Монголын ард түмэн 60 тэрбумын бичлэг гэдэгт зүгээр нэг цухалдаагүй. Энэ бичлэг гэх асуудал бол бухимдлын зөвхөн нэг хэсэг нь.
2018 оны хавар Нийслэлийн прокурорын шийдвэрийг уншиж танилцуулаад, хувьдаа бол сайн балбуулж, нийгмийн бухимдлын уг чанарыг бусдаас илүү мэдрэв. Иргэдийн бухимдлын гол цэг нь төрийн албыг мөнгөөр худалдахгүй байх, төрийн албыг улс төрийн намууд хувийн компани шиг болгож, үүгээрээ улсыг уруудуулж байгаад бухимдсан. Энэ бүхлээрээ 60 тэрбумын бухимдал юм. Зүгээр нэг бичлэг, мөн бишээс өргөн утгатай.
Зарим хэсэг нь Засгийн газраа огцруулж, УИХ-аатараавал бензин, мах хямдарч, валютын ханш бууж, чухам амьдрал нь сайжирна гэж үнэн сэтгэлээсээ итгэсэн байдаг. Нөгөө ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зээлийг маань төлнө гэж итгэсэн шиг.
Сэлэм эргүүлээд алаад хаяна гэсэн улс төрчид хариуцлага тооцоод ёстой авилгачдыг хядаж өгөх байх, шударга ёс тогтох байх гэж итгэж байтал бас байдаггүй. Сэлмээ эргүүлнээ л гээд байгаа, үгэнд нь итгэж алга ташсаар алга хорсож эхэлж байна.
Угаасаа аргагүй шүү дээ. Үндсэн хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянахад ямар ч сайд, гишүүн, Ерөнхийлөгч хол байх үүрэгтэй.
Өнгөрсөн нэг жилд мах, бензин, валютын үнэ буураагүй ээ. Өссөн байх.Гэхдээ шинийг эрэлхийлсэн, шинэ зүйл хийчихье гэсэн хүсэл, эрмэлзэл байна. Шийдвэр гаргагчдаас үнэртэж байна. Үүнийг дэмжин уухайлна, хичээнгүйлэн уухайлна.
Иргэд бухимдаад байгаа асуудлаа ямар ч байсан тодорхойлчихжээ. Түүнийгээ илэрхийлэн эсэргүүцлийн жагсаал хийж, зурагт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлж байна. Иргэд өөрсдөд нь олдохгүй байгаа боломжийг хулгайлсан нөхөдтэй тооцоо бодохоор ордны хашаа руу дайрч ороод, хөгийн ЖДҮ-чин хулгайчдыг цохиод авмаар санагддаг л байх. Би ч гэсэн тэвчээд, хэлээ хазаад яваа болохоос болдог бол бас тэгмээр санагдаж байна, хүн юм чинь. Гэхдээ бид хуультай нийгэмд амьдарч байгаа, хуулийн дагуу хэдхэн сарын дараа эдгээр нөхдөөс салах бодит боломж бий. Энэ нь сонгууль.
Хэлэх гээд байгаа санаа маань хэдүүлээ сонгуулиа зөв эхлүүлье. Нэг хоёр хүн солиод дэлхий гоё болчихгүй тул сонгуулиар яаж зөв хүн гаргах вэ? гэдэгт санал нэмэрлэе.
Ардчилсан нам үнэхээр энэ 60 тэрбумаас салья, төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглах явдлыг зогсоохыг хүссэн бол эрэгтэй хүн 100 саяыг, эмэгтэй хүн 60 саяыг өгчихөөд нэр дэвших эрхээ ав гэж хэлэхгүй байсан юм. Мөнгөө өгчихөөд нэр дэвшүүлж чадаагүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж. Тэр нь юу юм бэ? Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын даргын суудал өгч, түүгээр дамжиж тендерийн будлиан, хээл хахууль, далд санхүүжилт хөвөрнө. Бялуу хуваах урьдчилгаа төлбөрөө ингэж авахгүй ээ, намуудаа.
АН-ын ажлыг бие сэтгэлээрээ нугалдаг олон залуус тэр 100 сая, 60 саяыг олох гэж өнөөх хөнгөн аргаар мөнгө олсон нөхдийг царайчлахаас өөр аргагүй болно. Нөгөө талаас хүн гуйж, нэр төрөө алдахгүй гэж бодсон хэсэг нь нэрээ дэвшүүлдэггүй. Аз нь таараад өөртөө байснаа зараад гараад ирвэл, ард нь дахиад нэг сонгууль тосох учир дараагийнхаа сонгуульд нэр дэвших гээд мөнгө “халаасладаг” нөхөд ч бий. Нэг удаа өмгөөлөл хийж, нэг удаа наймаа хийж үзээгүй зүгээр багш хүн улс төрд ороод хүний тооцоо өмнөөс хийгээд явахад нь бас гайхаж зогсдог үеийнхэнээ төлөөлж хэлж байгаа юм.
Сонгох, сонгогдох эрх бол хүн бүр аливаа ялгаваргүйгээр эдлэх ёстой эрх юм. Үүнийг эдлүүлэхийн тулд тэгш боломжоор хангах шаардлагатай. Сонгогдохын тулд баян байх албагүй. Тэгвэл яах вэ?
Ардчилсан нам болон бусад намууд УИХ-ын 76 тойрогтоо нэр дэвших хүмүүсээ эхлээд зарлаад, дараа нь санхүүгийн асуудлаа, хандив цуглуулах арга хэмжээгээ зохион байгуулвал эрэмбэ зөв тогтоно. Зөв хүмүүсээ танилцуулсан нам иргэдээс дэмжлэг авч, төрийн эрхийг барина. Харин эсрэгээрээ эхлээд мөнгөний босго тавьчихаар авилгал, хээл хахууль, нэр дэвшүүлэхдээ баян хоосноороо ялгарч, гэмт хэрэгтнүүд төрд гарах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цагаан сонголт хийсэн 100 гаруй мянган сонгогч сонголтгүй байна гэдэг санааг холбож ойлгоорой.
Энэ санал бүтэхгүй, амьдрал дээр тийм юм байдаггүй юм гэж зарим нь хэлэх байх. Бүтэхгүй бол тэгээд намаа тараагаад явбал зүгээр шүү дээ.
Хууль тогтоогч, хууль хэрэгжүүлэгчид эхлээд мөнгөний босго тавьдаг энэ буурангуй байдлыг хориглож, иргэдэд зөв хүнийг зөв аргаар сонгох зохицуулалтыг хийх боломж байна. Сонгуулийн хууль болон Улс төрийн намын санхүүжилтийн асуудал эхнээсээ зөв явах ёстой.
Хуульч Болдбаатарын ГҮНБИЛЭГ
Сэтгэгдэл0
Ми Овогтын "ХАЛЗАН ТОЛГОЙ" овжин ашиглах арга олоо шив дээ... Бтгий горьд...
Жилийн өмнө л энэ нөхөр М.Энхболдыг өмгөөлөөд, тэр бичлэг бол эвлүүлэг гэж хэлж байсан. Гэтэл тэр нь жинхэнэ бичлэг болж, Сандуй Ганбаатар нар 60 тэрбумын хэргээр шоронд сууж байна. М.Энхболд ч түүнд оролцсон нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Гэтэд энэ нөхөр хуульч байж улаан цайм худал хэлж, эвлүүлэг гээд зүтгээд байсныг яана. Яаж ийм худалч, хуурмаг хүн хуульч болдог байнаа. Худал хэлсээр толгойных нь үснүүд хүртэл зугтаад явчихсан байна шүү дээ.
ийм толгойг шанаган толгой гэхийн билээ.
60 тэрбум бол АН-ын тагнуул туршуул Доржзодовын МАН-гийн хулгаруудад ярьсан яриа хоосон зүйл эвлүүлэг хагалан бутаргах ажиллагаа. АН-ын 100 сая бол бодит зүйл Мөнгөтэй хулгайч хэнч АН-аас нэр дэвшиж болно 100 саяаа өгөөд Эрдэмтэй номтой эгэл жирийн АН-ын гишүүн нь мөнгөгүй болохоор АРДЧИЛАЛ гэж хуцахаас цаашгүй ЭНэ 2 намыг хэзээч сонгох хэрэггүй 30 жил ээлжилж тоглолоо Одоо амарцгаа эхнэртэйгээ гэрийнхээ ажлыг хий л дээ. Харьцгаа
ichguurgui doligonuur hudalch hunii tolgoi usgui baidgiin
mash zeb demjij baina
Нам ярьсан долоогч.. Энхболдын бөгс долоогч.. хоолоо олж идэх арга нь долоогч..!!!
Хоолныхоо ч мөнгийг олж чаддаггүй хоосон ухаантан түмэнд тус болж тэдний төлөө ажиллах уу. Ухаан мэдлэг чадвараа мөнгө болгож чаддаг хүмүүс төрд түмний төлөө ажиллах нь илүү баталгаатай. Коммунистууд хэдхэн жилийн өмнө баячууд бол мангасууд гэж түмэнд ойлгуулаад төрийн эрхийг авчихсан нь бидний түүх.
