УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэн баталсан. Үүний дагуу өдгөө Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байгаа юм. Түүнчлэн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор ирэх сарын 1 гэхэд сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох учиртай. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТТОЙ ярилцлаа.
-Тойрог, мандатын тоог тогтоох хуулийн хугацаа тулчихлаа. Энэ тухайд нам дотроо нэгдсэн ойлголцолд хүрсэн үү?
-Сонгуулийн тойрог, мандат болон тов тогтоох талаар ойрд яриагүй. Ирэх даваа гаргийн бүлгийн хуралдаанаар эцэслэнэ. Хуулийн хугацаа тулсан учраас ирэх долоо хоногтоо багтаан батална гэсэн үг. Сонгуулийн хуульд энэ талаар тодорхой заачихсан байгаа. Тухайлбал, сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан тогтооно гэж заасан байдаг. Тиймээс энэ заалтын дагуу тойрог, мандатаа хуваарилж таарна.
-Нийслэлийн мандатын тоог цөөлж, орон нутгийнхыг нэмэх хувилбарыг ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор АН-ынхан нийслэлийн мандатын тоог цөөлөхгүй байхаар санал гаргасан. Үүнийг харгалзаж үзэх үү?
-АН-ын зүгээс тийм саналыг хэлж байгаа юм билээ. Хуучнаар Улаанбаатар хотын мандатын тоо 20, орон нутагт 56 байсан. Үүнийг АН- ынхан өөрчилсөн юм шүү дээ. Ингэснээр хөдөө орон нутгийнхыг 48, нийслэлийнхийг 28 болгосныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл үүний цаана хэд хэдэн аймгийн мандатын тоог цөөлсөн. Тодруулбал, 2016 онд Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймгийн мандатын тоог тус бүр нэг болгон бууруулсан. Ингэснээр эдгээр аймагт төлөөллийн зарчим алдагдсан. Нөгөө талаас дээр хэлсэнчлэн тойрог, мандатыг хэрхэн тогтоох талаарх хуулийн заалтыг зөрчсөн явдал болсон. Хүн ам, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хувьд ч харьцангуй ялгавартай шийдвэр юм. Тиймээс бид нийслэлийи мандатын тоог цөөлөх талаар ярьж байгаа. Ингэхдээ мэдээж дээр дурдсан нэг мандаттай дөрвөн аймагт нэмж таарна. Гэхдээ энэ талаарх эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана.
-Зарим аймгийн мандатын тоог одоогийнхоос нэмэгдүүлж, дөрөв болгох яриа байсан. Энэ хэр боломжтой вэ?
-Энэ бол боломж муутай хувилбар. Одоо хоёр мандаттай аймгуудынхыг дөрөв болгоно гэдэг санааны зүйл биш шүү дээ. Мөн л дээр хэлсэнчлэн хуулиа баримталж тойрог, мандатынхаа тоог тогтоох учиртай. Бүх аймгийн мандатын тоо адилхан байх албагүй шүү дээ. Тодорхой үндэслэлтэйгээр л энэ аймагт хоёр, тэнд нь дөрөв байна гэж тогтоосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ тухайд хүн бүр өөрийнхөө хүсэл, сонирхолд нийцүүлэх үүднээс яриад байж болохгүй гэдгийг онцлон хэлье.
-Тойрог, мандатын тоог тогтоохдоо СЕХ-ны саналыг харгалзана гээд байгаа. Албан ёсны саналаа ирүүлсэн үү?
-СЕХ-ноос тойрог, мандатын тоотой холбоотой саналыг ирүүлээгүй. Харин сонгуулийн тов тогтоох талаарх саналаа ирүүлсэн. Ингэхдээ ирэх зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг явуулбал болохоор байна гэжээ. Харин сонгуулийн санал хураалтыг өмнө нь бидний хэрэглэсэн хар машинаар тоолох тухай тогтоолын төслийг ирүүлээд байна. Эдгээр саналаас гадна тойрог, мандатын хуваарилалтыг УИХ дахь намын бүлгийн хуралдаанаар эцэслэсний дараагаар Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хамтад нь хэлэлцээд шийдвэрээ гаргана. Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 1-нээр дуусгавар болох учраас ирэх долоо хоногт УИХ-ын хэлэлцэх гол асуудал нь энэ болж таарна.
