Одоогоор манай улсад “Covid-19” вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна.
БНХАУ-аас бусад оронд тархалт нэмэгдэж байна. Тухайлбал, Сүүлийн 7 хоногийн хугацаанд Ливан, Оман, Израйль, Афганистан, Грек, Дани, Австри, Эстони, Румын, Умард Македон, Гүрж, Пакистан, Норвеги, Испани, Бразил, Алжир, Швейцарь, Хорват, Бахрейн, Кувейт, Нидерланд, Сан Марино, Нигериа, Литва гэсэн 24 улсад шинээр илрээд байна.
Ингэснээр 02 дугаар сарын 28-ны 12:00 цагийн байдлаар дэлхийн 51 улс (олон улсын 1 усан онгоц)-ад нийт 83.379 тохиолдол бүртгэгдэж, 2858 хүн нас бараад байна.

Хятад, Европын эрдэмтдийн хийсэн судалгаагаар шинэ төрлийн коронавирус нь ХДХВ-тэй ижил төстэй мутацид орсны улмаас “SARS”-ын вирустай харьцуулбал хүний эсэд нэвтрэх чадвар 100-аас 1000 дахин их байна гэсэн байна. Энэхүү судалгааны дүнд тулгуурлан вирустай хэрхэн тэмцэх, вирус юунаас үүдэлтэйг олж илрүүлэхэд чухал нөлөөтэй аж.
Улс орнуудад тархаад буй вирусын халдварын хувийг авч үзэхэд:
Англид 7132 тест хийснээс 13 эерэг буюу 0.2 хувь;Италид 9462 тестээс 470 эерэг буюу 5.0 хувь;Францад 762 тестээс 17 эерэг буюу 2.2. хувь;Австрид 321 тестээс 2 эерэг буюу 0.6. хувь;АНУ-д 445 тестээс 14 эерэг буюу 3.1. хувь гарсан байна.
БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж өнөөдрийн 12 цагийн байдлаар 2022 хүн халдвар авч, 13 нас бараад байна. Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс мэдээлснээр нийт халдвар авсан хүний 2.1 хувь буюу 33 тохиолдол нь ойрын хугацаанд гадаад улсад зорчих үедээ халдвар авсан, эсвэл халдвар авсан хүнтэй харилцаанд орсон бол 46 хувь нь Дэгү хот дахь христийн сүмтэй холбоотой байна.
“COVID-19” вирусын тархалт эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа ч Солонгосын Төв банк бодлогын хүүгээ 1.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргав. Түүнчлэн хөрөнгийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Төв банкнаас олгох тусгай зээлийн хэмжээг 5 их наяд вон (4.1 тэрбум ам.доллар)-оос 30 их наяд вон болгон нэмэгдүүлэв. Төв банк эдийн засгийн өсөлтийг 2.3 хувь хэмээн таамаглаж байснаа 2.1 болгон буулгажээ.
БНСУ-ын хувьд Хятадын Хубэй мужаас ирэх зорчигчдыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд одоогоор Хятадын бусад мужид ийм төрлийн хориг тавих төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг хилийн хориг тавихыг шаардсан өргөдөлд 700 мянга гаруй хүн гарын үсэг зураад байна.
Нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын Үндэсний ассамблей хөл хориог санаатайгаар зөрчсөн иргэнийг 1 жил хүртэл хорих, эсвэл 10 сая воноор торгох, эрүүл мэндийн шинжилгээ заавал өгөх тухай хууль баталсан байна.
Тайвань вирусын тархалтын эсрэг авах арга хэмжээнд 2 тэрбум ам.долларыг зарцуулахаар бэлтгээд байна. “Вирусын халдвар олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед Тайвань хамгаалалтаа нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн Ерөнхийлөгч Цай Ин-Вен мэдэгдсэн бол 02 дугаар сарын 27-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар аюулгүй байдлын дээд зэрэгт шилжиж, онц байдал зарлах болсныг Ерөнхий сайд Су Цэн-Чан мэдэгдлээ.
Тайваньд одоогоор 32 тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас бараад байгаа. Энэ 7 хоногт тус улс Засгийн газраас хөл хорио тогтоож, гэртээ байхыг шаардсан шийдвэрийг биелүүлээгүй иргэнийг 2 сая тайвань доллараар торгох, эсвэл 2 жил хүртэл хорих арга хэмжээ авах шийдвэр гаргаад байна.
Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд К.Като энэ сарын 22-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр халдвар авсан хүмүүст “Avigan” гэх вирусын гаралтай ханиадны эмийг ашиглах нь үр дүнтэй байж болох талаар судалгаа хийж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. Хэрэв энэ эм үр дүн үзүүлбэл эмнэлгийн байгууллагуудад ашиглах санхүүжилтийг Засгийн газраас яаралтай шийдвэрлэх болно гэв.
