Монголын төрийг зайдагнасан МАНАН-гийн араатан авир, луйварчны үнэн төрх нь саяын хэд хоногт Сөүлийн гудамжны замыг будсаны дараа эхний бороонд угаагдан арилсантай нь адил амархан ил гарав.
Бүр тодруулж хэлбэл Төрийн яамдад хөлсний алуурчид, хулгайч луйварчдыг байршуулж, төслийн замуудыг улсаа тонож, мөнгө угаах хэрэгсэл болгосныг илчилсэн жигшүүртэй, бас эмгэнэлтэй хэрэг явдлууд шил шилээ даран болж өнгөрлөө. Бодоход ч аймаар хэргийг ил цагаан бусдын нүдэн дээр үйлддэг болжээ ...
Төрийн яаманд бугшсан алуурчин хэний даалгаврыг гүйцэтгэв?!
“ЗТХЯ-ны албан тушаалтнууд /2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр/ өчигдөр орой албан өрөөндөө архидан согтуурч нэгнийхээ амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа.”, “Тэд хувийн таагүй харилцаанаас болж, маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн болохыг цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоожээ.”, “ЗТХЯ-ны газрын даргыг яллагдагчаар татаж цагдан хорилоо” гэх мэт мэдээллүүд цацагдаж эхлэв.
Тэгтэл цацагдах мэдээлэл нэмэгдэх тусам энэ нь “харамсалтай” хэрэг биш, харин “балмад аллага” байсан нь тодорлоо.
Их л яаран мэдэгдсэн “Хувийн таагүй харилцаанаас болж маргалдсан” гэсэн цагдаагийн ажилтны урьдчилсан дүгнэлт ч ямар нэгэн зүйлийг нуун далдлах гэсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.
Насны хувьд зөрүүтэй хэрэгтэн хохирогч хоёрын хооронд гэр бүлийн ч гэх юм уу хувийн асуудал байгаагүй бололтой. 38 настай, гэр бүл, 4 хүүхэдтэй, архи тамхи хэрэглэдэггүй, тогтсон амьдралтай гэх хохирогч Г хэрэгтэн Т-тэй ойр дотно байгаагүй юм шиг байна. Өөрөөр хэлбэл хол хөндий хүмүүст хувийн таагүй харилцааны шалтгаан үндэслэл хол гэсэн үг. Зөвхөн архи уухаар нийлсэнгүй олон удаа дуудууллаа гэж тэгтлээ үзэн ядахгүй нь мэдээж.
Тэгээд ч хохирогчийг “Амиа алдахаасаа өмнө ажлаа өг гэж шаардаж байсан” гэсэн мэдээллийг АН-ын зүгээс хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн нь хувийн харилцааны биш бүлэглэл хоорондын харилцааны зөрчлийг илэрхийлээд буй хэрэг юм. Бүр тодруулж хэлвэл ажлаас нь зайлуулах гэсэн “хувийн харилцааны” зөрчлийг АН-ын удирдлага аль хэзээний дуулж мэдсэн /үйлдлийг нь бараг анаж байж гэсэн сэтгэгдэл төрөхөөр/ байгаа нь “гинжин холбоотой” том хүрээний харилцаа цаана нь байгааг илэрхийлж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл урьдчилан төлөвлөсөн, санаатай, зохион байгуулалттай аллага байжээ гэсэн үг.
Хэлхээ холбоог нь лавшруулаад үзвэл талийгаач Г нь Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн харъяат, өмнөх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танил буюу татаж авчирч тавьсан хүн гэнэ. Тэгээд ч хугацаа нь дууссан 1000 вагон оруулж УБТЗ-д шахсан, төмөр замын даланд зориулсан гэх 200 сая ам.долларын хэрэг гэх мэтийн өнгөрсөн дарагдсан хэргийн баримтуудыг уудлан сөхөж гаргах даалгавартай ажиллаж байсан бололтой мэдээлэл ч цухалзаж эхлээд байна.
Мэдээж тэр ажлыг хүн амины хэргийн дараа бушуухан огцрохоо мэдэгдсэн дамжааны боловсролтой сайд, дэд сайд гэгдэх хариуцлагагүй этгээдүүд Г-д даалгаагүй нь тодорхой. Гэхдээ тэд бас Г-г шууд халчих шалтаг олж чадахгүй байсан ажээ. Тиймээс “бороохой” ажиллаж эхлэхэд гүйцэтгэлийг нь хүлээгээд мэдээгүй царайлаад сууцгаасан болж таарч байна.
Хэрэг гарсны дараа бушуухан өргөдлөө өгсөн нь ч бэлтгэлтэй байсныг илэрхийлээд байх шиг.
Тэгээд бүр түүгээрээ “шоу” хийхээ ч мартсангүй. Олон нийтийн анхаарлыг өөр зүгт татах гэсэн мэт, тэр үйлдлийг нь “хариуцлагаа хүлээдэг сайн жишгийг төрд тогтоолоо” гэж магтан жиргэх “ажлын хэсэг” ч цаг алдахгүй хөдөлцгөөлөө.
Гэсэн ч олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг түүгээр намдаан төөрөгдүүлж дөнгөхгүй гэдгийг цахим сүлжээнд түгэж байгаа сэтгэгдэл мэдээллийн хандлага илтгэсээр байна. Тэгээд ч богино хугацаанд цацагдсан олон талын мэдээллүүд уг хэргийг өөрөөр лавшруулан харахад хүргэж байна. Хардаж сэжиглэмээр ч зүйлс зөндөө байна.
