэд Монголын төлөө бодох ёсгүй ,алба ч үгүй,ердөө азтай нь тэдний эрх ашиг Монголын эрх ашигтай давхацсандаа,тэгээгүй бол хятадад өгөх бол асуудал биш,одоо баавар,баярхүү мэтийн гарууд энд тэндээс хов шив цуглуулж бичиж байгаа нь цаагуураа МОНГОЛ УЛСЫГ хятадруу ЧИХЭХ СУУРЬ тавих гэсэн л оролдлого,эд худлыг 1000давтахад "үнэн"болно гэсэн л тактикаар бичдэг новшнууд
Unen shu!!!!!!!!!!!
Төв аймгийнхнаас голдуу гардаг Хужаа мангас,Дөрвөд хүн биш,Буриад Өвөрлөгчид Монгол биш Өмхий Хасаг Годгор Япон гэдэг Монголд тарсан эзэн биегүй Монгол үндэстний эсрэг цуурхалууд Азийн дайсан Оросоос эхтэй байдгийг Монголчууд ойлгож эхэлж байна.Хамгийн наад зах нь Оросод Монгол төрхтөнүүд яагаад хамгийн ядуу дорой бүүр өөрий хэл усгүй болчихсон амьдардагийг харах нүдтэй ойлгох тархитай ард түмэнд энэ цаг ирэх нь гарцаагүй байсан.Хараад байхад хужаа эрлийз гэж орилогчид өөрсдөө их төлөв л урд зүгийнхний удам байдгийг хотжиж эхлэхдээ Монголчууд аль 60-д оноос мэддэг болчихсон жиг жуг хийдэг л байсан.
202.179.24.40-чи тэнэг новш өөрийнхөө бичсэнийг хариуцлагыг хүлээж чадах уу,чиний бичсэн чинь л чиний л хийсэн ажил үүгээр чинь дүгнэхэд чи хужаа,хужаагийн төлөө зүтгэж байна,хаана ч хэнч чиний бичсэнийг хараад л ингэж хэлнэ,гэтэл бодит амьдралд наад захын жишээ:хэний хүчээр МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭН ЮМ,чинийхээр бол хятад эсвэл америк нисгэсэн юм уу,тэнд чинь жинхэнэ МОНГОЛыг дорд үздэг юм,бодит зүйл ,хогооо
Мөөеө аварга нэгэнтээ:манай Төв аймгийнхан Богдод мөргөх гэж ирээд буцах мөнгөгүй үлдчихсэн ...даанууд гэсэн гэнэлээ.Хаанаас ирснийг нь харин хэлээгүй.
Доктор болоогуй хунд профессор егдег сонин юм. Юм болгоныг мэддэг хун бол эцэстээ юу ч мэддэггуй л байдаг юм! Тархи угаагч болимоор.
Д.Баярхүүг юу ч мэддэггүй гэж байгаа хүн та өөрөө Шагжимун Будда юм бна.
Өөрийгөө бас зочин гэчихэж!!
Funny how, maybe ironically we face Nowadays BLOODLESS real wars, seemingly BLOODTHIRSTY, of course, powerful ones, so-called Soft Power Aggression.A little back, it was named like Soft Power POLICY, by now it carries the name as the S.P.AGGRESSION. As the world analysts claim today this aggression is being pursued purely through "conquering" some countries' railway,energy networks,as well as the mainstream media, IT n mineral resources.
Jenko Zika nar Orsod tumur zam, erchim huch geh strategiin gol salbaraa atguuluulahaar zutgeed baigaag oilgoj uhaarah heregtei. Halhyn golyn 80 jiliin oin bayar gedeg ni deerhiig halhavchlah tarhi ugaalt gej haragdaad bgaa bilee
orosiin augaa ard tumen , baatarlag ulaan armi mandtugai.......
bas l hetruuleed bn daa
ОРОС хэрэггүй. ХЯТАД-д л дагаар орох хэрэгтэй. Ингэж хэлэх гээд ээрч муураад байна уу
Нээрээ, Баярхүү Та соёлын хувьсгалаар өвөр Монголд юу болж байсныг нэг сайхан бичээдхээч, хятад судлаач хүн байна даа.