Түүнчлэн Японы Засгийн газраас коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен төсөвлөөд байна. Эдгээр ажлын хүрээнд Японы “Tosoh” корпораци 50 минутын дотор коронавирусын халдвартай эсэхийг тогтоох боломжтой “reagent” оношлуурыг зохион бүтээснээ зарлажээ. Харин уг вирусын халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалт, гар ариутгах бодис болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол бодитоор үүсээд байна.
Японд 40 настай эмэгтэйг эрүүл болсон гэж үзэн эмнэлгээс гаргасан ч дахин коронавирусаар өвчилсөн нь тогтоогдсон. Иймд тус улсын ЭМЯ эмнэлгээс гаргахаас өмнө дахин 2 удаа шинжилгээ авч баталгаажуулах шаардлагатай талаар мэдэгдэв. Мөн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе бага, дунд, ахлах сургуулийн хичээлийг 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хаах болсныг мэдэгдэв.
Саудын Араб шашны мөргөлд оролцох зорилготой гадаад улсын иргэдэд виз олгохыг зогсоох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн жилд шашны мөргөлд оролцохоор 7.2 сая хүн тус улсад ирж байжээ.
Ираны Эрүүл мэндийн Дэд сайд болон Парламентын гишүүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тус улсад коронавирусын халдварын тохиолдол 28-ны өдрийн 12 цагийн байдлаар 245 бүртгэгдэн, 26 хүн нас бараад байгаа бөгөөд албаны хүмүүс бодит тоо үүнээс харьцангуй их гэж үзэж байна.
БНХАУ-аас гадна хамгийн их нас баралт бүртгэгдэж, бүс нутгийн хамгийн эрсдэлтэй улс болов.
Итали Улсад халдвар авсан хүний тоо 655-д хүрч, 17 хүн амь насаа алдаад байна. Мөн 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа ч тус улстай холбоотой шинэ тохиолдлууд Испани, Австри, Хорват, Щвейцарь, Франц зэрэг улсад бүртгэгдсээр байна.
Бразил Улсад бүртгэгдсэн өвчний анхны тохиолдол жуулчид ихээр ирдэг багт наадмын амралтын үетэй давхцав. Энэ сарын 21-26 хооронд зохион байгуулагдсан багт наадам 7 сая орчим (гадаадын 2 сая жуулчин, дотоодын 5 сая орчим иргэн) хүн оролцсон байна. Тус улсын үнэт цаасны индекс 7 хувиар унаад байна.
Европын орнуудад бүртгэгдээд байгаа тохиолдлын 60 хувь нь Умард Италид 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зорчсон иргэдтэй холбоотой байна.
БНХАУ-ын эдийн засгийн бууралт, Германы үйлдвэрлэлийн салбарын сааралт, “Covid-19” вирусээс үүдэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний тасалдал зэрэг нь Евро бүсийн 2020 оны эдийн засгийн өсөлтийг сааруулах хүчин зүйлс болж байна.
АНУ-д шинэ коронавирусын халдвар нэмэгдэж 60 хүн өвчлөөд байна. Иймд тус улсын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс халдварын эсрэг вакцин гаргаж авах зорилгоор сармагчин дээр туршилт явуулжээ. Туршилтыг 2 төрлийн аргаар 6 өдрийн турш явуулахад халдвар авахаас өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор уг вакциныг хэрэглэх нь уушги болон амьсгалын замын эрхтэнүүдийн үйл ажиллагааг бага гэмтээдэг болохыг тогтоосон байна.
АНУ-ын Төрийн департаментаас Итали, Монгол, Иран Улсад зорчихгүй байх зөвлөмж гаргаад байна.
АНУ-ын Калифорниа мужид гадаад улсад зорчоогүй, бусад батлагдсан тохиолдлуудтай харилцаанд ороогүй 1 хүн халдвар авсан нь батлагдаж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг зарлав. Ерөнхийлөгч Д.Трамп Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг уг өвчний эсрэг авах арга хэмжээг удирдах үүргийн 02 дугаар сарын 27-ны өдөр өгөв.
Мөн Д.Трамп АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналтыг намжаах зорилгоор мэдэгдэл хийх үедээ нөхцөл байдал хэрхэхээс шалтгаалан өөр улсаас ирэх зорчигчдод хориг тавьж магадгүй гэж мэдэгдэв.
АНУ-ын Эрүүл мэндийн хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “COVID-19” вирусын тархалт БНСУ-д нэмэгдэж буйтай холбогдуулан зайлшгүй тохиолдлоос бусад нөхцөлд БНСУ руу зорчихгүй байхыг зөвлөн анхааруулгын 3 дугаар түвшин рүү шилжүүлжээ.
