Оюу Толгойн тухай манайхан бүгдээрээ мэднэ. Ямар ч гэсэн шударга бус гэрээ юмдаг. Энэ удаад хэн бүхний “сайн мэдэх” ОТ-н том асуудлыг биш, харин түүнтэй нягт холбоотой цахилгаан станц тойрсон товч түүх, асуудлыг хөндөх гэсэн юм. Учир нь энэ бол үлгэр домог шиг, бас адал явдал шиг хэрнээ сургамжтай, энэ хир маргааны сэдэв болж байгаад оршино…
ОТ-н Цахилгаан станцын асуудал
2009 онд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдав. Гэрээнд гарын үсэг зурсны маргаашаас эхлэн шууд ажиллаад эхэлнэ гэж байхгүй л дээ. Гэрээнд Цахилгаан станц барих асуудлыг тусгайлан тусгасан. ОТ-н Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т: “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” гэсэн заалт бий.
Хэдийгээр 2009 онд ОТ-н гэрээнд гарын үсэг зурсан боловч жинхэнэ үйлдвэрлэл 2013.07.09-нд эхэлсэн. Эндээс эхлээд 4 жилийн дотор ЦС барих ёстой. Учир нь гэрээнд ингэж заасан. Хэрэв ЦС барихыг хүлээх гэвэл ОТ-н бүтээн байгуулалт тэр хэмжээгээр хоцрох байсан тул Хятадаас эрчим хүч авахаар болжээ. Хятадаас эрчим хүч авах цахилгааны сүлжээг ОТ компани өөрийн хөрөнгөөр барьсан ба үүнийгээ 2013 онд манай өмчид шилжүүлэн өгсөн.
ОТ компани 2012 онд ТУЗ-н хурлаараа ЦС-ын барилгын ажлын гэрээний төсөл батлав. Манай талаас 2012.07 сард Дулааны цахилгаан станц барих 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг ОТ-д өгөв. Өөрөөр хэлбэл 2017 онд гэхэд ЦС барьсан байх ёстой. Эндээс үзэхэд Монголын төр засаг 2012 он гартал ОТ-д ЦС барих ажлыг бүх талаар дэмжиж байсан нь тодорхой байна. Ийнхүү ОТ-н ЦС-ын ажил эхлэхэд бэлэн болоод байв. Гэтэл…
ТТ-н ЦС-ын асуудал
Таван Толгойн ордыг эргэлтэд оруулах асуудал 2012 оны сүүл үеэс улс төр, эдийн засгийн нэн чухал болон тавигдах болов. Гэтэл монголын улс төрийн хүчний харьцаанд ихээхэн өөрчлөлт гарсан байлаа.
2012 оны сонгуулиар өмнө нь 45 суудалтай байсан МАН 21 суудалтай болон агшиж, өмнө нь 28 суудалтай байсан АН 34 суудалтай болон тэлж, Шударга ёс эвсэл 11 суудал авч хүч түрэн орж ирэв.
Энэ шинэ нөхцөл нь ТТ-г ганцаараа мэдэж, ганцаараа хөдөлгөж, ганцаараа хянах гэсэн МАН-д хүнд цохилт болсон юм. Шинээр олонхи болсон АН ч гэсэн ТТ-г өөрийн мэдэлд булаан авахыг хүсэх нь мэдээж хэрэг. Ядаж байхад Шударга ёс эвсэлтэй нэгдэхгүй бол АН дангаараа арай л барахгүй байлаа. Энэ нөхцөлд Шударга ёс Эвслийг ахалсан М.Энхсайханд ихээхэн өргөн боломж нээгджээ.
Өмнө нь ТТ-н өрсөлдөөн МАН, АН гэсэн хоёр намын хооронд болдог байсан бол одоо АН, МАН, ШЁ гэсэн гурвалжингийн дунд өрнөж, асуудлыг 3 тийш нь чангаах болов. Энэ нь “монгол зүй тогтлоор” холион бантан болно гэсэн хэрэг байлаа. Үнэхээр ч холион бантанг хутгах шиг болов.
ТТ-г яриад эхлэхээр мэдээж эрчим хүчээр хангах асуудал босч иржээ. Гэтэл Оюу Толгой Таван Толгой хоёр маш ойрхон, ердөө л 100 гаруйхан километр зайтай байгааг төр засаг “гэнэт санав”. Ер нь ингэхэд далай тэнгис шиг их нүүрстэй Таван Толгойдоо цахилгаан станцаа барьчихъя, тэгээд түүнийгээ Оюу Толгойтой холбочихъё гэсэн санаа төрөх нь тэр.
Шууд хэлэхэд энэ нь тухайн үедээ маш зөв, бүрэн дэмжүүштэй санал байлаа. 100 гаруйхан километр зайтай Оюу Толгой, Таван Толгойд хоёрын зэрэг ЦС барих нь утгагүй хэрэг. Ингээд ОТ-н ЦС-ын асуудлыг орхиж, зөвхөн ТТ-н ЦС-ын асуудал ярих болов.
Н.Алтанхуягийн болон Ч.Сайханбилэгийн ЗГ ТТ-д ЦС барих саналаа ОТ-д олон удаа танилцуулж, ОТ-н ЦС-ыг хойшлуулах хүсэлт тавьж байв. Үүнийг буруу гэж үзэж болохгүй юм. Ингээд ОТ манай ЗГ-ийн удаа дараагийн хүсэлтийн дагуу өөрийн ЦС барих ажлаа хойшлуулсан юм. Одоо болохоор ОТ компани гэрээгээр хүлээсэн ЦС барих үүргээ биелүүлээгүй гэж баалж байгаа. Асуудалд шударгаар хандвал ОТ-н гэрээг ямраар ч шүүмжилж болно, харин ЦС барьсангүй гэж гүтгэж болохгүй…
ТТ-д ЦС барих манай саналд ОТ компани онцгой их татгалзсангүй, татгалзах ч үндэслэл байхгүй байв. Сайн л биз, бид ЦС барих мөнгөө хэмнэнэ. Харин ТТ-н ЦС-аас ямар үнээр, ямар нөхцлөөр цахилгаан авахаа жичид нь шийднэ…
Нэгэнт саад бэрхшээл үгүй болж, зарчмын асуудлыг шийдсэн учраас төр засаг зөвхөн ТТ-н ЦС-ын бүтээн байгуулалтыг ярих болов.
Асар их нүүрстэй ТТ-д ЦС барих нь зөв үү ? Мэдээж зөв. ТТ-н ЦС-аасаа ОТ-гоо цахилгаанаар хангах нь зөв үү ? Мэдээж зөв. Цаашилбал ТТ-н ЦС-ыг түшиглэн нүүрс угаах үйлдвэр, дэд бүтэц зэргийг хөгжүүлэх нь зөв үү ? Мэдээж зөв. Ингээд их бүтээн байгуулалтын далбаан дор ажил эхлэв.
Гаргасан хууль, тогтоол, шийдвэрийн энд дурдах гэвэл цаг цаас хүрэлцэхгүй. ТТ-д ЦС барих зорилгоор “Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2013 оны 71 дүгээр, “Төсөл санхүүжүүлэх тухай” 2013 оны 80 дугаар, “Төрийн өмчийн оролцоотой компани байгуулах тухай” 2013 оны 129 дүгээр, “ТТ-н ЦС-ын төслийг эрчимжүүлэх тухай” 2013 оны 261 дүгээр тогтоолыг тус тус батлав. Эрчим Хүчний Сайдын 2013.03.19-ний 36-р тушаалаар ТТ-н ЦС-ын Төслийн нэгжийг байгуулав. Ганцхан жилийн дотор ийм олон тогтоол шийдвэр гаргана гэдэг бол монгол хэмжигдэхүүнээр галзуутай шуурхай ажилласныг харуулна. Гэтэл 2014.11.15-нд Н.Алтанхуягийн ЗГ огцорч, сарын дараа Ч.Сайханбилэгийн ЗГ бүрэлдэв. Ч.Сайханбилэг мега төсөл хариуцсан сайдаар М.Энхсайханыг тавьж, ТТ-г ашиглах, түүний дотор ЦС барих гэрээ хэлэлцээр бүр их хурдасч, асар их далайцтай, сүр дуулиантай үргэлжлэв.
Хэрүүл будлианы цаад учир
Гэтэл одоо болтол ТТ-н ЦС боссонгүй. Яагаад маш зөв, дэмжүүштэй гэж бараг бүх хүн үзэж байгаа ЦС яагаад босоогүй вэ? гэсэн асуулт үүсэх нь ойлгомжтой. Энэ нь Монголын эрх баригчид ОТ, ТТ, Гачуурт буюу “3 томын” төлөө улс төр, эдийн засгийн өрсөлдөөн тэмцэлд орж, “зодоон нүдээн” хийсэнтэй холбоотой. Энэ талаар би “Гурван томын төлөө” өгүүлэлдээ тодорхой дурдсан. https://ganaa.mn/2015/09/02/iabgysuhtew/
Гэвч би энэ “том зодоон”-ы тухай биш, харин ОТ, ТТ-н ЦС-тай холбоотой хэрүүл зодооны тухай хөндөж байгааг гэдгээ зориуд сануулж байна.
Эрүүл ухаантай ямар ч хүн “ТТ-д ЦС барьчихна, цахилгаанаараа ОТ, ТТ-г хангачихна, үүний тулд хэдхэн гэрээ хийгээд асуудлыг шийдчихнэ” гэж маш энгийнээр бодох нь лавтай. Гэвч энд эдийн засгийн өрсөлдөөний асуудал гарч ирээд зовлон удсан юм.
Эхний асуудал: ТТ-н ЦС-д хэн хөрөнгө оруулах вэ ? Манайх хөрөнгө оруулна гэж аман дээрээ ярьдаг ч ачир дээрээ манайд түй ч мөнгө байхгүй.
Хоёр дахь асуудал: Гадаадын хөрөнгө оруулагч хаанаас олох вэ ?
Энд ОТ-оос хөрөнгө гаргуулах нэг том хувилбар бий. Яагаад гэвэл тэд ЦС барина гэж гэрээнд тусгасан. Удаах нь Хятад. Хэдийгээр хятад боломжтой хувилбар ч гэсэн үүнийг “ил хэлж” болохгүй. Ингэвэл улс төрийн хувьд “алуулна”.
Гурав дахь асуудал: ТТ-н ЦС-ыг Монголын талаас хэн өмчилж, хяналт тогтоох вэ ?
2012-2016 оны улс төрийн тэмцэл, өрсөлдөөн, зодооныг дээр дурдсан 3 асуудал бүрэн тодорхойлдог. Үе үеийн ЗГ-ууд өөр өөрийн хувилбарыг зүтгүүлж, энэ нь бусдынхаа уур цухал, атаархлыг төрүүлж, ярьсан хэлснээсээ буцах, бултах, эхэлсэн ажлыг гацаах, унагах, цоо шинээр шинэ санал гаргах явдал хэвийн үзэгдэл болов.
Энэ хооронд хэдэн гэрээ хийж, хэдэн гарын үсэг зурж, хэдэн дайллага хийсэн, ахиад шинээр хэлэлцээрийн ширээнд хэд дахин суусныг тоолох арга байхгүй. Жирийн хүн байтугай, судлаач би хүртэл тоог нь алдчих шахдаг юм.
Энэ олон адал явдалд хэний буруу зөвийг дүгнэх боломж бараг байхгүй. Харин гадаадынханд ямар ч буруу байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна. Өөрөөр хэлбэл “цэвэр” монгол зодоон, өрсөлдөөн ТТ-н ЦС-ыг ажлыг зогсоосон гэж итгэлтэй дүгнэж болно.
Энэ үеэс эхлэн ТТ-н ЦС-ын асуудал цэвэр эдийн засгийн өрсөлдөөний асуудал болон хувирав. Яагаад ?! 1. ТТ-н ЦС-ыг гадаадын хөрөнгөөр бариулчихна. Янз бүрийн мэдээллийн дунджаар хөрөнгө оруулалтын 70%-ийг гадаадаас гаргуулна. 2. ТТ-д байгаа “хэн ч авахгүй, бор нүүрсээ” ТТ-н ЦС-д шахчихна. 3. Цахилгаан нийлүүлсний төлбөр гэж ОТ-оос мөнгө авчихна. Хэрэв би эндүүрээгүй бол 1 квт цахилгааныг 15 центээр ОТ-д зарахаар ярьж байсан. Энэ нь нийт дүнгээрээ жилд 200 орчим сая ам.доллар болно. Ийм “гурван давхар” ашигтай ЦС-ыг өмчлөх нь ТТ болон ОТ-д хяналт тавих гол түлхүүр болно. ТТ-н ЦС тойрсон хэрүүл тэмцэл, будлианы гол шалтгаан нь энэ юм.
Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайхан нэг удаа олдсон улс төрийн боломжоо ашиглан “мега залилан” хийж эхлэв. М.Энхсайхан аман дээрээ том том “мега онол” ярьдаг боловч ачир дээрээ “олон талт мега тоглолт” хийж эхлэв. Үүнийг хялбархан нотолж болно:
2015-10-15. Шадар сайд М.Энхсайхан: “ОТ-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани ТТ-н ЦС-ыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, 1 тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өгсөн” гэж ЕС Ч.Сайханбилэгт албан ёсоор мэдээлэв. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан ОТ-гоос мөнгө гаргуулна гэж байна.
2016-06-20. ЗГ-ын хуралдаан дээр М.Энхсайхан: “ТТ-н ЦС станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна“ хэмээн мэдээлэв. Одоо болохоор М.Энхсайхан Японоос мөнгө гаргуулах болж байна.
Наймхан сарын дотор “мега сайд” М.Энхсайхан өөр хоорондоо эрс тэс зөрүүтэй мэдээлэл өгч байгааг Та бид харж байна. Тэгээд хөрөнгө оруулалтаа чухам хэнээс авах юм ?! Ямар ч гэсэн М.Энхсайханы хэлснээр ОТ, Японы хоёроос зэрэг хөрөнгө оруулалт татах боломжгүй. Аль нь юм ?!
2015 оны дундуур М.Энхсайханы мега төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалсан ажлын хэсэг шалгаж, 90 хуудастай лут тайлан гаргаж, бут авсан нь энэ хэрүүл зодооны оргил цэг байлаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээр: “Энержи Ресурс”-ын мэдэлд буй 1 тэрбум ам.долларын цахилгаан станц,…бэлэн мөнгө зэрэг нь EBRD, FMO (Нидерланд) DEG (Герман), BNP Paribas (Франц), Монголын ХХБ зэрэг банкуудын 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна. Мөн “Энержи Ресурс”-ын толгой компаниудын гаргасан 600 сая ам.доллар бондын барьцаанд байна. Энэ бүх зээл болон бондын төлбөрийн нийт дүн 2015.05.03-ны байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Санамсаргүй давхцал байж болох ч “Энержи ресурс”-ын тавьсан гадаад өр зээл ТТ-н ЦС-ыг барих өртөгтэй дүйж байгаа нь их сонирхолтой…
Улмаар УИХ-ын ажлын хэсэг М.Энхсайханы мега төслийг “гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл М.Энхсайхан ТТ-д зөвхөн “Энержи Ресурс”-ын эрх ашгийг зүтгүүлж байсныг баримтаар нотолжээ. Хүн загнах дуртай хүмүүст хэлэхэд энэ бол миний дүгнэлт биш, УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гэдгийг сануулж байна…
Ингэж балайрсаар байтал 4 жил нисэх мэт өнгөрч, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН 65 суудалтай, АН 9, МАХН 2 суудал авч улс төрийн хүчний харьцаанд томоохон өөрчлөлт гарав. Одоо ёстой ТТ-г жинхнээсээ авдаг цаг…
Хөрөнгө оруулагчийн эрэлд
Түй ч мөнгө байхгүй Монголын төр засаг цаг ямагт гадаад хөрөнгө оруулагчийн эрэлт хатна. Гэхдээ манай монголчууд Орос, Хятад хоёр бол яав ч гадаад хөрөнгө оруулагч биш, харин энэ хоёроос өөр Барууны дурын улс бол “жинхнээсээ” гадаад хөрөнгө оруулагч гэж үздэг марзан ойлголттой.
Энэ төсөөллийнхөө хүрээнд гадаадынханд: “Манайд хөрөнгө оруулаач, яриа хэлэлцээр хийе” гэсэн урилга явуулна. Тэр урилгыг нь эргүүлэн ар талыг нь харвал: ”Хэрэв манай бүлэглэлд таалагдахгүй үйлдэл хийвэл чамайг хөөнө шүү” гэсэн бичиг дурайж байдаг. Гадаадынхан үүнийг анзаардаггүй юм шиг байгаа юм. “Монгол урилгыг” эргүүлээд харчих сэхээ байхгүй тэнэг амьтад…
2016.12.13-нд Ж.Эрдэнэбатын ЗГ-ын Түлш Эрчим хүчний сайд П.Ганхүү: “Ондоо багтан (2017 оныг хэлж байна-Х.Д.Г) хөрөнгө оруулалтаа хийж, санхүүжилтийн асуудлаа шийдэхгүй бол ЗГ ТТ-н ЦС барих сонирхолтой өөр хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж болзошгүй” гэж “Mongolian mining journal” сэтгүүлд ярьснаас гадна “дахин тендер зарлана” сүрдүүлэв.
Ингэж хэлсний дараа ТТ-н ЦС-д хөрөнгө оруулна гэж тохирсон Японы Марубени компани шалтгаанаа хэлэлгүй гараад явчихав. Ийнхүү ТТ-н ЦС-ын гадаад хөрөнгө оруулагч алга болов. Нэг сэхээ аваад харсан чинь монголчууд мөнгө ч байхгүй, станц ч байхгүй, хөрөнгө оруулагч ч байхгүй мэлийгээд зогсож байгаагаа ухаарав.
Энэ нөхцөлд УИХ “ТТ-н нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 73 дугаар тогтоол гаргаж “ажил хурдасгах” үүрэг өгөв.
