УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонтой Төрийн ордонд таарч, цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Та Үндсэн хуулийн төслийг боловсруулах үед иргэдийн санал авах, мэдээлэл боловсруулах ажлыг гардан хийсэн хүн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ саяхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Хууль амьдралд хэрэгжээд ирэхээр л алдаа, оноо нь тодорхой болдог. Одоо тааж мэдэх арга байхгүй. Ямар ч байсан олон хүний санаа бодол, хөлс хөдөлмөр шингэсэн төслийг энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хэлэлцэж баталлаа.
-Гэхдээ хуульч хүнийхээ хувьд яригдаж байсан төсөл ямархуу хууль болж батлагдав гэдгээр байр сууриа илэрхийлж болохгүй юу?
-Хувьдаа бол төрийн тогтолцооны хамгийн чухал асуудал болох төрийн удирдлагын хэлбэрийг тодорхой болгож шийдэлгүй орхилоо доо гэж харамсаж байна. Нэг бол Ерөнхийлөгчийн, эсхүл Парламентын засаглалын аль нэгийг нь сонгоод явсан бол тогтолцооны хувьд тулгамдсан асуудлаа шийдэх байсан. Зарим гишүүн парламентын сонгодог хэлбэрийг сонгох ёстой байсан гэж чуулганы хуралдаан дээр хэлж байна лээ.
-Та ч бас парламентын засаглалыг дэмждэг үү?
-Би ардчилсан засаглалыг л дэмждэг.
-Тодруулбал?
-Төрийн удирдлагын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын хэлбэр аль нь ч байж болох хувилбар. Хамгийн гол нь Засгийн газар улстөрчдийн хуйвалдаан, намуудын тохиролцоо, институц хоорондын зөвшилцлөөр бус харин иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдах нь ойлгомжтой байх ёстой. Улс төрийн ямар ч нам засгийн эрхийг, тодруулбал гүйцэтгэх эрх мэдлийг авч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л байгуулагддаг.
Гүйцэтгэх эрх мэдэл бол хамгийн чухал институц. Парламент, шүүх, улс төрийн намууд байхгүй байхад төр байсаар байж болдог. Харин гүйцэтгэх эрх мэдэл байхгүй бол төр шууд байхгүй болдог гэж улс төрийн онолын ном зохиолд бичсэн байдаг. Иргэд сонгуульд орохдоо хэн нэгэн нэр дэвшигчийг сонгодог боловч, үүний хажуугаар ямар улс төрийн хүчнээр Засгийн газрыг удирдуулахаа бодож сонголт хийдэг шүү дээ.
-Манайх парламентын засаглалтай нь тодорхой биз дээ?
-1996 онд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн, Монголын томоохон хуульч нарын нэг Ерөнхийлөгчийг бүх ард түмний сонгуулиар сонгодог учир Монгол Ерөнхийлөгчийн засаглалтай гэхэд, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж гуай Монгол Улсын тогтолцоо бол зөвхөн бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчтэй, Парламентын Бүгд Найрамдах Улс гэж маргаж байсан. Энэ маргааны хариултыг одоо ч өгч чадахгүй л байна. Яагаад гэвэл зөв хариулт гэж байхгүй. Одоо эргээд бодоход хэнийх нь ч талд орох боломжгүй байгаа биз.
Тухайн үед 1998 онд юмуу даа, санаж байгаа бол УИХ-ын олонхиос Да.Ганболдыг Ерөнхий сайд болгох гэж долоон удаа Ерөнхийлөгчид санал оруулаад зөвшөөрөөгүй. Та тэгвэл хэнийг зөвшөөрөх юм бэ гэхэд Ерөнхийлөгч ийм хүмүүсээс Ерөнхий сайдыг томилж болох юм гэсэн байдаг. Тэгээд тэр хүмүүс дундаас нь Ерөнхий сайдыг УИХ томилсон байдаг. Энэ бол зүгээр нэг л жишээ.Сонгуулиар ард түмэн Засгийн газрыг байгуулах эрхийг УИХ-ын олонхид олгодог болохоос биш Ерөнхийлөгчид олгодоггүй. Ардчилсан сонгуулиар ард түмэн намын хөтөлбөр бодлого, зорилтыг нь харж байгаад Засгийн газраа бүрдүүл гээд аль нэг намыг нь УИХ-ын олонхи болгож сонгодог.
Гэтэл нөгөө талаас Ерөнхийлөгч бол бүх ард түмний сонгуулиар гарч ирсэн хамгийн хүчтэй хүн байдаг. Тэгээд яагаад тийм хүчтэй мөртлөө зөвхөн бэлэг тэмдэг төдий байх ёстой гэж. Зөрчил үүснээ дээ. Энэ зөрчил, түүнийг дагасан хямрал үеийн үед Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Цэцийн дунд байсаар ирсэн. Одоо ч байж л байгаа.