Түүнчлэн Цагаан ордоноос болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авахад Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгах хүсэлтийг Конгресст гаргасан байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан ээлжит хээрийн сургуулийг хойшлуулах талаар зөвлөлдөж байгаа гэж Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгдэв.
Казахстан Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд бусад улсаас ирэх жуулчид болон өөрийн иргэдийг шинжилгээнд хамруулж, өвчний тархалт ихтэй газраас ирсэн зорчигчдыг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байна. Тус улсад амны хаалт хомсдолтой байгаа ч иргэд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна.
БНХАУ-тай хиллэж буй “Хоргос” чөлөөт бүсийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаасан ч БНХАУ руу хийх байгалийн хийн экспорт хэвийн үргэлжилж байна. Мөн 3 дугаар сарын 01-нээс БНКазУ-БНИУ-ын чиглэлийн бүх нислэгийг зогсоож, БНСУ-ын нислэгийн тоог 2 дахин багасгахаар шийдвэрлэсэн.
БНХАУ-д 02 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 78.832 хүн халдвар авсан болох нь тогтоогдож 2.788 хүн амь насаа алдаад байна. Мөн 36165 хүн эдгэрч эмнэлгийн хяналтаас гарсан байна.
Гэсэн хэдий ч эдгэрсэн гэж үзсэн өвчтөнүүдэд дахин шинжилгээ хийхэд цөөнгүй хүний хариу “эерэг” гарч байгаа аж. Тухайлбал, Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн эмнэлгээс эдгэрсэн гэж гарсан өвчтөнүүдийн 14 орчим хувиас вирус дахин илэрсэн байна. Энэ нь эдгэрсэн гэх хүмүүс вирус тарааж байж болзошгүйг харуулж байна. Гэхдээ эдгээр өвчтөнүүд халдвартай хэвээр байх эсэх талаар тодорхой дүгнэлт гаргаагүй байгаа хэмээн Гуандун мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирлын орлогч Сүн Ти мэдэгдэв.
БНХАУ-ын Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт үзүүлэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулахаас гадна “Covid-19” вируст өртсөн бүс нутгуудын жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлуулах зэрэг төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч үйлдвэрлэлийн сүлжээнд тасалдал үүссэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгч БНХАУ-ын эдийн засагт эрсдэл нэмэгдэхийн хэрээр уул уурхайн салбарт илүү хүнд цохилт болохоор байна. Тухайлбал, “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 5, “BHP Group”-ийнх 4, “Fortescue Metals”-ийнх 7 орчим хувиар тус тус буураад байна.
Мөн 02 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүг бууруулах, халдварын улмаас зээлээ төлж чадаагүй иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах, торгууль ногдуулахгүй байх шийдвэр гаргаад байна. Тус хуралдаанаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлэхээр 500 тэрбум юанийг төсөвлөв. Мөн хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг 0.25 нэгжээр бууруулж 2.5% болгожээ.
БНХАУ-ын Засгийн газар “бага эрсдэлтэй” газар орны Цагаачлалын албыг виз болон паспортын үйлчилгээг сэргээх, “дунд эрсдэлтэй” газарт нөхцөл байдалтайгаа уялдуулан үйлчилгээг сэргээж болох зөвлөмж өгсөн байна.
Хубэй мужийн Чаньжян хот (1 сая орчим оршин суугчтай)-ын дарга вирусын халдвар авсан байж болзошгүй хүний талаар мэдээлэл өгч, шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон нөхцөлд 10 мянган юань /1425 ам.доллар/-ийн урамшуулал олгоно хэмээн мэдэгдэв.
Тус улсын Цинхуа болон Бээжингийн их сургуулиудын албан ёсны цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хичээлийг байршуулж эхлээд байгаа бол жижиг сургуулиуд “ВиЧат” аппликейшныг ашиглан оюутнуудад хичээлүүдийг хүргэж байна.
ОХУ-ын Хорио цээрийн албаны мэдээлснээр тус улсад коронавирусын халдвар шинээр бүртгэгдээгүй (өмнө нь 2 тохиолдол илэрч, эдгэрсэн). Гэвч ОХУ-ын Засгийн газраас коронавирусын халдварыг онц аюултай өвчний жагсаалтад оруулж хүн ам олноор цуглардаг хоолны газар, худалдааны төвүүдэд халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргаад байна.
БНХАУ-тай хиллэдэг мужуудад онц байдал зарласан бөгөөд БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг түр хориглож, тус улстай хиллэдэг ихэнх хилийн боомтуудаа хаагаад байна. Коронавирусын дэгдэлт ОХУ-ын эдийн засагт багагүй нөлөө үзүүлж байна.
Түүнчлэн 02 дугаар сарын 28-ны өдрөөс Ираны иргэдэд виз олгохыг түр зогсоож, 03 дугаар сарын 01-ний өдрөөс БНСУ руу хийх бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа. Итали Улсад өвчний тархалт нэмэгдэж байгаа ч тус улс нь Европын холбооны гишүүн орон тул дээр дурдсан хязгаарлалтыг шууд хийхэд хүндрэлтэй байгаа аж.
“Covid-19”-ийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-ын Засгийн газрын дэргэд байгуулагдсан Шуурхай удирдлагын штабаас 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гаргасан бүх төрлийн хязгаарлах шийдвэрийг 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ОХУ, БНСУ хоорондын бүх нислэгийг хязгаарлах,
Агаарын тээврийн “Аврора” компани Москва-Сөүл-Москва чиглэлийн нислэг үйлдэх, БНСУ-д байгаа ОХУ-ын иргэдийг бүрэн буцах хүртэл чартер нислэг үйлдэнэ.
БНСУ-аас Москвад ирэх зорчигчдыг зөвхөн “Шеремеьево” нисэх буудлын “F” терминалаар хүлээн авах.
2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Ираны иргэдэд албаны болон хүмүүнлэгийн визээс бусад бүх төрлийн виз олголтыг зогсоох /тэр дундаа транзит виз/. Зохих ангиллын визтэй Иран иргэд мөн “Шереметьево” нисэх буудлын “F” терминалаар зорчих.
ОХУ-ын иргэдийг Итали Улсад зорчихгүй байх зөвлөмжийг өгч, аялал жуулчлалын компаниудад энэ талаар сануулга, мэдээлэл өгч ажиллах зэрэг орно.
ОХУ-ын Воронеж мужид Итали Улсаас ирсэн эмэгтэйг коронавирусын халдвар авсан байж болзошгүй хэмээн хөл хорионд оруулж, ойрын харилцаатай байсан хүмүүсийг нь эмнэлгийн хяналтад авсан байна. Мөн Итали Улсад вирусын тархалт нэмэгдэж байгаа тул “Москва-Ницца” чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоов.
Тувагийн БНУ-д коронавирусын тархалтын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан, амны хаалт, ариутгалын бодисын үнийг нэмсэн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах талаар Засгийн газрын шийдвэр гараад байна.
Сэтгэгдэл0
Их юм уншиж судалж дээ.
Corona virus news update
harin tiim zailuul
Баярлалаа. Гэхдээ "байна" гэдэг үг хэтэрхий олон давтагдсан байна шүү. Цаашдаа анхаараарай.
Энд мэдээлэл яваад байна хөөе. Тэр байна гэдэг үг хэнд хамаатай юм. Эндээс юу ойлгов та
Энд мэдээлэл яваад байна хөөе. Тэр байна гэдэг үг хэнд хамаатай юм. Эндээс юу ойлгов та
Зөв бичгийн соёл хэзээ ч хэрэгтэй
tagnuul chih shig. hiih yostoi ajluudaa l hii. bitii uvchin zovlon dalimduulj show hiigeed busdiin ajild hoshuu dureed bai. uur hiih yum baidguimu?
Hiih ystoi ajiluudiih n neg munshdee teneg atsaa
Hiih ystoi ajiluudiih n neg munshdee teneg atsaa
үүнийг хийхийн тулд тийм олон хүн тэжээх хэрэг бна уу
chi bigii huts chi ed nariin ajiliig meddeg boltson vv nus jini bogsoo archij chadkuu bj zvgeer amaahamhi
chi bigii huts chi ed nariin ajiliig meddeg boltson vv nus jini bogsoo archij chadkuu bj zvgeer amaahamhi
niited busad eh survaljid baigaa l medeelluud bna.Yu nn ongoi gj hudlaa surjin garchic ve.
Улс орнууд иргэдээ шуурхай татаж авч байхад манайх нь эсрэгээрээ онгоцоо нисгэхгуй хумуусээ зенед нь хаяж байгааг юу гэж ойлгох бэ!!!
