sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь өөрсдийнх нь хүсэлтээр чөлөөлсөн билээ. 
 
Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчид Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Санхүүгийн зохицуулах хорооны даргад  Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Д.Баярсайхан нарыг нэр дэвшүүлжээ.
 
Иймээс ч өнөөдөр өглөө  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилох асуудлыг хэлэлцжээ. Улмаар байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохын дэмжсэн байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх бөгөөд Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох нь тодорхой болсон тухай эх сурвалж өгүүлж буй юм.
 
С.Сарнай