Тухайлбал хэргийг үйлдэхэд саад хийж мэдэх яамны ажилтнууд тарсны дараа, өөрсдийн “хүрээлэлд” үйлджээ. Тэр нөхцлийг бүрдүүлэхийн тулд талийгаач Г-д зориуд орой болтол сууж үлдэх ажлыг сайд Ж.Бат-Эрдэнэ даалгасан юм биш байгаа даа ч гэж бодогдмоор. /Алуурчин этгээд талийгаач Г-г 19 цагаас эхлэн өрөөндөө дуудаж, 20 цагт гадаа дагуулж гарсан гэж мэдээлэгдээд байгаа./
Харин үлдсэн газрын дарга нар бол уг хэрэгт ямар нэг саад учрахгүй байх нөхцлийг хангаж оролцох үүрэгтэй ч байсан юм шиг. Ямар ч гэсэн Яамныхаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын амь насыг бүрэлгэхэд бусад газрын дарга нар нь салгах хориглох оролдлого хийлгүй “гүйцэтгэлийг” хараад зогсож байсан нь “дээрээс дохисон даалгавар”-т ямар нэг хориг саад хийх нь эздээсээ урвасан мафийн гишүүний хувь тавиланг өөрсдөө амсана гэдгээс айсан мэт. Дараа нь хоёр нь буцаж гарч ирээд амьгүй цогцсыг сандал дээр дамжилж тавьчихаад буцаж орсон гэдэг нь ч тэд бол өөрийн толгойгүй, албан тушаалын шошго зүүсэн “бороохойн сүрэг” болохыг илтгэнэ.
“Бороохойн сүргийг” хэрхэн байршуулдаг болохыг ч мэдээллүүд тодорхой харууллаа.
Жишээ нь хүний амь хөнөөсөн Б.Махбал гэгч нь цагдаа л байсан нөхөр гэнэ. Гэтэл түүнийг 2011 онд яаманд газрын дарга болтол нь дэвшүүлсэн хүн нь манай одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болж таарлаа. Тэр үеэс эхлээд энэ “бороохой” газрын дарга гэдэг “шошгоноос” салаагүй бололтой.
Харин энэ оны 4 дүгээр сарын эх хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан түүнийг сайд Д.Сумъяабазар ажлаас нь чөлөөлсөн юм байна. Гэтэл түүнийг Зам тээвэр, хөгжлийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилсон гэнэ. “... Ямартай ч өнгөрсөн 4 сард Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг Ардчилсан намыг дэмжсэн томилгоо хийлээ гэх яриа нам дотор төдийгүй хэвлэлийнхэний дунд гарсан нь Б.Махбалын томилгоотой холбогдон гарч байсан хэл ам...” гэнэ.
Өөрөөр хэлбэл МАНАН-гийн бүлэглэлүүдийн Төр зайдалсан хэдэн олигархи Монголын төрийг өөрсдийн “бороохой, шийдэм,” хог новшоо чихдэг агуулах чингэлэг, зугаацдаг, эрхлүүлдэг тэжээврүүдээ, бас панзчин наймаачин олз хайгчдыг орогнуулдаг байр, буудлын хэмжээнд л үздэг болж таарч байна.
Өнөөдөр яам тамгын газар, төрийн бүх шатны байгууллагуудад томилогдсон сэтэртнүүдийг тухайн байгууллага дотор төдийгүй, ард иргэд нийтээрээ энэ нь тэрний хүн, тэр нь түүний хүн, тэр чинь төдөн саяаар энэ албан тушаалыг авсан гэнэ гэх зэргээр тоочдог болсон байна.
Бүр энэ дуулиантай зэрэгцээд ЗТХЯ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь байршуулсан “бас нэг дарга тус яамны нэг мэргэжилтэн эмэгтэйг зодож гэмтэл учруулсан хэрэг нь шүүхэд шилжээд ...” байгаа тухай мэдээлэл ч гарлаа шүү дээ. /Уг нь тэр хэргийг ихэд нууцалж байсан юм гэнэ/
Өөрсдийн ганзгандаа дайж явдаг элдэв этгээдүүдээ Яам, төрийн байгууллагуудад сэлгүүлж байршуулаад улс орноо, ард иргэдээ тонон дээрэмдэж, төсвийн мөнгө, түмний хөрөнгийг хөеөлөн хүүдэгнэж, хулгай луйвраар цуглуулсан өмч хөрөнгөө улс дамнуулан гулгуулахдаа хэрэглэх багаж болгон ашиглаж байгаа энэ мэт үйлдлүүд нь өнөөдөр Монголын нийгмийг тэр чигт нь ялзруулан доройтууллаа.
Дашрамд дурьдахад Б.Махбал гэгч энэ этгээд тэрбум 570 саяын үл хөдлөх хөрөнгөтэй, 117 саяын хадгаламжтай, 480 саяын үнэт эдлэлтэй, жилдээ 229 саяын орлоготой гэж мэдээлэгдсэн. Сүрхий бэлжиж амжсан байгаа юм шүү!
Энэ мэт элдэв “бороохой шийдэм,” тэжээврийн цуглуулга хадгалах шүүгээ савны үүрэгтэй яам, газрууд нийгэм эдийн засгийн салбаруудыг хэрхэн хөтлөх, удирдах нь, ямар болгох нь ч тодорхой шүү дээ!!!
Усанд уусдаг материалаар зам гүүр барьдаг болоо юу?!
Энэ зуны бороо улирлын өнгө, ургамлын гарцыг тодорхойлоод зогссонгүй зам тээврийн салбарын хариуцлага, чадамжийг хамтад нь илчлэн тодруулчихав.
Зам гүүрийн байгууламж гэдэг бол байгаль цаг уурын нөхцөл, явах ангийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадамж, даац, арчилгаа, үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлийг үндэслэж хийгддэг, инженерийн нарийн тооцоо, хийц технологи, норм стандарт, тэр бүхнийг уялдуулан зангидсан төрийн бодлого төлөвлөлт, хяналт шаарддаг нарийн мэргэжлийн салбар.
Гэтэл энэ зуны байдлаас харвал манай ЗТХЯ энэ салбарыг огт өөр норм стандартаар удирдан хэрэгжүүлж байгаа бололтой.
Бүр авто замын даланг элсээр, асфальтан хучилтыг усанд уусамтгай /00-ын/ цаасаар, гүүрийн дам нурууг барааны савангаар ч юм уу хаймраар хийдэг болоо юу ч гэж бодогдмоор байлаа.