Тэгээ 50000 хүнийг нэг авчрах боломж нь байгаа билүү
Тэгээ 50000 хүнийг нэг авчрах боломж нь байгаа билүү
Тэгээ 50000 хүнийг нэг авчрах боломж нь байгаа билүү
Хөгжилтэй оронд бгааг авчрах шаардлагагүй. Хөгжилгүй оронд бгааг авчирч болох юм. Манайд харж хандах нөөц хэр билээ, эмнэлэгиын ор хүрэх үү, Хөгжилтэй орон улс нь зардлыг нь гаргаж бгаа
Хөгжилтэй оронд бгааг авчрах шаардлагагүй. Хөгжилгүй оронд бгааг авчирч болох юм. Манайд харж хандах нөөц хэр билээ, эмнэлэгиын ор хүрэх үү, Хөгжилтэй орон улс нь зардлыг нь гаргаж бгаа
Төрийн нүд чих болох үүрэгтэй байгууллага гэдгээ харуулж байнаа
Монгол иргэдээ хөсөр хаях л бол гадаад байгаа монгол иргэд бид хэзээ ч сонгууль өхгүй за юу эх орондоо харимаар байна
явахдаа монгол шиг хэцүү газаргүй явчаад эрсдэлтэй үед харимаар байна ч гэх шиг. Энд ирээд ядаж аятайхан тусгаарлагдаж чадаж байгаа биш олон долоон юм хуцаж эрх яриж тэнэгтцгээгээд. Дурандаа явчаад иргэдээ тат ч гэх шиг. Ѳвчин гараад бахаг гурван сар болж байна. Ирж байх чинь яасын. Хил хаажионц байдал зарлангуут тэнэгтээд улсаа уулж гэнэ. Ганц чи монгол юм уу? 50.000 байтугай иргэн гадны улсад байна. Улс чинь тийм баян уу? чдуж гээл чи улсаасаа яваа биз! багахан хуцаарай цагаачаа!
Баярлалаа. Мэдээлэл сайн байнаа.
Дэлхий даяар бол замбраагаа алдаад эхэллээ. Энэ олон улсын Эрүүл Мэндийн Бгуулга гэж нэг балай газар бнаа. Аль хэдийн хатуу хорио тавь гэж уриалах ёстой бсан газар шүү дээ. Мөн тусгайрлах хугацаа 2 долоо хоног биш сарын тусгайрлан магдлах арга хэмжээ авмаар бгаа талаар зарлахгуй. Манайх нт өөрсдөө одоо сарын хугацаагаар тусгаарлах журам, захирамж гаргамаар бга юм.
sar ch bagadah bololtoi nasnaas hamaarch ilreh hugcaa yanz bur baidag bololtoi. Ilerch medegdeh hugacaand teegch bolood busdad haldaadag yum shig.
динозаврын юу нь сонирхолтой байдгыг хүүхэд болгонд
динозаврын юу нь сонирхолтой байдгыг хүүхэд болгонд
динозаврын юу нь сонирхолтой байдгыг хүүхэд болгонд
динозаврын юу нь сонирхолтой байдгыг хүүхэд болгонд
динозаврын юу нь сонирхолтой байдгыг хүүхэд болгонд
Энэ тэдэхийн сайтаас хэдэн мэдээ олоод орчуулаад биччихсэн. Өөр чадах юмгүй л газар ш дээ
Нетэд гараагүй мэдээ бас байнаааа, өөрөө чадахгүй байж...
маш чухал мэдээлэл байна мөн сайн бичсэн байна таалагдлаа
Маш сайн цогц мэдээлэл болжээ.
Энэ сэрэмжлүүлэг мэдээллийг иргэн бүр уншиж,аюулт дахлаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. ТЕГ-ынхандаа баярлалаа.Энэ мэт мэдээллийг цаг тухай бүрт нь өгч байгаа нь онцгой ач холбогдолтой юм шүү.
Энэ сэрэмжлүүлэг мэдээллийг иргэн бүр уншиж,аюулт дахлаас өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй. ТЕГ-ынхандаа баярлалаа.Энэ мэт мэдээллийг цаг тухай бүрт нь өгч байгаа нь онцгой ач холбогдолтой юм шүү.
Ийм энгийн мэдээллийг тагнуулын газрын орлцоогүйгээр бид мэдчихдэг юмаа найз нараа ажлаа хийцгээл дээ
Covid-19 Мутацлагдаад ДОХ-Той ижил түвшинд буюу SARS -с 1000 дахин илүү эсд нэвтрэх боломжтой гэсэн гарчигтай мэдээ бас байсан. Томуу биш агаар дуслаар дамждаг ДОХ юм бишүү.
Covid-19 Мутацлагдаад ДОХ-Той ижил түвшинд буюу SARS -с 1000 дахин илүү эсд нэвтрэх боломжтой гэсэн гарчигтай мэдээ бас байсан. Томуу биш агаар дуслаар дамждаг ДОХ юм бишүү.
энэ тоонууд дээрээ тэгээд дүгнэлт шинжилгээ гаргахгүй бол ямар хэрэг бнаа .
Olon ulsiin negdsen medeeg neg dor sain ablaa. Bayarlalaa
Olon ulsiin negdsen medeeg neg dor sain ablaa. Bayarlalaa
Тагнуулын ерөнхий газар одоо л сайн ажиллах хэрэгтэй байна даа.Гадныхан болон өөр улсаас ирсэн монголчуудыг мөшгөн шалгах хэрэгтэй.Гадаад иргэд гадуур маскгүй их явж байна.
