sonin.mn
АТГ-аас Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Мөн Д.Ганбатын араас тус яамны хэд хэдэн албан тушаалтныг Д.Доржхандын мэдүүлэгтэй холбоотойгоор баривчлах асуудал яригдаж байгаа юм байна. 
 
Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар АТГ-аас шалгаж байгаа бөгөөд цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.