Trump has dropped an extraordinary foreign policy Bombshell firing j.Bolton,who's one of the best strategists.He dumped Bolton, the third advisor in his third year of service. Trump is heading forward n forward showing " intermediate" unstoppable diplomatic skills to become an inarguable winner,only one winner in matters like NKorea,Iran n Afghanistan.He takes nobody' s advice leaning only on his "negotiating" experiences, once has been stated in his book Art of the Deal.
Seriously enough we should prepare best n bright foreign policy minds to get engaged in high stakes diplomacy of the world. Today we lack them tremendously n can't pursue even "low class"foreign policy losing every opportunity to promote our country. Look at our foreign debt. Look at our rare opportunities to work Very Very Very Profitably with the closest ever partners like China n Russia, not mentioning the third neighbors.
Bayarkhuu hoorhii heleh ug oldohgui bolohooroo sedevtei hamaagui ium bichj. bidnyg angli helgui mulguu gej bodson uu? Bayarkhuu !!!!!!!!!! It is for you! Can you write down about genocied against Mongols during the Mao leadership during the Culture Revolution.
Ovor Mongold hyataduud aimaglan ustgah bodlogo yavuulsan. 300 000 s deesh Mongol hun aluulsan too barimt bgaa shu. Moron ene tuhai ih delgerengui bichij bsan.
"Armani" brendiin daavuugaar eregtei hoslol oej gadaad zah zeeld garna gedeg busguichuudiin main 1 heseg ni 4 ulirald Mongol sarmis tarij Japan-d exportoldog gj bichij bsn min sayhan.Ed maani bas shantsai (celery), buutsai (spinach), broccoli tarij,Solongosuud ni gazar deer ni bainga bieeree irj nogoogoo shineer avdag um.Tedniihee gereeg ni sungaj uguv.1heseg Korea ongots bainga sain irdeg baisaniig ashiglan marketing hiij tedniig uursudiig ni Mongold iruulj buhniig il tod haruulsanaar busguichuudiin min nogoo undur "une" hurch ed nar maani dollar l yaridag bolson shuu dee.
Bas jijig sajig um oej exportlono.Monday,Tuesday,Wednesday,Thursday,Friday,Saturday,Sunday---gesen bichigtei buh nasnii huuhed,erchuud,emegteichuudiin umd bandaash oej exportlo gej zaaj ugsun chin korea,Japan-d gargaj ariun tseveriig sain erhemledeg ard tumnii talarhaliig huleej zahialgaa diildeggui um. Dood erhtenii ariun tsever tuiliin muu manai orond l udur bur bandaashaa solij baihad ni heregtei gej uhuulahad ed nar maani durgui,dollar olohiig l odoohondoo bodood bdg gemtei.Za yaahav ee,yaahav.Tur ulsdaa toogdolgui hayagdsan,ajilgui,golduu urh tolgoilson emegteichuud shuu dee.Ulsiin hiij chaddaggui ,30 jil hii hooson yarisan exportiig ed nar maani jinhene hiij bgaa. Ushuu ch olon um bii.Secret!!!!!
Баярхүүд дэлхийн түүхэн үйл явдалд дүгнэлт хийх ухаан дутаж байна.Тийм учир зүгээр л мөрөөрөө яв гэж хэлмээр байна
МОНГОЛ ОРОН америк,барууны орнууд ,япон,солонгос ,хятадын баруун урд байдаг байсан бол эдгээр улсуудад аль хэдийн эзлэгдэх байсан,харин ОРОС ОРНЫ ХӨРШ байсан тулдаа ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВНА,энэ муу юу гээд байгаа юм,"өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдана"гэсэн МОНГОЛЫН ЗҮЙР ҮГ байдаг,ХҮН ЧАНАРГҮЙ ХОГ ГЭСЭН ҮГ,чи новш өмхий энерги цацалж амьдарч байхаар сайн ҮХ
Za hutsaa orosuud mongoloos Salgaj avsan gazar nutag hyataduudaas dutahgui
профессор НУС
Үүнийг мэдэх л ёстой юм даг уу ...
Orosuudad songolt baisan bx.
putinees yamar ich aidag jum
ЭНЭ БАИР КӨҮ ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ МЭДЭМХИЙРСЭН ЮМ САРААЧИХ ЮМ. ЭНП ТЭНД БУСДААС ӨӨР БОЛОХ ГЭСЭН, ХҮН АМЬМТНЫ АНХААРАЛД ӨРТӨХ ГЭЖ ЯДСАН ЮМНУУД ЯНЗ БҮРЭЭР Л БИЧНЭ ШҮҮ ДЭЭ. ГАНЦ НЭГ ТИЙМ ЮМ ОЛЖ ҮЗЭЭД, ЗӨВХӨН ТҮҮНИЙГЭЭ БАРИМТ БОЛГООД БАЙВАЛ БҮХ АСУУДЛЫГ ИНГЭЖ БОЛНО. ЗӨВХӨН ӨӨРИЙН САНААГААР ТҮҮХИЙГ ЗАЛРУУЛАХ ГЭЖ ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ.
САЙХАН БИЧСЭН БАЙНА. БАЯРХҮҮД БАЯР ХҮРГЭЕ. ТҮҮХИЙГ ЗӨВХӨН ЦАГ ХУГАЦАА Л ШҮҮНЭ.
ЭНЭ ХАВАР ХАЛХ ГОЛЫН ТУЛААНЫ ТУХАЙ ФВ ДЭЭР БИЧСЭН МИНИЙ СЭТГЭГДЛЭЭС БОЛЖ ИЙМЭРХҮҮ АСУУДЛУУД ӨРНӨЖ БАЙГААГ ТА БҮХЭН БОЛОН БААБАР,БАЯРХҮҮ НАР ОГТ ДУРДАХГҮЙ Л БАЙХ ЮМ !
Гуц оо чи. Хэн юм бэ чи.
Халх голын цаахантай алга дарам газрыг Зөвлөлтүүд Монголчуудаар өдөөн хатгалга хийж байгаад авсан болж байна уу? Дорсгор хужаа минь ална шүү.
Хужаа гэж орилоод байгаа та өөрийнхөө удмаа яг мэдэх үү? Монгол үндэсний эсрэг хамгийн хор хөнөөлтэй "Дундад" аймгийнхнаас гардаг Орос суртал ухуулгын гол лоозон Монголд амиа тавих цаг ирж байна.Дэлхий Оросууд шиг яс үндэс нутаг усаар хүнийг Слав Грузин бид Хар Халтар товаришидтайгаа дээд төрөлтнүүд,Азийн Чукча дурак кочевник Мангол дорсгор Хужаа та нар доод амьтад гэж дүгнэдэггүй,хийж бүтээж байгаагаар нь дүгнэдэг юм.Халх голын тулалдаан Монгол цэргүүд хилийн баганыг Халх голыг гаталж Манжийн нутгийн Халхын сүмээр зоож эхэлснээр эхэлсэн.Япон Монгол руу дайраад ах Зөвлөлтүүд ирж амь хайргүй хамгаалаад гэдэг бол зүгээр л Орос үлгэр.
профессор Д.Баярхүүд талархая. Зөвлөлтийн удирдагчид Та биднийг, Монголыг хэрхэн цөлмөж, доромжлож, дээрэмдэж ирснийг одоо хэлэхгүй бол хэзээ хэлэх вэ... Өнөөгийн Оросын удирдлагад ч гэсэн энэ дээрэнгүй хандлага байсаар байгааг орос ах, орос ах хэмээн дэлдэгэнэх нэр төр, алдар хүндээ уландаа гишгэгчид эртхэн ойлгоосой билээ
Манай монголчууд. Түүхиын саяхан болсон үйл явдлыг соц үеийн сэтгэхүйгээр тархинд нь штнгээсэн ойлголтоороо хандах юм. Соц үеийн түүхэнд итгэсэн хэвээр ард иогэд нь үлджээ
Олон долоон юм хуцалгуй мантуугаа гудар!
