sonin.mn
БНСУ-ын Чэжү хотод хэт холын зайн марафон болж, 100 км-т уралдсан олон улсын хэмжээний мастер С.Батцэнгэл 8:07.27 цагийн амжилтаар түрүүлжээ. Тэмцээнийг 50, 100, 200 км-ээс гадна уулын жимийн 80 км-ийн зайн төрлөөр зохион явуулсан байна.
“С.Батцэнгэлийн уралдсан зайд манай улсаас 2014, 2015, 2018 онд Б.Доржпалам, Д.Бадамхатан, З.Нина нар түрүүлсэн амжилтыг давтлаа” гэж Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр Чэжүгээс мэдээлсэн юм. С.Өнөрбаяр тэмцээний үеэр БНСУ-ын Ансан хотын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхийлөгч И Ёон Чольтой уулзаж, тамирчдаа хамтран бэлтгэх, клубийн системийг орон нутагт нэвтрүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар ярилцжээ. Ерөнхийлөгч И Ёон Чоль ирэх зургаадугаар сарын 28-нд Монголд айлчлахаар болсон байна.
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин