sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа өндөрлөв.
Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатараар, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатар гурав давсан. Энэ жилийн наадамд барилдсан 152 залуу бөхөөс Завхан аймгийн харьяат О.Хангал ганцаараа гурвын даваанд үлдээд байсан ч улсын аварга Н.Батсуурь амлан авч давлаа. Аймгийн цолтой олон бөхчүүд гурав даваад байна. Аймгийн арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарыг хэн ч амлаж авалгүй тунан барилдаж Э.Ууганбаяр давлаа.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг