1952 оны хавар маршал Х.Чойбалсан тэнгэрт гэнэт дэвшсэний дараа Ю.Цэдэнбал Ерөнхий Сайдаар сонгогдож, улс орныхоо удирдлагыг гартаа авсан юм. Үүнээс жилийн дараа И.Сталин нас барж, Никита Хрушев Зөвлөлт засгийг тэргүүлэх болов. Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа эхлэн Никита Хрущевтай дотносож, атар газар эзэмшихэд шаардлагатай асар том хөрөнгө оруулалтыг эх орондоо хийлгэж чадсан хүн бол Бал дарга.
“Еэ базарваань. Чингис хүрээд ирлээ. Одоо биднээс юу дээрэмдэх гэж явна” гэсээр Хрушев түүнийг угтдаг байсан гэдэг. 1961 онд Ю.Гагариныг сансраас ирэхэд Никита Хрущевтай хамт нь соц орнуудын удирдагчдаас Мавзолейн индэр дээр зогсож байсан цорын ганц хүн бол Бал дарга.
Тэрээр Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу татаж чадсан хүн. Бал дарга маань овсгоо гарган Мао Це дуны хөлд сууж байгаад 1962 онд өмнөд хилээ баталгаажуулж авч байлаа. Хятадаас хэдэн мянган ажилчин оруулж ирэн Монголын хот хөдөөг барилгажуулах ажлыг ч мөн хийлгэж чадсан. Нийслэл хотын төвд дөч тавин мянгатууд, Төв цэнгэлдэх хүрээлэн, спортын ордон, Улаанбаатар зочид буудал, Энхтайвны гүүр, Налайхын зам гээд тоочих юм бол Хятадуудын бидэнд хийсэн хөрөнгө оруулалт асар их. Зөвхөн миний төрж өссөн Баруунтуруун суманд л гэхэд анхны 2 давхар сургуулийг маань хятад барилгачид босгож өгсөн ачтай. Харамсалтай нь Хятадад гайтай соёлын хувьсгал эхлэхээс өмнөхөн Бал даргын шахалтаар тэднийг яаралтай нутаг буцаасан.
1966 онд анх удаа Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев манайд айлчлав. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байж. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс занал хийсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь байсныг өнөө хүртэл хэн ч анзаараагүй явжээ.
Хятадад энэ үед “Соёлын хувьсгал” өрнөж, гадаад улс төрийн бодлого нь яаж ч эргэж мэдэхээр байсан бөгөөд их үймээн савнаасаа халих юм бол юу болохыг урьдчилан таахад бэрх байсан юм. Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Бидний үеийнхэн яагаад ийм олон хүнтэй Оросын цэргийн ангиуд Монголд ирж байрлах болсны учир шалтгааныг мэддэг ч үгүй ойлгодог ч үгүй байж. Хятадын байдал юунд ч хүрч болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Бал дарга ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байж л дээ. Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсанд л хэргийн гол учир оршино.
Хоёр дахь удаагаа манайд айлчлахад Брежнев даргын далан насны ой нь ойртсон үе байж. Л.Брежневт ая тал засдаг хүмүүсийн нэг бол тэр үед Монголыг хариуцаж байсан бөгөөд урьд нь манайд элчин сайдаар ажиллаж байсан Русаков байв. Тэрээр Брежневт Монгол Улсын Баатар цол олго хэмээн Бал даргыг шахаж байж. БНМАУ-ын баатрын одон өгчих юм бол шагналд нугасгүй түүний удахгүй тохиох төрсөн өдрөөр нь юугаар шагнах вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тухайн байдлаас гарах аргыг Бал дарга өөрөө сэдэж олжээ. Тэрээр БНМАУ-ын хүндэт иргэн гэдэг цол бий болгож, давхиж яваа морьтны дүрстэй төрийн сүлд бүхий туузанд зүүдэг алтан таван хошуу гардуулъя гэсэн санал УТТ-ыхондоо гаргажээ. Одонг урлахад 80 орчим грамм /ЗХУ-ын баатарын одонд ордгоос гурав дахин их/ алт орсон гэдэг. Энэ бол хэнтэй ч харилцаагаа хурцатгалгүйгээр хийсэн ухаалаг шийдвэр байв. Хоёрхон жилийн дараа Брежневт “БНМАУ-ын Баатар” цол, дахиад 5 жилийн дараа “БНМАУ-ын Хөтөлмөрийн баатар” цол олгов. “БНМАУ-ын Баатар” цолыг хоёр дахь удаагаа олго гэсэн шахалт Кремлиэс ирэхийг нь урьдчилан тааварласан Бал дарга баатар цолыг давтан олгохгүй гэсэн Төв хорооны тогтоол хүртэл гаргуулж байжээ. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар гэсэн хоёр том цолоор шагнагдсан энгэртээ Сүхбаатарын одон дөрвийг зүүсэн, “БНМАУ-ын Хүндэт иргэн”-ий цолыг хүртсэн эхний болоод эцсийн хүн нь Леонид Илич Брежнев байлаа.
Манай орны барилгажилтын их ажилд үзүүлсэн Зөвлөлтийн тусламж үнэлж баршгүй агуу билээ. Монголд байгуулах үйлдвэр ХАА-н олон төрлийн барилга байгууламжийг барихад хүчин дутагдаж байсан учир Бал дарга удаа дараагаар хүсэлт тавин хоёр орны засгийн газрын хэлэлцээрээр Зөвлөлтийн барилгын байгууллагуудыг Монголд ажиллуулахаар тохиролцжээ. Ингээд Зөвлөлтийн барилгын гурван трест Монголд ирж, богино хугацааны дотор асар их ажлыг хийж гүйцэтгэснийг бидний үеийнхэн мэднэ.
Зөвлөлтийн барилгын трестүүд нийслэлийн 1, 3, 4, 13,15-р хороололд орон сууц, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг байгуулж, цардмал зам талбай, хорооллын тохижилтыг иж бүрэн хийсэн юм. Орос барилгачид нийслэлд орон сууцнаас гадна гэрлэх ёслолын ордон, залуу техникчдийн ордон, хүүхдийн ордон,үйлдвэрчний эвлэлийн ордон, шинжлэх ухаан технологи мэдээллийн төв, орбит станц, усан бассейн зэрэг олон сайхан барилгуудыг барьсныг өнөөгийн залуус лав мэдэхгүй дээ.
Монгол-Зөвлөлтийн барилгын мэргэжлийн хамт олон 1965-1989 оны хооронд нийслэл хотын хороололд нийтдээ 1,1сая ам метр талбайтай орон сууц, соёл ахуйн иж бүрэн цогцолборуудыг барьж ашиглалтанд оруулсаны дотор Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэг, нэгдсэн 2-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, халдварт өвчин судлалын эмнэлэг, хавдар судлалын эмнэлэг, эх нялхсын төв эмнэлэг зэрэг цогцолборуудыг барьсан юм. Эдгээр эмнэлгүүдийг тухайн үед бариулаагүй байсан бол хавдрын өвчлөл хэд дахин ихэссэн өнөөдөр бид яаж амь амьдралаа залгуулах байсан юм болоо гэхээс Орос ах нарт талархаад талархаад баршгүй.
Бал даргын маань уйгагүй хөөцөлдлөгийн дүнд говь хээрийн бүсийн аймгуудад онцгой шаардлагатай үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон барилга байгууламжуудыг барих зорилгоор Зөвлөлтийн барилгын 3-р трестийг 1965 онд Улаанбаатар хотод байгуулж байж. Тус трест нийслэл хотод сүлжмэлийн үйлдвэр, мянган автомашины засварын газар, барилгын машин механизмын завод, арьс шир боловсруулах үйлдвэрүүд, керамзитийн үйлдвэр, тоосгон завод, троллейбусны депо, ”Буянт Ухаа” нисэх буудал, ээрмэлийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсныг өнөөдөр цөөхөн хүн мэдэх байх. Аймаг орон нутагт томоохоноос нь дурьдвал зөвхөн Дорнод аймагт л гэхэд адуун чулууны нүүрсний уурхай, цахилгаан дулааны станц, гурилын үйлдвэр, Халх гол САА гэх мэтийн барилга байгууламжууд, хивсний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, Борнуур, Зүүнхараа, Түмэнцогт, Өндөрхаан, Баянцогт, Заамар, Эрдэнэсант, Орхонтуул, Байдраг, Баянчандмань, Баруунхараа, Хурхын сангийн аж ахуйнууд, Улаанбаатар хотод Барилгын ТМС, сүүний үйлдвэр, Чойбалсан, Мандалговь, Сайншанд, Баруун-Уртын дунд сургуулиуд, Баруунтуруун, Хархираа, Цагаатолгойн услалтын системүүд, зэрэг хөдөөгийн асар олон газарт малын хашаа, тэжээлийн нөөцийн барилгуудыг барьж өгснийг бид мартах ёсгүй юм.
Монгол орныг үйлдвэржүүлэх, эдийн засгийг өөд татах, экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот чухал үүрэг гүйцэтгэхийг ухамсарлан Эрдэнэтийн овооны орд газарт геологи-хайгуул явуулах, зураг төсөл гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлаас эхлээд үйлдвэр, хот байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулахад эхнээс нь анхаарч, асар их зүйл санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Бал дарга.
Эрдэнэт үйлдвэрийг Монголд барих эсэх талаар тэр үеийн Зөвлөлтийн удирдлагууд хоорондоо санал зөрөлддөг байж. Энэ ажлыг түргэвчлүүлэхэд Бал дарга айхтар ухаан гаргасан талаар Уул уурхайн яамны сайд асан, хөдөлмөрийн баатар Хурц гуай дурсахдаа "1968 оны 7 сарын сүүлээр "Цагаан суварга"-ын ордыг Япончуудад танилцуулахад Цэдэнбал дарга надад хоёр зүйл захисан. Нэгдүгээрт ордын нэрийг нь хэлж болохгүй, хоёрдугаарт хаана гэдгийг нь хэлээд хэрэггүй гэсэн юм. Би ч даргын захисан ёсоор ордны талаар Япончуудад танилцууллаа. Тэгтэл сарын дараа намайг СнЗ-ийн орлогч дарга Пэлжээ гуай дуудаж байна. Яваад очтол “Цэдэнбал дарга Брежневтэй уулзахаар гэнэт явлаа. Ямар шалтгаантайг нь мэдсэнгүй. Бас ганцхан комиссартайгаа явсныг бодоход их л чухал асуудал юм шиг санагдлаа” гэв. Удаа ч үгүй дарга ирлээ. Их баяртай ирсэн. Нөгөө нэрийг нь хэлээд хэрэггүй гэсэн "Цагаан суварга"-ын ордын талаарх мэдээлэл Японы сонинд гарсныг нь Зөвлөлтийнхэн Эрдэнэт гээд бодчихож л дээ. Угаасаа нэр нь дурдагдаагүй болохоор тэгж бодох нь гарцаагүй. Тэгээд манайхыг Эрдэнэтээ Япончуудтай нийлж ашиглах нь гэж сандарсандаа Брежнев яаралтай уулзъя гэсэн юм билээ. Сигнал авсан Зөвлөлтийнхэн ч яаралтай ажилдаа орж, Эрдэнэт гэдэг их айл үндсэндээ тавхан жилийн дотор сүндэрлэн боссон доо. Ю.Цэдэнбал даргын ухаан айхавтар байгаа биз. Нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж, Эрдэнэтийг шуурхай барьж байгуулсны ачаар өнөөдөр бид энэ том үйлдвэрийнхээ буяныг эдэлж байна, цаашид ч эдэлнэ. Хүнд хэцүү үед Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ." гэсэн байдаг.
Бал дарга 1972 онд “Эрдэнэт" үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах санал гаргах тухай захирамж гарган Эрдэнэтийн зэс-молибденийн ордыг ашиглах ажилд хяналт тавьж эрчимжүүлэх үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчдийг томилжээ. Мөн тэр даруй ЗХУ-ын СнЗ-ийн дарга А.Н.Косыгинд хандан Эрдэнэтийг байгуулах талаар хэлэлцээр байгуулах, тус үйлдвэрийн эхний ээлжийг 1977 онд, бүрэн хүчин чадлаар нь 1979 онд барьж дуусгахад шаардагдах 120 сая рублийн зээл олгох талаар хүсэлт гарган захидал илгээхэд энэ асуудлыг А.Н.Косыгин дэмжихээ тэр дор нь илэрхийлж, ”Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот барихад чухал ач холбогдолтой Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто замыг шинэчлэх, барилгын бааз барих, барилгачдад зориулсан орон сууц, соёл ахуйн объектуудыг 1973-1976 онд Зөвлөлтийн хүчээр барихыг зөвшөөрч, мөн эхний ээлжийн барилга, байгууламжуудыг барихад зориулан 120 сая рублийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр амалсан байдаг. Ингэж Эрдэнэт үйлдвэр болон хот баригдах ажил эхэлж байсан түүхтэй.
Мөн Эрдэнэт үйлдвэр, шинэ хотын барилга байгууламжид чухал шаардлагатай олон мянган нарийн мэргэжлийн ажилчид, инженер-техникийн ажилтан, удирдах хүмүүсийн гэр бүлийг ажилтай байлгаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн хивсний үйлдвэр, хүнсний комбинат, сүү-ногооны чиглэлийн САА зэрэг олон том объектуудыг барьж байгуулах талаар Зөвлөлтийн талтай тохиролцон богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад Цэдэнбал даргын маань ач тус асар их билээ. Одоогоор үлдэгдэл нөөц нь 4 сая.тн зэс байгаа талаар мэргжилтнүүд ярьдаг. Энэ нь өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн газар доорхи агуулахдаа хадгалагдсаар байгаа гэсэн үг. Эрдэнэтийн овоо өнгөтэй байна Энэ зууны царай байна гэсэн дууны үг юутай үнэн Зөвлөлт-Монголын барилгачдын хүчээр жилд 16 сая тонн хүдэр боловсруулах Уулын баяжуулах комбинат, Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто зам, Галуут-Сүхбаатар, Дархан-Эрдэнэтийн цахилгааны өндөр хүчдэлийн шугам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хүртэл урт ус дамжуулах 54 км хоолой, дулааны станц, уулын ажлын карьер, хаягдлын сан, 100 мянган ам метр орон сууц, үйлчилгээний барилгатай Эрдэнэт хот босож байсан цаг саяхан мэт. “Эрдэнэтийн овоо өнгөтэй байна, энэ зууны царай байна” гэсэн дуу цангинуулсаар Монгол-Зөвлөлтийн барилгачид 1973 оны 3 сард Эрдэнэт овоо-Цагаан Чулуутын зэлүүд хээр хөндийд ирж, асар майхан бариад Эрдэнэт хот Уулын баяжуулах комбинатын барилгын ажилд орж байлаа. Өнөөдөр үйлдвэрт нийт 6000 гаруй хүн ажиллаж, тэдний гэр бүлийн гишүүдийг оролцуулбал 20 гаруй мянган хүн Эрдэнэт хэмээх өнөр гэр бүлд хамрагдаж байгаа нь хотын нийт хүн амын бараг 1/4 болох ба энэ хүмүүсийн амьдрал, сэтгэл санаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байж түүгээрээ тэд бахархдаг билээ.
Дархан-Сэлэнгийн бүс нутагт түлш эрчим хүчний цогцолборыг шинээр байгуулах, Дархан хотыг барьж босгох зорилгоор Зөвлөлтийн барилгын 1-р трестийг 1960 оны сүүлчээр Дархан хотод байгуулсан юм. Мөн Зөвлөлтийн барилгын инженер хайгуулын институт ирж ажилласны үндсэн дээр 1961 оны 10 сараас Бурхантын хөндийн эзгүй зэлүүд газарт шав тавьж, Найрамдлын Дархан хотын ажлыг эхлүүлж байжээ. Ингэж Монгол улсын хоёр дахь том хот болох Дарханыг барих нүсэр ажил өрнөж эхэлсэн түүхтэй. Найрамдлын Дархан хотыг барьж байгуулахад л хичнээн их хөрөнгө босгож хуримтлуулж байсныг бидний үеийнхэн болоод Дарханчууд мартаагүй байх учиртай. Дархан хотын орон сууцны барилгууд, үйлдвэр аж ахуйн газрууд, сургууль эмнэлэг, Дархан-Шарын голын өндөр хүчдэлийн шугам, төмөр зам гээд маш олон тооны барилга байгууламжийг богино хугацааны дотор барьсны дээр хамгийн гол нь хэдэн мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж өгсөн орос нөхдийн ач гавьяаг мартахын аргагүй. Дарханы Дулааны Цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Барилгын нэгдэл, Хүнсний үйлдвэр, Хонгорын сангийн аж ахуй Дархан хотыг тойрсон үр тариа, хүнсний ногоо, мах сүүгээр хангах чиглэлийн дагавар аж ахуйнууд, Ерөөгийн алтны уурхай, Дархан, Номгон, Цагааннуур, Улаан толгойн САА-нууд, УГТЭШХүрээлэн гээд тоочиж баршгүй олон обьектууд энэ үеэр баригдсаныг хойч үеийнхэн маань мөн мартах учиргүй. Польш улсын тусламжтайгаар Монголын анхны силикатын үйлдвэр, дээр нь нэмэгдээд Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгарууд, Цементийн заводыг Чехүүд, Мах комбинатыг Унгар нөхөд туслан байгуулсныг өнөөдрийн Дарханчууд сайн мэднэ. Энэ жагсаалт цаашаа нилээд урт үргэлжлэх учир ингэсгээд зогсъё.
“Ю.Цэдэнбал гаднаа ЗХУ-д үнэнч юм шиг харагддаг ч цаанаа биднийг сайн үүлдрийн "Саалийн үнээ" гэж үздэг байсан. Бүхий л асуудлыг ямагт өөртөө ашигтайгаар шийдүүлэх гэж оролдоно. Тэр ч бүү хэл империалист хэмээн ад үздэг Японтойгоо эвсчихээд “Говь” хэмээх том үйлдвэр бариулсан. Биднийг тэр сайн саадаг байсан. Брежнев ч үүнийг гадарладаг хирнээ юу ч хийж чадаагүй. Гэхдээ Ю.Цэдэнбал хэзээ ч бидний ардуур хоёр нүүр гарган үйл хэргээсээ ухарч байгаагүй юм шүү. Бүхэл бүтэн том улс орны удирдагчийн хувьд эх орноо нэгдүгээрт тавьдаг байсан нь мэдээж хэрэг” гэж Л.Брежневийн дараагийн үеийн удирдагч Ю.Андропов хэлсэн байдаг.
Өнгөрсөн зууны 60-аад оноос ЗСБНХУ-ын тусламж улсын хөрөнгө оруулалтын 30 гаруй хувийг эзэлж, шатахуун 100 хувь, автомашин тоног төхөөрөмж 90 гаруй хувь, өргөн хэрэглээний барааны 60 хувь нь Зөвлөлтийнх байлаа. 70-80-аад онд зөвлөлтийн мэрэгжилтэн байгаагүй нэг ч салбар байгаагүй бөгөөд тэдний ихэнх нь мэрэгжлээ жинхэнэ ёсоор эзэмшсэн, уйгагүй хөдөлмөрч, зөв шудрага бөгөөд монголчуудад чин сэтгэлээсээ ханддаг байсныг тэр үеийнхэн одоо дурсан ярьцгаадаг билээ. Тэдний хүчин зүтгэлээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануурт шинэ хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байлаа. Өвгөн миний биечлэн оролцож явсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан Биологийн болон палеонтологийн экспедици л гэхэд 1969 оноос эхлэн зохион байгуулалттайгаар жил бүр ирж манай орны хөрс, амьтан ургамал, бэлчээр ойн хээрийн иж бүрэн судалгааг өөрийн зардлаар хийдэг байлаа. Энэ экспедицийн 50 жилийн ой мөн энэ онд тохиож байгаа билээ.
Ойр дотно ажиллаж байсан хүмүүс нь даргыг “Хувийн жаргал хөөцөлддөггүй, баяжих хөлжихийг огт боддоггүй, ажлаас өөр чухал зүйлгүй, ард олноо хүндэтгэдэг, үгийг нь сонсдог эрхэм хүн” гэцгээдэг байлаа.
Бал даргын ажлыг товчхонд нь дүгнэж хэлэхэд тэрээр Никита Хрущевтой дотносож, Леонид Ильичтэй нөхөрлөж, Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу их мөрөн мэт урсган оруулж чадсан Монгол түмний өмнө мартагдашгүй гавьяатай хүн. Зөвхөн Зөвлөлт гүрэн төдийгүй, Ардчилсан Германы Хоннекер, Болгарын Тодор Живков, Унгарын Янош Кадр, Югославын Тито гээд социалист лагерийн бүх орны удирдагчид, тэр бүү хэл эрд түмэндээ хамгийн харамч хатуу ханддаг байсан Румыны Чаушескугаас хүртэл мебелийн үйлдвэр, цирк бариулж буцалтгүй тусламж авч дөнгөж байж. Зөвлөлтүүдтэй хагаралдан байж Японоос дайны төлбөрт “Говь” үйлдвэрийг бариулсан нь одоо хүртэл Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байгаа билээ. Бал даргын маань 103 насны ой тохиож байгаа учраас ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн шүлгээр өндөрлье дөө .
Дөмөг алдар ялалтын замаар
Дөчин хэдэн жил биднийг дагуулсан
Дөрвөн зүг найман зовхисын
Дөрөө харшуулж зуузай холбосон юм
Бага насны алтан дуртгал
Бал даргаа хайрлаж дурсан санах юм аа
Үгүйлэн санах сэтгэл хэцүү
Үйлийн үртэй орчлон хатуу
Үсээ бууралттал зүтгэж зүтгэчихээд
Өнчирч ганцаардсаар харьд өнгөрсөн юм
Дахилт
Увс нуурынхаа уран долгио шиг
Уян зөөлөн сэтгэлтэй явсан юм
Улс Монголынхоо төлөө гэсээр
Унтах нойр, жаргал цэнгэлийг орхисон юм
Дахилт
Доктор Ш.Пүрэвсүрэн
Удахгүй хэвлэгдэх “Бал даргынхан бидний амьдралд” номноос...
Сэтгэгдэл0
50 иас 80 онд гучин жилийн хугацаанд Монгол танигдахгуй болтлоо хогжсон Наад зах нь бугд бичиг усэгтэй болсон Гэтэл ардчиллын 30 жилд бид юу барьж байгуулав Туухий эдээ зоож цоонх баяжив Эрс шинэчлэл хэрэгтэй байна шуу
Оросуудын гавьяа болхоос УРВСАН ХУЛГАЙ НОХОЙ ЦЭДЭНПИЛД хамаагүй!!! Оросуудын ашиг сонирхолнь Монгол хэт буурай ядуу байж болохгүй!!!
Бал даргын 30 жилийг ардчиллын 30 жилтэй харьцуулаад үзэхэд л тэнгэр газар шүү дээ. Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид ч атаархахаар шүү.
Orosuud-n gavuya gene uu??? he he he Tsedenbal darga yamar ch bsan Mongol Uls-g NUB-g gishuun bolgoson. Jinehen enh oronch hun shu!!!!!!!!!!! Harin Ouy Tolgoi gereeg hiisen Saikhabileg, Boroo Gold-n SY Batbold JINHENE URVAGCH shu!!!!!!!! Chi ongorson uye ruu dairdag hen be??!!!! Chi bol jinhene hulgaich urvagch bn daa!!!!!!!!!!!!!!!
Цэдэнбалын оронд хэн ч байсан Оросыг дагахгүй бол Хятад бодох ганцхан сонголт л хүлээж байсан. Харин Цэдэнбал их зальжин, сэргэлэн тулдаа 30 жилд Монголын таигдахын аргагүй болтол нь өөрчилж чадса хүн
Цэдэнбалын оронд хэн ч байсан Оросыг дагахгүй бол Хятад болох ганцхан сонголт л хүлээж байсан. Харин Цэдэнбал их зальжин, сэргэлэн тулдаа 30 жилд Монголын таигдахын аргагүй болтол нь өөрчилж чадса хүн
Оросуудын зөвхөн дүрвэд гаралтай бас урвамтгай хулчгар чанарт нь үндэслэн сонгож Монголын удирдагч күүкэлдэй болгож тавьсан ФАКТЫГ чи яаж ч чадахгүй !!!! Манай газар нутгаас орост өгсөн Цэдэнпил бузар нүгэлтэн!
Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид хол очиж жалганд хуцалдвал яасан юм бэ?
Бүх нийтээрээ нэг үндэстэн болох гэж халх гэх хуурамч овог үүсгэж бүгд овог нэрээ сольж халх болцгоосон социализмын үед үүсгэсэн нэршил шүү дээ. Тэгээд нийтээр халх гэж заасан 3 үеэр заагаад ирэхээр бараг халх гэж улс байсан мэтээр бодох болж дээ зарим нь.
ядаргаатай хүүрнүүд юмаа, өнгөрсөн биш ирээдүй яриач ээ, өнөөдөр мобиком гар утас оруулж ирсэнтэй л адил явц шүү дээ, пенцилин оруулжирсэн, трактор оруулж ирсэн, харин сталин бол төмөрлөгийн цутгуулдаг болгосон агуу, манайхан бол зүгээр л хэрэглэгч импортлогч.
Чойбалсан ард иргэдээ алж устгаж байсан бол энэ ойрод хүн улсаа хөгжлийн замд оруулж боловсруулж шинжлэх ухаан шүтсэн байдаг.
Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид хол очиж жалганд хуцалдвал яасан юм бэ?
Оросуудын зөвхөн дүрвэд гаралтай бас урвамтгай хулчгар чанарт нь үндэслэн сонгож Монголын удирдагч күүкэлдэй болгож тавьсан ФАКТЫГ чи яаж ч чадахгүй !!!! Манай газар нутгаас орост өгсөн Цэдэнпил бузар нүгэлтэн!
176,10,104,240-д. чам шиг бага ястан Аугаа Халх Монголын удирдагчдыг хүн алж хүрээ талж байсан гэдэггүй юм. Халхын хүү Чойбалсан нүгэл буяныг айлгүй нуруундаа үүрээд гарсан. Дайны үед байсан бол та нар шиг , хаалтанд Ойрдын хулгай, урвагч Галдан шиг Цэдэнпил Халхын хичнээн аавын хүүхдийг алах байсныг хөх тэнгэр л мэдэх байх. Цэдэнпилийн сайн ердөө ч байхгүй, 30 жилийн турш УИХ нэртэй новшууд Халхад ноёрхоод байна, энэ ч их удахгүй дээ, Халхын заяа буян их дээ. Орох оронгүй Халхын буянг гударч байгаа ойрд нэртэй новшууд Халх Монголын Аугаа хүү Чойбалсанг гутаах ёсгүй. Халхын буян заяа их тул 10-хан настай Чойбалсан хүү 1910-аад оны эхээр 1000 гаруй км хол Богдын Хүрээ рүү явган ирсэн гээд бод доо. Халхын буян Заяа их гэдэг нь энэ шүү дээ,

Монголын нууц товчоонд бичсэнээр бол Добу мэргэний 5 хөвүүний нэг нь дүрвэж, нүүсэн тул дүрвэд овогтон болсон юм билээ. Мөн дүрвэдийн Дүрвэ Догшин цэргийн ноён Их эзэн Чингис хааны зарлигаар хорь түмэдэд гарсан бослогыг дарсан. Харин халх гэж аймаг, овог, омог, отог ерөөсөө байгаагүй юм билээ.
Юу ч мэдэхгүй бас юу ч хийж чадахгүй баыж чи зүгээр хуцалгүй бай. Зүйрлэх юмаа олов оо гөлөг чинь
Халх гэдэг чинь хятдыг умардын нүүдэлчид, монголчуудаас халхлах, хамгаалах гэсэн үг. Тэгэхээр хэн гээч илжигнүүд болох нь ойлгомжтой биз дээ? Ойрдыг халх, манж-хятдууд Зүүнгар гэж нэрлэсэн нь ч их учиртай. Хятдууд цагаан хэрмэн дээрээс хойшоо хараад зогсоход Ойрд зүүн гар талд нь байна. Монгол ёсоор урагшаа цагаан хэрэм рүү харахад Ойрд баруун гар талд байгаа юм. Тэгэхээр монголоор бол Ойрдыг Баруун гар гэж нэрлэнэ. Бүр хүннүгийн үеэс л тийм байсан.
176.10.104.240 ??? Дүрвэд яахаараа Ойрод хүн болдог юм бэ??? Дүрвэд гээд бүүр тодорхой Дүрвэж дүрвэгсэд гээд тодорхой заасан бус уу тааануусыг!!! :) Түүхэнд дүрвэдүүд манжуудтай нийлэн Ойрдуудыг гтадаж сөнөөсөөн гээд маш тодорхой фактууд үлдсэн шүү дээ аааан к кккк!
Монголын нууц товчоонд бичсэнээр бол Добу мэргэний 5 хөвүүний нэг нь дүрвэж, нүүсэн тул дүрвэд овогтон болсон юм билээ. Мөн дүрвэдийн Дүрвэ Догшин цэргийн ноён Их эзэн Чингис хааны зарлигаар хорь түмэдэд гарсан бослогыг дарсан. Харин халх гэж аймаг, овог, омог, отог ерөөсөө байгаагүй юм билээ.
Нэг бол газар доор ортол муулаад, нэг бол тэнгэр тултал нь худлаа магтахаа больмоор юм. Магтаж болно гэхдээ энэ чинь сайнтай, муутай л хүн байсан ш дээ. Монголыг ЗХУ-ын нэг БНУ болгох гэж явсан, төрсөн нутгаа Орост өгсөн, олон сэхээтнийг хэлмэгдүүлсэн, увсынхны голдуу тойрон хүрээлэл бий болгосон, авгайгаа төрийн хэрэгт хутгалдуулсан гээд өчнөөн бараан зүйл байгаа ш дээ. Тэрийг нь хамт бичих хэрэгтэй ш дээ. Нэг их өөгүй сайхан хүн байсан юм шиг л бичих юм.
Odoo tegvel Mongol uls ardchilaliin alan haraatsainuudiin buyand Hyatadiin neg muj bolchihood bna. Ediin zasgiin barag 70-80 % n hyatadiin haraand orchihloo. Chiniiheer bol hujaagiin neg muj baisan n deer baigaa biz?
бал даргыг өөгүй тэгш хүн гэж хэлэхгүй, тийм хүн хаана ч байхгүй. гэхдээ ардилалын 30 жилд бал дарга шиг шудрага үнэнчээр ард түмэндээ амьдралаа зориулсан хүн байгаа юм уу? хэн ч чадаагүй, тийм байхад энэ буурал өвгөнийг юугаа муулна вэ. үнэхээр бнмау-ыг өнгөтэй өөдтэй болгоход асар их үүрэг гүйцэтгэсэн гавьятан гэж үнэлдэг

Нэг удаа залуудаа тийм санал гаргасан байдаг юмаа.Харин хожим хойно дахиж цухуйлгаагүй гэдэг.Ардчилсан намынхны тэвэрч гүйгээд байсан Лоохууз гуай чинь харин ЗХУ-д нэгдэх саналыг тууштай тавьж байсныг мэдэх үү?

Орос хүний тушаалгүй бол Цэдэнбал өөрөө шээж бааж ч чадахгүй айдаг шахуу, улаан коммунист л байсан даг . Оросын бүрэлдхүүнд Монголыг оруулах гэж их л оролдоод чадаагүйг нь одоо нэг их нууцгаах юм
Дүрвэдүүдээ САНААНААСАА УРГУУЛАН ҮЛГЭР ЗОХИОЖ Урвасан ХУЛГАЙ Цэдэнпилийг магтах чинь үнэндээ тэнэг баина. Цэдэнпил бол жинхэнэ нэрээ хүртэл НУУЖ цэдэнбал болгосон өөдгүй үхээнц нохой. Оросуудын тэжэээр гөлөг болхоос Монгол хүн биш!!! Цэдэнпил гэх бузар нохой бидний өвөг дээдсийн амиараа дэмчин тавьсан газар нутгийг Оросуудад өгсөн. энэ бузар новш золбин нохой шиг зүйл дуусан нь тэнгэрийн зарлиг биалаа!!!
Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид хол очиж жалганд хуцалдвал яасан юм бэ?
1 humsaa nuusaa, zusee nuusan, heruul odson LUUHAAN mini sons oo. MAO darga ch ih olon Mongol Hunii tsusaa r garaa ugaasan shu!!!!!!!!!!!!!!! Alban bus toogoor 3000 000 - 5 000 000 Mongol hun alsan gedeg bh shu!!!!!!!! 10 dahin toog ni bagasgaad 300 000 aluulsan gedegiig huleen zovshoordog. LUUHAAN mini Halhuud bid bas Mongol Hujaagaa yalgahtaigaa bn!!!!!!!!!! Chi ooriigoo mongol hun gej bitgii bod.
SY BATBOLD HUJAAA BOROO GOLD_D HARIN CH TOM UUL BELEGLESEN BH!!!!!!!!!!! SY BATBOLD HUJAA_G BARIVCHLAH HEREGTEI!!!!!!!!!!!!!!!!!!!!! SY BATBOLD DANJAAD_n HUU END TROLL HIIGEED BN UU!!??????????
Монголын нууц товчоонд бичсэнээр бол Добу мэргэний 5 хөвүүний нэг нь дүрвэж, нүүсэн тул дүрвэд овогтон болсон юм билээ. Мөн дүрвэдийн Дүрвэ Догшин цэргийн ноён Их эзэн Чингис хааны зарлигаар хорь түмэдэд гарсан бослогыг дарсан. Харин халх гэж аймаг, овог, омог, отог ерөөсөө байгаагүй юм билээ.
Халх гэдэг чинь хятдыг умардын нүүдэлчид, монголчуудаас халхлах, хамгаалах гэсэн үг. Тэгэхээр хэн гээч илжигнүүд болох нь ойлгомжтой биз дээ? Ойрдыг халх, манж-хятдууд Зүүнгар гэж нэрлэсэн нь ч их учиртай. Хятдууд цагаан хэрмэн дээрээс хойшоо хараад зогсоход Ойрд зүүн гар талд нь байна. Монгол ёсоор урагшаа цагаан хэрэм рүү харахад Ойрд баруун гар талд байгаа юм. Тэгэхээр монголоор бол Ойрдыг Баруун гар гэж нэрлэнэ. Бүр хүннүгийн үеэс л тийм байсан.
Үүнийг нуусан хүн байхгүй ш дээ.Харин та нар тэр Лоохуузынхаа энэ чиглэлээр яаж оролдож зүтгэж байсныг мэддэггүй юм уу,эсвэл мэдэн будлиад байдаг юм уу.
jugaa ch medehgui shaldan bandi duugaa tat. Orosd dagaar oroh n bitgij hil, hil hyazgaaraa hurtel telj baisan gavyataj hun shuu.
Орос хүний тушаалгүй бол Цэдэнбал өөрөө шээж бааж ч чадахгүй айдаг шахуу, улаан коммунист л байсан даг . Оросын бүрэлдхүүнд Монголыг оруулах гэж их л оролдоод чадаагүйг нь одоо нэг их нууцгаах юм
Оросуудын зөвхөн дүрвэд гаралтай бас урвамтгай хулчгар чанарт нь үндэслэн сонгож Монголын удирдагч күүкэлдэй болгож тавьсан ФАКТЫГ чи яаж ч чадахгүй !!!! Манай газар нутгаас орост өгсөн Цэдэнпил бузар нүгэлтэн!
Ойрдыг халх, манж-хятдууд Зүүнгар гэж нэрлэсэн нь ч их учиртай. Хятдууд цагаан хэрмэн дээрээс хойшоо хараад зогсоход Ойрд зүүн гар ьалд нь байна. Монгол ёсоор урагшаа цагаан хэрэм рүү харахад Ойрд баруун гар талд байгаа юм. Тэгэхээр монголоор бол Ойрдыг Баруун гар гэж нэрлэнэ. Бүр хүннүгийн үеэс л тийм байсан.
Тэгээд муу юм хийсэн гээд эх орноо зарсан уу, нэг хүний амийг бүрэлгэсэн үү. Сайн нь муугаасаа хавьгүй илүү байгаа биз дээ. Мэдээж энэ их бүтээн байгуулалтын цаана их зээл өр үлдсэн. Түүнийг Н.Энхбаяр дарсныг бас мартах ёсгүй. Тэгж ярьвал бидний муулаад байдаг Р. Фридланд хүртэл мөнгөө өгч тусалсныг бүү март
Тэгээд муу юм хийсэн гээд эх орноо зарсан уу, нэг хүний амийг бүрэлгэсэн үү. Сайн нь муугаасаа хавьгүй илүү байгаа биз дээ. Мэдээж энэ их бүтээн байгуулалтын цаана их зээл өр үлдсэн. Түүнийг Н.Энхбаяр дарсныг бас мартах ёсгүй. Тэгж ярьвал бидний муулаад байдаг Р. Фридланд хүртэл мөнгөө өгч тусалсныг бүү март
Дүрвэдүүдээ САНААНААСАА УРГУУЛАН ҮЛГЭР ЗОХИОЖ Урвасан ХУЛГАЙ Цэдэнпилийг магтах чинь үнэндээ тэнэг баина. Цэдэнпил бол жинхэнэ нэрээ хүртэл НУУЖ цэдэнбал болгосон өөдгүй үхээнц нохой. Оросуудын тэжэээр гөлөг болхоос Монгол хүн биш!!! Цэдэнпил гэх бузар нохой бидний өвөг дээдсийн амиараа дэмчин тавьсан газар нутгийг Оросуудад өгсөн. энэ бузар новш золбин нохой шиг зүйл дуусан нь тэнгэрийн зарлиг биалаа!!!
ийм малнуудыг яах вэ
Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид хол очиж жалганд хуцалдвал яасан юм бэ?
Төв аймгийн удмаа нуусан хятад уяачид хол очиж жалганд хуцалдвал яасан юм бэ?
End 1 durved gej orilood baigaa 1 l hun bn daa. Neg net-n tsaana nuugdaad mongolchuud-g hoorond ni yas haydag , heruul odoodog 1 nohor. Ene ni gadaadun tusgai albadyn uil ajillagaa baij bolzoshgui. Zohih gazar anhaaraldaa avna uu!
Зөрчлийн хуулиар торгуулах ялны мөнгөө бэлтгэх хүн юмдаа
Дүү минь,хэвлэл мэдээллээр юм уншихынхаа өмнө эмчийнхээ бичиж өгсөн эмийг өндөр тунгаар ууж бай.Тэгэхгүй бол амнаас чинь хөөс сахарч,уруулнаас чинь шүлс үсчиж,доогуур чинь шээс,өтгөн чинь дусагнан ялгарч мэдэхгүй сэдвийнхээ талаар салганан солиорч байгаа нь нүдэнд харагдаж байна.

ИРЭЭДҮЙГЭЭ ТӨЛӨВЛӨМӨӨР ЮМ
Би муйхар туйлшрагч дагалдан баясагч биш л дээ. Аливаа зүйлийн учир шалтгааныг олох гэж хичээдэг нэгэн. Бал даргыг муулах үндэс байхгүй. Тэр Монгол улсаа хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээр зүтгэсэн хүн. Филатова ч адилхан.
Оросуудын зөвхөн дүрвэд гаралтай бас урвамтгай хулчгар чанарт нь үндэслэн сонгож Монголын удирдагч күүкэлдэй болгож тавьсан ФАКТЫГ чи яаж ч чадахгүй !!!! Манай газар нутгаас орост өгсөн Цэдэнпил бузар нүгэлтэн!
Монголын нууц товчоонд бичсэнээр бол Добу мэргэний 5 хөвүүний нэг нь дүрвэж, нүүсэн тул дүрвэд овогтон болсон юм билээ. Мөн дүрвэдийн Дүрвэ Догшин цэргийн ноён Их эзэн Чингис хааны зарлигаар хорь түмэдэд гарсан бослогыг дарсан. Харин халх гэж аймаг, овог, омог, отог ерөөсөө байгаагүй юм билээ.
Халх гэдэг чинь хятдыг умардын нүүдэлчид, монголчуудаас халхлах, хамгаалах гэсэн үг. Тэгэхээр хэн гээч илжигнүүд болох нь ойлгомжтой биз дээ? Ойрдыг халх, манж-хятдууд Зүүнгар гэж нэрлэсэн нь ч их учиртай. Хятдууд цагаан хэрмэн дээрээс хойшоо хараад зогсоход Ойрд зүүн гар талд нь байна. Монгол ёсоор урагшаа цагаан хэрэм рүү харахад Ойрд баруун гар талд байгаа юм. Тэгэхээр монголоор бол Ойрдыг Баруун гар гэж нэрлэнэ. Бүр хүннүгийн үеэс л тийм байсан.
1950-1980 ond mongol uls maany usrengyi xogjson doo 1990-2020 ond urydnii buteen bauguulalt bugdiig luivarchid avsan daa
МОНГОЛЧУУД БИД ҮНЭНИЙ ӨМНӨ СӨХРӨХ ЁСТОЙ ШҮҮ. ЭС БӨГӨӨС МОНГОЛЫН ХУВЬ ЗАЯА ГОМДОЖ ХАРИУГАА АВАХ БОЛНО.
mongold 1 udirdagch heregtei ... 1945 on dainii daraa 30 jild tsedenbal munhiin hursh orosiig tushij .. eh ornoo bosgoson ni tuiliin vnen .. 80aad ond . umnud solongosiin udirgagchid .. mongold ireed .. solongosoo . yadaj mongol shig bolgochih yumsan gej shvvrs aldaj suusan gedeg ....... 90 onoos hoish . ene 2 ulsiin bair suuri soligdson....... nuguu . aldart ve veiin 76 hulgaich deeremchin tonuulchin . nvvrschin. azltjin.. bvgdiig huu haman tonoj opshordoj myangan bayr ....tergvvtei ulugchin mongoliin huu tonoj horduulaan deeremdsen baylagiig solongos iin lazinod avaachij tushaasan .

Dahin davtagdaj turuhgui gaihamshigtai Mongol Udirdagch. Mongold maani hovor zayagdah hun dee.
Suuliin yed neg huniig tahin shuteh uzliig sergeeh handlaga ikh garah bolloo.Ene bol alsaaraa zohion baiguulaltai hiigdej baina geh hardlaga turuulj baina.
Neg hun neg daranguilachiig tahin shuteh ni yamar hor hunuultei bolohiig bidnii mongolchuudiin gashuun surgamj heleed ugnuu dee.
За энэ өвөөгөө болио нутаг алдсан хүн шүү
Uheliin muugaar uhsen hun de .uilee uursen
гутамшигт тагнуул.
45 жил дарангуйлсан тойрон хүрээлэгч юу юу гээд байлаа одоо тэрэн шиг сайн хүн алга бидний араншин
Хятадтай найрамдаж холбоотоноо болгох гэж Цэдэнбалыг Москвад цөлсөн оросууд Монголоос уучлал гуйсангүй Хятадыг одоо хүртэл холбоотоноо болгож чадсангүй
Chii muu ter sots niigemluugee zailaarai
UVSIINHAN TSEDENBALIINHAA ZURGIIG BARIAD UVS RUUGAA TONIL.TER OROS AHDAA OCHIJ DAGAAR OR.
Шандунгаас шаахайгаа үүрч орж ирсэн нүцгэн гуйлгачин чи эртхэн нутаг руугаа буцна уу. Төв аймгаар эргэлдээд байх хэрэггүй шүү, илжиг минь.
94.214.181.162 Хэнийг хаанаас хэн хөөгөөд байгааг Монголчууд ойлгохгтойгоо ард түмэн л дээ! "Дундад төв" аймгийн Ми овогтууд л өмхий Хужаа,Буриад Өвөрлөгчид Монгол биш,Дөрвөд хүн биш,Завханыхан завхай гэж ирээд бид Төв Халх Чингисийн Боржигон гэж пизда уншицгаан орилцгоодог.Монгол үндэстнийг үгүйсгэж ирсэн Орос төрийн бодлогыг явуулж ирсэн нь тэр.Ми Да овогтуудын хужаад нь биш удам судраасаа урваж байгаад нь Монголчууд дургүйцдэгийг Чингисийн хүүхдүүд ойлгох хэрэгтэй.
WOW
Ямар гэгээлэг сайхан дурсамж вэ. баярлалаа. Хэний ачаар хэн болсноо ойлгодоггүй монголчууд уншаасай.
Бал дарга 44 жил монголынхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэрт удирдагч байсан бөгөөд өнөө ч монголын ард түмний сэтгэл зүрхэнд шингэсэн агуу улс төрийн зүтгэлтэн мөнөөс мөн.

Монголыг 60 гаруй жил улс шиг болгож тусгаар тогтнол, эдийн засгийг бэхжүүлэсн нь яах аргагүй хойт хөршийн гавъяа мөн. Тэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Бал мэтийн гарын доорхи төлөөлөгчдөөрөө дамжуулан уллс орныг маань жолоодож байсан юм. Бал дарга дуулгавартай зарцнь байж чадсан. Гэхдээ үндэсний сэхээтнүүдийг цөлөхөөс эхлээд дураараа дурьгаж зөндөө завхрал шаргаж аргагүйн эрхэнд эзэд нь түүнийг зайлуулсан. Лувсангомбо гэгч сайхан ТВ-ээр үүнийг үнэнээр нь ярьсандаа. Хрущев гэгч хутган үймүүлэгч Монголыг огт тоодоггүй байсан. харин Брежнев бол овоо гар сунгасан, энд Бал дарга ч зүтгэл гаргасан байхаа.
Оросын удирдлагатай тэрсэлдсэн олон эх орончид амиа алдсаныг түүх гэрчилнэ. Харин Бал дарга уужим ухааныхаа ачаар ил гар гэсэн газар ил гарч, далд орох газар далд орох замаар Монгол эх орон, ард түмний төлөө хичнээн их зүйл хийснийг бодоод тэрсэдсэн нь дээр байж уу, ухаан гаргасан нь дээр байж уу? гэдгийг хар ухаанаар бодоход хангалттай.
бурхан ухаан гэнэ үү базар ваань.дамба цэнд сурмаажав лоохууз төмөрочир ямар ухаантай байсийн бол хэлээд өгөх монгол байна уу та минь ээ.
тангаргаан сахь тангаргаан сахь.богд чингэсийн өмнө үүрд боол байна гэсэн тангаргаан сахь.тангаргаан сахь бага ястануудаа.
Тэр үед Монгол улсын хүн ам 2 сая ч хүрээгүй байрад гадны ажиллах хүчнийг хамгийн схйн ашигласан удирдагч гэж боддог.
Aldaa onootoi sh dee Ahmad yeee hyndelj aldaag davtahgyi baitsgaaya tiim l uhaantai bol ulsaa hogjyyltsgee
Бал даргын уйгагүй хөөцөлдлөгийн дүнд 1973 онд Унгар улсын техник, эдийн засгийн тусламжаар дэлхий жишиг технологийг нэвтрүүлсэний үр дүнд өндөр хүчин чадалтай үйлдвэрийг Сонгинод байгуулсан нь өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа цөөхөн үйлдвэрийн нэг. Өнөөдөр тэнд 60 гаруй нэр төрлийн биобэлдмэлүүдийг үйлдвэрлэж, шүлхийний вакциныг л импортоор авч, бусад төрлийн вакциныг үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг зуун хувь хангаж байна. Тус үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ачаар Монгол оронд малын гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалт эрс буурч, үхрийн мялзан, цээж, ямааны годрон зэрэг гоц халдварт өвчнүүдээс бүрмөсөн эрүүлжээд байгаа. Гэвч шүлхий, хонь ямааны цэцэг зэрэг өвчнөөс ч үндсэндээ эрүүлжсэн боловч сүүлийн жилүүдэд хил дамнасан халдвар ихэсч 30 гаруй жил гараагүй байсан эдгээр өвчин дахин дэгдээд байгаа нь гайхалтай.
Цэдэнбал гуайг муу хэлэх хүний тоо цөөрсөөр байна..Мөнх юм гэж огт үгүй .Ц даргын гавъяа улам л тодорно.түүнийг муулах ёстой хүмүүс үгүй болноо,тэгээд мартагдана