Өнөө цаг дор 15 сайдтай Засгийн газар хуралдаад тушаал шийдвэр гаргахад цаасан баримт дээр Ерөнхий сайд тамгаа дарж, гарын үсгээ зурдаг. Үүнтэй агаар нэгэн адил, Д.Сүхбаатар жанжин 1921 онд Монгол Ардын түр Засгийн газрыг байгуулснаас хойш 1923 оны хоёрдугаар сарын 20-нд нас барах хүртлээ тухайн үед төр, засгаас гаргаж байсан ихэнх тушаал шийдвэр гаргах хуралдаанд биечлэн оролцож Ерөнхий сайдын эрх мэдэл эдэлж байсан учраас цаасан баримт дээр түүний нэрийг заавал бичдэг байжээ.
Монгол Ардын түр Засгийн газрын дагаж гүйцэтгэх дүрмээр тайван цагт Д.Бодоо, байлдааны үед Д.Сүхбаатар Ерөнхий сайдын алба хашна гэдгийг хуульчилсан байна. Тус дүрмийн нэгдүгээр зүйлд “Засаг цэргийн эл хэрэг бүхнийг Ардын цэргийн жанжин Сүхбаатар, Ардын Намын Төв хорооны дарга Данзан, Ардын засгийн хэргийг Бүгд Захиран шийтгэх газрын дарга Бодоо нарын гурван хүнийг нэрс дэс тогтоон шийтгэх дээд эрхтэй болгож Ардын засгийн Тэргүүлэгчид хэмээнэ. Засгийн Тэргүүлэгчдийн дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатарт шилжүүлэх тул цэргийн байлдааны хэргийг жанжин эрхэлнэ.Байлдах цэргийг хөдөлж явахаас эхлэн газар нутгаа эзлэн тогтоож гүйцэхийг хүртэл байлдааны цаг хэмээн ялгана’’ гэжээ. Энх цагийн Ерөнхий сайд Д.Бодоо нь 1921 оны төгсгөлөөр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдөн, улмаар 1922 оны зун хилс хэргээр цаазлуулсан.
Д.Сүхбаатар жанжин нь Ерөнхий сайдын эрх үүргийн дагуу Ардын хувьсгалын дараа манайд үүсч хөгжсөн Гар үйлдвэрийн газар, Монголын харилцан туслалцах хоршоо, Цахилгаан тэрэгний хороо хэмээх Авто тээврийн газар, Ерөнхий боловсролын болон тусгай мэргэжлийн сургууль, Судар бичгийн хүрээлэн, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Хэвлэлийн үйлдвэр, Нийслэл хүрээний цахилгаан станц, Зэвсэг засварын газар, Био мал эмнэлгийн хороо, Хүн эмнэлгийн салбарыг байгуулах тушаал шийдвэрийг биечлэн гаргасан байдаг.
Эдгээр тушаалаас нэгийг жишээ болгон, одоогийн Цэргийн төв эмнэлэг буюу орчин цагийн Анагаахын шинжлэх ухааны эмчилгээний ууган газрыг байгуулсан баримтыг уншигчдадаа толилуулъя.
“Нийслэл хүрээний газар. Европын нэгэн мянга есөн зуун хорин нэгэн он, найман сарын арван таван. Монгол Ардын бүх цэргийн Зөвлөлийн газар, Бүх цэргийн жанжин Сүхбаатар, түшмэл Алтангэрэл, Эрдэнэдорж нар хуралдан тогтоосон тавдугаар бичиг /тушаал/. Зөвлөлдөх зүйл. Өвчинтэй улсыг эмчлэх хороог байгуулах тухай" гэжээ. Монгол Улсад “Европын” гэсэн тодотголтой анагаахын шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөн өдрийг 1921 оны наймдугаар сарын 15 гэж тэмдэглэдэг нь энэхүү тушаалтай холбоотой билээ. Он цагийн хэлхээс дунд нийт олон өөрсдийн үнэлэмжээр бахархан дуурайх жишиг хүмүүсийг тодруулдаг байна. Улмаар сайх эрхмүүдэд зориулан хөшөө дурсгал босгон “хөшөө тийш очих ардын зам балрахгүй” хэмээн бахархах, албан газар байгууллагыг тэдний нэрэмжит болгох, мөн засаг захиргааны нэгж, хот дүүргийг нэрээр нь нэрлэх нь манайд төдийгүй бусад улс оронд ч уламжлал болон төлөвшжээ. Жишээлбэл, Америкийн Вашингтон хот, Энэтхэгийн Васко-да-Гама хот, Оросын Ульяновск хот, Казахын Нурсултан хот гэх мэт. 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш манайд эзэн Чингис хааныхаа нэрийг хэрэглэх нь мода болон хувирсан. Хэнтийн Чингис хаан хот, нийслэлийн Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө, төрийн “Чингис хаан” одон, “Чингис хаан” зочид буудал, нисэх онгоцны “Чингис хаан” буудал, “Чингис хаан” дээд сургууль, “Чингис” бонд, олон улсын жүдо бөхийн “Чингис хаан” тэмцээн, “Чингис” архи гэх зэргээр энэ жагсаалт цааш хөвөрнө.