Энэ хүн болсон болоогүй энэ тэнд шүлсээ дуустал чалчиж байх юм даа
Bayarhuu mundag.Chi shulsee 1000% saviruulsan ch Bayarhuug ul guitsmoi. Deplorable, asshole, moron!
Buh um shinechlegdeh zamdaa orj b.Gadaad hariltsaagaa bas avartsgaaya.Odoogiinhoos dooshoo orj ul boloi.Auhlgui Baidal Gadaad B-iin Baingiin Horoon deer hamtraad 1 sain presentation hiitsgeei.Tom jijig uls orontoi hiij bui alban esnii Bichig Barimtuud,strateg hariltsaa tugshuurtei bolj altan argamj maani ungu zus,uzel sanaagaa aldan harlaj har tamhinii hariltsaa bolj huvirlaa.Bolovson...
...Bolovson huchin chanariin doroitold orloo.Mongol d maani bui olon ulsiin harilcaanii surguuli Gadaad Helee 3-r angiaas ni zaadag gj sonsloo.Mun MEREGJLIIN bagsh nar baidagt ergelzej b.Said,orlogch said,3 undurlugiin zuvluh,gazriin darga nar orchin ueiin bitgii hel,erdiin g.harilcaanii shalguurt tentsehgui b.Vietnam Uls 10 jiliin umnu USA-n neg l sangaas $ 150.000 avch diplomataa beldej dahin bas avch saijirsan.Bi tend ni ochij surgaltiin lecture unshij bvoi.Tusuv-uus mungu gargahgui Iim eh uusveruud asar ih.Namaig ingeed bichiheer meregjiliin bolohoor uuruu tiishee ochih geed bn geh vii.Ugui,ochihgui,bi uul uurhain hun bolood udaj bn.Delhiin uul uurhain tom elite Ger Buld Mongoloo yaaj oruulah ve gedegt shanalaad,oroldood yavj b.Ene tom ger bul naad zah ni l gehed zuvhun meregjiliin setguulchidtei,huulichidtai,prognozchidtoi geh met,geh met bdg aj. Za tegeed nas hamaagui diplomatchid niilj,noirnoosoo serj,sehej asuudlaa Parliament-d taviya.Oroitoj zasah ahul, alguurlaval Zardal ni l ulam nemegdne.
Халх голд амь үрэгдсэн цэргүүдийн ихэнх нь оросуудын бөмбөгдөлтөд өртсөн. Энэ бол маргаангүй үнэн юм шүү. Оросууд боломж л гарвал монголчуудыг алж, нутаг дэвсгэрээс нь булаасаар ирсэн. Уралын нурууны цаана, 6 мянган км хол байсан оросууд бидний нутгаас булаасаар мэрсээр хажууд ирээд "мөнхийн найрсаг хөрш" болчихсон нь бодит үнэн.
Хол очиж, жалганд хуц.
UNENDEE HYATADUUD MASH IH ALDAG BSAN DAA.
Тархи угаагч .
Цаг хугацаа гэж,тэр үед хатуу ширүүн цаг агаартай,үйлдвэр завод,дэд бүтэц гэж юу ч үгүй өчүүхэн муу монголыг дэлхий мэдэхгүй байлаа шүүдээ,монгол гэж дуулсан мэддэг байлаа гэхэд бидний мах цусны тасархай болсон өвөрмонгол л гэж мэддэг байсан шүүдээ. Тийм учраас бидний монголыг тусдаа улс гэж яаж ч хүлээн зөвшөөрөх вэ дээ та минь. Баярхүү болохоор монгол улсыг дэлхий мэддэг байсан даан ч орсууд мэдүүлэхийг хүсдэггүй байсан юм шиг муулж байх шив. Баярхүү өөрөө сайндаа ч биш орос улсын буянаар дунд,дээд боловсрол эзэмшсэн баймаар тэгж муулаад яах вэ. 1945 онд орсууд дайнд ялаагүй бол оросыг муулж бичээд тэр мөнгөөрөө голоо зогоож явахгүйл байх Баярхүү мэт нь.
Цаанаас нь АНУ Англи Германд туслаад байвал ялах уу? Хэрэв ээ гэж түүхэнд байхгүй юм даа
Дэлхий мэдэхгүй Муу Монгол бишээ Бид хятад оросоос дутахгүй баялаг түүхтэй бичиг үсэгтэй ард түмэн
будаач будаач гэхээр сахалаа будав гэдэг шиг түүхииг шүүх эрх хэнд ч баихгүи .халх голд бид хожсон . тэгээд л болооштэи .яалгах гээд бгаа балаинууд вэ
Орос бол булаан эзлэгч шүү дээ.
Er ni ene tend yum bicheed hereggui bololtoi shuumjiin doromjlolyn bai bolood duusna. Uher mongolchuudas yu ch heleed hereggui, ter chigeeree dampuurch duusana da ene mayagaar
Piklenko bol tuhain tsag ued nohtsoo baidald zov unelelt dugnelt hiij chadaagui, komandiin bair n tulaldaanii talbaraas ochnoon hol, er n bol Jukov ochoogui bol baidal 100% buruugaar ergeh baidaltai baisan gedgiig medeh humuus n medeh zuiliig zaabal ingej mushgij bichih shaardlaga baidag l yum baih da! Tuuh tuuheeree, unen uneneeree baigaasai! ih medegchid icheesei bil ee...
Орос, Хитад хоер муу муу. Найгvй муухай. Гэвч энэ хоер л манайхыг тусгаар улс болгочихсон юм.
Энэ бичсэн зүйл бол аливааа том гүрэн манайх мэтийн жижжиг буурай улс орноор зоргоороо тоглодгийг л тэнэг хүмүүст ойлгууулах гэж бичсэн тун зөв шүү.
Mulguu hun busd-g ih buruutgana aa!!! Manai 2 horsh bol tun auguu mundag horshuud. 2 horshoo hundleh heregtei. Ail hunii ami 1. Saahallt ailyn ami 1 Russia + Mongolia+China= LOVE
Үнэн үнэн, тэртээ тэргүй манай монгол чинь 1639 оноос хойш манж чин гүрний колоничлолд; 1921 оноос хойш оросын тоглоомын улс байсан тул тэгэхээс өөр яалтай билээ, ер нь тэгээд "Америкийн нууцын мэдье гэвэл компьютер аваад сүлжээг нь ух, Оросын нууцыг мэдье гэвэл хүрз аваад газрыг нь ух" гэдэгсэн, эрт үеэсээ л аюултай нууц ноо-той юмыг нь мэдэж буй хүмүүсээ алаад булчихдаг гэсэн үг
Оростой муудаад яахав. Харин ахиж ашиглуулах боломж олгохгүй байх хэрэгтэй. Монгол хүн өөрсдөө гадны улсад ашиглуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Chi odoo bolno. Dendvv olon yam hutsah yam.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Оросуудаас айх, тэднийг мууг шууд хэлэхээс айж ирсэн далд ухамсар манай монголчуудаас салахгүй нь дээ. Бид өөрсдийгөө хэн бэ, хэний удам, хэн болж чадах вэ гэдгээ мэдэхгүй, арчаагүй пизка болж дээ.
Улсынхаа төв талбайг эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэж чадахгүй комунистуудын зохиож өгсөн баатрын болгоцон азгүй ард түмэн шү бид.
Улсынхаа төв талбайг эзэн Чингис хааныхаа нэрээр нэрлэж чадахгүй комунистуудын зохиож өгсөн баатрын болгоцон азгүй ард түмэн шү бид.