Нэг бол парламентын гишүүдээсээ Засгийн газраа бүрдүүлдэг парламентын засаглал, эсхүл бүх ард түмний сонгуулиар гарч ирдэг Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлдэг Ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг нь сонгох ёстой. Гурав дахь хувилбар бол дэмий. Дөрөв дэх бол бүр ч дэмий. Уг нь ингэж удаан туршилт хиймээргүй байгаа юм. Үүнийг нэг мөр шийдэх боломжийг өнгөрөөчихлөө дөө л гэж харж байна.
-Харин ч “Давхар дээл” тайлах асуудлаар нэлээд ахиц гарсан гэж судлаачид үзэж байгаа шүү дээ.
-Гаднын эрдэмтэд манай тогтолцоог баримттай маш сайн судалсан байдаг юм билээ. Олон дахин засгаа огцоруулж байсан 1996-2001 оны Үндсэн хуулийн хямрал нь сайд нарыг УИХ-ын гишүүдээс биш парламентын гаднаас бүрдүүлэх хууль үйлчилж, түүнийг Цэц хамгаалж байснаас үүссэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна лээ.
Тэрний дараа юу болсныг бид мэднэ. 2001 онд дордуулсан долоон өөрчлөлт гэж нэр хоч өгсөн өөрчлөлтийг баталсан. Энэ өөрчлөлтийн хэрэгцээ шаардлага өмнөх таван жилийн улс төрийн хямралаас л бий болсон байдаг. Чухамдаа дордуулсан гээд байгаа тэр өөрчлөлт өнөөдрийг хүртэл 18 жил Монголын төрийн тогтолцоог тогтвортой байлгах суурь болж ирсэн гэж би боддог. Гишүүд сайдын алба давхар хашиж болохгүй гэж сүүлийн жилүүдэд их ярилаа. Ийм үзэл баримтлалаар ч Үндсэн хуульд өөрчлөлт орж байж шиг байна. Гэхдээ парламентын засаглалтай улсад парламентын гишүүдээс сайд нарыг томилдог. Сайд нар салбараа авч явахаас гадна, улс төрийн намын нүүр царай, өнгө төрх болж улс төрийн манлайллыг хэрэгжүүлдэг гэдгийг бодолцох ёстой байсан болов уу.
Парламентад хүчтэй лидерүүд сууж байхад сулхан Засгийн газрыг огцруулах заналхийлэл бодитой байсаар л байх болно. Яагаад ч нэмэргүй. Угаасаа парламентын засаглалын мөн чанар нь тийм.
-Яг ийм тогтолцоогоор олон жил яваад ирсэн шүү дээ. За ингээд таны хэлснээр засаглалын хэлбэрээ тодорхой болгоё гэж бодъё. Амьдрал дээр яг юу өөрчлөгдөх юм бэ?
-Хууль эрх зүйн онол талаасаа Ерөнхийлөгчийн, эсхүл парламентын засаглал гээд баахан ойлгомжгүй байж болох юм. Амьдрал дээр бол нийгэм, эдийн засгийн томоохон шийдвэрүүдийг яаж хурдан шуурхай, зөв гаргаж монголчуудын амьдралыг л яаж хурдан өөд нь татах вэ гэдэг асуултын хариултыг л эрэлхийлж байгаа хэрэг.
Сүүлийн жилүүдийн болж өнгөрсөн үйл явцыг харахад төрийн эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байгаа нь улсын хэмжээний томоохон шийдвэр гаргаж чадахгүй байх нөхцөл байдалд л биднийг оруулж байна. Яг үнэндээ бол гүйцэтгэх эрх мэдлийн эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ бүгд татагдан оролцож үл ойлголцох байдал үүсгэх, эдийн засгийн томоохон шийдвэр гаргах үйл явц удааширах, улмаар огт шийдвэр гаргаж чадахгүй нөхцөл байдалд орж байсан. Энэ байдал л засрах ёстой. Үндсэн хуулийн шинэчлэл ч үүнд л чиглэгдэх ёстой. Төрийн институц болгон өөр өөрсдийн хийх ёстой юмаа хийж бие биенийхээ ажилд хутгалдаад ажлыг нь хийлгэхгүй байх нөхцөл байдал арилна л гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Бусад орнуудад парламент нь хичнээн гишүүнтэй байна, нэг гишүүн хэдэн сонгогч төлөөлж байна, засгийн газар нь гишүүнтэй байна, парламентийн гишүүн болон засгийн газрын гишүүний харьцаа хэд байна гээд нарийвчилж ярих байх. 300 - 400 гишүүнтэй парламентаас 20 хүнтэй засгийн газар байгуулах, 70 хүнтэй парламентаас 20 хүнтэй засгийн газар байгуулах нь ялгаатай. Саналын тоо, ирц гээд олон асуудал гарч ирнэ.