-Таны хэлсэнчлэн тойрог, мандатын тоог хэрхэн тогтоох тухайд хуульд заасан үндэслэл бий. Гэтэл үүнийг хэрэгжүүлдэг гэж хэлэхэд хэцүү дүр зураг харагддаг. Тухайлбал, АН-ынхан засгийн эрх барьж байхдаа орон нутагт олон байх ёстой гээд нэмчихсэн. Гэтэл одоо цөөлөх гэж байна. Хуулиа баримтлах бус тухайн үеийн эрх баригч намын тааллаар шийддэг байдал хэдий болтол үргэлжлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульдаа бид “Сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэдэг заалтыг 1992 онд оруулсан байдаг. Уг нь энэ заалтыг илүү нарийвчлаад “Сонгуулийн тогтолцоо ийм байна” гэж оруулсан бол тоглоомын дүрэм илүү ойлгомжтой болох байсан юм. Хэрвээ ингээд заачихсан бол сонгуулийн тогтолцоогоо том, жижиг бүр холимог болгож өөрчлөөд байх шаардлагагүй байлаа. Яг үнэндээ таны хэлсэнчлэн өнгөрсөн хугацаанд сонгуулийн тогтолцоог эрх барьж буй намууд өөрсдөдөө ашигтай гэсэн хувилбараар зурж ирсэн нь нууц биш.
Сонгуулийн тогтолцоог нарийвчилж заагаад хуульдаа оруулчихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ашигтай байж магадгүй гэдэг үндэслэлээр тогтоож ирсэн ч бодит байдалд эсрэгээрээ эргэдэг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тойрог тогтоох тухайд утгагүй байдал үүссэн. Тухайлбал, 2016 онд АН-ынхан эрх барьж байхдаа тойрог зурах тогтолцоог эвдсэн. Өөрөөр хэлбэл, тойрог гэдэг бол тойрог хэлбэрээр зурахыг хэлдэг биз дээ. Гэтэл тойрог зурахдаа зүүн талын нэг сумыг баруун талтай нийлүүлж зураад утгыг нь алдагдуулсныг та бүхэн санаж байгаа байх. Гэтэл угтаа тойрог тогтооход газар нутгаараа залгаа сумдыг нэг тойрог болгох учиртай юм. Энэ мэтчилэн сонгууль явуулах хугацаанд, тэр дундаа 2016 онд гарсан тодорхой алдаануудыг засах бодлого баримтална.
-2016 оны сонгуулиар дөрвөн аймгийн мандатын тоог цөөлж, нэг болгосон. Үүнтэй холбоотойгоор тухайн орон нутгийн иргэдэд ямар сөрөг нөлөө гарсан бэ. Одоо хуулийн өөрчлөлтөөр мандатын тоог нэмснээр ямар давуу тал бий болох вэ?
-УИХ-ын гишүүн хууль тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, сонгогч ард иргэдийг төлөөлөх гурван үүрэгтэй. Үүнээс бидний хамгийн сайн хийж чаддаг, чадах ч учиртай үүрэг нь иргэд сонгогчдыг төлөөлөх.
