Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг дэх хэд хэдэн замын ажилтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Эхлээд Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 км байгалийн чулуун зам дээр очив. 10 мянга гаруй иргэнтэй тус хорооны энэ хэсгийн зам маш муу байсан нь иргэдэд хүндрэл учруулж байжээ. Харин одоо 2 талаараа 1.5 метрийн өргөн явган зам бүхий байгалийн чулуун зам тавигдсанаар иргэд хороон дээрээ очиж төрийн үйлчилгээ авахдаа тав тухтай, аюулгүй замаар зорчих боломжтой болсон байна. Гүйцэтгэгч компани нь гэрээний хугацаандаа барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, өнгөрсөн 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгчээ.
Баянхошууны эцсээс Зүүн салаа хүртэлх 3 км замын нөхцөл маш хүнд, иргэд 3 км газар алхаж, ажил, сургууль, цэцэрлэгтээ явдаг байна. Тус хэсэгт автозам тавихад 2 тэрбум төгрөг шаардлагатай аж. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баярсайхан хэлэхдээ “Баянхошууны эцсээс Зүүн салаа хүртэл зам тавьж өгөх хүсэлт иргэдээс маш их ирдэг. Үүнийг өнөөдөр хотын даргад тавьлаа. С.Амарсайхан дарга зам барихад шаардагдах төсвийг шийдвэрлэж өглөө. Бид иргэдийнхээ өмнөөс баяртай байна” гэлээ.
Хотын даргаар ахлуулсан баг үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны Засаг дарга П.Тунгалаг хэлэхдээ “Хувьсгалчдын гудамжнаас Хайлааст хүртэлх 3.4 км замыг 2016 онд хатуу хучилттай болгосон. Ингэхдээ 600 метр хэсэг нь хучилтгүй үлдсэн юм. 400 метрийг хорооныхоо түвшинд шийдсэн. Одоо 200 метр хэсэг үлдсэн. Бид 2 удаагийн тендер зарлагдаж, компаниудад нээлттэй санал тавьсан. Одоо замаа танилцуулж байгаа” гэлээ. Мөн хороо орж, төрийн үйлчилгээг авахад иргэдэд хүндрэл учирч байгаа учраас 28 дугаар хороо хүртэлх 0.9 км зам дээр мөн 2 удаа тендер зарласан ч компани ороогүй байна. Эдгээр асуудлыг өнөөдөр хотын даргад танилцуулснаар 600 метр замын асуудал шийдвэрлэгдэж, үлдсэн замын ажлыг ирэх онд тусгахаар боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Хотоос гадагшаа зам тавиад байвал хотын төвийн хөдөлгөөний нягтрал буурна даа. Болж байна.
Хойт уулын амнуудруу зам тавиж тог цахилгаан егех тусмаа бид хэзээч утаанаас салахгуй шуудээ
20 - р зууны эхэн уед гадаадын аялагч эрдэмтэн нарын Да Хурээний гудамжны зургийг авсан терхтэй яг адил харагдаж байна. Харин еер юм нь улаан галстуг, драпан пальто, нейлон куртик, будуун гэдэс.....Царай зус нь яг тэр уеийн хумуусийнх шиг хесрий
Соц нийгмийн уед ч ингэж рекламдаж газар дээр нь шийдлээ барилаа гэж шоуддаггуй байлаа. Ямар бухнийг мэдэгч хаан юм уу, Гитлер , Саддам Хусейн юм уу
санал: 22-нтовчоо руу салдаг төмөр замын гармын түгжрэл- Орбит станцаас хүнс трейдын зүүнталаар төмөр зам дээгүүр гардаг гарамыг сэргээж гарцтай болгох. Хомплазагийн зүүн урд Баянмонгол руу чиглэсэн бөглөрөл- Шинээр баригдаж байгаа барилгын авто зогсоолыг багасгаж төв замын эргэх хөдөлгөнийг 3 эгнээ болгох. эргэлтийн замыг бүгдийг 3 эгнээ болго!!

НААД ТӨЛӨӨЛӨГЧ БАЯРСАЙХАНЫ 1-Р ХОРООЛЛЫН АРЫН ТЭМБҮҮ ЗАВХАЙРЛЫН ДЭН БУУДЛУУДЫГ ХААГААЧ ЭЭ.
Уг нь бол мэргэжилтнүүд тооцоо судалгаа хийж байж шийддэг. Попорсон дарга нарын газар дээр нь шийдсэн шийдвэрээр амьдраад явах замгүй, амьсгалах агааргүй болоод байна даа.
УБ-т нилээдгүй ажил хийгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ хотын төв буюу ТБД андууд дээшээ далангаар холбогдох айл өрхүүд зун, намрын улиралд хогон дунд амьдарлаа. Сод оньс төвийн хажуу дахь хогийн цэг одоо ч хог нь сагсаар. Далан орчны хог, шатны эвдрэл гээд авах юм даанч байхгүй байна. 100 т өгсөөд л сагасан хогийн цэгүүд. Юун иргэдийн эрүүл ахуй үнэхээр аймаар байна. 1111-т дуут шуудан үлдээсэн ч тусыг өгсөнгүй.
хийсэн ажил иргэдийн саналыг хүлээн авдаг бол энэ газруудаар зочилоод үзээрэй. 2019.10.07