sonin.mn
Ардчилсан намын дэргэд иргэдтэй харилцах 77331206 дугаарын утас ажилладаг. Тэгвэл энэхүү утас  амралтын өдрүүдэд ч иргэдийн санал хүсэлтийг сонсч, ажилладаг боллоо. Долоо хоног бүрийн  даваа-ням гарагт энэхүү утас иргэдийн өмнө нээлттэй байх бөгөөд Монгол Улсын аль ч өнцгөөс та  санал хүсэлтээ  энэхүү дугаарт залган уламжлах боломжтой.
 
 
Ардчилсан намын дэргэд иргэдтэй харилцах 77331206 дугаарын утаснаас гадна иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах олон нийтийн өрөө ажиллаж байна.
 
 
 
Төрд  хүргүүлэх санал, хүсэлт, төрийн албаны хүнд суртал зэрэг иргэдэд тулгарч буй аливаа асуудлыг сонсч, шийдвэрлэх гарц болж буй энэхүү утас иргэдийг сонсох 11-11 төвийг татан буугдсанаас хойш  нээлттэй  ажиллаж эхэлсэн. Аливаа төрийн байгууллага иргэдэд нээлттэй, ил тод байх ёстой. Гэтэл манай улсад төрийн байгууллагын хүнд суртал, мэдээлэл хомс, шилэн дансгүй байгаа зэрэг нь иргэдэд маш их хүндрэл учруулж байна. Сүүлийн гурван жилд төрийн хаалттай байдал бүр ч ихэссэн.
Харин Ардчилсан нам олон нийтийн үгийг сонсч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртээ санал бодлыг нь тусгахад 77331206 дугаарын утсанд ирж буй санал хүсэлт эерэгээр нөлөөлж байгаа юм.