ТАЙБЭЙ. /TASS/. Тайванийн Ерөнхий сайд Уильям Лай /Лай Циндэ/ сайд нарын танхимынхаа хамт нэгдүгээр сарын 11-нд буюу баасан гарагт огцрохоо пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай Тайванийн Мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр мөн шинэ Ерөнхий сайд болон гол сайд нарыг Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь удахгүй томилно гэдгийг мэдээлжээ.
Уильям Лай огцрох хүсэлтээ бүр өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр буюу Ардчилсан дэвшилтэт нам орон нутгийн сонгуульд ялагдсаны дараа өгсөн боловч тухайн үед Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь огцрох хүсэлтийг хүлээж аваагүй байна. Цай Инвэнь өөрөө намын даргаас огцорсон юм.
Өнгөрөгч 12 дугаар сард болсон сонгуульд Ардчилсан дэвшилтэт намын нэр дэвшигчид 22 хот, хошууд, тусгай засаг захиргаадаас ердөө зургаад нь ялжээ. Тус намд итгэх ард түмний итгэл ийнхүү буурсан хариуцлагыг Уильям Лай хүлээж, Ерөнхий сайдын албанаас огцрохоо мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Hariutslagaa huleeye ogtsrii l geed baihiin ene ch bas hujaa shuudee mie obogtoo enenees suraach
Ми.Энхболд бол суудлаасаа үгүй гээд тас зуураад тавихгүй . Гэтэл бусад орны дарга нар өгч ч чаддаг,сууж ч чаддаг байх юм.Ёс зүйтэй,хүмүүжилтэй хүн бол 60 тэрбумаас ичээд өөрөө огцроё,уучлаарай гэх байсан.
Ми.Энхболд бол суудлаасаа үгүй гээд тас зуураад тавихгүй . Гэтэл бусад орны дарга нар өгч ч чаддаг,сууж ч чаддаг байх юм.Ёс зүйтэй,хүмүүжилтэй хүн бол 60 тэрбумаас ичээд өөрөө огцроё,уучлаарай гэх байсан.