“Ажил хурдасгахын” тулд У.Хүрэлсүхийн ЗГ ажлаа “цоо шинээр” эхлэв. Ингэж хэлэхийн учир нь ЗГ-ын 2019.07.09-ны 296 тоот тогтоолоор “ТТ-н Зүүн Цанхийн хэсгийг эзэмшиж, түүний 30 хувийг олон улсын зах зээлд гаргах охин компани “Таван Толгой майнинг” компани байгуулсан” явдал болно. Энэ шинэ компанийн захирлаар “Эрдэнэтийн” Х.Наранхүүг томилжээ. Уг нь нүүрсээ зарж мөнгө босгох санаа нь тийм ч муу зүйл биш. Мөнгөгүй улс чинь үүнээс өөр яах билээ ?!
У.Хүрэлсүхийн ЗГ ТТ-н бүлэг ордын 8 лицензээс зөвхөн Зүүн Цанхийн лицензээр олон улсад IPO гаргаж, эхний удаад 700 саяас 1 тэрбум 200 сая ам. долларын хөрөнгө босгох зорилт дэвшүүлжээ. Энэ үүрэг “Таван Толгой майнинг” компанид ноогдож байгаа.
ТТ-д стратегийн түншлэгч олох, урт хугацаанд хамтран ажиллах гэрээ хийх, үүний дараа хөрөнгө оруулах банкууд олох (нэг биш 5 хүртэл банк олох шаардлага гарна), олон улсын зөвлөхүүд олох зэрэг нь санаан зоргоор бүтдэг ажил биш л дээ. Гадаадынхан өмнө нь яаж, хэдэн удаа тендер зарласан, яаж бантан хутгаж, яаж завааруулсныг санах нь лавтай…
ЗГ ихээхэн хүнд зорилт тавьсан ба хэрэв энэ нь бүтэхгүй бол ТТ төсөл бүхлээрээ нурна гэсэн хэрэг. Ингэвэл Та бидний ярьж буй ТТ-н ЦС-ын ажил зогсоно гэж ойлгож болно. Угаасаа ч ТТ-н том асуудлыг шийдээгүй байхад ЦС-ын асуудлыг шийднэ гэж байхгүй л дээ. Иймээс Та бид ЗГ-ын энэ ажил бүтээсэй гэж залбирах л үлдэж байна…
Үүнтэй зэрэгцэн ЗГ 2018.12.26-ны хуралдаанаараа Рио-Тинто компанитай ОТ-г эрчим хүчээр хангах, ТТ-н ЦС-ыг барих асуудлыг дэмжив. Улмаар ЗГ болон ОТ ХХК Тавантолгойн ЦС-ыг барих “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “ТТ-н ордыг түшиглэн барих 300 МВт-ын цахилгаан станцыг 2023.06 сард ашиглалтад оруулахаар боллоо” гэж мэдэгдэв.
Энэ хамгийн сүүлчийн шийдвэр мөн үү ?! Эргэж буцахгүй, будлиан хутгахгүй цааш явах болов уу ?! Асуудлыг бүрэн шийдэж чадсан уу ? Үгүй л дээ. Яагаад гэвэл ТТ-н том асуудал шийдэгдээгүй, IPO гаргаж мөнгө босгох, хамтрагч болон банк олох асуудлыг одоо л ярьж эхэлж байна.
Ер нь ингэхэд бид ЦС-ын хэдэн төсөлтэй сууж байна аа ?! гэсэн асуулт зүй ёсоор үүснэ.
Ямар ч гэсэн ОТ-н ЦС-ын төсөл бэлэн байгаа. Учир нь гэрээгээр хүлээсэн үүрэг бий. Гэхдээ анхны гэрээнд ОТ-г ЦС-ыг ТТ-д барина гэсэн заалт байхгүй. ОТ уур нь хүрэхээрээ ЦС-аа “хашаандаа барина” гээд байдаг нь ийм учиртай. Дараа нь ТТ-н ЦС-ын хэд хэдэн төсөл байгаа. Яахав, хүчин чадал нь заримдаа 300 МВт, заримдаа 450 МВт гэж хэлбэлзэж байсныг энд харгалзаагүй. Энэ төсөл бүр Хятад оролцсон, оролцоогүй гэсэн тус бүр хоёр хувилбартай. Ингэвэл 4 төсөл болж байна. Үүний дээрээс Ньюкомын шинээр хийсэн 500 МВт-ын Сэргээгдэх эрчим хүчний төсөл гэж байгаа.
Эндээс ЦС-ын сонголтыг манай ЗГ хийх үү, ОТ хийх үү гэдэг нь их сонирхолтой. Өөрөөр хэлбэл, ЦС-ыг ТТ-д барина гэсэн байршлийн сонголт л тодорхой байгаа. Бусад нь, жишээлбэл: ОТ мөнгө гаргах эсэх, гаргавал хэдий хэмжээтэй гаргах, гуравдагч хөрөнгө оруулагч олж чадах эсэх, ямар станц барих эсэх нь тодорхойгүй…
Ямар ч гэсэн ЦС барих ажил ОТ-н гэрээг үзэглэсэн 2009 оноос эхлэн тоолбол бүхэл бүтэн 10 жил өчүүхэн ч ахиц гаргасангүй, ТТ гэсэн байршил тогтоосноос цааш хэтэрсэнгүй. Сонголтыг одоо л хийх гэж байна. Өөрөөр хэлбэл сонголтын олон асуудал нээлттэй хэвээр үлджээ…
Усны асуудал
ОТ өөрөө усыг мангас шиг залгидаг аж. Ямар сайндаа Хэрлэн голын усыг урагш ОТ руу татах төсөл гаргаж байхав. Энэ нь ОТ-д ус маш их хэрэгтэйг нотолдог. Дээрээс нь нүүрс шатаадаг ЦС усыг уух шиг болдог эд аж. Хэрэв ТТ-г орд газрыг ашиглаж эхэлбэл нүүрс угаах зэргээс эхлээд технологийн дамжлага болгонд асар их ус шаардана. Гэтэл манай Говийн гүний усны нөөц тун ядмагаас гадна хөрс нь нэн эмзэг, уснаасаа хамаардаг. Ингээд усны асуудал маш хурц, бараг хамгийн гол асуудал болон дэвшин гарч иржээ.
Энэ талаар “үй түмэн” судалгаа хийжээ. Зарим судалгаа нь сүр бадруулсан, зарим нь арай даруу үр дүн гаргадаг боловч бараг бүгдээрээ Говийн усны нөөцөд том бүтээн байгуулалтууд ихээхэн хөнөөлт үр дагавартайг тогтоожээ. Ус бол ОТ, ТТ-н бүтээн байгуулалтын хамгийн түвэгтэй, хамгийн зөрчилтэй, хамгийн эмзэг асуудал болсон нь эргэлзээгүй байна. Нүдэн багцаагаар болон малчдын ярианаас үзэхэд ОТ, ТТ хавийн худгууд олноороо хатаж ширгэсэн нь тодорхой байна…
Усгүй болох аюулыг харгалзан Ньюком компани Өмнөговийн Манлай суманд нарны ЦС барих төсөл боловсруулжээ. Тэдний станц хүчин чадал нь ижил боловч ус хэрэглэхгүй ажилладаг онцлогтой аж…
Ингээд асуудал дулааны ЦС уу ?, сэргээгдэх эрчим хүчний станц уу ? гэсэн сонголтод тулж ирээд байна. Аль аль нь давуу болон дутагдалтай аж…
Нэг бодлын далай их их нүүрстэй ТТ-н овоолго болон хаягдаж буй бор нүүрсийг ашиглаж ЦС барих нь зөв мэт. Гэтэл Их говио усгүй болгочихвол яанав ? гэсэн айдас монголчуудад төрөх нь мэдээж хэрэг. Гүний усыг шавхвал Монголын говь сөнөнө. Тэгвэл ёстой баларсан юм болно…
Нөгөө бодлын нар салхи шиг элбэг юмгүй Говь нутагтаа Сэргээгдэх ЦС барьж, усаа хамгаалж хайрлах нь зөв. Энэ хоёрын нэгийг л сонгох ёстой болоод байна даа…
Энэ сонголтыг монголчууд бид хийх ёстой. Учир нь ОТ-н хувьд монголчууд ямар станц барих нь онц сонин биш. Харин Их Говийн уст давхаргыг сөнөөсөн ялд уначихгүй шиг байж, нэр төрөө хамгаалан үлдэх сонирхол ОТ-д бий гэж бодож байна.
Тун удахгүй бид “усаа хамгаалах” талынхан, “нүүрс ашиглах” талынхан гэж 2 хуваагдан өнөөх улигт хэрүүлээ дахин эхлэх нь дамжиггүй. Энэ бол өнөөгийн улс төр, эдийн засгийн асуудлаас нэн хол давсан, дээд эрэмбийн, бид хойч үедээ юу үлдээх тухай зарчмын бөгөөд ирээдүйн асуудал болно…Агуу их Леонардо да Винчи: “Дэлхий дээрх амьдралын шим шүүс болох шидэт эрх мэдэл усанд заяажээ” гэсэн нь Монголчуудын “Ус-чандмань эрдэнэ” гэдэгтэй шууд дүйдэг ба энэ туйлын үнэнийг эдүгээ болж буй усны төлөөх дэлхий дахины өрсөлдөөн тэмцэл эргэлзээгүй нотолно…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 11 дүгээр сарын 27.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Gaihamshigtai niitlel. Unenii tuil gj bdg bolov uu,bdg bol ter ni ene avai.Ezen Chingis Ih Haaniihaa tursun udriin gun mendchilgeeg hurgii. Further Success!!! Side with none.
Niamka Rio Tinto-n ard Angliin Hatan Haan ntr bdg,estoi aimaar ntr gj uuriinhuu jol hemjeendee Mongoloo surduullee.Shudraguin tuil Hatan Haan sayhan hamgiin hairtai,deereesee 8 dahi zindaatai tursun huugiinhee buh tsol hergem,zereg dev,sanhuug ni "sex scandal"-d batlagdaagui ch ner holbogdloo gj baihgui bolgov.Office-iig ni ordonoos gargaj hayav. Hatan Haan herev Rio-hoo jigshuurt balag,muljlugiig medvel,medegdvel yaah bol???? !!!!!!
In my interpretation the highest Queen, too cultured cosmopolitan,sips only goat's milk latte-drinking,avocado toast-eating Elite can't be imagined or interested to be on Board with Rio Tinto's dirty as well as colonizing Brand of business. Sorry for my Reprimand.Though By claiming that in public I stress Rio's further Bid(s) in any Forms should flop immediately. Also Mongolia must stop talking our Too Serious Problems in Vague Generalities strongly Eager to get some Quid Pro Quo.
In my interpretation the highest Queen, too cultured cosmopolitan,sips only goat's milk latte-drinking,avocado toast-eating Elite can't be imagined or interested to be on Board with Rio Tinto's dirty as well as colonizing Brand of business. Sorry for my Reprimand.Though By claiming that in public I stress Rio's further Bid(s) in any Forms should flop immediately. Also Mongolia must stop talking our Too Serious Problems in Vague Generalities strongly Eager to get some Quid Pro Quo.