Монголын төр засаг маш сайн ажиллаж байгаад баярлаж байна бид хариуцлагатай байх ёстой шүү ард иргэдээ
АНУ Монгол руу зорчихыг хориглосон гэжээ. Энэ далимд нь АНУ-аас орж ирэхийг манайхан бас хориглоод авах хэрэгтэй. Одоо тэнд 60 байгаа боловч тун удахгүй хэдэн зуун мянга болно. Ер нь боломж л гарвал энд тэндээс ирэх нислэгт хорио тавиад байх хэрэгтэй.
Өөрсдөө вирусийн үүр байж хориглодог инээдтэй байна.
Тагнуулч эмч, биологич байдаг юм болов уу!
олныг хамарсан ѳвчлѳл зѳвхѳн эрүүл мэндийн салбарын ажил биш! улс тѳр эдийн засаг гадаад харилцаа байгал орчин судалгаа шинжилгээний эрдэмтэд онцгой байдлын алба цэрэг цагдаа тагнуул улс тѳрийн тоймчид гээд бүгд хамаарана нэгдэн ажилдаг дайчлагддаг гэдгийг ѳдий болтол ухаарч мэдээгүй хүн үү? ерѳнхийлѳгч зүгээр нэг хятдад очсон гэж бодож байна уж? зүгээр хэдэн хонь ѳгѳе гэж бодоо юу? сайн судал унш !
олныг хамарсан ѳвчлѳл зѳвхѳн эрүүл мэндийн салбарын ажил биш! улс тѳр эдийн засаг гадаад харилцаа байгал орчин судалгаа шинжилгээний эрдэмтэд онцгой байдлын алба цэрэг цагдаа тагнуул улс тѳрийн тоймчид гээд бүгд хамаарана нэгдэн ажилдаг дайчлагддаг гэдгийг ѳдий болтол ухаарч мэдээгүй хүн үү? ерѳнхийлѳгч зүгээр нэг хятдад очсон гэж бодож байна уж? зүгээр хэдэн хонь ѳгѳе гэж бодоо юу? сайн судал унш !
Монгол улсад хятад, солонгос иргэд хаана юу хийж байгааг мэдэж байгаа болов уу тусгай зочид нэртэй хятад солонгос иргэд ихээр орж ирсэн эдгээр иргэдийг нутагт нь буцаах арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй шүү.Зарим нь шашны байгууллагын хүмүүс байсан монголд шашны үйл ажиллагааг бүр зогсоосон энэ асуудалд ч анхаарал тавьж ажиллаж орж ирсэн зочдыг буцаах цаг болсон баймаараа.
Үнэхээр цогц мэдээлэл бна .баярлалаа
Үнэхээр цогц мэдээлэл бна .баярлалаа
Үнэхээр цогц мэдээлэл бна баярлалаа
Үнэхээр цогц мэдээлэл бна баярлалаа
medeelel ogsond bayarlalaa
USA hezee ch mongoliin talaar durdaaguisgdee . Hudlaa yariad baihiim
USA hezee ch mongoliin talaar durdaaguisgdee . Hudlaa yariad baihiim
Гаднаас орж ирсэн гаж шашны урсгалын хүмүүсийг сайтар хянаж байх хэрэгтэй байхаа.Оюун санаа нь хордсоноос эзэн тэнгэр лүүгээ олуулаа явах сонирхолтой байдаг юм шиг байна лээ шүү.Тэр солонгост болж байгаа шашныхны үйлдэл харуулж байна .
Тэгж тэнгэр үрүүгээ явах гээд байгаа юм бол удааж,тусгаарлаад яах юм бэ? Зүгээр л явуулчихаач!!!
