Дэлхийн 40 гаруй оронд Баялгийн сангийн 70 гаруй тогтолцоо байдаг. Үүний нэгэн адил Монгол Улс эрдэс баялгаасаа бий болсон орлогыг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх, урт хугацаанд баялгийг хуримтлуулах, арвижуулах бодлого, тогтолцоо бий болгосон. Гэсэн хэдий ч ирээдүй хойч үедээ баялаг биш өр үлдээдэг болж хувираад байсан юм.
Тухайлбал Ирээдүйн өв сан 1,1 их наядын өртэй санг У.Хүрэлсүхийн засгийн газар хүлээж авсан. Тэрхүү өрийг дарж анх удаагаа Монголын засгийн газар, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар баялгаасаа 553 тэрбум төгрөгийн Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгож өгч байна.
Тодруулбал Монголын Засгийн газар 2018 оноос “Хүний хөгжил сан”-гаас дамжиж ирсэн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах ажлыг эхлүүлсэн. 2019 онд Ирээдүй өв санд 1 их наяд 68.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө. Уг орлогоос дээрх өрийн үлдэгдэл болох 465.4 тэрбум төгрөгийн өр барагдуулснаар, 2019 онд “Ирээдүй өв санд” 553.1 тэрбум төгрөгөөр хуримтлал үүсэх юм. Энэ нь анх удаа байгалийн баялгийн орлогоос хуримтлал үүсгэж, ирээдүй хойч үедээ өвлүүлж эхэлж байгаа гэсэн үг юм.
Ирээдүй өв сангийн хуулийн дагуу Сангийн хуримтлалаас 2030 он хүртэл зарцуулалт хийхгүй. Тус санд 2020 онд 754.5 тэрбум төгрөг, 2021 онд 778.4 тэрбум төгрөгийг газрын баялгийн ашгаас нэмж оруулахаар тооцож байна.
Сэтгэгдэл0
Shaagaad l ...
Энхбаярыг хурдан гаргаж өрнөөсөө салаяаа!!!
Энэ маш чухал ажлыг эхлүүлж байна шүү, Иргэд сайн дэмжээд өгөх хэрэгтэй,,, Норвегийн сан шиг баян болгоорой
Түрүүний өр яагаад бий болсоныг мэдмээр байна, нэг нь өр тавиад, нөгөө нь юм үлдээх гээд байвал эцэсдээ өр байгаад байж болох юм.
Одооүүссэн байгаа 20 хэдэн тэрбумыг 19 орн хүртэл төлж дуусгаад 19 оноос хойш дан хуримтлал үүснэ гэсэн үг үү.Эсвэл 19 онооос хойш өр тавихаа болино гэсэн үг үү.Ойлгомжтой бичээрээ.
Yana da mongol min. Dandaa l mongo zoos yarisan humuus. Buh amidral ni mongo mongo mongo
хүрэлсүхээ ухаан мэдэрэл чинь эрүүл байна уу? дампуурах төсөв батлах гээд сууж байна! .хойч үедээ өр үлдээхгүй байх талаар ажилах байх гэсэн чнь яалаа тангараг өргөхийн өмнөхөн оюу толгой ,оувсан нарын өмнө чичрээ биздээ .тийм хөгийн байсан байж яаж өр биш өгөөж үлдээнэ гэж бодов оо? .худалаа шдээ бөөн өр. лагард гэдэг хар авгайтөй уулзах болгондоо төмсөгдүүлэнэ тэвэрч үнсэнэ .ямар ач холбогдол байна ?
ирээдүйн өв сан гэдгээр хууран мэхлэж монголоо гэсэн сэтгэлтэй хүн энэ санд хандив өргөвөл аваад гудрах шунал улс төрчдийн сэтгэлд аль хэдийнээ суужээ