яг яс юмэн дээр чингис хааны алтан ураг, манай сор болсон өвөг дээдэс, олон ерөнхий сайд хамгийн сүүлийнхэн нь цэдэнбал бүгдийг зху буюу одоогийн орос улсад аваачиж амийг нь бүрлэгсэн нь бодит түүхийн үнэн. бүү март
ПРОФ БАЯРХҮҮГИЙН бичсэн зүйл үнэн магадтай судлаач хүний дүгнэлт. Яагаад Украйн, Польш,Балтийн 3 орны ард түмэн Оросын тэр үеийн Сталины гутамшигт нууц хуйвалдааныг өнөө хэр өширхөж ирсэн байдгийг санах түн. Харин монголчууд бид өмнөх үеийн түүхээ нэхэж нягталж судлах хэрэгцээ үгүйлэгдэж байгаа биш үү. Түүх бол өнгөрөөсөн улс төрийн бодлого, УТБ бол өнөөдрийн түүх байдаг гэж Английн нэрт улс төрийн түүх судлаач Э. Фримэн хэлсэн байдаг
ПРОФ БАЯРХҮҮГИЙН бичсэн зүйл үнэн магадтай судлаач хүний дүгнэлт. Яагаад Украйн, Польш,Балтийн 3 орны ард түмэн Оросын тэр үеийн Сталины гутамшигт нууц хуйвалдааныг өнөө хэр өширхөж ирсэн байдгийг санах түн. Харин монголчууд бид өмнөх үеийн түүхээ нэхэж нягталж судлах хэрэгцээ үгүйлэгдэж байгаа биш үү. Түүх бол өнгөрөөсөн улс төрийн бодлого, УТБ бол өнөөдрийн түүх байдаг гэж Английн нэрт улс төрийн түүх судлаач Э. Фримэн хэлсэн байдаг
Түүхийн үнэнийг мушгин гуйвуулсан энэ цаг үед хөндөж ярих л асуудал. Их гүрний дээрэнгүй үзлээр Монголын хувь заяагаар тоглож, үүх түүхийг нь гуйвуулж,газар нутгийг нь дээрэмдэж авсан түүхийг үнэнээр нь гаргаж хэлж хэлэлцэх цаг нь болсон. Одоо цагт "орос ах нар" найрамдал дружба" хэмээн цэцэрхэж оросуудыг долоочих шахам явдаг түүхээ үл мэдэгчид олон байгаа цагт нийтлэлч, судлаач Д.Баярхүүг элдвээр дайран доромжлогчид олон гарна. Гэтэл эзэн Чингэсээс эхлэн одоо үе хүртэл түүхийг нь гуйвуулж сор болсон олон арван охид хөвгүүдийг нь, сор болсон эрдэмтэн мэргэдийг нь алж цаазалж байсан эмгэнэлт түүхийг "орос ах нар" гэж бялдуучлагчид мэдэх ч үгүй явдаг байх аа. Иймд дээрхи төрлийн түүхийн үнэнийг өгүүлсэн нийтлэл олноор бичиж нийтэлж байхыг хүсч байна.
оДООГИЙН ХЯТАД ОРНЫГ БИД БОСГОЛЦСОН ГЭЖ ОЙЛГОЛОО, АЧ САНАЖ ӨВӨРМОНГОЛЧУУДЫГ ОЛНООР НЬ УСТГАСНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ТАЛБАРЛААД ӨГНӨ ҮҮ баярхүү .
оДООГИЙН ХЯТАД ОРНЫГ БИД БОСГОЛЦСОН ГЭЖ ОЙЛГОЛОО, АЧ САНАЖ ӨВӨРМОНГОЛЧУУДЫГ ОЛНООР НЬ УСТГАСНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ТАЛБАРЛААД ӨГНӨ ҮҮ баярхүү .
Ёстой шаадаг пизда вэ..
Сталиныг сайн панаалдаж чадсан бол БНМАУ өөр дээрээ Тува, Өвөрмонгол, Шинжааны торгуудыг нэгтгэж болох л байлаа. Тэгсэн бол өдийд Монгол 3,5 сая кв нутагтай, 10 сая хүн амтай улс байх байлаа. Далайд гарцтай ч байж мэдэхээр байсан
Мэдрэлтээд байгаарай. Түүхэнд хэрвээ гэдэг ойлголт байдаггүй юм. Угаасаа БНМАУ-ын статус кво урьдчилаад Ялтад холбоотон 3 гүрэн шийдчихсэн байсан асуудал. Тува, Шинжааны асуудал тэнд огт яригдаагүй.
