sonin.mn
Тушаалаар амьдардаг буюу цол, мөрдөстэй хүмүүсийн тэтгэмжийг хасаж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа илэрхийлсэн. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн тангарагтай хүмүүсийг Монголын төр орхиж болохгүй. Цалин, хангамжийн хувьд өндөр биш шүү дээ.
Их хүнд нөхцөлд, татуу төсвийг тал бүр тийш хүргэх гэж ихэд хичээлээ. 36 сарын тэтгэмжээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг хүмүүс ч бий. Энэ бол Монгол Улсын төлөө зүтгэснийх нь төлөө төрөөс өгч байгаа нөхөн олговор. Тиймээс үүнийг бид хасаж болохгүй.
 
( "Засгийн Газрын Мэдээ" сонин)