Өнөөгийн мэдээллийн технологийн хурд, зураг дүрсийн өнгө чанар сайжирсныг ч хэлэх үү, авто замын далангийн тал нь ухагдаад хөндийлөгдсөн, цардмал хучилт нь уусаад, урсаад алга болчихсон, цөмөрч, өмөрч онгойсон, гуу жалга болчихсон зураг хөрөгтэй сэрэмжлүүлэгүүд энэ зуны мэдээллийн гол сэдэв болж, зорчигчдыг гацааж, үдэгсдийг түгшээж байлаа.
Зөвхөн 7 дугаар сарын сүүлчийн байдлаар “улсын хэмжээнд 13 аймгийн 116 км замд гарсан эвдрэлийг засч байгаа гэх мэдээллийг холбогдох албаныхан өгч” байхад 8 дугаар сарын 2-ны өдөр гэхэд л “Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд ширүүн бороо орсноос үер бууж, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай авто замын нийтдээ 10 гаруй км нь эвдэрсэн тул тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж” байлаа.
“08 дугаар сарын 10-ны орой 17.00 цагийн үед нэг цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондын замын 1011 км-т байдаг төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу нь 40 см доош сууж, нурж болзошгүй аюултай байдал үүссэн тул төмөр замын хөдөлгөөнийг 19.13 цагт түр хаажээ. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хохирол учруулсан байна”.
Хүчтэй борооны улмаас төмөр замын гүүрийн дам нуруу нь хугарчихсан болж таарч байгааг дээрх мэдээллээс харж байгаа байх. Уг нь дундын тулгуур шаардлагагүйгээр богино алгасалтай гүүрэнд төмөр бетон дам нуруу нь даацыг хангаж байх ёстой байтал дунд талын тулгуур нь үерийн усны улмаас доошоо суухаар борооны усанд “дэвтэж зөөлөрсөн дам нуруу” нь бас дагаад доошоо гулзайгаад суусан болж таарч байгаа юм.
Үүнийгээ тэгээд байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж тайлбарлах жишээтэй. Харин энэ мэт гологдол бүтээн байгуулалтын гай гамшгийг зайлуулах гэж ажлын хүндийг нуруундаа үүрч явдаг жирийн ажилчид, орон нутгийн төмөр замынхан хичээн ажиллаж, урьдчилан шалгаж тогтоосны хүчинд 8 дугаар сарын 12-нд гарсан Улаанбаатар Сайншандын чиглэлийн суудлын 286-р галт тэрэгний осол шиг ослыг гаргалгүй сэргийлж чадсан юм байна.
Энэ бол ЗТХЯ-ны ажил яаж завхарсныг зах зухаас нь илэрхийлсэн нэг л үзүүлэлт. Бас энэ бол Засгийн газрын ажлын чадамжийг үнэлж цэгнэж болох тодорхой биет баримт юм.
Цааш нь жаахан ахиулаад харвал Засгийн газрын бодлогын завхрал бүр ч тодорхой харагдана.
Төрийн “чилээг гаргасан”, ТҮЦ-ний эздийг дээрэмдэх ажиллагаа
Засгийн эрхэнд залрагсдын “сүрэг” өөрсдийн уйдсан биеийнхээ чилээг гаргаж, “бяр тэнхээ, булчин шөрмөсөө” гайхуулахдаа хийдэг бас нэг гаршсан ажил нь олныг бухимдуулсан энэ зуны “үзүүлэлтүүдтэй” давхацсан нь ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдийг дээрэмдэх ажиллагаа байлаа.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг ачиж, оронд нь автобусны карт зарах найман сая төгрөгийн үнэ бүхий шилэн ТҮЦ байрлуулахаар болж байгаа юм гэнэ. Өөрөөр хэлбэл та нар ТҮЦ ажиллуулахыг хүсэж байгаа бол 8 сая төгрөг өг! гэж нэхсэнтэй адил юм.
Мэдээж ТҮЦ гэдэг бол төрөөс зарласан тендерээр авсан том ажлууд шиг авлигаа өгөөд цаана нь хэд нугалсан илүү ашиг олдог унацтай орлоготой ажил биш. Дөнгөн данган өдрийн хоолоо залгуулдаг амь зуулгын л хэрэгсэл.
Гэтэл амь зуулгын хэрэгслийг нь үгүй хийнэ, эсвэл мөнгө өг гэж шаардаж байгаа “шилэн” ТҮЦ байрлуулах гэгч ажиллагаа нь хэний эрх ашгийн төлөө хэнийг хогийн цэг дээр аваачих бодлого вэ?!
БНСУ-ын “Ким Ду Хан” кинонд гардаг, худалдаачдаас мөнгө нэхэж, өгөхгүй бол эд юмсыг нь түйвээн сүйтгэж, зодож хүчирхийлддэг гудамжны танхайчууд, дээрэмчдийн бүлэглэлүүдийн үйлдлийг эрхгүй санагдуулна.
Харин тэрхүү Өмнөд Солонгосын балмад үеийн түүхийг манайд МАН-ын дээрэмчин бүлэглэлүүд уламжлан авч Төрийн нэрээр үйлдэж байгаа нь бүр ч аймшигтай.
Арга нь барагдсан худалдаа эрхлэгч хэдэн бүсгүй “Монголын худалдаачдын холбоо”, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос” хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг АТГ-т өгнө хэмээн хэвлэлийн бага хурал хийж, “Тусгаар тогтнолын ордон” гэгч Монгол улсын хуулиас давж өөрсдийн тусгаар тогтнолыг зарлачихаад байгаа МАН-ын байрны үүдэнд хэдэн өдөр хоолойгоо сөөтөл орилж өнжив.
Хохирогч бүсгүйчүүдийн ярьсан, бичсэнээс иш татвал: Монголын худалдаачдын холбооны тэргүүн С.Пунсалдулам: “Худалдаачдыг төр засгийн удирдлагууд маш их хавчин шахаж байна. Шүүхийн шийдвэртэй ТҮЦ-үүдийг албадан хүчээр нүүлгэж, шүүхийн шийдвэр хамаагүй гэж ачдаг. Хотын менежер Т.Гантөмөр өнөөдөр өөрийн ТҮЦ-ний бизнесийг хөгжүүлэхийн тулд худалдаачдын амьдралыг улан доороо гишгэж байна.
“ ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүн Д.Нарантуяа: “Гурван хоногийн өмнө үйл ажиллагаа эрхэлдэг ТҮЦ-ийг маань Баянзүрх дүүргийн газрын алба хураасан. Эргээд би ТҮЦ-ээ авахыг хүсэхэд та Баянзүрх дүүрэгт дахиад ТҮЦ тавихгүй гэж гарын үсгээ зуран, хоёр удаагийн ачилтын 320 мянган төгрөг төлөхийг шаардсан. Надад тэр мөнгө нь байхгүй.”
“Су.Батболд даргын үед бор ТҮЦ-үүд тавиулсан, одоо Т.Гантөмөрийн үед шилэн ТҮЦ болж өөрчлөгдөх гэж байна. Үе үеийн засгийн газар худалдаа эрхлэгчдээр оролддогоо болих хэрэгтэй”.
Эрх мэдлийн өмнө хүчгүйдсэн хэдэн эмэгтэйн эдгээр үгсийг сонсоод МАН-ын луйварчид харин ч хөх инээд нь хүрч байгаа бололтой, тэднийг тавлан доромжилж, гутаан дарах сэтгэл зүйн довтолгооноо “намын багцад” нь хамаарах хөлсний бичээч нараараа эхлүүлэв.
Нийгмийн сүлжээнд тэрхүү хөлсний “трол”-уудын дайрч давшилж байгааг харвал:
“Энэ тэнэг авгай нар арай даварч байна. Ариун цэвэр эрүүл ахуйн анхны шаардлага хангахгүй, бохир заваан орчинд бие засах газар байтугай гар угаах газаргүй, шээс шинхэг, баас үнэртүүлсэн газруудыг хаах нь зөв.”
“Улсын хөгжлийн толь нь нийслэл юм. Гэтэл нийслэл хотоор дүүрэн шар амбаар иргэдийн эрүүл амьдрах орчныг бохирдуулж, бүх хуулийг зөрчиж, нийслэлийг минь гутааж байна. Бүгдий нь зайлуулах хэрэгтэй, дэмжиж байна. Энэ тэмцэж байгаа эмэгтэйчүүдээ та нар амьжиргаагаа залгуулахдаа нийгэмдээ хэрэгтэй юм хийх бололцоо зөндөө байна шүү дээ. Сургаад ажлаар хангая гээд Говь, Гоёо компаниуд нээлттэй ажлын 500 байр зарлачихлаа, туслах малчнаар явуулах хөтөлбөр төрөөс хэрэгжүүлж байна, ажилд авна гэсэн зар дүүрэн байна, ногоо, мод тарьж болж байна, түрээслэх лангуу дүүрэн байна шүү дээ. Та нар үмхий, агааргүй амбаарт өтгөн шингэнээ барин хавчигнаж хоцрогдож суухдаа юун дуртай юм бэ, ичээч.”
“Автобусны буудлаар дүүрэн, зам дагасан, хороолол доторх хамаг зайг бөглөсөн заваан ТҮЦ-үүдийг зайлуулах нь зөвөө. Гантөмөр даргыг дэмжиж байна БЗД-ийн ЗД байхын л ажилсаг шуурхай дүүргийнхээ тохижилтод анхаардаг байсан, зөв. Яг үнэндээ хөдөөний хэдэн оркууд хотод ирээд л нэг нэг амбаарт ороод өвчин халдвар тарааж, жорлон болж суудгийг болиулья”
“Энэ бүх ТҮЦ ийг шатаавал таарна өмхий ханхалсан дотроо бааж шээдэг, баастай гараараа хүнс зардаг дотроо архиддаг янханддаг л газар шүү дээ, өвчний уурхай” ... гэх мэтээр дур дураараа донгосцгоожээ.
Уг нь Төр, хууль үйлчилдэг улсад бол иргэдийн өмч хөрөнгөнд халдаж, бусдын амьдралыг санаатайгаар сүйтгэн бусинуулж буй Нийслэл дүүргийн удирдах албан тушаалтнуудын энэ /ТҮЦ-ний гэж тодотгох/ ноцтой гэмт хэргийг өөгшүүлэн дэвэргэж байгаа дураараа донгосогч тролуудтай нь хамт зохион байгуулалттай бүлэг хэрэг гэж үзэж хүндрүүлэн үзэх нөхцөлтэйгөөр баривчлан шийтгэх байсан л даа.
Цэвэрлэх байгууламжийнхаа бохирын үнэрт тэр чигээрээ өмхийрчихөөд байцгааж байж бас хэдэн ТҮЦ эрхлэгчдийг буруутган гоочлох санаатай.
Тэгээд ч ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг та нар мэт нь мэддэг ч юм биш. Хянадаг шалгадаг газрууд нь зөвшөөрлийг нь өгч, аваад ажиллуулдаг юм.
Нийслэлийн өнгө үзэмжийн талаар ярих гэж байгаа бол явган хүний зам талбай таглаж, орон сууцнуудын үүд хаалга, цонхоор тусах нарны гэрэл, агаар салхи хааж замбараагүй барьж буй барилгуудын талаар эхлээд ярь.
Эрүүл ахуй, ариун цэврийн талаар ярих гэж байгаа бол тусгай хамгаалалтын бүс болох Туул голын саваар, Дархан цаазат газар болох Богд уулын бэл хормойгоор дүүрэн шавааралдуулж барьсан барилгуудын бохир усны шугам хоолой, худгуудын өтгөн шингэнтэй холилдож буй ундны цэвэр усны эх үүсвэрээ хэрхэн хамгаалахаа, нийслэлийнхнийг ялгадсаараа ундлуулж бай МАНАН-гийнхаа гэмт хэргийг хэрхэн таслан зогсоож, засаж залруулах талаар эхлээд ярь.
Аль эсвэл та нарт баячуудын ялгадсыг ууж идэх нь амттай, ариухан санагддаг юм уу?!