Үхсэн хойно оо ,тун удахгүй Исламын Ногоон далбаа Европийг бүрхэж , лалын махир сэлэм европчуудын толгойг цавчиж боолын боол , босгоны шороо болгож эхэлхэд та нар монголчуудын ач гавъяаг дахин санах болно. Элэнцэгийн Английн хатан хаан ? Нохойн бөөс гэж. Библид Магогийн Гог ирж Дэлхийг түвшитгэх болно гэж байдаг , монголчуудыг бага оролдох хэрэгтэй л дээ
Тун ойлгомжтой Монголын хэдэн луйварчин том толгойфеодалийн хөрөнгийг хурааж түүгээр ТТ ЦС-ыг барих ёстой юм байна Баянгол Талхчихэр -ээс эхлээд Чингис буудал ...хүртэл гэхүү дээ
Үнэн зөв хэлжээ
Цахилгаан станцыг гацаагч Лалар оросууд шүү дээ өөр хэн байдгийн Монголчууд УЦС барих гэхээр Байгал нуур орилдог оросууд ТТ ЦСыг гацаах амархан даа оросууд санасандаа хүрэхэд манай бүлэглэлүүдийн хэрүүл буян болсон доо
IMPEACHMENT-eer 2-hon udriin umnu buten unaj,suiren "onholdchih" geed bsn "nulimstai"Trump unuudur IMPEACHMENT-hee Ur Dund ulam changarch,zorigjij, dahin devshih ni b.Jijig uls um chin manaih mash saihan demjsen,uram ugsun zahidal bicheech ee! Ouykaa bicheerei! Tsaashdiin hamtiin ajillagaa,FATF, FATF,FATF-d asap heregtei shuu. Mun Laliin Tolgoilogchiig ustgasan Nohoi- d...
...Dainch Nohoid (War Dog) medal ugch aldarshuulj b. Ner ni Conan gene. Manaih tuunees ch 1000 dahin iluu War Horse-toi, batlan hamgaalahiin saidad ni bas 7-r sard beleglesen, enhiig sahiuulah aldart War Soldiers-tai uls shuu. Uuniig sanuulj bas sain nairuulsan zahia Trump-d bich.Bolomj buriig buu ald.Setgeld ni hadagdtal bich.Ingej l delhiid diplomacy engiin helbereer yavagdaj buig oilgo.Say baahan jinhene "combat" tserguudee Trump urshuuluu.Uuniig ni todotgoj bich.Manaih shig Mongol tsereg nutagtaa zerlegeer alagdaj baihad ni Yaam shig ni hayasangui.Trump tsergee hairlaj b.Tsergiin gemt heregten gej uzsengui, urshuuluu. Manaih hayaj b. 18,19 nastai zaluusiig enh tsagt uhuuleed husur hayalaa.Saidiig ni yag ingej haha. Zuvhun naiz uls ornuuddaa haramgui tuslana gj jiliin umnu NUB deer tuluulugch ni helsen.
Энхсайханы ЗГ Малайзтай гэрээ байгуулж Эгийн голын усан ЦС барих гэж байтал Элбэгдорж Энхсайханаа унагаад даший шог болж билээ.Тэр үед УЦС барьсан бол Оросууд юун Байгаль нуур мантай өөрсдөө дотроо алалдаж байсан цаг байлаа.
Оюутолгойн баялгаас омно гэрээний дагуу ц/с-аа бариулаагуй хумуусийн буруу Орос уунд ямар ямар хамаатай юм.тэмээ гэхээр ямаа гэдэг шиг тэнэгууд байх юм.Баялгаа огох улс тонгойж биш гэдийж огох байсан гэтэл бохийж гуйдаг тэнэгуудийн гайгаар хойч уедээ улдэх юмгуй харанхуй нух усгуй цол улдэх юм биш уу!Мао узэлтэнууд оросыг муулах гэж мангардах юмдаа.
Iran-ii Hargis Regime sag bosogchidiig hargislan buudlaa.Hovch Har gedeg Purevsuren said bhdaa Mongoliig min tuluulj Regime-tei NAIZALDAG bsn um.Manai gadaad hariltsaa iim.Odoo ch adil. Japan,So 2-iig odoo uursduu uursdiiguu hamgaal,tsergee gargalaa,esvel 900 mln- oo 5 billion boltol nem gej bachimduullaa.Pakistan uls Japan,Saudi zergees tuslamj guilaa,urd hurshiin 60 bln-ii zeeliin Zam ba Bus butelguitej,barag 20 km hurehgui tasarhai show zam----.Bas Thailand yag iim hundreld orj amia eguurgeh um bh.Bas mianmar. Azi tiviin diplomacy bichsen ,sudalsan zuilsiig unsh.MONTSAME gj uhmel gazar bn.Huuchinii Nogoon Medee shig medee gargaach,esvel shuud Huukiin tend ug.
Үнэн нийтэлжээ
My vote is for SALE, My vote is NOT FOR SALE gesen 2 niitleliig deehen ued USA-d hevluulsen um. Ene 2-iig min German hel deer bolgoj uguuch gesen zahialga irsen tul orchuulj duusgaad zavtai ch gej jigteihen dodigor,chuluutei navigation hiij b. Ih aihtar "serious"hund sedev baisaniig say l anzaarav. Ter uedee yaaraad l mashindaj hayasan bn. Multi-Lingual ---- baih bas chuhalaas chuhal, huniig iluu shahaj ajilluulj, daramtalj hulsiig ni goojuulj chaddag um b.
эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй одхүү зандаахүүгийн энх болд хулгайч нар байгал нуурыг бхирдуулахгүй энэ эрдэнэтийн цоож эвдэж байгаа хувийн шунал биш шүү бүх мөс хайлна бүх ус алга болно мөнх цаст уулгүй болно ХӨВСГӨЛ БАЙГАЛ энэ дэлхийд үлдэнэ хятад рүү суваг татаж усаа зарна одоо хятадууд байгал нуурын усыг сая шоо метрээр зарж байсан үйлдвэрүүдийг хаалаа орсод лена зина обь иртыш енисей волго дон бело мор канал ангар селенгэ гээд түмэн уст гол усан цахилгаан станц байна дэргэд нь байгаа сая хүнтэй улаан баатар юугаар ч дутаагүй оюу толгойг гучин дөрвөн ардчилсан намын их хурлын гишүүн аваа бизээ оюу толгой хүн бүрд дээгүүр доогуур гүйж хахууль өгсөөр засгийн газартай адил эрхтэй болсон байх Тагнуул туршуул хахуульдах дарамлах монголын зан заншил харилцааг маш их ашгилсан байж болноо муу юмыг хамгаалах эрх монгол хүнд байхгүй Бүр төрийн бус байгууллага
эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй одхүү зандаахүүгийн энх болд хулгайч нар байгал нуурыг бхирдуулахгүй энэ эрдэнэтийн цоож эвдэж байгаа хувийн шунал биш шүү бүх мөс хайлна бүх ус алга болно мөнх цаст уулгүй болно ХӨВСГӨЛ БАЙГАЛ энэ дэлхийд үлдэнэ хятад рүү суваг татаж усаа зарна одоо хятадууд байгал нуурын усыг сая шоо метрээр зарж байсан үйлдвэрүүдийг хаалаа орсод лена зина обь иртыш енисей волго дон бело мор канал ангар селенгэ гээд түмэн уст гол усан цахилгаан станц байна дэргэд нь байгаа сая хүнтэй улаан баатар юугаар ч дутаагүй оюу толгойг гучин дөрвөн ардчилсан намын их хурлын гишүүн аваа бизээ оюу толгой хүн бүрд дээгүүр доогуур гүйж хахууль өгсөөр засгийн газартай адил эрхтэй болсон байх Тагнуул туршуул хахуульдах дарамлах монголын зан заншил харилцааг маш их ашгилсан байж болноо муу юмыг хамгаалах эрх монгол хүнд байхгүй Бүр төрийн бус байгууллага
эгийн гол дээр усан цахилгаан станц барихгүй одхүү зандаахүүгийн энх болд хулгайч нар байгал нуурыг бхирдуулахгүй энэ эрдэнэтийн цоож эвдэж байгаа хувийн шунал биш шүү бүх мөс хайлна бүх ус алга болно мөнх цаст уулгүй болно ХӨВСГӨЛ БАЙГАЛ энэ дэлхийд үлдэнэ хятад рүү суваг татаж усаа зарна одоо хятадууд байгал нуурын усыг сая шоо метрээр зарж байсан үйлдвэрүүдийг хаалаа орсод лена зина обь иртыш енисей волго дон бело мор канал ангар селенгэ гээд түмэн уст гол усан цахилгаан станц байна дэргэд нь байгаа сая хүнтэй улаан баатар юугаар ч дутаагүй оюу толгойг гучин дөрвөн ардчилсан намын их хурлын гишүүн аваа бизээ оюу толгой хүн бүрд дээгүүр доогуур гүйж хахууль өгсөөр засгийн газартай адил эрхтэй болсон байх Тагнуул туршуул хахуульдах дарамлах монголын зан заншил харилцааг маш их ашгилсан байж болноо муу юмыг хамгаалах эрх монгол хүнд байхгүй Бүр төрийн бус байгууллага
монголд байгаа гадаад дотоодын орсыг үзэн ядагч дайснуудын хувьд орос даанч их том хүч хүрэгдэшгүй даанч их хүчирхэг зэр зэвсэтэй атаархмаар юмдаа даан ч их байгалийн баялагтай юм даа даанч сайхан сэтгэлтэй хүлээцтэй юм даа бид ийм хөрштэй нөхөрлөж үерхэж явсандаа бахархахаас өөр хэлэх үг хэн ч олдохгүй
Oros buugus saihan boltoi
монголд байгаа гадаад дотоодын орсыг үзэн ядагч дайснуудын хувьд орос даанч их том хүч хүрэгдэшгүй даанч их хүчирхэг зэр зэвсэтэй атаархмаар юмдаа даан ч их байгалийн баялагтай юм даа даанч сайхан сэтгэлтэй хүлээцтэй юм даа бид ийм хөрштэй нөхөрлөж үерхэж явсандаа бахархахаас өөр хэлэх үг хэн ч олдохгүй
монголд байгаа гадаад дотоодын орсыг үзэн ядагч дайснуудын хувьд орос даанч их том хүч хүрэгдэшгүй даанч их хүчирхэг зэр зэвсэтэй атаархмаар юмдаа даан ч их байгалийн баялагтай юм даа даанч сайхан сэтгэлтэй хүлээцтэй юм даа бид ийм хөрштэй нөхөрлөж үерхэж явсандаа бахархахаас өөр хэлэх үг хэнд ч олдохгүй
Улас монголынхоо төлөө үнэн сэтгэлээр зүтгэгч эрдэмтэн Ганхуяг тад их баярлав.
Манай хил даваад урсаад явчихдаг голуудаас говийн аймгууд руу бага хэмжээний горхи урсгачих арга чарга бий юү? Та энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ?
Урсгана гэж байсан чинь орос ах нар харангадаж үхнэ ,Монголд өвс ногоо ургаж Хятадаас ногоо төмс орж ирэхээ больчихно гэж МАН-ын мангар бөх тэргүүтэй улс бахиралдсаар байгаад болиулсан шүүдээ.
Манай хил даваад урсаад явчихдаг голуудаас говийн аймгууд руу бага хэмжээний горхи урсгачих арга чарга бий юү? Та энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ?
Манай хил даваад урсаад явчихдаг голуудаас говийн аймгууд руу бага хэмжээний горхи урсгачих арга чарга бий юү? Та энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ?
Манай хил даваад урсаад явчихдаг голуудаас говийн аймгууд руу бага хэмжээний горхи урсгачих арга чарга бий юү? Та энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ?
Манай хил даваад урсаад явчихдаг голуудаас говийн аймгууд руу бага хэмжээний горхи урсгачих арга чарга бий юү? Та энэ тал дээр ямар санал бодолтой байдаг вэ?
tal harbasan kommunistuud iim ayuulatai uchir ni edniig bas ter tal harbasan kommunistuud ni sonsoj baigaa. Haramsaltai ni tednii ard ur huuduud ni bat zogsoj baidag ni buur haramsaltai. Ezeg ehee hairaldaggui Mongol hun gej hen bh uu.
Энэ хүн олон ч жил Монголд оросын эрх ашгийг хамгаалж тэдний өмнөөс ухуулга сурталчилгаа хийлээ дээ хөөрхий Одоо оросын талыг баригч Ерөнхийлөгч маань харж үзэж л байдаг байгаадаа Монголын хөгжил дэвшилд хэрэгтэй төсөл болгоныг оросууд шууд болон гар хөлөөрөө дамжуулж бүтэлгүйтүүлсэн
Юун Орос, яасан Орос ?! Таван Толгой, Оюу Толгой хоёрт Оросын ямар ч оролцоо байхгүй. Солиороход хүртэл хэмжээ байдаг юм шүү дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
Юун Орос, яасан Орос ?! Таван Толгой, Оюу Толгой хоёрт Оросын ямар ч оролцоо байхгүй. Солиороход хүртэл хэмжээ байдаг юм шүү дээ... Судлаач Х.Д.Ганхуяг.