Za gutsoooo ,buruu zunuj bn bayrhuu
chi bol haytdiin tagnuul zolbin gulguu
"Ийгл"тв-ээр "Дэлхийгээс тусгаарлагдсан Путин Монгол улсад айлчилснаар өөрийн нэр хүндийг сэргээлээ" гэх утгатай юм яриад байсан "судлаач" энэ мөн үү?
Туухийг ингэж гуйвуулдаг нь хятадын узэл суртал нэвт шингэсэн нь харагдаж байна.Эрлийдууд магтан баясаж байх шиг нудээрээ узсэн юм шиг орос онгоц цэргууд дээр бомбог хаясанч гэх шиг ер нь онгорсон туухийг мэдэмхийрэгчид бий болж байгаа нь хойч уеэ хордуулах ажиллагаа юмдаа.Ишиг эврээ ургахаар эхийгээ моргоно гэдэг шиг юм болж байна.
Чааваас, wikipedia-г амьдралын чин үнэн гэж итгээд судалгааныхаа иш үндэс болгочихсон судлаач байх гэж. Тэгээд тэрүүгээрээ бидний тархийг угааж эх оронч үзэл, бахархлыг нухчин дарна?
Эх орныхоо тухай ийм бодолтой ийм хүнийг дипломат албанд ойртуулмааргүй л юм байна. Хаа хол очоод Монгол улсыг төлөөлөөд ийм юм яриад явж байна гэж төсөөлөөд үз дээ. Аягүй бол Чингис хаан гэж байгаагүй, Монголчууд Оросыг эзлээгүй гэж баримтат кинонд итгэчихсэн явж ч мэдэх хүн байна
Будаач будаач гэхээр!!бурагч бурагч гэхээр Баабар,Баярхүү 2 арай л хойч үе-н толгойг зөвөөр угаагаарай,нэртэй нь чөлөөлөх дайн болоогүй К.Жуков Оросын 6гаран цэрг-г шударчихсан юм гээд хэлчих.Цэрг-н форум жагсаалын үндсэн ойлголт бхгүй,буу саадаг бол эд нарт томдоно ийм бж жаахан эв дүйтэй,мэдэхгүй бол мэддэгээс нь юм асууж тодруулж бгаад туурвиж бгаач,бид ч яахав та нэрыг мэдэх хойно нялх балчир үрс хожим юу гэж ойлгох вэ?!
Будаач будаач гэхээр!!бурагч бурагч гэхээр Баабар,Баярхүү 2 арай л хойч үе-н толгойг зөвөөр угаагаарай,нэртэй нь чөлөөлөх дайн болоогүй К.Жуков Оросын 6гаран цэрг-г шударчихсан юм гээд хэлчих.Цэрг-н форум жагсаалын үндсэн ойлголт бхгүй,буу саадаг бол эд нарт томдоно ийм бж жаахан эв дүйтэй,мэдэхгүй бол мэддэгээс нь юм асууж тодруулж бгаад туурвиж бгаач,бид ч яахав та нэрыг мэдэх хойно нялх балчир үрс хожим юу гэж ойлгох вэ?!
Баярхүү гэгч нь өөрийгөө том судлаач,бүр дипломатч ,бас орос хэлний орчуулагч гэж бодож том юм ярих гэтэл өнөө "өөх өгсөн хүнтэй өдөр болгон хэрэлддэг "шиг юм бичжээ! Таны тулгуур болгон авсан английн материал чинь Оросын эсрэг сөрөг улсаас нь гаргаж бгаа материал болохоос тэд монголын төлөө юу ч гээгүй,хөөрхий танд муу хэлэгдэж бгаа Жуков генералч бна уу цэрэг цолтой ч бна уу Халх голд ирж байлдсан юм шүү дээ? Харин ингэхэд та өөрийхөө орсгой шүдтэй өвөө нарынхаа тухай тодорхой бич л дээ?