Харин Ардын хувьсгалын дараах нэгэн жарны туршид нийт олны бахархал бологсдын нэг нь жанжин Д.Сүхбаатар байлаа. Бахархан дуурсах учир шалтгаанаар Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон, нэрийг нь оноож өгсөн олон газар бий.
Сүхбаатарын нэрэмжит газар:
-Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбай
-Д.Сүхбаатарын нэрэмжит Монголын пионерийн байгууллага
-Д.Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат
-Д.Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар дунд сургууль
-Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургууль
-Д.Сүхбаатарын нэрэмжит Нэгдүгээр цахилгаан станц
-Д.Сүхбаатарын нэрэмжит Амгалангийн соёлын ордон
Түүнчлэн Д.Сүхбаатарын нэрэмжит газар ОХУ-ын Эрхүү, Германы Берлин, Болгарын Софи хотуудад бий.
Нэр нь “Сүхбаатар"-тай газар:
-Сүхбаатар аймаг
-Нийслэлийн Сүхбаатар дүүрэг
-Сэлэнгийн төв Сүхбаатар хот
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум
1990 онд малыг малчдад өгч хөдөө орон нутагт нэгдэл тараагүй байсан өмнөх үед Увс, Ховд,
Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт тус бүр нэг “Сүхбаатарын зам” нэртэй нэгдэл байв. Мөн Завхан аймагт “Сүхбаатар", Булган аймагт “Сүхбаатарын туг” нэгдэл, Сүхбаатар аймагт “Сүхбаатарын зам” сонин байлаа.
Ардын засгийн байлдааны цагийн анхны Ерөнхий сайд Д.Сүхбаатар жанжны хөшөө дурсгалтай газар
-Нийслэлийн төв талбай
-Удирдлагын академийн төв талбай
-Офицеруудын ордны цэцэрлэг
-Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
-Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум
-ОХУ-ын Хиагт хот.
Ташрамд онцлоход, Монголын радио, Монгол телевизийн “ММ” агентлаг, өдөр тутмын “Зууны мэдээ” сонин хамтран 2000 онд хамтран “XX зууны манлай алдартнуудыг тодруулах санал асуулгыг орон даяар сонсогч, үзэгч, уншигчдын дунд зохион явуулсан. Нийт олны санал асуулгын дүнд жанжин Д.Сүхбаатар “XX зууны эх оронч”- оор шалгарсан юм.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Агуу жанжин Сүхбаатар бол юуны өмнө жинхэнэ эх оронч хүн. Тэр социализм, коммунизмын онолыг хэзээ ч сонирхож байгаагүй. Одооны авилга, мөнгө, албан тушаалаас өөр юм бодохоо больсон та нарыг бодвол эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний л төлөө амь хайргүй явж байсан хүн. Та нар жинхэнэ эх орончдын нэрийг барьж битгий сүржигнэ. Одоогийн МАН-ын удирдлагууд тэдний байгуулсан намыг нь аль хэдийн мафийн сүлжээ болгочихсон
МАН-ын Ми овогт,Цогтбаатар,Ганболд мэтийн луухаан хятадууд харин өөр бодолтой байгаа.Тэд Сүхбаатарын талбайд Сюй Шү Жаны хөшөөг босгохыг бодож байгаа..