Энэ өвчинтэй холбогдох олон улсын нөхцөл байдлыг бодитоогойгоор судлан цогц мэдээлэл өгч байгаад баярлалаа. Хойшид ч ийм бодит мэдээлэлүүд хэрэгтэй байгаа учраас тодорхой хугацаанд нэгтгэн мэдээлж өгч байвал сайн байна. Тагнуулынхандаа баярлалаа. Сайн ажиллаж байна
Энэ өвчинтэй холбогдох олон улсын нөхцөл байдлыг бодитоогойгоор судлан цогц мэдээлэл өгч байгаад баярлалаа. Хойшид ч ийм бодит мэдээлэлүүд хэрэгтэй байгаа учраас тодорхой хугацаанд нэгтгэн мэдээлж өгч байвал сайн байна. Тагнуулынхандаа баярлалаа. Сайн ажиллаж байна
Yamar medee medeellees eh survalj awsanaa bichij bainuu, tegwel sain baina
fitness, kino teater zereg alban esoor horison gazruud bol dawagdashgui huchin zuild oroh bh. harin uil ajillagaa yawuulahyg horiogui gazruud bol hamaagui bh n zui esny hereg, yagaad gewel uil ajillagaagaa yawuulchihaad tureesee tuluhgui gedeg bol chono boroonoor gedeg shig zugeer zawshij baigaa hereg shuu dee! sayany tsagaan saraar delguur, zahuud pig duuren baisan, bugdeeree hiideg umaa hiisen, tegsen murtluu mash ikh gomdol gargaj hudlaa niitiig turhirch baigaa n mash muuhai sanagdsan. ern bol hudlaa dawagdashgui huchin zuil bie bolgoj dawhar zawshih, shuud helhed hunii hurungiig zugeer ungui heregleh hesen luiwryn uil ajillagaa mash huchtei urnuj baina shuu! Maskaa zuu, garaa ugaa, hariutslagtai baiya
tureesiin tulbur, zeeliin huug buruul gej baigaa humuus uursdiinhuu baraa uilchilgeenii unee bas buulgan biz dee? uuln dunjin garaw pig duuren l baigaad bsandaa, sain l mungu hiih um bna daa!
T mergjiltnuud mini amraltgui tul ervvl mendee good abch ybaasai
Ерөнхийд нь ийм хэмжээнд төсөөлж л байгаа л даа,яахав болж л байна! Гэхдээ дотоодын байдалдаа илүү анхаарч тусгамаар байна! 1:Ховдын Хөшөөтийн уурхай нээлттэй,хятадууд орж гарч байна гэсэн мэдээ байна! 2:Баян-өлгийн нэг босс хасаг хот хоорондын автобусаар хүн тээвэрлээд явж байна гэх 3: Ганданд хурал болж бөөн лам нараа цуглуулсан хурал хурж байх4:Хөдөөнөөс хот уруу,хотоос хөдөө уруу хүмүүс золгох гэж хаагуураа ч юм гараад орж ирж байгааг бичлэгээр үзлээ,тэр ч бүү хэл таксийн жолооч нар хөдөөнийхийг зөөж оруулж байгаа бичлэг байна! Ийм хүнд үед жолооч нарыг эрхийг газар дээр нь хасаад тэргийг нь улсын орлого болгомоор 5: Харийнхныг хүлээж аваад Жаргалантын аманд байдаг Онцгой Байдлын Газрын сургалт,сувилалын солонгосын шашныхныг буудалд аваад,тэд нь халуунаа хэмжүүлэхгүй гээд дажин болж байгаа юм байх! Гэтэл Жаргалантын аманд манай олон иргэд хөгшид,хүүхдээ тухай эрүүл байлгах гэж зээл,өр тавьж хувийн байр өндөр үнээр аваад амьдарч байхад нь салхин дээр нь өвчний сэжигтэй харийнхныг ба
байрлуулчихаад өөрсдийн иргэдийн амьдрах нөхцлийг боомилж байх юм! Иймд эрүүл байсан амьдралтай орчныг битгий бохирдуулаачээ,өвчин тарах бас нэг уурхай бүү буй болгоочээ гэж хүсэх байна! Ер нь тэгээд Орос гэхэд сэжигтэй иргэдээ Тюмень зэрэг хотдоо тусгай карантины бүс байгуулаад хяналтанд аваад байхад манайх өвчний сэжигтэнгүүдийг хүн ам ихээр төвлөрсөн хотын төв дэх Халдвартын эмнэлэг болон цэргийн төв эмнэлэгт авдаг нь маш буруу,Төв аймагийн эмнэлэг,эсвэл мөн аймгийн Эрдэнэ сумын эмнэлэг,Аржанчивлангийн сувилалд аваад хянаж болно доо! Энэ өвчин чинь халдварт өвчин бус Тахал шүү дээ! Энэ утгаар нь ойлгож зохион байгуулалтын тал дээр ахин яаралтай арга Хэмжээ аваасай!
Энд 1зүйлийг нэмж хэлэхэд энэ хорооноовирус чинь хАлдварт өвчин биш,Тахал шүү дээ! Өөрөөр хэлбэл олон хүнийг залгина гэсэн утгатай "хорооноо"гээд монголоор буугаад байгаа юм! Хүмүүс гадуур анхаарахгүй маскгүй,шээж,нулимаад л явж байна! Энэ тал дээр эрс хатуу байхгүй бол болохгүй!