Уул нь зев л ярьж байна. Даанч Мие нохойтой холбогдоод нэр хундээ алдаж. Шинэ нэмэлт яаж уйлчлэхийг цаг хугацаа нэг их удахгуй харуулна. Зика вирус мэтийн " цоорхой " дээр тоглогчид удахгуй элдэв юм гаргаж ирээд л Засгийн ажлыг гацаах, монголыг хорлох юмаа хийгээд л эхлэнэ,харж л байгаарай
Засаглалын хэлбэрийг асуух байсан, уунээс шалтгаалж терийн тогтолцоог хийх естой. Зев хийх естой болохоос амьдрал харуулна гэж балай шалгуур гэж юу байсан юм!!! Шоу болсон. Тэр гишуудийн нь маяглаж байгааг?!
Энэ залуу харин хэлмэгдсэн байх. Харваас ЭХ-ий дэд сайд түгжил Гантулга шиг авилгачин, янхан, хорчин, ховч биш гэсэн
ЭНЭ ХҮН ШИГ ОЛОН ХҮН МИ ЭНХБОЛДЫН ХҮН ГЭЖ ХАРДАГДААД АЖИЛГҮЙ АМЬДРАЛГҮЙ БОЛСОН
Манай улс засаглалын хэлбэрээ аль эрт сонгосон. тэр нь папарламентын засаглал. гүйцээ...
Ene khyn zuv l khelsen bna sh dee. Kherev tiim todorkhoi bsan bol ungursun khugatsaand garsan zavkharluud garakhgyi l bsan sh dee. Er n' manai khuuliud erkhtei erkhtei l geed bdg bolokhoos yyreg gej eruusuu baidaggyi. Yyreg n' todorkhoi bish bolokhoor darga said nar n' durtai yumaa khiij ajil unagaj, uls orniig samarchikhaad khen ch khariutslaga khyleedeggyi bolchikhood bgaa. Odoo byyr Parliamant, erunkhiilugch, Zasgiin gazar n' khen n' yugaa ch shiidekhee medekhee boliod bgaa shyy.
ТЭГСЭН !! Тэгэхдээ бас бух юм талаар болчихоогуй , еронхийлогч ч хориг тавихгуй байх : оороо бантан хутгасан ; зурх нь ч ухэж шантарч ч байгаа биз дээ , хоорхий ... Харин УХ -н ЦЭЦ -д л найдлага улдэв : эх оронч чин шударга сэтгэлгуй - дээр нь боловсролгуй - дольдгонуур - " эрх ямба " горьдоочид хэцуу дээ ... Ийм л байна
Cham shig daldganuuriig hen ch tooj sonsohgui za manan mafiin tejeever golog!
Ynen l bichsen bna sh dee. Bi irgen khyniikhee khuvid ene khyntei sanal neg bna. Khyn busdiig uuruuruu l tusuulj boddog gsn. Iimerkhyy um bichdeg nukhdyyd uursduu khen ch bish, khend ch toogddoggyi khymyys bdg bolokhooroo ingej gomdloo taildag baikhdaa khuurkhiis.
насаараа дагалдан хийгээд өнгөрлөө дөө
Ажлаасаа хусагдсан цүнх баригчид газар сайгүй худлаа донгосж явдаг юм Түүний нэг өрөөсөн бакал байна
Odoonii baigaa amisgaatai kharitsuulbal kharin ch jinkhene tamgiin gazriin darga shig ajillasan shyy. Tevcheertei, khyleetstei, bolovsroltoi l zaluu bna lee. Iim khymyyst ajil mundaggyi yumoo. Tegeed ch odoo yum uurchlugduj bna. Chadvartai, chadvargyi ulsuud n' yalgaraad ekhlene dee. Ter yed tarkhiniikhaa khemjeegeer asuudald khanddag nukhdyyd ch khuurkhii bolno doo zailuul.
Монголчууд бид эрх мэдэл, засаглал гэдэг хоёрхон үгийн утгыг огт ойлгохгүй яваа бололтой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үйл ажиллагаа нь Эрх мэдэл юм. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьектууд нь Парламент, Засгийн газар, бүх шатны шүүх юм. Харин эдгээр субьектуудад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг олгодог, дургүйн хүрвэл огцоруулдаг үйл ажиллагааг нь Засаглал гээд байгаа юм. Иймээс дэлхий дахинд Парламентын засаглал, Ерөнийлөгийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй, харин Үндсэн хуулийн Засаглал буюу Ард түмний засаглал гэсэн л ойлголт байдаг. Үүнийг л дэлхий нийтээр Ардчилал гэж нэрлээд байгаа юм.