Medehgui hen baigaan
Medehgui hen baigaan
Medehgui hen baigaan
Medehgui hen baigaan
Монгол Улсыг байгуулсан хүн нь Чингис хаан, тусгаар тогтнолыг сэргээсэн хүн нь Д.Сүхбаатар. Аль аль нь гавьяатай. Гэхдээ Чингис хааны дэргэд Д.Сүхбаатар бол арай л балчирдана. Төв талбай уг нь Чингис хааных байх ёстой. Ядаж л хойморт нь заларч байгааг бодсон ч тэр.
Д.Сүхбаатар буриад хүн
Baabar tsenddoo nar tegjiinuu
хаана хэзээ төрсөн нь мэдэгдэхгүй, хаана хэзээ нас барсан нь мэдэгдэхгүй ямар хэлээр яриж байсан нь мэдэгдэхгүй хятадаар бичсэн намтар түүхээс нь залуу идэр насыг нь тасар татаад авчихсан монгол оронд байсан ул мөр онгон архиологийн баримт байхгүй нууц товчооны хятад үсгээс буулгасан аялуу буруу латин галиг транскрипцийг уран сайхны шүлгэлсэн аргаар орчуулж үг үсэг нэг бүрийг хянаж буулгаагүй газар ус овог аймаг улс үндэсний хэл яриаг харицуулан үзээгүй байна Чингэс хаан монгол аймаг овгийг гэр бүлээр нь мал хөрөнгөтэй нь цэрэг болгон борц тарианы гурил ганзгалан феодлуудын ашиг хонжоо баяжихад хүчин зүтгэж зуун зуун мянгатаар суурилан явснаас цөөхөн өвгөд эмгэд хүүхдүүд үлдэж хүн ам өсөхгүЙ хэдхэн зуун өрх байсан хүн ам цөөрсөөр байгаад манжид эзлэгдэж яр тэмбүүнд баригдан 240 жил манж болон монголын феодал манж амбанд боолчлуулж туйлын хар урц болсон эсгий гэрүүдтэй гал усны гашуун зовлон өлсөж байв
Duhaa delhiin tuuh batlaad baihad yu chalchina ve
Buu dongos
СҮХБААТАР ЧОЙБАЛСАН нарын бүлгэм нам болохоос өмнө 1905оны хөрөнгөтний хувьсгал столыпины харгислал европийн 14 улс нэгдэж орос руу довтолсон дэлхийн 1-р дайн 1917 оны -р сарын хааныг унагасан хөрөнгөтний хувьсгал улмаар 1917 оны 11-р сарын - 7-ны октярийн хувьсгалыг үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийхөн сүхбаатар чойбалсангийн хувьсгалт бүлгэм анхааралтай ажиглаж бэлтгэж байв ардын хувьгал гарах хүртэл улаан арми зөвлөлт орсын хувьсгалчидтай харилцаж байжээ монгол орны хойморт хил дээр хяраан харуул Хиахт одоогийн алтан булаг дээр ихээхэн хэмжээний гоминданы цэргийн хүч эзлэн авч хойт талаар бүсэлсэн байв Энэ бүлгийг устгахад улаан армийн тусламж цэрэг зэвсгийн тусламж гүйгээр дийлэхгүй байв дээрээс нь сю шү жан богд хаант засгийг устгаж ниййслэл хүрээг эзлэн авав УЛААН АРМИД бутцохиулсан Цагаан хаант засгийн оргодол колчак атаман семенов барон унгерн иркутск хиахт ховдын хязгаараар орж ирэв хиахт нийслэлийг чөл-в
Onoo tsagt Selenge aimag l gantsaaraa "toon dotorxi useg" shig baina. Suxbaatar xotiin ug ner ni Tsagaan-Ereg. Ardiin xuvisgald gevel Altanbulag ni xamaatai.
Onoo tsagt Selenge aimag l gantsaaraa "toon dotorxi useg" shig baina. Suxbaatar xotiin ug ner ni Tsagaan-Ereg. Ardiin xuvisgald gevel Altanbulag ni xamaatai.