Харин ч хэдэн ТҮЦ эрхлэгчид хяналт шалгалтын олон байгууллагуудын дарамт шахалтыг хүлээн орчноо цэвэр байлгах гэж хичээж байдгийн хүчинд хотын гудамж, автобусны буудлын орчин хог хаягдлаар дүүрчхэлгүй харьцангуй цэвэр байгаа юм.
Нийгэмд хэрэгтэй учраас ТҮЦ эрхлэхийг зөвшөөрч, иргэд бас үйлчлүүлж байгаа юм. Тэд бас татвараа төлдөг юм. Муусайн хөлсний “тролууд” та нар шиг төсвийн мөнгөөр далдуур тэжээлгэгчид биш. “Тролууд” та нар шиг 5 үг холбоод зөв биччихэж чадахгүй, бэртэгчин хөлсний жиргээчид бусдын ямар ажил эрхлэхийг заадаг ч юм биш.
“Тролууд” та нарт хэлж бичүүлээд байгаа Говь, Гоёо компаниудын зарласан нээлттэй ажлын 500 байр гэдэг чинь бодит юм биш. Ажил хайж очсон баахан хүнийг элдэв анкет бичүүлж бөөн ажил удчихаад утсаар хариугаа мэдэгдэнэ гэж хэлээд таг болдог хууран мэхлэх ажиллагаа.
Бас туслах малчнаар явуулах хөтөлбөр зарлалаа гэнээ!!!
Уул уурхайн лиценз эзэмшигчдийн түрэмгийлэлд бэлчээрээ сүйтгүүлж, амьдрах нутаг газаргүй болсон иргэдийн эсэргүүцэл тэмцэл одоо ч үргэлжилж, шийдэж өгөх эзэнгүй цөхөрцгөөж байна. Гэтэл тэр бүхнийг огт хайхрахгүй гаргуунд нь хаячихаад дүлий царайлаад сууж байгаа Засгийн газар, Төрийн эрх баригчид одоо бүр араатанд мах хаяж өгөхийн адил туслах малчин хөтөлбөр зарлаж байгаа юм биз дээ?! Ийм эрх баригчдад л ичээч гэдэг үгээ хэл.
Ерөнхий сайд аа! МАН-ынхаан! АН-ынхаан! Газар нутгаа хамгаалахаар тэмцэж байгаа Хөвсгөлийн, Дорноговийн, Заамарын, Ноён уулын асуудлыг эхлээд шийдээд өгчих. Монголын газар нутгийг монгол хүнд үлдээхгүйгээр зарсан лицензүүдээ хураах хумих ажлыг эхлээд хий! Монголын баялгийг гадныхан цөлмөхөд зориулсан Ашигт малтмалын тухай хуулиа эхлээд зас!
Хөдөөнийхөн малаа маллах бэлчээргүй, нутаггүй болсны улмаас, ус булаг нь хордож бохирдсоны улмаас, бас нийгмийн бусад харилцаа, үйлчилгээнээс орхигдсоны улмаас нутаг орноосоо дайжин олноороо хотод ирж суурьшиж байгаа нь үнэн.
Гэтэл үүнийг нь МАНАН-гийн “тролууд” жалга довны үзлээр иргэдийг хооронд нь хагаралдуулан дайсагналцуулах хорт санаагаа гүйцэлдүүлэхэд ашиглахаар “Хөдөөний оркууд ... “ гэх мэт өмхий үгсээ цацаж нийгмийн уур амьсгалыг бохирлон хордуулж байгааг хараад дуугүй суух арга алга.
Гудамжаар алхаж явсан иргэн, тоглож наадах бяцхан үрс гүйдлийг нь салгалгүйгээр дэл сул унжуулж хаясан цахилгааны утсанд амь насаа алдаж байхад хариуцах эзэн олддоггүй салан задгай хариуцлагагүй байдал ноёрхсон энэ нийгмийн буруутан нь эцэстээ хэдэн ТҮЦ эрхлэгч, бэлчээрээ булаалгасан хөдөөгийн малчид л болж таарах нь ээ дээ янз нь.
Монголын төрийг увайгүй луйварчид, алуурчдын үүр уурхай болгож, тэднийг дагаж, мөнгөний төлөө юу ч гэж ярьж, юу ч хийхээс буцахгүй болсон салан задгай, богино бодолтой, биеэ үнэлэгчдийн сүрэгт дулдуйдан оршин тогтнож буй өнөөгийн эрх баригчдын, эрх баригч намуудын ажлын царай энэ.
О.Лхагвадорж
Сэтгэгдэл0
Үнэхээр хариуцлага гэдэг юм эх оронд минь алга болсон шүү. Өнөөдрийн төрд ажиллаж байгаа зарим "янаглан хорлогч" тэжээвэрүүдээр дүүрсэн нь алхам тутамд харагддаг. Энэ нь төрийн томчуудаас эхлүүлээд хуулийнханд ч харагддаг болсон. Албан тушаалын наймаа бол ил цагаандаа гараад олон жил болж байгаа шүү. Үүний нэг жишээ бол 60 тэрбум гэгч биз дээ.Эх орноо иймэрхүү хүмүүсийн гарт хэдий болтол атгуулах вэ? Эзэн нь хаана бна хонгор үрс ээ.
дэмжиж байна баримт нотолгоогүй ямарч аж ахуйн нэгжииг давхар давхар шалгаж монголд байх бүхий л байгууллагаар дамжуулан шалгаж маш хүнд дарамтанд оруулж байгаа шүү
Нээрээ л мафийн захиалгат аллага шиг юм болсон . Нухацтай том хулгай , дээрмийн ажиллагааг нуусан байж болох талтай юм байна.
АТГ-аас МИАТ компанийн дэд захирал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед туслахаар нь ажиллаж байсанН.Энхбаатарыг өнгөрсөн долдугаар сарын 23-нд баривчилж, шүүхээс 30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан гэдгийг “өнөөдөр” сонинд мэдээлжээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл өмнө нь цацагдсан юм.
