XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг айлтган золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.
Уламжлал ёсоор Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдэв.
Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн сүлдээ
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ашид мөнхийн Нууц товчоогоо
Аялгуу эгшиглэнт хан хуураа
Хайрлан сахидаг Үндсэн хуулиа
Хар сүлд, Төрийн ордноо
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж даатгая.
Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.
Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.
Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.
Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав.
Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.
Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгон ирж буй Шарагчин гайхай жилийн өнгийг хэлэлцэв.
Сэтгэгдэл0
Миний ард түмэн мандан бадартугай Тулгын гурван чулуу төрийн гурван багна. та гуравдаа сар шинэдийн мэнд хүргэхын ялдамд төр улсаа түргэн хямралаас гаргаарай
Bid yag. Iim l erunhiilugchiig 30. Jil. Haisan yum. .olloo . Amjilt !!!!!! Saihan shineleerei .
30 жил энэ тайрдас чинь хулгай л хийж ирлээ хужаа хутгалж Түгжилийн Түгжил явж ирлээ, чамшиг Оркод чиний сонгосон Эбээ чинь багадаа юу
Миний ард түмэн мандан бадартугай Тулгын гурван чулуу төрийн гурван багна. та гуравдаа сар шинэдийн мэнд хүргэхын ялдамд төр улсаа түргэн хямралаас гаргаарай
Tur shashin tusdaa bna gesen yu bolj bnaa? Ene muu shar huvalj
Mongoliin ard tymen ene gahai jildee amar amgalan tegs dyyren jargaj toriin gyrban enderleg mini nyd hyrz chih ni sonor setgel ni chelmeg oyun soyoliin erch hych giisen saihan jil boloh boltygai!!!ene jilees ehlej Mongolchyydiin hiimori lundaa giisen erch hych arbin baylag hybirsgyi saihan chanaryydaar ylas Mongoloon ylam byr hegjuulsen saihan jil garah boltygai!!!er ni jiliin enge ni ch saihan bna!
Туг гэгч үгнээс тугандаа гэж хар ярианд хэлдэг боловч төрийн бичгийн хэлэнд "тугтаан" гэж бичдэг, ерөөдөг уламжлал бий юмаа. Уламжлалаа тасалж 9 хөлт тугаан гомдоогоод яах вэ.
Бодууштай юм байна Тугандаа гэдэг мориндоо гэдэгцэргийн командтай уялдсан болов уу
Minii Mongoliin ard tumen sar shinedee saihan shineleerei! Amerikaas!
Jenkogiin hajuud Hook Pooh 2 hoorhon gej
Энэ луухааныг олж шалга. 107.218.48.92
Төв аймгийн Монголчуудыг нутаг нугаар доромжлон хагалж ирсэн удмаа нуудаг местный Орос,Ногоочин Хужаа,Тангад лам нар сандарч байна.Жич Бүрэнгийн худалч Чойжамц хамба ганц Төв аймгийнхандаа зориулж ном уншиж тэнэгтдэг нь яаж байгаа юм бол?
Pooh Hook Gutalt muur
Энэ луухааныг олж шалга. 107.218.48.92
Turiin 3n ondorlog maani tsaanaa l neg itgel naidvar toruulexuits saixan xumuuseer burdlee! odoo Ulsaa l xogjuul, xuuxed nastanguudaa avrax tsag irlee, xarin zaluus bid xodolmorlii! Mongol oron min mandan badartugai! Uuxai!
шинэлээд 7 хоноод дуусна, хэзээ луйварчдад хариуцлага тооцох вэ ????
Хэзээ ч тооцохгүй ээ. Ер нь энэ гурван жилийн хугацаанд хэнд хариуцлага тооцсон юм бэ?
Энэ шинэлэхийнхээ оронд шүүх хурал хийж хэдэн олигархийг шоронд илгээсэн бол , ийм байхад яаж хоол хоолойг нь давж байнаа эрxмүүдээ!!!!!!!!
Эд нараас их юм горьдох хэрэггүй ээ. Угаасаа МАНАН-гийн хар тогоон дотор хорь гучин жил болж, тэд нартайгаа уусаж сүлэлдсэн. Шинэ хүмүүс гарч байж л юм хийж магадгүй юм даа. Гэхдээ монголчууд шинэ хүн хэзээ ч гаргаж чадахгүй. Хэрэлдэж, хулгайч нар нь их сайндаа л 1 сар мөрдөнд сууж, нэрээ цэвэрлэж аваад гарцгаана.
Шинийн нэгэнд ми энхболдыг барьж хорих байсан юм
ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГ МИЕ ОВОГТЫНХОНТОЙ ТЭМЦЭЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД ХАРЖ МЭДЭРЧ БАЙГАА НЬ НЯЦААХЫН АРГАГҮЙ ҮНЭН.
Ter shar deeltei, ulaan orhimjtoi halzan hun iluudchihej.
шогоо шог, хөгөө хөг