Өөрөөр хэлбэл, бид тойрогтоо ажиллана, хөрөнгө оруулалт хуваарилуулна, иргэдийнхээ дуу хоолойг УИХ-аар дамжуулж, төрийн бодлогод тусгуулна. Тэнд амьдарч буй ард иргэдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг шийдэхэд өндөр үүрэгтэйгээр оролцдог. Тиймээс тухайн аймаг, дүүрэг УИХ-д олон төлөөлөлтэй байх тусмаа тодорхой хөгжлийг авчрах, ард иргэдийн ая, тухтай амьдрах бололцоо, боломжийг бүрдүүлэхэд нөлөөлнө шүү дээ. УИХ-д нэг гишүүн байх, хоёроос дээш байх зэргээс маш их зүйл хамаарна. Нэгэнт бид Үндсэн хуульдаа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэж заасан. Үүний дагуу 26 тойргоос нэр дэвших учраас өөр өөрсдийн тойрогт яаж илүү хөрөнгө оруулалт хийж, нутгаа хөгжүүлэх вэ гэдгийг бодолцож ажилладаг, ажиллах ч учиртай. Тиймээс л УИХ-д нэг гишүүн ажиллах, хоёр байх гэдэг нь асар ялгаатай ойлголт болчихдог.
-Нэг мандаттай дөрвөн аймгийг хоёр болгохоос өөр өөрчлөлтийг орон нутагт оруулахгүй гэж ойлгож болох уу?
-Одоогоор бид ийм хувилбарыг ярьж байна. Бусад аймгийнхыг хасах юм уу нэмэх талаар ярьсан зүйл байхгүй.
-Нийслэлийн мандатыг цөөлөх хувилбарыг дэмжихгүй хүн цөөнгүй бий. Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг дүүргийн мандатын тоог цөөллөө гэхэд төлөөллийн зарчим алдагдах уу?
-Эдгээр дүүрэг хэдий олон хүн амтай ч газар нутгийн хэмжээ нь аймгуудаас хэдэн арав дахин бага байх жишээтэй. Цаашлаад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд аваад үзэхээр аймаг, нийслэл, сум дүүрэгтэй дүйцдэг. Өөрөөр хэлбэл, нэг дүүрэг нь сумтай дүйцэхүйц байдаг. Тиймээс л засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хэмжээ, хүн амын тоог харгалзаж тогтооно гэх заалт хуульд байдаг. Энэ бүхнийг харгалзалгүйгээр зөвхөн хүн амынхаа тоог яриад байж болохгүй шүү дээ.
Хэрвээ газар нутгийн хэмжээгээр тойрог, мандат тогтооно гэвэл дүүрэгт хамгийн цөөн мандат байхаар байгаа биз. Тиймээс л бүгдийг нь харгалзах учиртай юм. Хуулийг бүхэлд нь харалгүйгээр өөрийнхөө эрх ашигт нийцүүлж ярих нь иргэдийг төөрөгдүүлэх зэргээс авахуулаад олон талын сөрөг үр дагавартай.
-Тойрог, мандатын тоог тогтоосны дараагаар улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил эхлэх байх. Танай намын даргын зүгээс нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуур тавихаа зарласан. Үүнийг та хувьдаа хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Дэмжинэ. Аль ч намд нэр дэвшигчээ тодруулах тодорхой шалгуур байх учиртай.Улс төрийн намууд ард иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, тодорхой чадвар, туршлага, мэдлэгтэй буюу үүрэг хүлээж, ачаа даах чадвартай хүнээ УИХ-д нэр дэвшүүлдэг байх ёстой. Сонгогдох болохоороо “Над шиг мундаг хүн байхгүй” гэж яриад ард иргэдийн итгэлийг хүлээчихдэг. Гэтэл УИХ-ын гишүүн болсон хойноо ард түмнийг төлөөлөх үүргээ биелүүлж чадах уу үгүй юү гэдгийг хамгийн түрүүнд харгалзаж үзэх учиртай. Энэ үүднээс манай намын даргын зүгээс нэр дэвшигчдэд хэд хэдэн шалгуур тавихаар болсныг би хувьдаа дэмжиж байгаа юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Сансарын тойрог замд байгаа станцад гарч байгаа алдааг засах аятай сүржин юм яриад ....хийх юм байхгүй айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн юмаа.