хорчингууд найруулсан хорондоо хордоцгоогоод л
ТҮЦ бол ил жорлон үүсгэж,архи тамхийг хүүхдүүдэд өгч бузарладаг газар мөн.
Aлхам дутамдаа юм хожих завшихыг боддог хүмүүсийн хийсэн ажлын үр дүн ийм л бн.
Монгол Төр дээрээс доош чиглэлтэй авилгалын сүлжээ болсныг илчилсэн 60 тэрбум Монголчуудыг сэрээсэн.Үнэхээр энэ ганц МАН-н хэрэг биш.МАНАН-х! Махбалыг Төрд Орос жүжигчин Женко гаргасан.Оросын хүргэн өөрөө бас 60 тэрбумын схем-р Монгол Төрд шургалсан.Ми овогтын багийнхан С Баяр,Бадмаа Батэрдэнэ,урвагч Улаан,ТБД андууд бүгд татвараа төлж оршин тогтнож байгаа.
Erenhii dyr tereh, zurag iim l baigaa. Mongoliin ter yneheer gutamshig. Ter zasag bol tengerees buuj irsen tusgai hymyys bish, ard tymnii teleelegchid. Tegeheer Mongol hymyysiin dyr tereh gej oilgoj bolno. Eersdiigee zasaj chadah uu, huuramch bish bolovsrol, hymyyjil uhamsar soel heregtei

Монгол улс Гамбуушийн хошногоны нүх шиг болжээ.Яана даа та минээ..
Манай улсада нэгүдэбү ваа
Жеге хань бань зай ци хао хань жань лоу дэнь ци?
Ханз мэддэггүй ээ! Тэгээд дуудлагаар Орос кириллээр бичихээр Монголчууд ойлгоно айн? Ядаж пиннинг-р( Латин үсгээр) бичээд сурчихаач. Кирилл мэддэг Хятадууд ч бас болоогүй ци гэж ирээд Орос дуудлага оролцуулсан таны холион бантанг ойлгохгүй.
Пяо сю ли зай жан пи хуа чэнь зи дуо
Ванг Шанг хао! Зинь нинь зай шуо и би ень. Же ли ёу жень хуй шоу инь юй ма?
энэ одоо юу вэ хужаа минь савраа тат
Авилгал,хээл хахууль дээд цэгтээ хүрч төрийн дундчууд нь томчуудтайгаа барьцан их хэмжээний луйвар хийлгэсэнгүй гэж нэгнээ аллаа. Замд нь саад болсноос сайхан залуу алууллаа. Шударга төр,шударга шүүх огт байхгүй. Нөгөө том луйварчид Баяр,Баярцогт,Сайханбилэг яав,таг болсон . Авилгалын багтаж ядсан их мөнгөөрөө аль үнэтэй эмчилгээг хийлгэж,аль үнэтэй газарт амарч,аль үнэтэй машин тэрэг худалдаж аван тарвалзан,зугаалж бна. Авилгын мөнгөө хир зэрэг үрэхийг нь харах гэж тэр үү,нөгөө шүүх нь таг чиг. Бас 60 тэрбум бна. 60 тэрбумыг босгоныхоо төлөө Сандуй гэгч шагнуулаад Азийн наадам хэсэж явна. Мөн их мөнгөтэй хүмүүсээ тэд. Энэ үрээд зугаалаад байгаа хөрөнгө ч монголынх . Түүнийг нь шалгах АТГ гэгч нь бас таг. Үүнээс илүү тодорхой хэргүүд гэж байх уу? Эдгээр хулгайчдынхаа хэргийг шийдэж чадахгүй төр хэдэн ТҮЦ-тэй зууралдаад яахав бнаа. ТҮЦ-ний хэдэн хүүхнүүд энэ эх орныг өрөнд оруулаагүй. Стандарт банкинд Эрдэнэтийг барьцаалсан Баяр,Ганзориг ,нөгөө офшорчид улс орныг минь сүйрүүлсэн .

Ард түмний шүүх байгуулж хуулинд захирагдахаа байсан авлигачдын толгойг тасдая.Ганц хоер хулгайч авлигачдын толгойг таслаад авчихад бусад нь аяндаа номхорно.
Мэнгу ди хао шышы пян дяо ли зай
Ни зао шеме минь жи ? Гао ма?
Нинь зюи дэ шу фу ма?
zam muu baidag n zamiig xvleej abch baigaa xvmvvst xamgiin ix no baigaa .ted l chanargvi zamiig xvleen abch baina
Энэ ерөнхийлөгч,УИХ-ын дарга 2-ыг түдгэлзүүлээд хамтад нь сайн шалгуулах ард олны хүсэлт гаргаад гарын үсэг цуглуулах хөдөлгөөн зохион байгуулъя
түц тэй зууралдаж байхаар өөр хийх ажил баймаар юм тэр хүн амьны хэрэгт холбогдсон дарга ардчилсан холбоо х.баттулгын нөхөр албан тушаалд томилдог хүн нь юм б.на. хохирогч залуу яаманд бугшсан гэмт үйлдлийг илрүүлсэнийхээ төлөө амиа алдсан юм биш үү .баттулга нарын төмөр замын луйвар гэх мэт гантулга гэх залуу гишүүн ч гэсэн баттулгын луйврыг илчинсэн учир гэмт хэрэгт гүтгэгдээд байгаа юм шиг монголчууд бид х.баттулга э.батүүл с.эрдэнэ мэтийн эрүүгийн нөхдөөс хэзээ салах вэ
Хариуцлага, сахилга гэдэг юмыг чинь аль эрт 90 онд ардчилсан гамингууд устгасан шүү дээ.
Нинь зюи де шу фу ма?
БНХАУ-д тэтгэвэрт суусан цэргийн албан хаагчид зохион байгуулалттай эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн байна. Коммунист намын дарга Ши Жинпин арга хэмжээ авах гээд хэцүү байгаа гэнэ шүү.
Шесе .Дай Фу бу юнь зяо .