Энэ тойм мэдээг Тагнуулын байгуулгаас олон түмэнд хүргэж байгаа бол зүгээр сонин сенсацлах бус монголдоо байгаа бодит мэдээг тусгаж байвал сайн бна! Жнь: эм судлалын эмч нараас монгол газар ургадаг ямар эмийн ургамлаар уушгаа чиирэгжүүлэх,дархлаагаа сайжруулах гэх мэтийн сануулга,анхааруулга,сэрэмжлүүлгэ өгмөөр бна! Ерөнхий мэдээг жирийн сэхээтэн бид бараг төсөөлж байгаа даа!
Амьд үхдэлийн халдварт тахал агаараар газраар халдварладаг амьд үхдэлүүдийг газар дээр дор нь устгахгүй бол зөнд орхиод зугтаасаар байвал халдварыг улам тараана тэр амьд үхдэл гэдэг халдвар авсан хүн хүний мах иддэг
Амьд үхдэлийн халдварт тахал агаараар газраар халдварладаг амьд үхдэлүүдийг газар дээр дор нь устгахгүй бол зөнд орхиод зугтаасаар байвал халдварыг улам тараана тэр амьд үхдэл гэдэг халдвар авсан хүн хүний мах иддэг
Гол дотоодын байдалдаа илүү анхаарах! Удахгүй Дарханы замын хятадууд орж ирэхээр өргөдөл өгсөн гэх,мөн Багахангайд гэнэ үү цахилгаан станц барих хятадууд орж ирэх сурагтай,Дорнодын Матадын хятад дураараа л яваа сурагтай гээд олон энэ халхын хавтгай дээрх бодит байдалдаа тагнуулынхан анхаараасай билээ! Доор хаяж энэ ноцтой бараг дайны цагийн үе тул цэрэгт явж үзээгүй шадар сайдаар Улсын Онцгой Байдлын Комиссыг ахлуулж бас нэг хий орон тоо-дамжуулагч байлгаснаас ерөнхий сайд,эсвэл зэвсэгт хүчний дээд командлагч ерөнхийлөгч өөрөө биечлэн улс эх орноо шууд гардан удирдаад шийдвэрээ гаргаж байвал шуурхай юм даа! Үнэндээ хил хаах асуудлыг аль дээр шийдэхгүй иршэд биднээ баахан бухимдууллаа шүү дээ!
Хөдөлгөөн нь хурдан болдог амьд үхдэлийн тахал гэж бий үүнийг америкийн эрдэмтэд амьдрал дээр илрэх боломжтойг нотлоод америкийн армид амьд үхдэлтэй тулалдах гэрээ гэж бий болсон монгол америктай харилцаагаа гүнзгийрүүлж энэ гэрээнд гарын үсэг зур
Хөдөлгөөн нь хурдан болдог амьд үхдэлийн тахал гэж бий үүнийг америкийн эрдэмтэд амьдрал дээр илрэх боломжтойг нотлоод америкийн армид амьд үхдэлтэй тулалдах гэрээ гэж бий болсон монгол америктай харилцаагаа гүнзгийрүүлж энэ гэрээнд гарын үсэг зур
ene ghdee baidag l medeelluudiig buugnuultsen bnshd
tureesiin tulbur, zeeliin huug buruul gej baigaa humuus uursdiinhuu baraa uilchilgeenii unee bas buulgan biz dee? uuln dunjin garaw pig duuren l baigaad bsandaa, sain l mungu hiih um bna daa!
hooe chi harvachiv chinii tureesiin tolboriig humuus orlogotoi bolohooroo ogoh l bailgui chichreed site bolgon deer bicheed bhaa boli za.
49.0.212.122 chi nileen ashig hiij baigaa um shig baina hehe.
tureesiin tulbur, zeeliin huug buruul gej baigaa humuus uursdiinhuu baraa uilchilgeenii unee bas buulgan biz dee? uuln dunjin garaw pig duuren l baigaad bsandaa, sain l mungu hiih um bna daa!
tureesiin tulbur, zeeliin huug buruul gej baigaa humuus uursdiinhuu baraa uilchilgeenii unee bas buulgan biz dee? uuln dunjin garaw pig duuren l baigaad bsandaa, sain l mungu hiih um bna daa!
Tagnuuliin gazriin medee bish shuu de setguulch surjigneh yumaa
hilee haahguimuu bayanolgiid 4 vietnam irlee tailandad 4 mongol amraad irlee ch geh shig encanto orgild 2 niger har um mask ch bhgui l yvj bhin teheer yahu
oros yaltchgv hamgiin best ni yuma baharhmaar
Сайхан мэдээ бна. Баярлалаа. гадаад огт яваагүй Калифорни мужийн иргэнээс коронавирус илэрсэн нь маш түгшүүртэй мэдээлэл бна. Дэлхийгээрээ л хөдлөх цаг болж.
Энерги
Энерги
тагнуулынхан юм бол хятдууд энэ вирусыг ямар зорилгоор гаргаж авсныг тагнамаар юм