"МҮИС брэндээр оюунаа гоёцгооё" гэх уриа үгтэй Монголын Үндэсний Их Сургуулийн элсэлтийн сурталчилгаа сүүлийн үест олонтаа явах болжээ. Үүнтэй холбогдуулан, нэгэн зүйлийг анхааруулахад "Монголын Үндэсний Их сургууль" нь Монгол улсын ууган, төрийн өмчит Монгол Улсын Их Сургуультай ч ямар холбоо, хамааралгүй, Монгол улсад байгаа олон арван хувийн дээд сургуулийн нэг юм.
Тус сургуулийн нэрний хувьд илт бусдыг төөрөгдүүлэх сэдэлтэй байгаа бөгөөд гадаад харилцаандаа МУИС буюу National University Of Mongolia-тай адил Mongolian National University -гэсэн нэрийг ашиглаж буйг цаашид холбогдох байгууллагууд шалган, шийдвэрээ гаргах биз ээ.
Юутай ч "Монголын Үндэсний Их Сургууль"  гэдэг нэртэй дээд сургууль нь ердийн хувийн сургууль болохыг зарим элсэгч, эцэг эхчүүд ойлгох нь зөв болов уу?
Уг сургууль нь 1998 онд  Чандмань-Эрдэнэ коллеж нэртэйгээр байгуулагдаж байсан юм байна.