МАН бол шинэ монгол баячууд тэдний хvvхдvvд социализмын vеийн сайд дарга нарын vр хойчсын залгамжлал феодалуудын vе дамжин залгамжлал гэдэг шиг юм болсон тороос торсон феодалуудын хvvхдvvд чихчихсэн борчуудыг бол хvн гэж тоохгvй машин тэргээр хоож дайрах баар ресторанд зодож танхайрах ийм л амьтасын vvр болсон ш дээ
ТҮЦ гэж ард түмний анхаарлыг анхаарлыг төрийн 3 өндөрлөгтэй илт шууд холбоотой 3 хэрэг: БУЗАР АЛЛАГА, 60 ТЭРБУМ , ТӨМӨР ЗАМЫН ОСОЛ-оос холдуулах гэсэн зохион байгуулалттай башир арга. Юманд хязгаар бий. Одоо МАНАН-гаас бусад нам иргэний хөдөлгөөнүүд нэгдэн Төрийн 3 өндөрлөгийг огцруулах нийт ард түмний гарын үсэг зурах хөдөлгөөнийг бүх ХОТ АЙМАГ СУМ -д түргэвчлэн зохион байгуулж, ард түмний шүүх байгуулан 3 өндөрлөгийг үтэр зайлуулах цаг болжээ.

Төрд бүх бурууг чихэж болохгүй. Өнөөгийн төрийн биш ерөөсөө ард түмний байж байгаа царай нь энэ. Ямар ард түмэн байна, тийм төр төр байна. О.Лхагвадорж мэтийн юмнууд өөрсдөө ийм төрийг хоёр гараа өргөж сонгочихоод ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ингэж худлаа мундаг шударга тэмцэгч хүний дүрд хувирж бүх бурууг төр лүү чихэж донгодож суудаг юм. Төрийг шүүмжлэх, нулимах шиг амархан юм байхгүй. Тэгээд ч одоо "төрийн эсрэг" юм ярилаа, бичлээ гээд барьж аваад шоронд хийгээд тамлаж тарчлаана гэж айж ичдэг цаг аль хэдийнээ өнгөрсөн. Тиймдээ л ийм муусайн алиа салбадайнууд амандаа орсноо бурж болдог болсон цаг. Төр ийм болоход миний буруу юу байв? түүнийг зөв сайн замд нь болгоход би ямар хувь нэмэр оруулав гэж өөрөөсөө эхлээд нэг асуучих. Худлаа ялсан даруйд нь дагаж далдаганаж бөгсийг нь долоож, жаахан ядраад хазайгаад ирэхээр нь хэмлэснээс өөрөөр юу ч хийгээгүй л байхгүй юу чи. "Симба" гэдэг хүүхэлдэйн кинон дээр өлөгчин цөөвөр чоно санаанд орчихлоо чиний сараачсан юмыг уншсан чинь
Өө бүр яаманд алуурчид орогнуулж байгаа нь Төрийн буруу биш хө энэ нэг авлигач бас нэрээ Равдан гэчихжээ. Өөрийнхөө зургийг тавьчихгүй дээ. Төрөө хамагаалж талбай дээр гарч жагсах юм биш үү хө.
Алиа салбадай минь чи чаддаг юм бол төр эргүүлчихээч. Чадахгүй байж битгий олон юм донгод. Чамаас л болж төр ийм байдалд орсон юм.
Тер дампуурлаа.
60 тэрбум гэж МАН-ыг цолоод цэвэр үйл ажиллагааг харин өрөнхийлөгч түүний нөхөд болон АН хийгээд байгаа юм биш үү...
Яг тийм. Хятадын цэргийн шинэчлэл явуулж чадаагүйгээс болж эсэргүүцлийн хөдөлгөөн бий болсон. Хятадын олон нийт эсрэгүүцлийн хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж байна. Монголд шинэчлэл хийх гээд чадалгүй сүйрүүлсэн Ардчилсан нам засгаас хөөгдөх цаг айсуй.

Русский зять "Крестный отец" тоже хочет откаты потому и стал Президентом Монголий! Все хочет откаты!
Энэ нийтлэлд дурьдсан үнэн бол Ерөнхийлөгч огцорох ёстой, бас сайд нь огцорсон хариуцлагыг дагаад Ерөнхий сайд огцорох ёстой, мөн 60 тэрбум гээд УИХ-ын дарга нь огцорох ёстой гээд л Монголын төрийн 3 өндөрлөгүүд бүгд хамтдаа явцгаах болсон байна даа. Манай улсын засаглал биш байна. 76 баагийн 4 жил туйлчихаад алга болдог, дараагийн сонгуулиар нөгөө нам нь дахиад 76-г гаргадаг. Тэд мөн л өмнөх 76 шигээ улсаа худалддаг гэх мэтээр МАН АН гэсэн 2 нам идэж ууж ханахгүй хоорондоо уралдаад л. Цагдаа, шүүх, прокурор нь ТҮЦ-нийхэнд маш хатуу, давхар давхар шалгаад л нөгөө улсаа зарчихсан Ерөнхий сайдуудаа сайд нарын эмнэлэгт хэвтүүлж эмчилж тойлоод, АТГ-ын дарга нь өөрийнхөө өрөөнд 8 цаг амраагаад л ийм байж болохгүй байхаа. НАМ гэдэг мафи удирддаг төрийн тогтолцоог устгаад Ерөнхийлөгч гэдэг 1 хүнтэй хариуцлага тооцдог байх хэрэгтэй биш үү. 76 нөхөр намынхаа ард ороод бултдаг ингээд хэн хариуцах нь тодорхойгүй болчихдог ингээд эзэнгүй олон тэрбумын хохирлууд сүүлийн 30 жил үргэлжлээд л
Төр гэж алиа салбадай, хүүхэлдэйн кино болжээ!
АТГ-аас МИАТ компанийн дэд захирал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед туслахаар нь ажиллаж байсанН.Энхбаатарыг өнгөрсөн долдугаар сарын 23-нд баривчилж, шүүхээс 30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан гэдгийг “өнөөдөр” сонинд мэдээлжээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл өмнө нь цацагдсан юм.
мон ч хэцуу болж дээ
Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!