Ene neg ikh meddeg khyn bnaa. Bodvol ene nukhur khuuliin tusul bolovsruulakhad ajillasan bololtoi. Neg musun bi dutuu yum khiigeegyi l geed bich'chikheech dee. Yagaad zuv yumiig zuvuur n' khyleej avch chaddaggyi yum be ene zaluuchuud. Mongol uls ardchilald shiljij niigmiin uur togtoltsoond shiljsenees khoish manaid khereglegdeggyi bsan mash olon yg khelleg orchuulagdan orj irsen. Minii medekhiin l ediin zasag sankhyygiin yg khellegyyd bol mash khetsyy orchuulagdsan, zakh zeel khugsun uls orond zokhitsuuldag khariltsaag n' zokhitsuulakh khemjeend khereglekhed khyndreltei bdg. Ene n' tsever orchuulgiig buruu, dutuu khiisentei kholbootoi bgaa kharagddag. Uur uur utga sanaa iltgedeg olon ygiig zuvkhun neg ygeer orchuulsan bdg zergees bolood lav l sankhyygiin zakh zeeliin erkh zyin khariltsaa chin' unuudur zarim yum n' oilgomjgyi bolchikhood bnoo. Tegekheer ene bicheed bgaa khyn erkh medel, zasaglal gedeg 2 ygiig gadnaas yag zuv ch orchuulsan yumuu, zyv xh oilgoj bgaa yumuu chutgur byy med.
Дэлхий дахинд анхны гайхалтай Үндсэн хуулийг бий болгосон Америкчууд Үндсэн хуулиндаа Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх нь бие биеэ сонгодоггүй, огцоруулдаггүй, харин ард түмэн тэдгээрийг сонгодог, бас огцоруулдаг байхаар хийжээ. Үүнийг Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал гэх бөгөөд ерөнхийд нь Ардчилал гэдэг байна.
Дэлхий нийтэд Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй. Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн ойлголт л байдаг. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх субьектууд нь Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх юм. Эдгээр субьектуудыг ард түмэн шууд, чөлөөт сонгуулиар сонгож байгуулдаг, бас огцоруулдаг. Үүнийг дэлхий нийтээр Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал (төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна) гэдэг. Үүнийг л Ардчилал гэдэг.
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан ду
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монг
Setgegdeluudiig harahad ajliig ni bulaaj avsan etgeeduud gutgesen coment bichsen bn, Uul ni unshaad oilgoj chadval zov sanaa bh yum,
Ter door neg ikh nom bicheed bgaa nuhur bodvol YNDSEN huuliin tusul bolovsruulah ajliin hesegt ajillasan umaa da yanz n'. Neg musun bi dutuu um hiigeegyi gd bich'chikhgyi de. Yagaad ynen zuv yumiig yneneer n' hyleej avch chadahaa bolichikhson um be ene zaluuchuud. Er n' bol MGL uls ardchilald shiljij shine niigmiin hariltsaand shiljseneer zah zeeliin niigemd hereglegddeg manaid umnu n' hereglegdej bgaagyi mash olon yg helleg orchuulgaar orj irsen bdg. Minii l medehiin ediin zasag, sanhyygiin mash olon yg hellegiin orchuulga n' hangaltgyi, dutuu, buruu hiigdsen hereglehed hyndreltei ygnyyd ikh taardag. Mash olon ygiig bygdii n' niilyyleed 1 ygeer orchuulchihsan baih jisheenii. Tegeed odoo ter n' yag gadniihnii heregledeg hemjeend khergelej sanhyygiin hariltsaag zohitsuulahad hyndrel yysgej bgaa tohioldol ih bdag sh de. Terentei adil erh medel, zasaglal gdg ygiig manaid yag zuv orchuulsan ch umuu, zuv hereglej zuv oilgood ch bgaa yumuu ygyi ch umuu chutgur byy med bolood bna sh d
Миелэгийн царайлаг залуу сайн уу юу байна
Gomo umuu khaashaa um. Er khyniig tsarailag marailgaar n duudaj ireed l bichij gene. Kkk. Sain mednee naad khyniig chin. Cham shig bish. Chinii khysel khelekhgyi. Kkk
Chinii khysej bielekhgyi
Ene thief mie ovogtiig ogtsruulah gej Mongolchuud temtsej baih ued UIH-in tamgiin gazariig yaj manan mafiin toloo ashiglasniig sain sanaj baina
Хоёр танхимтай АИХ болгох хэрэгтэй ш дээ. ерөнхийлөгч харин ЗГ толгойлж болох байсан. энэ зарчимд л орох нь гол зорилго,