Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй бараалхсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын мэндчилгээг уламжилж, хоёр талын хамтын ажиллагаа болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
Элчин сайд Чай Вэньруй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар манай хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаатай болж, өдгөө харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг БНХАУ-ын төр засаг баримталж буйг дурдаад, Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэхүү зарчмыг баримтлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн бүхий л мэдлэг чадварыг дайчлан ажиллах болно гэв. Тэрээр БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн нь иргэд хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв. Цаашид харилцан ашигтай, харилцан хүртээмжтэй байх зарчмаар хоёр орны уул уурхай, дэд бүтэц, банк санхүү, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарна хэмээн Элчин сайд онцлов. Мөн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг аль болох эрт ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сүүлийн жилүүдэд БНХАУ Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэрбээр тэмдэглээд БНХАУ үүнд сэтгэл хангалуун байгааг дуулгав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглэв.
БНХАУ-д дэгдээд байгаа шинэ коронавирусын халдвараас болж олон хүний амь нас эрсдсэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор манай талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгож хүлээж авна гэдэгт итгэж байна гэв. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Элчин сайд хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Ажлын хэсгийг ахалж коронавирусийн халдвар, тархалттай тэмцэж байна. Халдварыг хязгаарлах, гадагшаа тархаахгүй байхад онцгой анхаарч, арга хэмжээ авч байгаа нь үр дүнд хүрч, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний тоо эрс буурч, эдгэрсэн хүний тоо улам нэмэгдэж, нас барсан хүний тоо буурч байгаа нь бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнтэй байгааг нотолж байна” гэлээ. Монгол Улсад нэг ч тохиолдол бүү гараасай гэж Хятадын ард түмэн хүсч байна гэдгээ ноён Элчин сайд Чай Вэньрүй илэрхийлсэн. Мөн тэрбээр “Монгол Улсын зүгээс биднийг зовох цагт Монголын ард түмэн гар сунган, сэтгэл харамгүй тусалж буйд Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, Хятадын ард түмэн хүний ач тусыг мэддэг, ачийг хариулдаг ард түмэн” гэв.
Ноцтой цаг үед нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм нь эдийн засаг, ачаа тээвэр, бизнесийн хамтын ажиллагаанд бэрхшээл, саад учруулж буй хэдий ч удахгүй хэвийн байдалд орно гэдэгт найдаж буйгаа Элчин сайд Чай Вэньруй тэмдэглэв.
Сэтгэгдэл0
Дэлхийн түүхэнд том хотод халдварт өвчин дэлгэрч, асар их гамшиг тарьсан түүх олон бий. Үхань хото 11 сая хүн амтай боловч 100 жилийн дараа 8000 хүнтэй балгас болсон байна. Иймд вакцин гарна гэж найдах хэрэггүй. Том хотод халдварт өвчин дэлгэрэх нь маш аюултай. Монгол улсын бүх иргэд мартаж болохгүй. Халдварыг эх орондоо оруулж болохгүй.
Чи яасан мэргэн юм бэ? Далдыг хардаг Далай лам бололтой. Би оруулж болно гэж бодоод байсан ш дээ.
10 сарын дараа дахин сэргэсэн Уханьд чи зочлох юм байна.
amaa medej bur
Hyatadiin Ard Tumen tesne shu!!! Ta nar chadna!!! Mongolchuud bid nar chadah yadahaaraa tuslaj bgaa tuslana. Vaccine gargah heregtei. Bid BUGDEEREE yalan diilne!
2 hurshteige zovohtoi zovj jargahdaa hamt jargaj hugjinu hyatadiin ard tvmend ervvl enhiig hvsii
Be strong China
хүн амаа цөөрүүлж бас нян бактери тээж явдаг амьтан шавьж иддэгээ болихгүй бол шинээр үхлийн вирус гарсаар байна. Хятадууд бүх төрлийн хүнсээ гаднаас импортоор авдаг болох хэрэгтэй. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүн тарьж, гахай тахиа үхэр тэжээхээ бас хориглох хэрэгтэй.
ХУЖААНУУД ЭНЭ УЛИГ БОЛСОН ҮГЭЭ ДАХИН ДАХИН БҮХ САЙТУУДААР БИТГИЙ ОРУУЛААД БАЙ.
ЯРИЛЦЛАГА БУХ ЮМЫГ ГУТААЖ БАЙХ ГЭЖ ТОРСОН ХУМУУС БАЙХ ЮМ.ХАР ХОРОН САНААТНУУД ГЭЖ УУНИЙГ Л ХЭЛДЭГ БИЗ.
Гардгаа гарчихаад зориуд нууж байж болно шүү.Төрийн нууцад ч оруулсан байж болох талтай.
Монголын манийсан царайтай махан толгойлсон олигтой ч боловсролгүй мангуу хулгайч авлигачид энд тэнд мангайж инээцгээн зургаа татуулдаг болж
Чоно борооноор гэгчээр ЗТХЯ-ын сайд Энх-Амгалан нисэхийг хоер гурав хувааж өөрийн нууц амраг баньд нараа даргаар нь тавьж түйвээж байна.МАН-ын дараагийн ээлжийн гахайнууд ХООЛОНДОО ОРЛОО.