Сансарын тойрог замд байгаа станцад гарч байгаа алдааг засах аятай сүржин юм яриад ....хийх юм байхгүй айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн юмаа.
Сансарын тойрог замд байгаа станцад гарч байгаа алдааг засах аятай сүржин юм яриад ....хийх юм байхгүй айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн юмаа.
Ми овогтын хууль зүйн сайд ямар том луйвруудыг хааж байсныг Эрдэнэт Монросцветмет Салхитын луйврууд, Миеэ Эби хоёрынх болоод хувьчлагдчихсан байсан АТГ Прокурор Шүүхээс эхлээд саначих даа.Юун хүүхэд!
Энэ концессчин гое шаадаг болж . Юун ичих , цагаанд аа гарсан пяхлуу байна .
Сансарын тойрог замд байгаа станцад гарч байгаа алдааг засах аятай сүржин юм яриад ....хийх юм байхгүй айл гэр болж тоглож байгаа хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн юмаа.
МАН концессийн хулгайч нараа сонгуульд нэрийг нь дэвшүүлэх есгүй шүү.
УИХ-ын дарга Г.Занданшатар ЖДҮХС-д арван компани “шахаад” зургаад нь зээл авчээ. Хамгийн олон компанийг “санал болгосон” хүн бол тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар болж таарав. ЖДҮХС-д төсөл хүргүүлсэн “Асрал” ХХК, “Эмийн үйлдвэр” ХХК, “Дүүрэн гэгээ” ХХК, “Путь” ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Кайф тест” ХХК, “Үлэмж номин” ХХК, “Эрдэнэс” ХХК, “Ди Жи Монгол” ХХК-ийн нэр УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байна.
Цагдаагийн хурандаа нар албан тушаалаараа далайлган барилгын компаниудыг дарамталсан талаарх мэдээлэл олны анхааралд байна. Цагдаагийн байгууллагын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр эхлүүлсэн төслийг нь дарга, хурандаа нар нь завшиж, дундаас нь хөрөнгө мөнгө идэж, цааш даварсаар өөрсдийн тансаглалдаа тааруулан захиалгаар байр бариулж, түүнийгээ үнэгүй өг хэмээн дарамтлах нь шударга ёс хэрхэн үгүйлэгдэж байгааг сануулах мэт. Цагдаагийн хурандаа нарын ноцтой энэ үйлдлийн талаар Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн. Ингэхдээ “ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга н.Цогтбаяр гэх хүн барилгын ажилд хяналт тавьж, надтай хамтарч ажиллаж байсан ч яваандаа өөр зүйл ярьж эхэлсэн. Ашиглалтад орчихоод байгаа пентхаусаас хоёр ширхгийг зүгээр өгчих. Ашиглалтад ороогүй байгаа В блокоос 30 ширхэг байр үнэгүй өг" гэж намайг дарамталсан.
Пентхаус тус бүрдээ нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Дараа нь “Миний хүссэнийг өгөхгүй бол танай компанийг солино. Чи өрөө төлж чадахгүй шоронд орно” гэсэн. Цагдаагийн албаны дарга хүнийг яллаад явуулчихдаг юм уу? Би Хууль зүйн яаманд хандаж энэ асуудлыг шалгуулмаар байна. Хурандаа нар яагаад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх байрыг надаас нэхээд дарамтлаад байгаа юм бэ. Би хоёр ширхэг пентхаус, 30 ширхэг байрыг хурандаа нарт зүгээр өгөх ёстой юм уу? ЦЕГ-т энэ асуудлаар 2018 онд хандсан. 2019 онд ч мөн хандсан. Би бүр яриад байгаа зүйлийнхээ нотлох баримтыг хүртэл өгөөд байхад намайг дарамтлах байдлаар эргэж ярьсан. Мөнгөгүй, эрх мэдэлгүй хүмүүс мөнгөтэй хүмүүсийн хохирогч болох ёсгүй” гэсэн. Тэгвэл Хуульч Х.Бат-Ялалт өнөөдөр хурандаа нарын үнэгүй өгөхийн шаардсан пентхаусыг танилцууллаа. Үнэгүй өгөхийг шаардсан пентхаус нь тус бүртээ хоёр давхар, 380 ам метр хэмжээтэй. Нийт 8 өрөө, 4 ариун цэврийн өрөөтэй тансаг зэрэглэлийнх аж. Бусад энгийн байрууд нь 41-80 ам метр.