ОТ төсөл Монголд ашиггүй гэдгийг тэнэг хүн ч мэднэ. Эдийн засгийн талаар “А” байхгүй, өөрөө өөртөө “системийн шинжээч” гэх цол хайрласан энэ сэтгэцийн өвчтэй өвгөн жанхуудаа л мундаг судлаач юм даа.. Судлаач гэх энэ нөхөр эрхбиш тэнэг мал биш юм болохоор жанхуугаас “шүүхийг эрүүлжүүлэх, шударга бус шүүгчдийг солих, өр тэглэх, жанхуугийн офшорт байгаа 1.1 тэрбум доллар, 17 чингэлэг спирт, номурангийн 120 сая долларын луйвар, 4 эхнэр сэлгэж 12 хүүхдээ хөсөр хаясан тухай, хар тамхичин хүүхэд нь жүжигчин баатархүүгийн хүүхдийг алсан, жанхуугийн тусгай тагнуул махбал 280 сая долларын төмөр замын хэргийг хаалгахын төлөө хүн алах болсон, жанхуу ориг төвд гаралтай, амлалтаа биелүүлж чадахгүй бол шууд огцорно” зэргийг асууж чадахгүй. Учир нь жанхуугийн тухай ганц л юм бичвэл, эсвэл асуувал яг саяын ЗТХЯ-ны залууг алдаг шиг жанхуугийн бас нэг махбалд алуулах болно гэдгээ дэндүү сайн мэдэж байгаа!!!
Энэ өгүүллийн хамгийн эхний өгүүлбэр "ОТ-н гэрээ шударга бус" гэж эхэлсэн. Эхний өгүүлбэрийг ч уншаагүй байж хуцаад л, лалар чинь... Судлаач Х.Д.Ганхуяг.
ГАЛЗУУ ганхуяаааг ГАЛЗУУ ганхуяаааг ГАЛЗУУ ганхуяаааг ГАЛЗУУ ганхуяаааг ГАЛЗУУ ганхуяаааг
1 тэрбум долларын цахилгаан станц гэж байх уу?
Тэрбумаас доош төсөл байхгүй байна лээ. Тэр ч байтугай 1,6 тэрбумын төсөл ч байгаа... Судлаач Х.Д.Ганхуяг.
Olon ulsiin jishig Ter chigtee sergeegdeh bolson baihad , manai Uls erh bish oilgood baigal eh delhiigee hamgaalsan shiidver gargah bailgui dee!!!
Ганаа зөв л бичиж, манай улс төр бизнесийн бүлэглэлүүдийн сөрсөлдөөнийг соргогоор олж харж, Цах станцийн жишээн дээр...
Ганаа судлаачийг өөрөө өөртөө системийн шинжээч гэсэн цол өгсөн мэдрэл муутай, галзуу солиотой, тэнэг шизо өвгөн, оросын суртал ухуулагч, эдийн засгийн "а" ч байхгүй амьтан, пялдайсан долигнуур баас, бөгс долоогч, сумтай гар гэхчилэн магтан өргөмжилсөн нь Зөрчлийн тухай хуулийн хүний нэр төрийг гутаан доромжлох нь эрүүгийн гэмт хэрэг гэсэн тодорхой заалтыг бүдүүлгээр зөрчиж байгааг зохих байгуулагууд нь анхааралдаа авна уу. Тэр бол зүгээр байдаг л нэг муу биеэ тоосон, юу ч мэдэхгүй новш.
Ганаа судлаачийг өөрөө өөртөө системийн шинжээч гэсэн цол өгсөн мэдрэл муутай, галзуу солиотой, тэнэг шизо өвгөн, оросын суртал ухуулагч, эдийн засгийн "а" ч байхгүй амьтан, пялдайсан долигнуур баас, бөгс долоогч, сумтай гар гэхчилэн магтан өргөмжилсөн нь Зөрчлийн тухай хуулийн хүний нэр төрийг гутаан доромжлох нь эрүүгийн гэмт хэрэг гэсэн тодорхой заалтыг бүдүүлгээр зөрчиж байгааг зохих байгуулагууд нь анхааралдаа авна уу. Тэр бол зүгээр байдаг л нэг муу биеэ тоосон, юу ч мэдэхгүй новш.
Энхсайханыг Алтанхуягийн засагт энэ "өөрийгөө судлаач"-аар цоллосон эзэн жонхуу бсаныг бүү мартаарай. Наанаас чинь жонхууг оролцуулах л юм яригдаад гадныхан нь хулхи компанитай ажиллахгүй нь тодорхой болсон доо
Энхсайханыг Алтанхуягийн засагт энэ "өөрийгөө судлаач"-аар цоллосон эзэн жонхуу бсаныг бүү мартаарай. Наанаас чинь жонхууг оролцуулах л юм яригдаад гадныхан нь хулхи компанитай ажиллахгүй нь тодорхой болсон доо
Энхсайханыг Алтанхуягийн засагт энэ "өөрийгөө судлаач"-аар цоллосон эзэн жонхуу бсаныг бүү мартаарай. Наанаас чинь жонхууг оролцуулах л юм яригдаад гадныхан нь хулхи компанитай ажиллахгүй нь тодорхой болсон доо
Энхсайханыг Алтанхуягийн засагт энэ "өөрийгөө судлаач"-аар цоллосон эзэн жонхуу бсаныг бүү мартаарай. Наанаас чинь жонхууг оролцуулах л юм яригдаад гадныхан нь хулхи компанитай ажиллахгүй нь тодорхой болсон доо
Энхсайханыг Алтанхуягийн засагт энэ "өөрийгөө судлаач"-аар цоллосон эзэн жонхуу бсаныг бүү мартаарай. Наанаас чинь жонхууг оролцуулах л юм яригдаад гадныхан нь хулхи компанитай ажиллахгүй нь тодорхой болсон доо