Одоо МАН-д ганц л зам байна. Жанхуугийн шивэртэй оймсонд мансурсан Казино ухна хүрэлсүх жанхуугийн талд ажиллаж жанхууг гаргаж ирсэн тул энэ урвагч дүлзэн ухныг үтэр түргэн намаас хөөж зайлуул!!! Ардын нам 60 тэрбумд нэр холбогдсон бүх хүмүүс М.Энхболд болон бусад нөхдүүдийг бүгдийг нь албан тушаалаас нь огцруулж, намаас хөөж, өөрт бугшсан идээ бээрээ шахаж, улсын мөнгө луйвардсан бүх нөхдөд хариуцлага тооцож, дараа нь УИХ-р жанхуу хулгайчийг төмөр замын хэрэг (Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга хэрэв эрүүл ухаантай бол Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон хэргээр, мөн өөрийн идэж уусан 280 сая долларыг нуун дарах гэж ямар ч гэмгүй залуу амиа алдсан хэргээр сайн дураараа огцрох ёстой) номурангийн хэргээр үтэр түргэн огцруулж, улсаас хулгайлсан мөнгийг төлүүлэхгүй бол удахгүй долларын ханш 10 000 болж улс орны эдийн засаг бүрэн дампуурч инфляци 1000 хувьд хүрч бид жинхэнэ утгаараа бүрэн ялагдах болно!!!
Baigaa baidliig uneheer zov bichjee yana daa mongolchuud mini denduu teneg hultsengui humuus um daa.
Turiin ergelt hiih heregtei. Ene turiig ehnees n emhlen tohinuuljiij Ard tvmen amar jimer amidarna. Turiin .ergelt hiij bvgdiin shorond horih heregtei
маш олон хүнийг цаазлах хэрэг гарна даа.
Hunii huuli bish araatanii huuliar huchtei n huchguigee barij iddeg baigaliin shalgaral iin huuli l uilchilj bn.iim hereg garsan bhd ter Nyamdorjiig said n tag.uhsenii hohi amidiin zol bolj tzaaz gui uchiraasalchaad amid bn gedeg ee medeedshuud alfa bol jgo yum bishuu.

Turiin 3undurlug ni bugd hulgaich deeremchin 76pyzdak ni avilgagch ene uls suntsun uls
TUTS uudiig khaakh bolsol.
Ямар ард түмэн байна, тийм төр засагтай байдаг гэж мэргэн үг бий. Одоо байгаа төр засгаа бүгдийг нь солиод ч олигтой төр засаг гарахгүй. Дахиад л монголчууд гараад, идэж уугаад, юмаа булаацалдаад нэгнийгээ алаад эхэлнэ. Энэ чинь л монгол хүний унаган чанар. Урд зүгийн хольцтой юм болохоороо Ми жаахан тэвчээр гаргаж мэлийгээд жийрэг маягаар зөөлрүүлж байна. Ми-г унавал энэ төр засаг үймээн самуунаар дуусна. Энэ улс оршин тогтнох хугацаа жилээр биш сараар хэмжигдэж байна. Хохь чинь тэр, заяа чинь тэр, монголчууд аа. Та нар хэзээ ч сэхэхгүй байсаар тусгаар тогтнолоо алдана.

Jenko-d odoo "davshilt" heregtei, hamgaalalt hereggui. 60 terbumiin asuudal suhugduud ireheer jenko ruu mash ih dairch b. Jishee tataya. Trump shuud zorigtoi yarisaar, mash ih tesverlehiin argagui gujir gutgelegiig davaad yavj b. 70 nas garsan hund tuiliin hund buuj ugmuur baisan ch yalj b. Jenko yagaad chadahgui gej? Chadna. Zuvluhuud ni gej hoolnii sav, hohimoi tolgoitnuud ni erunhiilugchuu huchtei, galtai demjeed uguh gen ogt baihgui gaj dontonguud. Naad Jenko -iinhoo nuur tsaraig har daa!!!!! Uilah geed baigaa hun shig l. Duu hooloi ni "dotogshoo" orchihood garch uguhgui!!!! Trump shig shuluuhan shudraga il tod changahan yariuul. Is there any "image -maker "around him???? Trump is a straight shooter. Naad jenko chin tsagtaa eregtei goo uzesgelengiin MISTER bolj bsn gesen. Yaagaad baigaa um be? Uvdchihsun um uu. Uuruu ch gesen hiimoritoi , ovgor, bardam, zorigtoi baigaach ee. Tsaana chin TRUMP -iig ustgah gesen, turiin ergelt hiih gesen um ilreed suid boltsgooj b. Harin ene uvgun
Harin ene uvgun TRUMP eruusuu aihgui um. Aluulchih vii dee, denduu sain yavaa bolohoor. Manaid iim um bolvol yaana !!!!!!!!! Manaih iluu bohir, iluu hargis baih vii dee, burhan min!
Монголын төрийг монголын ард түмэн сонгон байгуулсан болохоор МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НТ ЭНЭ
SHULMAS
төрийн үүрэг бол хариуцлага, дэг журам тогтоох үйл ажиллагаа юм. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж өгнө гэж амлан гарч ирдэг НАМ-ууд нь амлалтынхаа эсрэг үйлдэл хийгээд байна. Олон иргэдийг хавчин гадуурхаж, улс төрийн итгэл үнэмшлээр нь ялгаж ажилшй болгож байна. Бүтц орон тоо гэх гоё нэрээ халхавч хийж, ямар ч сонгон шалгаруулалтгүй өөрийн талын дурын хүнээ тавьж, тэр нь муйхарлан бусдын амьдралыг бусниулах ажлыг хийж байна. Амьд жишээ нь Багшийн хөгжлийн институтын захирлын үүрэг гүйцэтгэгч авгай 68 хүнийг ажлаас нь халах тушаал гаргаад шударга царайлаад сууж байна. Зарим нь хүнийг алж байхад зарим нь бусдын ирээдүй, нэр хүнд үзэл бодлыг энэ мэт төрийн нэрээр сайдын нэрээр нухчин дарж байгаа нь ил болсоор байна.