Ал хошногоны өмхий нүх шиг Ардын намын засаглал
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татагдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн юм. Үүнтэй холбогдуулан Д.Оюунхорол гишүүн тайлбар хийлээ. Тэрбээр “Ахуйн газтай холбоотой асуудлаар АТГ хянаж үзсэн. Үүн дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнөөдөр миний төрсөн өдрөөр ийм мэдээ явж, “бэлэг" барилаа. Улс төрд яваа хүнд энэ зэргийн мэдээллүүд явж л байдаг. Тэр Гранд повер компани надад ямар ч хамаарал байхгүй. Тухайн үедээ энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компани байсан. Шийдвэр нь Засгийн газраас гарсан гэв.
ЗАНДАНШАТАР тоглож байсан СОНИН.мн гуай хаачив , МУРУЙТАЙ тоглож байсан юм уу ??! Олон нийтэд ил болсон гэмт хэргийг нуух гэж оролдвол хуультай байдаг биш билуу ...
МАН - МАЛЧИН АРДЫН НАМ
МАН-Монголын Авлигачдын Нам
ХҮН ОЛОНТОЙ ГАЗАР ТӨЛӨӨЛӨЛ НЬ ИЛҮҮ ОЛОН БАЙХ ЁСТОЙ НЬ ЭНГИЙН ҮНЭН ҮҮНИЙГ ЗӨРЧИЖ БУЙ НЬ АРДЫН НАМЫНХНЫ СОНГОГДОХ ГЭСЭН МУУ АРГА ЮМ
Энэ Бямбацогтын чинь гайгүй юм байх гэж бодож байтал шал эргүү новш байнашд Та нарыг иргэд сонгодог болохоос газар нутаг сонгодоггүй юм. Иргэдээсээ их л айж байнадаа. Гэмт хүн гэлбэлзэн гэдэг билүү
Концессийн алдаагаа эхэлж засах хэрэгтэй шүү! Бямбацогт даргаа.
Ийм малууд төрд байдаг гэхээр монгол сүйлч байгаа юм даа
Uls turd bailgaj bolohgui hunii neg shuu, Olon gemt hergiig haatsailsan tudiigui, hamtran idej zavshsan etgeed
Төрөөс төрсөн тэрбумтан бямбацогт гэдэг чинь энэ бөлгөө баригданаа баригдана
ЧИ Л ЗАЙЛЧИХ
БУСАД НЬ БОЛНО
Энэ хулгайч дахиж сонгосгдоод концесс хулгайлж идэх гэж шүлсээ гоожуулж байгаа юм байна.Даварцан хулгайч вэ
Хулгайчид юун эрт сонгууль ярих юм бэ. Ард түмний амьдрал, үнийн өсөлт, та нарын идсэн уусан луйвар, цагаандаа гарсан аллага, хулгайгаа шийдэж чадаагүй байж. Дхатн сонгогдоно гэж бүү зүүдэл
БЯ ОВОГТЫГ МАН ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭСЭН. ЮУГАА ХУДАЛ ХУЦААД СУУНА ЧИ???
Бямбацогт минь Ховдоосоо гарах ухаанаа бодож суугаа чамд хууль ярих зохихгүй байна
УЛААНБАТаРыг СОНГУУЛИАС хасчих .дандаа . А Н - д ѳгдѳг хүмүүс эсвэл дүүрэг бүрд нэг бхад хүрэлцээтэй .уб.ын ман гишүүд хүртэл урвадаг юм