менгетэй бегеед завтай шоучин нехер юм
СЭТГЭГДЭЛ БИЧИГЧИД ҮНЭН СОЛИОРСОН БАЙНА МАНАН д мангуу толгойгоо угаалгаад хэцүү болж дэ Тэхдээ Монголын ард түмний олонхи ньухаантай шүү АН ынхан 60 тэрбумыг үргэлжлүүлж байгаагийн сонгодог жишээ мөн дөө ГҮНБИЛЭГ ийг тэнэгийн тэнэгүүд муулна Энэ хүн боломжийн залуу бололтой
bolomjiin mongo dolooson gejuu tiim baihaa
Яг үнэндээ тэр 60 тэр бум чинь 1996, 2000 оноос эхлэлтэй. Тоо тэгээс эхэлдэг, тэгээр төгсдөг.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй. Үхэр унасан хүнд нохой өшөөтэй байдгиймаа битгий шантар үнэнийг сайн бичээрэй . Уухай...
Улаанбаатарчуудад сэлэм эргүүлтлээ пээдийчихсэн нь Ми овогтын Мөнхчулууны дүү байх шүү.Ах дүү нь ингэтлээ даварсан байхаар Ми овогтын Мөнхчулуунууд өөрсдөө бол автоматаар хотынхныг шүршчих байлгүй
unen ug dee luibarchid mongoor l songuuli xiix gej bodoj suugaa
Ядарсан ард олны төлөө тэмцэж язарталаа таргалсан байна..
гүн балаг чи л тийм байлгах гэж бодож байгаа л даа.ккк
Ta ikh l loozon yarih um! Yag huulich baihdaa yamar gemgui hunii erhiin tuluu temtssen be? Harj baihnee dandaa luiwarchdyg umguuluh um... unen ch shudrag baina gedeg jijig uildlees uuln haragdah estoi um! Medeej tom system iin uurchlult geh l bh, ghdee uuruus chin bol garahgui! Yag unendee jinhen luiwarchdyg ta yaj ch chadahgui
60 тэрбумаас өмнө байсан ш дээ
АН-н 100 сая гэдэг бол 60 тэрбум босгож байгаагаас ямар ч ялгаа алга. Нам гэдэг бол гэмт хэргийн бүлэглэлийг хэлнэ. Төрийн суудлаар далимдуулж гэмт хэрэгтнийг өршөөж, өөрсдөө гэмт хэрэг хийж авилгал авдаг МАФИ.Өөр юу ч биш. Мангар л биш бол 20 онд МАН, АН-г дэмжих мал Монголд байхгүй.
30 жил ардчилсан улсад амьдарчихаад ардчилал гэдгийг одоо хvртэл ойлгоогvй л явах юмаа!!?? Ардчилал гэдэг чинь менгеер бvхнийг, бvvр бvгдийг худалдаж авахыг хэлээд байгаа юм ш дээ!! Ардчилсан улсад менгетэй хvн л жаргалтай!! Коминист улсад ядуус жаргалтай амьдардаг жамтай!!
30 жил ардчилсан улсад амьдарчихаад ардчилал гэдгийг одоо хvртэл ойлгоогvй л явах юмаа!!?? Ардчилал гэдэг чинь менгеер бvхнийг, бvvр бvгдийг худалдаж авахыг хэлээд байгаа юм ш дээ!! Ардчилсан улсад менгетэй хvн л жаргалтай!! Коминист улсад ядуус жаргалтай амьдардаг жамтай!!
30 жил ардчилсан улсад амьдарчихаад ардчилал гэдгийг одоо хvртэл ойлгоогvй л явах юмаа!!?? Ардчилал гэдэг чинь менгеер бvхнийг, бvvр бvгдийг худалдаж авахыг хэлээд байгаа юм ш дээ!! Ардчилсан улсад менгетэй хvн л жаргалтай!! Коминист улсад ядуус жаргалтай амьдардаг жамтай!!
30 жил ардчилсан улсад амьдарчихаад ардчилал гэдгийг одоо хvртэл ойлгоогvй л явах юмаа!!?? Ардчилал гэдэг чинь менгеер бvхнийг, бvvр бvгдийг худалдаж авахыг хэлээд байгаа юм ш дээ!! Ардчилсан улсад менгетэй хvн л жаргалтай!! Коминист улсад ядуус жаргалтай амьдардаг жамтай!!